antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Элчин сайдын дүү Төрийн нарийн бичгийн дарга болох уу

нийтлэсэн Admin

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар тэтгэвэрт гарч, Батлан хамгаалахын сайдын цэргийн зөвлөх болсон. Түүнээс хойш тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар ажиллаж байгаа билээ. Энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүс гэж хэд хэдэн хүний нэр гарах болсон. Уг албан тушаалд Ш.Сүхбаатарыг жинхлэх боломжтой гэж ярьж байсан.

Мөн ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирд лагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр нар яригдаж байсан. Харин хэд хоногийн өмнөөс энэ албан тушаалд тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Х.Болдбатын нэр яригдаж эхэлжээ.

Түүний ах нь Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат аж. Х.Болдбатын нэрийг МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс санал болгож буй сурагтай.

Г.РАВЖАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car