antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2012 9 comments

Хохирогчийн ээжид таван сая төгрөг өгсөн гэх асуудлыг шүүгчид хэрэгссэнгүй

нийтлэсэн Admin

“Зууны мэдээ” сонины сэт­гүүлч Д.Болормаад хол­богдох “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн нэхэмж­лэлтэй хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцлээ.

Уг хэрэгтэй холбоотой шүүх хурал анхан болон давж заалдах шатны шүүхээр нийтдээ тав дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа нь энэ юм. Сэтгүүлч Д.Болормаагийн нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан.

Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны найм­дугаар сард болж, сэт­гүүлчийг цагаатгаж мөн  оны  арваннэгдүгээр  сарын 15-нд болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэжээ.

Өмнөх шүүх хурлуудад “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүү нэг ч удаа орол­цоогүй юм. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Б.Наран­хүү өөрийн биеэр шүүх хуралд ирсэн. Гэтэл өмнөх шүүх хурлуудад Б.Наран­хүүг буруутай гэж үзэж байсан хо­хирогч охины мэдүүлэг энэ удаа эрс өөрч­лөгдсөн бай­на.

Хохирогчийн ээжид  таван сая төгрөг өгсөн гэх асуудал

Тодруулбал, Б.Наранхүүг биш гэж сэтгүүлч Д.Болор­мааг буруутгахад чиглэгдэж байв. Хохирогчийн ээжид та­ван сая төгрөг өгөх гэсэн асуу­дал гарсан талаарх баримт мэдээл­лийг гаргаж тавь­сан  ч шүүгчид хэрэгс­сэн­гүй.

Тухайлбал, гэрчийн ээж нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны бай­цаагчаас “Өмгөөлөгч Н надад мөнгө өгье гэсэн. Би аваад эмчилгээндээ хэрэг­­лэчих үү” хэмээн асууж байсан тухай мөрдөн бай­цаал­тын тэмдэглэлд үлджээ. “Дүнжингарав захын захирал Н гэдэг хүнийг зу­раг­­таар хараад манай охин уйлж байсан” хэмээн мэдүүлж байсан ээжийн үг өчигд­рийн шүүх хурлын мэдүүлэгт “Манай охин ан­дуурч ярьсан байсан” хэмээн шинэчлэгджээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү өөрийн биеэр “заларсан” шүүх хурлын шийдвэрийг гар­гахад шүүгчид ердөө л гур­ван минут зарцуулжээ.

Гурван хавтаст хэрэг бүхий дөрвөн цаг үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн дүнг  гурван минутын дотор гаргаж байгаа нь урдаас бэлтгэгдсэний шинж хэмээн үзэж байгаагаа өмгөөлөгч Ц.Мон­гол онцлов.

Шүүхээс Д.Болормааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэ­мэг­дүүл­сэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэр гаргасан бөгөөд Д.Болормаагийн өм­гөө­лөгч Ц.Монгол “Сүх­баатар дүүргийн шүүхэд болж байсан анхны хурлаар сэт­гүүлчийг цагаатгасан. Харин энэ удаа торгох шийдвэр гаргалаа. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Давж заалдана” гэв.

Сэтгүүлч Д.Болормаа: “Шүүх хурлын процессоос харахад эхнээсээ л намайг буруут­гах гэсэн ганцхан зорилготойгоор прокурор, шүүгчид хандаж байгаа нь илт анзаарагдаж байсан. Би шударга ёсны өмнө ялагдаагүй, харин мөнгө, эрх мэдлийн өмнө ялагдаж байна” гэлээ.

Нэхэмжлэгч Б.На­ран­хүү: Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Би өмнө нь олон удаа сонин хэвлэлээр гүт­гүүлж, муухайгаар хэлүүлж, чичлүүлж байлаа. Тэр бүхэнд би чимээгүй явдаг байсан. Намайг худал хэлж хүн луйвардсан, банк дам­пууруулсан мэтээр бичсэн. Эдгээр мэдээлэл энэ удаагийн хэргээс өөр асуудал.

Англи цахим хуудаст хүртэл Б.Наранхүү өсвөр насны охидыг 400-500 ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл явж л байгаа. Надтай холбоотой газрын маргаантай асуудал байхгүй. “Анод” банкнаас би зээл авсан. Төлөөд дууссан. Энэ хэргийн талаар шүүх албан ёсоор өргүй, буруугүй гэдгийг тогтоогоод УИХ-д өрсөлдөх эрхийг өгсөн шүү дээ. Яах вэ, би банк дампууруулсан л юм байгаа биз. Би үүнд их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ “Анод” банктай холбоотой мэдээллийн дагуу би бас шүүхэд хандана. Би өөрийгөө “Анод” банкийг хөгжиж дэвжихэд хувь нэмрээ оруулсан гэж боддог” хэмээж байсан.

Түүний ярианаас үзэхэд Б.Наранхүүгийн нэхэмж­лэл­тэй­гээр “Анод”-ын асууд­лаар бичсэн сэтгүүлчид шүүхэд удахгүй дуудагдах бололтой.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (September 22, 2012 12:48:09 am )

    Shuuh mungutui hunii tald l uilchleh ym daa

  • Anonymous (September 22, 2012 7:39:00 pm )

    hungutgesen bol hariutslaga huleeh ni zuv sh dee er ni ene setguulhid zarim yuniig yamar h eh survalj bhgui gutgesen mayagaar bichdeg sh de

  • Anonymous (October 01, 2012 3:05:10 pm )

    narankhuu tiim yum hiih hun bishee

  • online custom shirts (September 05, 2013 8:42:31 pm )

    359333 466268****o, i came in to learn about this topic, thanks alot. will put this site into my bookmarks. 782484

  • anti aromatase (September 11, 2013 8:59:23 am )

    199523 137019Extremely interesting subject , regards for putting up. 243792

  • Maye Sposato (September 12, 2013 1:30:54 pm )

    I simply want to tell you that I am very new to blogging and really enjoyed your web blog. Almost certainly I’m likely to bookmark your site . You amazingly come with superb well written articles. With thanks for revealing your website.

  • Paras Netticasino (September 13, 2013 9:24:32 am )

    315989 909945I truly thankful to discover this website on bing, just what I was looking for : D too bookmarked . 312611

antalya rent a car