antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2012 8 comments

Чихэвчтэй алхсанаас чихтэйгээ үлдье

нийтлэсэн Admin

Хүн төрөлхтөн оюун ухаанаараа өөрийн амьдралын хэрэгцээг ханган түүнээс ч илүү ихийг бүтээх болсоор өдгөө тэр

нь бүтээсэн эзнээ буцаагаад удирдах хэмжээнд хүртлээ хөгжжээ.

Техник технологи дээд зэргээр хөгжихийн хэрээр хүмүүс түүний амтанд орж эргээд оюун ухаан, эрүүл мэндээрээ хохирох явдал өдгөө бидний нүдэн дээр ил харагдах болжээ. Үүний нэг жишээ нь хүүхэд залуус гэлтгүй бараг нийгмээрээ хэрэглэх болсон чихэвчний хөгжим.

Хотын гудамжаар алхах таван залуу тутмын гурав нь нүд нь гөлийж оюун санаа нь хаана явна вэ гэмээр чихэвч зүүн алхалдаг явдал нэгэнт нүдэнд харагдсаар дасал болсон билээ. Бүр байтлаа гадуур чихэвч зүүж явах нь их хотын соёл гэж ярих хүн хүртэл байх юм. Хөдөө, орон нутгаас их хотыг зорих “армийнхан” хүртэл эхэндээ үүнийг даган хэдэн жил чихэвчнээс салахгүй хотын соёлд суралцдаг нь нууц биш.

Гэтэл чихэвч гэдэг, цаашлаад чанга дуу чимээ гэдэг хүний чихэнд орших хумсын чинээхэн ямх эрхтэн хэнгэргийг хагалахад ямар ч төвөггүй байдаг аж. Гэхдээ энэ үгийг залуус сонсоогүй биш сонссон. Өдөр бүр эцэг эх, ах эгч нараасаа сонсдог ч тэдний үгэнд орж, авч хэлэлцэх нь тоотойхон байдаг билээ.

Тэгвэл өнөөгийн хотын соёлын нэгэн хэсэг болоход хүрээд буй чихэвч, чанга хөгжим гээч чинь таны амь насанд ч хүрэх аюултай гэдгийг хэдхэн хоногийн өмнө “Тэнгис” кино театрын хажууд болсон оюутан залуугийн золгүй явдал бэлхэнээ нотлоод өгөх буй за. Хэрэв хөөрхий тэр хүү чихэвч зүүгээгүйсэн бол хажуугаар явах машины жолоочийн сануулгыг сонсох эсвэл найзуудынхаа сэрэмжлүүлгийг мэдрээд амьд гарах магадлал өндөр ч байсан юм бил үү.

Эрдэмтдийн хийсэн судалгааг үзвэл чихэнд сонсогдох чанга нүсэр дуу хөгжим бүү хэл барилгын чанга дуу чимээ сонсоход л тухайн хүний сонсгол хурдацтайгаар мууддаг байна. Гэсэн ч сонсгол муудах явц шууд мэдрэгддэггүй бөгөөд бага наснаас эхэлсэн сонсголын гажиг нас ахих тусам хурдацтайгаар нэмэгддэг болох нь тогтоогджээ.

Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй. Харин ус дуслах, хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэж эхэлдэг байна. Бас нэгэн судалгаа дурьдахад, Германы эрдэмтэд чихэвчний хөгжим сонсдог, мөн шуугиантай үйлдвэрт ажилладаг хүмүүсийн дунд харьцуулалт хийжээ. Тэгэхэд байнга хөгжим сонсдог хүмүүсийн сонсголын бууралт шуугиантай үйлдвэрт ажиллагсдаас хамаагүй их байгаа нь тогтоогджээ. Улмаар Германы эрдэмтэд 30 минут дуу сонссон бол хоёр цаг амраах ёстой гэсэн зөвлөгөөг туршилт дээр үндэслэн гаргасан байна.

Мөн АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус улсын таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоожээ. Сонсгол ийнхүү муудах болсон шалтгаан нь мөн л нөгөө чихэвчний хөгжим гэнэ. Судалгаануудаас үзэхэд өдгөө манай улсын өсвөр насныхан болоод залуус хамгийн багадаа таван жилийн дараа л гэхэд дүлийрэх аюулд хүрэхэд ойрхон байна. Гэвч чих гэдэг зөвхөн бидэнд харагддаг хоёр “навч” биш ажээ. Чихний өвчин хүндрэхээрээ амь насанд хүрдэг.

Нөгөө талаас дүлийрч нийгмээс тусгаарлагддаг. Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй. “Моод монголоор дуусдаг” үе байхаа больсон ч энэ үгийг дахин нэг ашиглачихъя. Өдгөө чихэвч гэдэг зүйл манай оронд ид хөгжлийнхөө явцад явж байна. Тэгвэл техникийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч Япон улсын хувьд энэ эрин үе нь аль хэдийн болоод өнгөрсөн бололтой.

Япончууд энэ асуудлаа аль хэдийн шийдвэрлэчихэж. Хэрвээ та чихэвчний хөгжимтэй авто замаар гарч байгаад осолд орвол тухайн хүний буруу болох аж. Япон улс үүнийг хуулиндаа тусгаад хүн бүрийн яс маханд шингэтэл ойлгуулжээ. Уг хуулийг хэрэгжүүлсний дараах судалгаагаар чихэвчний хөгжим сонсох хүний тоо 60 хувиар буурсан гэх үзүүлэлт гарсан байна. Энэ хуулийг манай улс ч хэрэгжүүлэхэд хэзээд оройтохгүй юмсан.

Японд аль хэдийн дэлгэрээд өнгөрсөн энэ моодноос салахын тулд дахин нэг удаа тус улсын аргыг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй биз. Эцэст нь хэлэхэд, чихэвчний хөгжмийн дараагийн эрин үе бол манай улсын залуусын хувьд сонсголын аппарат байж мэдэх нь ээ. Тэгвэл хэдэн жилийн дараа дэлхийн улс орнууд манайхыг Монгол Улс биш “Чихэвчний орон” гэж нэрлэдэг болох вий дээ. Яагаад вэ гэвэл хүүхдүүд нь чихэндээ чихэвч зүүж, чанга дээр нь тавьж сонсоно. Хөгшчүүл нь залуугийнхаа энэ алдаанаас болж сонсголын аппарат зүүнэ. “Чихэвчний орон” гэх нэр нь яамай, ямартай ч чихэвчтэй алхсанаас чихтэйгээ үлдэх нь зөв сонголт болох биз ээ, залуус аа.

Б.Золзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 21, 2012 10:10:09 am )

    ЛУЙВАРЧАД ХИЙСЭН ХЭРГЭЭН ЧЭХЭВЧЭНД ТОХОХООР ШИЙДСЭН ЮМ ГЭЖ ҮҮ
    АЛУУРЧАД ТА НАР ГЭМТ ҮҮЛДЛЭЭСЭЭН ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙТАЛБАЙГ
    ХҮН ХӨНӨӨДӨГ ГАЗАР БОЛГОСОН НЬ ТОМ ЯЛТ ХЭРЭГ

  • Anonymous (September 21, 2012 4:46:10 pm )

    цус ойртолттой байнга бухимдаж явдаг хүмүүс соммент их үлдээх юмаа

  • Anonymous (September 21, 2012 9:51:12 pm )

    Залуус та нар зөв талаас нь ойлговол өөрт чинь хэрэгтэй.Тэр өндрөөс унаж байгаа урт төмөр дуу чимээ гаргаж таараа.Анхаарал болгоомжтой байхыг сануулсан юм биш үү. Үүнийг ойлгохгүй байгаа чихэвчтэнгүүд бурханы орон руу одоцгоо.

  • Anonymous (September 22, 2012 12:57:10 am )

    Ahaarh l heregtei. Chihivch hiicheed mashinii urduur hundlun alhadag humuus unshaasai.

  • Anonymous (September 22, 2012 1:25:01 am )

    ok oilgoloo margaashnaas ehelj chihevchiig baga bagaar hereglehee bolih bolnoo zaluus bidend ingeed heleed ugvul tusgaad awah uchnun l zaluus bga thanks

  • Anonymous (September 22, 2012 7:02:07 am )

    ugasa ali ertnees bi bolij bgoo , bodoo l bga , chihevch zvvgeed sonsj bhd neg l tiimerhvv medremj turdug bolson , goe duu bwl speakereer snsoo l bolo

  • Anonymous (September 22, 2012 11:20:25 am )

    bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197

  • Anonymous (September 22, 2012 3:39:40 pm )

    yu bnaa mongolchuuda

antalya rent a car