antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2012 2 comments

Жастын Ш.Батхүүгээр өрийг нь төлүүлье

нийтлэсэн Admin

Манай улсын эдийн засаг,  санхүүгийн байдал хүндрэх төлөвтэй болоод байгааг эдийн засагчид, судлаачид анхааруулах болов.

Энэ нь  гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байна.  Евро бүсийн эдийн засгийн хямрал гүнзгийрч, Хятадын эдийн засгийн өсөлт  удааширч, зүүн өмнөд азийн Индонези, Энэтхэг зэрэг улсуудын үнэт металлын худалдан авалт буурсан нь манайд улсын эдийн засагт доргилт өгч эхэллээ.  Үүнийг дагаад экспортын бүтээгдэхүүний орлого унаад байна.

Монгол Улсын төсвийн орлого алт, зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүний ханшийн хэлбэлзэлээс  ихээхэн хамааралтай. Эдгээр бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байвал төсвийн орлого давж биелээд, ханш доошилбол орлого цөм дутаж, төсвөө танах уу, яах уу гээд сандралддаг. Манай улсын “мөнгөний авдар” -ыг дүүргэхэд чухал нөлөөтэй, стратегийн гол бүтээгдэхүүн  болох нүүрсний үнэ  огцом доошилж байна. Харин зэсийн үнэ Хятад эдийн засгаа аврах хамгаалалтын бодлого хэрэгжүүлж эхлүүлсэнтэй холбогдон уржигдраас бага багаар өсч эхлэв.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ унаж Хүний хөгжил санд 221 тэрбум, импортын тооцож байсан орлогын хэмжээ 1,6 их наядаар буураад байгаа.
2012 оны Монгол Улсын төсвийн орлогын тасалдал  нэг их  наядаас давжээ.  Тухайлбал, Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор 980 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэж тооцсон нь дашийн шог. Гэрээнд гарын үсэг зурахад 490 тэрбум, урьдчилгаа төлбөрт  440 тэрбум төгрөг авна гэж төлөвлөсөн байсан аж.
Ийм их мөнгө дутахаар төсвийн алдагдал замбараагаа алдана. Тиймээс энэ оны төсөвт тодотгол хийхээр УИХ-аар хэлэлцэж байна.  Хөрөнгө оруулалтын зардлыг 312 тэрбум төгрөгөөр танахаар төсөлд тусгажээ. Тэгэхээр зам, сургууль, эмнэлэг гээд бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийг  хасч, энэ жилдээ хүлээзнэнэ гэсэн үг.  Алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр улам доошилбол монголчууд бүсээ чангалж, төсвийн зардлаа дахиад хасахаас аргагүйд хүрнэ. Тийм хүнд байдал үүсэхгүй гэх баталгаагүй.
Төсвийн алдагдлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлэхийн тулд дизелийн түлш, тамхи,архины онцгой албан татварыг нэмэх зэрэг бололцоотой бүхий л арга саамыг эрэлхийлж, эхнээс нь хэрэгжүүлээд эхлээд байна.  Энэ мэтчилэн хуруу хумсаа хуйхлах шахам орлогын эрэлд гарч байхад Жастын босс Ш.Батхүү төрд олон тэрбум төгрөгийн өрөө  төлөөгүй “тансаглаж явна”.
Одоогоос гурван жилийн өмнө  “Зоос” банкийг дампууруулахад төрөөс 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж тэтгэн Төрийн банкийг байгуулж  байв. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч  байхад энэ мөнгөний дийлэнх нь төлөгдөөгүй байна. “Зоос” банкийг  хаалгаа хаахад хүргэсэн хоёр хүн нь “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, “Жаст” группын захирал Ш.Батхүү.

“Зоос” банк Олон овоотын хэмээх  алтны ордыг барьцаалан  олон тэрбум төгрөгийн зээл олгосон ч хугацаандаа төлөгдөхгүй болж, найдваргүй зээл болсон учир дампуурахад хүрсэн гэдэг. Энэ банкийг аврах гэж улсаас 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан ч  одоо дөнгөж 30 гаруй тэрбум төгрөг л төлөгдснийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцолж байв.
Тэгэхээр улсын төсвийн орлого сох дутаад байгаа ийм үед  үлдэгдэл 70  орчим тэрбум төгрөгийг хүүгийн хамт төлүүлж, улсыг хохиролгүй болгох ёстой. Иргэдийн эрвийх дэрвийхээрээ зүтгэн, аж ахуйн нэгжүүдийн хөлс хүчээ урсган байж бүрдүүлсэн татварын мөнгийг гарынхаа салаагаар гоожуулаад байх учиргүй.
Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргахдаа эргэн төлөгдөх ямар ч баталгаагүйгээр олгосон  нь  анхаарал  татдаг. Олон овоотын ордыг Ц.Мянганбаярын эзэмшлээс гарч, Ш.Батхүүгийн мэдэлд шилжихээр  төр  бонд гаргаж  дэмжсэн нь тухайн үеийн Ерөнхий с айд асан С.Баяр зэрэг нөлөө бүхий алба хашиж байсан хүмүүс холбогдсон луйвар байж мэднэ хэмээн  шуугиан дэгдэж, тухайн үед хэвлэлээр мэдээллүүд хөвөрч байсан удаатай.
ТЭр үед төрөөс гаргасан энэ бондоор “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгсөн юм билээ. Тэгээд Олон овоотын ордыг эзэмшигч болсон Ш.Батхүү  хуучин “Зоос”, одоогийн Төрийн  банкинд төлөх ёстой олон тэрбум төгрөгийн зээлээ барагдуулж байж, тэрхүү бондын мөнгө төрд  буцааж төлөгдөх учиртай.  Тодруулж хэлбэл, Засгийн газраас “Зоос” банкинд олгосон бонд яаж эргэн төлөгдөх вэ гэхээр тус банкны авлагатай байгууллагуудаар зээлийг нь төлүүлж байж л бүрдэнэ гэсэн үг.
Тиймээс одоо болтол энэ бонд\татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөг\  эргэн төлөгдөөгүй байгааг нягталж үзэх шаардлагатай болжээ. Ш.Батхүү Олон овоотын  төсөл амжилтгүй байна гэж луу унжиж, найдваргүй зээлд хамруулах гээд байна уу эсвэл гэдэг нь анхаарал татаж байна.  Алтын үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд огцом өсөлттэй байгаа учраас Олон овоотын төсөл ашиггүй байх учиргүй.  Алт ямар зарагдахгүй бараа гэх биш дээ.
Д.Тэнгис
www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 13, 2012 1:05:23 am )

    ОДОО ДЭЛХИЙ СӨНӨХИЙН ХООРОНД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ЯАХАВ БАЙГАА ЮМАА ХУВААЖ ИДЭЭД Л ДУУСЪЯ

  • Anonymous (September 13, 2012 8:23:38 am )

    Hadgalamjiin ard ni bgaa hun biz dee. Bas dampuuruulah biz dee. Humuusee munguu tataarai da

antalya rent a car