Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “В” продакшнаас төрж гарсан цөөн дуучны нэг Маралжингоо 1960-аад онд хит болж
байсан “Жаргаах зүрхэн” дууг дахин дуулж үзэгч түмэнд хүргэж байна билээ. Ардын жүжигчин Г.Зангадын дуулснаар олны хүртээл болсон энэ дууныхаа клипийг ахмад дуучнаараа “чимэхээ” тэр яахан мартах. За ямартай ч бидний аав ээжүүд ид залуухан байх үедээ чөлөө завгүй дуулдаг байсан энэ дууг өнөө цагийн залуучуудад дахин хүргэсэн Маралжингоод талархах нь зүйтэй болов уу.
Гэхдээ та сониуч нэгэн бол залуу бүсгүйг энэ дуугаа дуулж байх үед нэг зүйлийг анзаарсан уу. Дуучин бүсгүй тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй юм билээ. Тэрбээр Монголын үрсийг маш олон болгоход хувь нэмрээ оруулж намбалаг сайхан ээж болох гэж буй нь энэ клипнээс тодхон харагдсан шүү.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Холбоотой мэдээ
Comments are closed.