antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2012 13 comments

Сэтгүүлч Д.Болормаад 8.5 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулав

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр хүний нэр төрд халдсан гэх “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэж, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулав. Тэрбээр хоёр жилийн өмнө бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг гэмт хэргийн сүлжээнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг холбогдуулан бичсэн билээ. Тиймээс одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, анхан шатны шүүхээс сэтгүүлчийг цагаатгасан ч тэрбээр давж заалдахаар болсон юм. Энэ талаар “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Анхан шатны шүүхээс нийтлэлийг тань гэмт хэргийн шинжтэй бус хэмээн үзэж цагаатгасан.Гэтэл энэ удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгд үүлсэн буюу 8.5 сая гаруй төгрөгөөр торгох шийдвэр гаргасан нь хэр үндэслэлтэй гэж үзэж байгаа вэ?

-Шүүх хуралдаан дөрв өн цаг үргэлжилсэн. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гурван минутын дотор гарсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. Шүүх хуралдааны явцад ажиглаж байхад Б.Наранхүүгээс илүү прокурор, шүүгч л гомдолтой хэмээн илт нэг талыг бариад хэлэлцсэн. Би нэг л зүйлийг хэлье. Би бол цагдаагийн ажилтан биш. Тухайн үед бүртгэгдсэн бага насны охидыг садар самуунд уруу татаж, худалдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан уу гэвэл байсан. Нийтлэл бичихээс өмнө биеэ үнэлсэн бага насны хэд хэдэн охинтой уулзахад тэд “Наранхүү гэдэг захирал надад бэлгийн харьцаанд орох санал тавьсан. 400 ам.доллар өгье” гэж хэлсэн тухай ярьж байсан. Тэдний дундаас А гэдэг охин “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү надад энэ саналыг тавьсан.Би түүнтэй хоёр удаа уулзаж саарал өнгийн жийп машинд нь суусан” гээд тодорхой ярьсан. Харамсалтай нь, энэ охин маань хожим мэдүүлгээ эрс өөрчлөөд би ялагдал хүлээгээд сууж байна. Мэдүүлэг өөрчлөх болсон асуудал нь таван сая төгрөгтэй холбоотой юм билээ. Хохирогч охидод таван сая төгрөг өгсөн тухай асуудлыг гэрчилдэг мөрдөн байцаагч ч байдаг. Даанч үүнийг холбогдох байгууллага нь шалгаагүй.

-Нэг хэсэг нь энэ хэргийг сэтгүүлч хүний хардах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэж үзэж байгаа. Бас үнэхээр эндүүрэл гараад хувь хүнийг гүтгэсэн бол сэтг үүлч хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай хэсэг ч байгаа болов уу?

-Би өнөөдрийг хүртэл андуураагүй гэж үздэг. Үүнийгээ ч шүүх хуралдааны явцад Б.Наранхүүд өөрт нь хэлсэн. Өөрөөс чинь уучлалт гуйх боломжгүй. Яагаад гэвэл надад өөрийг чинь энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн баримт, итгэл үнэмшил байна гэж хэлсэн. Өөрийнхөө эрх ашгийн төлөө би яваагүй.Хүн худалдаалах, тэр дундаа бага насны охидыг садар самуунд уруу татсан гээд нийгэмд байж болшгүй хууль бус зүйлийн эсрэг явсныхаа төлөө буруутан боллоо. Сэтгүүл зүйд хоточ банхрын үүрэг гүйцэтгэх сэтгүүлч бүрийг ингэж яллаад байвал эрүүл нийгэм, шударга ёсны төлөө хэн дуугарах юм бэ.

-Шүүх хуралд нэхэмжлэгч Б.Наранх үү өөрөө ирсэн гэсэн. Шүүх хурлын үеэр тэдний талынхантай уулзсан уу?

-Уулзаагүй. Шүүх хуралдааны үеэр уучлалт гуйгаад эвлэрэх тухай яриа бол гарсан. Гэхдээ би хүсээгүй. Би шударга үнэнд ялагдааг үй. Харин эрх мэдэл, мөнгөнд ялагдсан. Тиймээс манай өмгөөлөгч давж заалдана гэсэн.

Л.ГанЧимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 20, 2012 10:19:36 am )

    ha ha heniig barisniig medelgui adilhan nertei huniig hen gedgiig n shalgalgui sensaci olloo gej bichcheed saihan hudlaa yarihymdaa ternii orond ajildaa hariuclagatai baigaach

  • Anonymous (September 20, 2012 10:29:47 am )

    Íàðàíõ¿¿ ÷è áîëüäîî.Ñýòã¿¿ë÷ ýìýãòýéã óó÷ëàõ õýðýãòýé.

  • Anonymous (September 20, 2012 10:59:35 am )

    mungutei naranhuu 1 bdag bizdee.gerch nar ch bna.mongoliin huuli ugaasaa mungutei hund uilchildeg shdee.setguulch huuhen l hetsuu bna.zorigtoi bgarai

  • Anonymous (September 20, 2012 11:05:49 am )

    tegeel yum l bol setguulch hunii erh chuluug boogduullaa ene ter gehiin.ta nar hunii ner turiig boddiimuu?! odoo hohi n gehees uur yahav.barimttai ul suuritai sudalj baij medeegee bichij bai busadad n surgamj ..naranhuu gedeg nertei tom jijig companii zahiraluud tsuungui l bgaashd.daramtalj heden tsaas avah gesen uuruu shatavaa huurhii …uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer..

  • Anonymous (September 20, 2012 11:29:07 am )

    АА ЭНЭ МУУ СЭТГҮҮЛЧ ГЭЭД БАЙГАА ЮМНУУД АЛЬ БОЛОХГҮЙ ҮЛ БҮТЭХ БУСАРМАГ ЮМ ХИЙДЭГ УЛС БҮГД ҮНЭН ЗӨВ ЯРЬНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ ТИЙМ ХҮНД ЯМАР ЮМНЫ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БАЙХАВ ДЭЭ ӨӨРӨӨ ХУЖАА МӨНГӨ САНАЛ БОЛГОВОЛ ДАГААД Л НАВСГАНА НЬ ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (September 20, 2012 11:36:08 am )

    НЭГ ИХ МУНДАГ СЭТГҮҮЛЧ ААН ЗҮГЭЭР ГЭРИЙНХЭЭ ХОГИЙГ ШҮҮРДЭЭД ХООЛ УНДАА БОД Л ДОО ҮНЭН БА ХУДАЛ ХУУЛЬ БАРИМТ БАЙГАЛИЙН ХУУЛЬ ГЭХ ЗЭРГИЙГ ГҮНЗГИЙ ХЭДЭН ХУВИЛБАРААР СУДЛААД ЮМ БИЧ ЗҮГЭЭР ХОВ ЖИВ ЧИВ ХАР ЧИНИЙ ХУВЬ ЯВЦУУРАЛ ЧИНЬ АРД ОЛОНД ХЭРЭГГҮЙ

  • Anonymous (September 20, 2012 11:41:03 am )

    ТЭР ЭРЭЭНД ЯНХАН ХИЙГЭЭД ДОХ ЗӨӨВӨРЛӨӨД БАЙГАА НАЙЗ НАРАА ЯРЬ Л ДАА БИ ОРОЙ ЯНХАН АВБАЛ ЧИ БАС БИЧИХ ЮМ УУ БУУДАЛ БОЛГОН ДЭЭР БАЙГАА БИЗ ДЭЭ

  • Anonymous (September 20, 2012 11:50:20 am )

    АВГАЙ ГЭЭД НЭГ ПИЗДА БАЙСАН АМЕРИК ЯВААД БАЙХГҮЙ ШҮҮ ХҮҮХНҮҮД ЕРӨӨСӨӨ ҮЛ БҮТЭХ УЛСУУД ӨӨРСДӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ БОЛДОГ УЛС ХҮҮХДЭЭ ХАЯАД Л ЯВСАН НЭГ ТӨГРӨГ Ч БАЙХГҮЙ ШҮҮ ОДОО НӨГӨӨ ХҮҮХДИЙН МӨНГӨ БАЙХГҮЙ

  • Anonymous (September 20, 2012 12:20:00 pm )

    ter bichuulj niitelsen radktsi ni hariutslaga huleeh heregtei shdee, huurhii setguulchiig urdaa barichaad, gehee er ni bol ter Naranhuu hugiin tiim yum hiigeed yavahaas siihgui gar haragddag shdee. DUNDGOVIIN mungu harval yahaas ch butsahgui malnuudiin songolt, icheesei. Songoson ni songogdson ni bas.

  • Anonymous (September 20, 2012 12:46:04 pm )

    naranxuu chi shudarga bai l daa xun bolgon medneshdee terendee deer ingeel xudlaa xumuusiin tolgoig erguuleed l munguur dalailgaad l nobshiin er yumaa chi

  • Anonymous (September 20, 2012 2:25:01 pm )

    Наранхүү одоо муу муухай болгонтой л нэр нь холбогдох юм даа. сайн хүн байсан бол сайн юманд л нэр нь гармаар юм.

  • Anonymous (September 20, 2012 2:32:38 pm )

    Ajildaa unench hicheengui baij bolovsroloo deeshluul, setguulch geheer l microphon barisan bolgon setguulch bish shuu, hen negiig ni gutgej mungu oldog, zahialgaar guigeed bhaar ingene sh dee,

  • Anonymous (September 23, 2012 4:18:07 am )

    Болормаа зов, хархад наад НАРАНХУУ чинь сунс нь зайлсан амьсгаа байна. 2-3жилийн дараа эзэн хужанууд нь хучиндээд цааш нь харуулчина,,,

antalya rent a car