Өнгөрсөн жил Монгол улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийг зээлж гэр хорооллын Дарь эх, Дамбадаржаагийн 96 өрх айл, зургаан аж ахуйн нэгжийг төвийн цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрвээ Нийслэлийн гэр хорооллыг бүгдийг нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбочих юм бол гэр хороолол, орон сууц гэдгийн ялгаа үндсэндээ байхгүй болж, гэр хорооллын иргэд өвлийн хүйтэн, цас бороотой үед гэрээсээ гарахгүй бие засч, халуунд усанд оочерлохгүй усанд орох бүрэн боломжтой болох юм. Гэвч ийм байдалд манай гэр хорооллынхон арай л дасан зохицох болоогүй, эсвэл хэрэглэх соёл байхгүй байгаа нь харагдав.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Засгийн газрын тэргүүн өвөлжилтийн бэлтгэлийг сонирхох зуураа Дарь-Эх, Дамбадаржаагийн айл өрхүүдээр ороод урам нь хугарч, С.Батболдын Засгийн газар 1.4 тэрбум төгрөгийг ямар ч үр дүнгүй салхинд хийсгэсэн гэдгийг өөрийн нүдээр хараад бараг л шоконд орсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь, улсын төсвөөс өр зээл тавин байж хийж гүйцэтгэсэн цэвэр, бохир усны шугамуудыг гэр хорооллын айл өрхүүд огт хэрэглээгүйгээс гадна бүх айл өнгөрсөн өвлийн улиралд зад хөлдөөчихсөн угтжээ. 96 айлаас үндсэндээ ганцхан айл тус шугамыг ашиглаж, амьдралдаа нэвтрүүлэн, гэр орондоо тав тухыг бүрдүүлсэн бол үлдсэн 95 айл огт хэрэглээгүйгээс гадна ямар өндөр үнэ өртөгтэй зүйл болохыг нь ухамсарлаагүй хөлдөөгөөд, задлаад төмрийн сэг болгосон гэж ойлгож болно.
Иргэд бид өөрсдөө зарим үед паартай байшин, паалантай жорлонг мөрөөдөж, бүтэхгүй бол төр, засгаа буруутгадаг мөртлөө яг хэрэгжүүлэх дээрээ тулаад ажил хийгээд эхлэхээр дээрх айлуудын адилаар хайхрамжгүй ханддаг, ядаж л идсэн чихрийн цаас, татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хэнээр ч хэлүүлэхгүй хаяад сурчихгүй байгаагаас харвал өөрсдөд маань 80 хувийн буруу байна гэсэн үг юм. Төлөгдөөгүй байгаа 1.4 тэрбум ийнхүү нэг өвлийн хүйтнээр хариуцлагагүй айл өрхүүдээс болж зад хөлджээ. Харин энэ мөнгийг бүх иргэдийн халааснаас авч эргүүлээд төлнө гээд бодохоор иргэдийн хариуцлага маш өндөр байх хэрэгтэй тухай бодол өөрийн эрхгүй толгойд харваж байна.
Г.Тэгш (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 04, 2012 9:59:20 pm )
soyoltoi baihig urialj belenchleh seteglgee8 zavaan zalhuu baidlaas salah tsag bolson saihan ohid zaluus gudmand zajilsan bohio hunii umnu heneggui hayad heleheer helsen huniig doromjilj bna shuu dee
-
Anonymous (September 04, 2012 10:33:05 pm )
тэр чинь ёстой гуулинхөрөөгийнх шүү дээ
-
Anonymous (September 05, 2012 10:22:13 am )
ailuudaas bolj shugam huldunu gej bhgui de. sangiin shugamiig ugaasaa gazar door holdoltiin gunees door bhaar tootsoolj hiih uchirtai. ugsraltiin l aldaa bn da!
3 Comments