antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 Comments are off

Урлагжсан бус, улстөржсөн маргаан

нийтлэсэн Admin

Ардчилсан намын босгох Ардчиллын ордны барил­гын ажил эхлэхгүй удаж буйн шалтгаан нь тун энгийн.

Барилга барихын тулд ойролцоох цахилгаан хуваарилах төвийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж, холбогдох байгууллагаар шийдүүлэхийн тулд багагүй хугацаа зарцуулжээ. Төрийн ордон, Соёлын төв өргөө, Дуурь, бүжгийн эрдмийн театр зэрэг хотын төвийн хэд хэдэн байгууламжид цахилгаан хуваарилах уг дэд станц нэлээд хуучирсан, хүчин чадал нь чамлагдахаар болсон зэргийг харгалзан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК нүүлгэн шиж­лүүлэх, шинэчлэх ажлыг дэмжин зөвшөөрөл олгожээ.

Өөрөөр хэлбэл, Ардчиллын өргөөний барилгын ажлаас өмнө бас дахиад нэг барилга, байгууламжийн ажил Ардчилсан намд тулгараад байгаа нь цахилгаан хуваарилах станцыг шинэчлэх. Үүнийг гүйцэтгэсний дараа л намын шинэ байрны барилгын асуудал эхлэх юм. Харин одоо ЦТП буюу цахилгаан хуваарилах станцын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд газар түр чөлөөлөх асуудал тэдэнд тулгараад байгаа гэнэ. Үүнээс үүдээд нэг нь улс төрд, нөгөө нь урлагт данстай хоёр байгууллагын хооронд маргаан үүсэх нь тэр. Улмаар “урлагжсан” биш, улстөржсөн маргаан болж хувирав.

Улс төр гэдэг бохир заваан зүйл гэсэн утгыг давхар илэрхийлэх болсон цаг үе тул олон нийт юуны өмнө Ардчилсан намыг буруутгаж байна. Урлагийнхан улстөрчдийн дэргэд “баян айлын ядуу хамаатан” шиг өрөвдмөөр хүмүүс. Ийм имижтэйгээр нийгэмд танигдаж, олны сэтгэхүйд буусан урлагийнхныг энэ удаад олон нийт зөвтгөж байна. Уг нь асуудлыг тодруулаад үзвэл Ардчилсан нам театртай газар булаацалдаагүй юм байна.

Соёлын төв өргөө, Дуурь, бүжгийн эрдмийн театрыг холбосон хүзүүвч маягийн байранд ерээд оноос хойш суурьшсан Ардчилсан нам 2009 онд уг байраа худалдан авч, өмчлөлдөө шилжүүлжээ. Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн хамт эзэмшлийн газраа тогтоож, кадастрт бүртгүүлэн гэрчил­гээгээр баталгаажуулжээ. Ардчилсан намын эзэмшиж байгаа газар өмнө нь нийтийн эзэмшлийн талбай байсан гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлалаа. Мөн одоо барихаар төлөвлөж буй Ардчиллын ордон ч, цахилгаан хуваа­рилах дэд станц ч Ардчилсан намын эзэмшлийн газар дээр баригдана гэв.

Харин Ардчилсан намын зүгээс Дуурь, бүжгийн эрдмийн театрынханд тавьсан шаардлага нь “барилгын ажилтай холбоотойгоор тодорхой газрыг түр чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт юм байна. Тодруулбал, театрын тайзны засал чимэглэл, эд хэрэгсэл хураасан хэсэг газрыг түр чөлөөлөхгүйгээр дэд станцын барилгын ажлыг явуулах боломжгүй байгаа аж. Ардчилсан нам энэ талаар театрын захиргаанд албан бичгээр хандсан ч хариуд нь “боломжгүй” гэсэн үг сонсчээ. Уг нь тэр хэсэг газар нь гэрчилгээгээр бол Ардчилсан намын эзэмшил боловч “Барилгын ажлын дараа буцаагаад театрынханд чөлөөлөөд өгье” гэж гуйгаад ч барсангүй.

Ардчилсан намын хувьд Соёлын төв өргөө, Дуурь, бүжгийн эрдмийн театртай хүзүүвчээр холбоотой хэвээр байх сонирхолтой аж. Өөрөөр хэлбэл, Соёлын төв өргөө, дуурийн театрт тус тус VIP өрөө барьж өгөхөөр барилгын зураг төсөл гаргажээ. Тэдний энэ саналыг Соёлын төв өргөө зөвшөөрч, барилгын талбайг чөлөөлж өгөөд байгаа юм байна. Харин Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан “үгүй” гэснээс улстөржсөн маргаан үүсээд байгаа аж.

Театрынхны эсэргүүцлийг улстөр­жүүлээд Ардчилсан намынхныг баалах сонирхол хэнд байж болох вэ? Уг нь театртай ганцхан Ардчилсан нам хөрш биш. МАН-ын Тусгаар тогтнолын өргөө, улс төрд томоохон лоббитой гэгддэг бизнес группийн “Шангрилла” гээд олон хөрш бий. Тэдэнтэй ойлголцож болоод байсан атлаа одоо яагаад урлагийнхныг турхирч, жагсч цуглаад байгааг Ардчилсан намынхан ойлгохгүй байгаа нь лав. Уг нь Ардчиллын өргөө, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хооронд багагүй зай талбай сул чөлөөтэй үлдэхээр байгаа аж. Лав л “Сентрал Таур”, театр хоёрын хоорондохоос том талбай үлдэнэ гэж барилгынхан амлаж байна. Уг нь Ардчиллын ордон Ардчилсан намынх бус, ард түмний ордон болох юм. Түүгээр нь та бид орж гарч, үйлчилж, үйлчлүүлж байх юм. Гэвч дуурийн театрынханд барилга нь бус, нам нь гай харагдаад байгаа бололтой.

Тэгээд ч дуурийн театрын дарга Б.Сэргэлэн эгчийг улстөрд биш, урлаг­тай элэгтэй байхыг ойлгож байна л даа. Одоогийн Ерөнхий сайд С.Батболдтой нэг нутгийн хүн гэсэн. Тиймээс Ерөнхий сайд эхнэрээрээ дамжуулан дуурийн театрт багагүй хөрөнгө хийдэг. Өнгөрсөн жил л гэхэд “Хунт нуур“-ын иж бүрэн хувцасыг шинээр хийж бөгөөд бөөн баяр болж байсан. Театрынхан өөрсдөө байтугай театрт очсон хүмүүс баярласан. Гэхдээ тэглээ гээд Б.Сэргэлэн дарга Ардын намыг хайрлаад, Ардчилсан намыг гадуурхаад байж болохгүй л байлтай. Энэ чинь л “урлагжсан” бус, улстөржсөн маргаан болоод байгаа юм шүү дээ.

З.БОРГИЛМАА

“Ардын эрх” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car