Шунал ихэдвэл шулам болно гэж монголчууд сургадаг. Тэгвэл нэгэн цагт төрийн сайдын алба хашиж байсан эрхэм
ахмад дайчны орон сууцыг өгөхгүй жил тойрон эзэмшиж, залилан мэхлэхийг завдсан гэвэл та итгэх үү.
Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Содномын Чинзориг Нарийнтээл сумын харьяат ахмад дайчин 90 нас хэвийсэн буурай Дашдоржид төрөөс олгосон орон сууцыг жил гаруй эзэмшиж байсан нь он гарсны дараахан илэрсэн байдаг.
Эх орноо батлан хамгаалж, дайнд оролцсон ахмад дайчиддаа орон сууц олгохоор Монголын төр шийдвэрлэсний дагуу 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Дашдорж гуайд нийслэл хотод орон сууц олгохоор болжээ. Гэтэл бүхий л бичиг баримтыг нь бүрдүүлээд явуулсан атал нэг л бүтэлтэй хариу ирэхгүй байж. Дашдорж гуайн хүүхдүүд байнга сурагласаар байсан ч байраа олж авч чадсангүй.
Жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд 2010 оны намар Чөлөөлөх дайны 65 жилийн ойгоор өвгөнийг “Цусан гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг УИХ-ын гишүүн З.Энхболд гардуулан өгчээ. Энэ үеэр гэрийнхэн нь өнөө л орон сууцны асуудлыг сөхөхөд гишүүн гайхаж, байлдаанд оролцож явсан үнэмлэхний нь хуулбарыг аваад явсан байна. Тэрээр хотод ирээд сураг ажиг тавьж хөөцөлдтөл өнөөх байрны түлхүүрийг аль хэдийнэ Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг аваад явсан байж. Улмаар энэ байрыг өөрөө эзэмшиж байсан нь ч тодорхой болж.
Ийнхүү нэгэн цагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цусаа урсган байлдаж явсан, өнөөдөр нэгэн зуун насанд ойртож яваа буурал ахмад дайчинд төрөөс хүндэтгэл үзүүлэн олгосон орон сууцыг энэ л нутгийн уугуул, тухайн үедээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдын алба хашиж байсан Содномын Чинзориг залилан мэхэлж өөрийн болгох гэж байсан нь ичмээр.
/Зуун/
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 29, 2012 6:15:53 pm )
ишшшш энэ хэдэн төгрөг авч гаргасан гүтгэлэг вэ чааваас
-
Anonymous (August 29, 2012 7:19:48 pm )
ichmeer yumaa
-
Anonymous (August 29, 2012 8:12:51 pm )
archaagui pizda be
-
Anonymous (August 29, 2012 11:17:37 pm )
ee dee ene shunal geech hyniig yund ch hyrgedeg ed yum geech. Ene saihan hyn shunalaasaa bolood gemt heregten bolloo doo.Idej uusan ni bagadaad ireheer hoorhiis mini ulam l idej uuh geed ter ni lavshirsaar shunal bolchih yum daa.Deerees ni hyn chanaraa alddag bololtoi.Hoorhiidoo hogshin nastai hyniig gomdoog luivardval ene hyn ih l nygel hiij baina daa.yalaa yyrch daadag l baigaa daa?
-
Anonymous (August 30, 2012 1:09:08 am )
teneg humuusiig alaach
-
Anonymous (August 30, 2012 2:43:53 am )
Luivarchid be. Huurhii ter hugshinii bairiig avaad gedes n duurch uheh bailgui. Burhan ene luivarchidiig gesgeegeeseee
-
Anonymous (August 30, 2012 7:41:16 am )
Хүн чанаргүй л хүн дэ. Өвөрхангайд их нэр хүнд муутай ш дэ. Зуучлах товчооны дарга талийгаач Сүхбаатар гуайг бас л муриж байсан нөхөр дө.
-
Anonymous (August 30, 2012 9:20:35 am )
hen unemshih um be. argaa yadsan gutgeleg. uuniig taraaj baigaa humuus uursnuu l uuniigee unshaad jaahan bayasah um biz
-
Anonymous (August 30, 2012 10:04:34 am )
MAN-iinhan gedeg iim l novshnuud shuudee. tegeed ichih ch ugui UIH-d orno gej gonginood baigaa novsh doo!!!!
-
Anonymous (August 30, 2012 1:43:36 pm )
Батхүүгийн луйвар булхайны хажууд том багын хэмжээгээр жишвэл 1ширхэг өвсний дайтай л эд байнадаа Батхүү минь ийм юм бичүүлж шившгээ тариад яахнав дээ ичиг ичиг чиний тэтгэвэрийн нас болсон баймаар юмдаа
-
Anonymous (August 30, 2012 3:13:02 pm )
luivar hiij bolno gehdee arai ch dee maniinhan iim hogiin novshnuud baihgui yu
-
Anonymous (August 30, 2012 3:47:34 pm )
Ийм байж болохгүй дээ
-
Anonymous (August 31, 2012 6:41:40 am )
bi ugui bh gej naidaj bna herew unen bol tand zugeer l zuw amidraarai l gej helie daa
-
Anonymous (August 31, 2012 2:31:30 pm )
ugui bailguidee, za tiim bol xunii ereen dotroo mogoin ereen gadnaa gedeg unendee xo. Chinzorig oo!!! chi ene talaar tailbar ogoo6 Iim muuxai uom xiisen gej uu?
14 Comments