Шинээр байгуулагдсан УИХ-ын содон гишүүдийн нэг Б.Гарамгайбаатар. Замын компанийн эзэн энэ эрийн бизнесийн
түүх хэтэрхий зузаан. Хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулж, банкны хувь нийлүүлэгч болж, шатахуун зөөж, замын компани байгуулж байсан энэ эрийг саяхан болтол монголчууд “Банк дампууруулсан хүн” хэмээн тодорхойлж байлаа. Б.Гарамгайбаатар “Анод” банкнаас “Монроуд”, “Ар Пи Эм”, “Дээд цэг”, “Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ.
Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.Гэвч тэрбээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банкийг сөхрүүлсэн. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байв.
Түүний “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургаадугаар сард гарсан байсан нь Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын мөнгөөр сонгуульд өрсөлдсөн гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн юм. Харин төмөр, бетон гүүрний ажил гүйцэтгэдэг “Улбаа” компанийг “Монроуд” буюу Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, охин компаниа болгож байжээ. Ийнхүү “Анод”-ын дампууралд “үнэтэй хувь нэмэр” оруулсан АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар бүх өр зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй л байна. Харин өнөөдөр бол тэр банк дампууруулсан компанийн эзэн биш УИХ-ын гишүүн. Тэрбээр хүү, охин хоёртой айлын эзэн.
Том хүү нь АНУ-д суралцаж төгсөөд Монголд ажилладаг, харин охин нь АНУ-д амьдардаг гэнэ. Түүний эхнэр олон жилийн өмнөөс АНУ-д амьдрах болж. Эрхэм гишүүн Б.Гарамгайбаатар Зайсан дахь хоёр давхар тансаг хаусандаа үндсэндээ ганцаараа амьдардаг аж. Хэдийгээр түүний охин амаржиж, Гарамгайбаатар гишүүн зээтэй болсон ч гэсэн өөрөөсөө олон дүү, царайлаг амраг бүсгүй нь саяхан амаржиж, үрийн зулай үнэрлэсэн хэмээн хажуу хөршүүд нь ярьцгааж байх юм. Ямартай ч Гарамгайбаатар гишүүн сонгуулийн үеэр ч, сонгуулийн өмнө ч гэр бүл үр хүүхдийнхээ талаар нэг ч удаа ам ангайж байсангүй. Тэрбээр хоёр хүүхдийнхээ ээжээс тусдаа амьдарч, үе мултарсан залуухан амраг бүсгүйтэй болсноо олон нийтэд дэлгэгдэхээс болгоомжилдог бололтой.
http://shudarga.mn/?dazo=news&newsid=12898&catid=2
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2012 6:44:41 pm )
UGAASAA MONGOTEI HUMUUSIIN MODA BIZ DEE?
-
Anonymous (August 29, 2012 6:59:40 pm )
ene amitaniig jriin tehnikiin ih syrgyyliin jriin 1 laborant baihiig ni meddeg.dyy shyy myytai,tomootoi jriin zlayy bsan.medleg bolobsroloor ih shalihgui bagsh nariin yrid hoino yabsan tiim l hun bsan .getel harda odoo ehn boloo be?turul ariljij dee
-
Anonymous (August 29, 2012 7:05:52 pm )
Sejgin tsarafai m
-
Anonymous (August 29, 2012 8:23:02 pm )
argaggvvil garamgaibaatar yuma tsaanaasaa ner ni hvrtel ewgv shaasan
-
Anonymous (August 29, 2012 8:33:52 pm )
Ene setguulch nar hajuud n hamt amidaraad uz tegeed unen hudliig n med.Yah ingej hudlaa yrij bichdeg yum be!Hiisen ajiltai,heleh ugtei hun bh gej bodoj bna.Uuruus n iluu garch amidarch bgaa humuusiig dandaa doosh n hiij hunii muug uzej bdg bizdee.Neeh oligtoi hund naaltstai zuil bichij chaddaggui murtluu or hunjiliinh yvdliig ymar surhii bichdeg hun be!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (August 29, 2012 8:55:04 pm )
anodiig dampyyryylsan ni unen yagaad shalgadgui yumbe ingeed zugeer orhichihoj bolj bgaamyy harin ch bur gishuun boltson ch bh shig
-
Anonymous (August 29, 2012 8:56:53 pm )
Uba ni UB style гэж байна шүү дээ наадах чинь
-
Anonymous (August 29, 2012 9:33:40 pm )
negent huuhedtei bolson bol hetsyy . avgai n baahan yum avah baih.Do.Ganboldin nuviin benzin kolonkiin darga baij baisnaa az n shovoison hugshin,
-
Anonymous (August 30, 2012 1:58:52 am )
Khunii ami l khoroochikhgui bol eer yu khiisen yadii.Yagaad bolokhgui gej.Arai unench amidral geed khataj yavakh yostoi muu.Saikhan amidar,chadal chine khurvel.
-
Anonymous (August 30, 2012 3:27:19 am )
chadjaagaa hund arga bhgu biz de
-
Anonymous (August 30, 2012 9:59:31 am )
дараа төрөлдөө хүнд хаяагдсан хэцүү нэгэн болж амьдралдаа ганцаараа явах төөрөгтэй юм бн энэ насандаа тэр нүглээ хийж байдаг хүмүүс
-
Anonymous (August 30, 2012 10:18:05 am )
nasnii etsest uilee uzej uhliin muugaar uheh bhda iim baliar novshnuud oi gutchihlaa uhsenii UIH gishuun hen songosiin huduunii maluud l songoson bhda
-
зочин (August 31, 2013 8:16:11 am )
Тэр залуухан нууц амрагийг нь Болормаа гэдэг юм. ЭМЯ-ны Гадаад хамтын ажил**********ны хэлтэст мэргэжилтэн хийдэг юм. Өөрөө олоод мөнгөтэй болсон юм шиг л гэв гэнэт амьдрал нь сайжраад их зан, эвгүй зан 2той болсон. Царайлаг бишээ, мөнгөтэй хүний авч өгсөн хүний хувцас өмсөөд л эвтэйхэн харагддаг юмоо.
Хүний хэнтэй сууж, юу хийх нь хамаагүй ч Болормаа ****** зангаа татаж, нэгэнт эхнэр нь болоогүй, өв хөрөнгө залгамжлахгүй гэдгээ ойлгож даруу баймаар юмаа
13 Comments