antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 27, 2012 14 comments

Тэр алжаалаа тайлж, чемоданаа суллаж амжаагүй явна

нийтлэсэн Admin

Лондонгийн олим­пийн хүрэл медальт, дэл­хийн аварга С.Бат­цэ­цэгийнхээс “Танайд өн­жье” булангаа бэлтгэлээ.

Товлосон цагтаа “Хил­чин” хотхонд очив. Өнжих айлдаа сүү, та­рагтай ордог уламж­лалын дагуу уг хотхонд байх өөртөө үйлчлэх дэл­гүүрт орлоо. Жимс, сүүний тасаг руу очих гэтэл тэнд С.Батцэцэг, найз залуутайгаа зогсч байна. С.Батцэцэг жимсээ сонгоод найз залуу нь уутална. Жимсээ авчи­хаад эргэхээр нь мэнд­чиллээ. Тэднийг ундааны тасаг руу явахтай зэрэг бид сүү, аарцны ундаа авчихаад бушуухан шиг л кассан дээр ирэв. Нөгөө хоёр ч юмаа аваад дуус­сан бололтой, кассан дээр бидний ард зогслоо.

Ингээд тортой хүнсээ барьц­гаагаад гэр рүү нь хоёр хоёроороо алхацгаалаа даа. Ойрхон юм.

Гэрт нь орлоо, эгч, хүргэн ах нь болов уу гэмээр хүмүүс байна. Эгч нь цай аягаллаа. С.Батцэцэг чих­рийн таваг асууж байгаа бололтой “Нөгөө таваг хаана байна” гээд л шүүгээнээсээ эрнэ. Тэгж тэгж тавгаа оллоо. Биднийг гал тогооны хэс­гийн өндөр ширээнээ суухыг урилаа. Түрүүн дэлгүүрээс авсан жимсээ таваг­лалаа. Бас ундаа задаллаа.

Хөргөгчин дээгүүр нь дарснууд, ширээн дээр нь оргилуун дарс байна. Олимпийн медальтныг маань аав ээж, ахан дүүс нь угтах­даа цэцгийн баглаа, чихмэл тоглоомын хамт бэлэглэсэн гэнэ.

С.Батцэцэгээс гэрт нь хэн хэн байгааг асуутал, өнөө эгч, ах нь болов уу хэмээн таамагласан улсууд юун хүргэн, мүргэн. Аав, ээж нь байж. Их л овор багатай улс учир хэн ч хараад гавьяатын эцэг, эх нь гэж хэлэхээргүй идэрхэн насны сайхан хоёр байна. С.Батцэцэг “Би орж ирээд “Ээж, таваг хаана бай­на” гэсэн биз дээ. Анзаараагүй юм уу” хэмээн инээмсэглэлээ.

Аав нь майктай байснаа нөгөө өрөө рүү ороод цамц өмсөөд гараад ирлээ. Харин С.Бат­цэцэгийн найз залуу М.Батбаатар байрны өмнөх сагсан бөмбөгийн талбай руу очиж тоглохоор гараад явчихав. М.Батбаатар Өвөрхангай аймгийн Хархориных. Анх С.Бат­цэцэг энэ хоёр цуг бэлтгэлд явдаг байснаа М.Батбаатар больчихсон гэнэ. Одоо бол хувиараа ажил хийдэг юм байна.

С.Батцэцэг бэрсүүт жүрж халь­салж идэнгээ анх бөхөөр хичээл­лэж эхэлсэн, 63 кг-ын жинд өмнө нь хэд хэдэн удаа олон улсын тэмцээнд барилдаж гадныханд танигдсан, О.Насанбурмаа өөрөөс нь нэг насаар л эгч, гэртээ ойр хавьд амарч тухтайхан өнжөөгүй их удсан тухайгаа ярилаа.

Түүний аав М.Соронзонболд гуай “Миний охин чинь бүр багын л эршүүд охин байсан юм. Үеийн­хээ банди нартай барилдана, ноцол­доно. Ер нь эрэгтэй хүүх­дүүдтэй л найзалдаг байсансан. Уг нь анх сагс, гар бөмбөгөөр л хичээллэдэг байсан. Нэг л өдөр барилдана гэхээр нь “тэг ээ” л гэсэн юм” гэлээ. С.Батцэцэгийг чөлөөт бөх рүү ороход хоёр зүйл нөлөөл­жээ. Ангийнх нь нэг охин бөхийн сек­цэнд явдаг байж. Нэг өдөр биеийн тамирын хичээл дээр өнөө охин­тойгоо барилдаад давчихаж. Барилддаг охиныг ялсандаа өөр­төө урамшаад барилдаж болмоор ч юм уу гэж боджээ. Удалгүй манай улсад болсон чөлөөт бөхийн оюут­ны дэлхийн аваргад эмэгтэй­чүү­дийг барилдаж байхыг хараад л ерөөсөө чөлөөт бөхийн тамирчин болъё гээд зүтгэчихэж. Ингэж л их спортод хөл тавьсан түүхтэй.

Удам сударт нь хүч бяртай л хүн байсан уу гэж дуулснаас Дан­шигийн ч юм уу, ямар нэг алдартай бөх байгаагүй аж. С.Батцэцэгийн аав нь “Миний хүүхэд цэвэр өөрийн­хөө сонирх­лоор бөх бол­сон” гэж тодотголоо.

С.Батцэцэг тэмцээнээс тэмцээн, бэлт­гэлээс бэлтгэл гээд хөдөө гадаа байсаар олимп руу яваад ирсэн нь энэ. Олимпоос медальтай ирнэ гэдэг тамирчин хүн болсны хамгийн том аз жаргал байдаг. Бас ар гэрийнхнийх нь хувьд ч том үйл явдал байдаг. Энэ талаар өгүүлсэн “Хань” гэдэг монгол кино хүртэл байдаг шүү, тийм үү гээд С.Бат­цэцэгээс асуутал “Мэдэхгүй, ямар кино байдаг юм” гэв.  “Хань” кинон дээр иймэрхүү үйл явдал болдог ш дээ. Өөрийнх нь бие хэдий дийлэхгүй ч ханиа бодоод, бөхийн удмыг нь залгуулна гээд хүүхэд төрүүлчихээд эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нөхөр нь гадаадаас медальтай ирдэг” гэж киноны тухай товч яривал “Тийм ямар кино байдаг юм” гэлээ. “Яагаав Ардын жүжигчин Сувд гуай тоглодог. Чөлөөт бөхийнхөн энэ киног сайн мэдэх байлгүй” гэж тайлбарлавал бас л санадаггүй. Тэгтэл С.Бат­цэцэгийн ээж Д.Оюун-Эрдэнэ “Тийм ш дээ. Жүжигчин Сувд тогло­дог. Тийм кино байдаг юм” хэмээ­лээ. Ингэсгээд киноны тухай яриа өндөрлөлөө.

С.Батцэцэг “Өргөө” кино теат­рын тоглоомуудаар тоглох, дартс тоглох сонирхолтой гэнэ.

Гэртээ байх нь ховор болохоор өөрийгөө гэрийн ажилд муу гэж ярилаа. Гэхдээ зав гарвал гэрийн ажлаа амжуулахыг боддог ч тийм боломж барагтай л бол гардаггүй аж. Түүнийг эзгүйд ээж нь, М.Бат­баатарын эгч нь ирж гэр орных нь зарим ажлыг хийнэ. Ихэнхдээ М.Бат­баатар гэр орноо авч явна. Тамирчны ар тал хэр найдвартай байна. Тэр хэрээр тухайн тамирчин амжилт гаргадаг юм хойно, С.Бат­цэцэгийг өдий зэрэгтэй амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа нь түүний найз залуу М.Батбаатарын ач бололтой. М.Бат­баатар гэр орны баргийн ажилд С.Батцэцэгийг дагуу­лахгүй. Бүгдийг нь хормын төдийд амжуулчихна. Тийм болохоор дэлхийн аваргад ар гэртээ санаа зовоод байх асуудал үгүй юм байна.

С.Батцэцэгээс гэр бүлд нь то­хиолд­сон хөгжилтэй, санаанаас гардаггүй инээдтэй явдлуудаасаа хуваалцахгүй юу гэвэл “Аав, ээжээс асуу” гээд инээлээ. Тэгснээ аав, ээж рүүгээ хандаад “Тиймэрхүү юм юу байдаг юм бэ. Хөгжилтэй юм ярь гэнэ ээ. Аав та Баткад өмд хийж өгснөө ярихгүй юу” гэв. Эднийх таван хүүхэдтэй. С.Батцэцэг хоёр эгч, нэг ах, нэг дүүтэй. Батка гэж ах нь. М.Соронзонболд гуай “1990 онд ферм дээр үнээ саагаад сүүгээ өгдөг байлаа. Эхнэр маань төв рүү, завод руу Батцэцэгийг аваад явчих­сан байв. Батка бид хоёр гэрээ сахиад үлдэж байгаа юм. Наадам дөхчихсөн байдаг. Гэтэл хүүд маань наадмаар өмсөх олиг­той өмд байдаггүй. Тэгэхээр нь хүүдээ ээжийнх нь цувыг эвдлээд бирюкэн өмд хийж өглөө. Ингээд цуваар хийсэн өмдтэй хүүгээ дагуулаад наадмын талбай дээр очиж билээ. Наадамд очоод авахуулсан зураг нь тэр байна” гээд зурагтын хажуу дахь тавиур дээрх жаазтай зураг руу заагаад инээлдлээ. “Тэр үед чинь ингэж бирюкэн өмд хийж өмсөх чинь энгийн л үзэгдэл байлаа. Би чинь иймэрхүү хувцаснууд оёод өгчих­дөг л байлаа” гэж нэмж ярилаа.

2010 онд Москвагийн дэлхийн аваргад С.Батцэцэгийг аваргала­хад Хашаат сум тэр аяараа баяр наадмын өнгө аястай болж, М.Соронзонболд гуайнхаас хүний хөл тасрахгүй, олон хоног болсон гэдэг. Энэ талаар тэрээр “Хөгшчүүл, хамаатан төрлүүд ирээд л сүүлдээ хөл толгойгоо мэдэхээ байсан. Ирсэн хүмүүст үйлчилж гүйгээд л. Хонон өнжин л юм болсон доо. Хүүхдээ дэлхийн аварга болчихлоо гэхэд ч хоолой чичрээд түгдчиж сандраад, юм ч ярьж чаддаггүй юм билээ” гэж хоёр жилийн өмнө охиноо дэлхийн аварга хэмээх өндөр хүндтэй цол хүртэхэд яаж баярлаж байснаа дурсав.

Харин сая олимпийн хүрэл медалийн төлөөх барилдааныг сууж чадалгүй зурагтын өмнө зогсоогоороо үзсэн гэнэ. Хөшсөн юм шиг л зогсч. Даралтад ороод гарахад нь охиныхоо хөдөлгөөнийг яг л дуурайж хөдөлж, ийш тийш хазайж. Хүрэл медаль хүртлээ гэхэд нь итгэж өгөхгүй байж. Тэгээд медалийн тавцанд гараад меда­лиа зүүгээд гараа өргөхөд нь л сая нэг юм итгэж, өөрийн эрхгүй сэтгэл нь догдолж, нулимс унагажээ.

Ахынх нь Б.Амин-Эрдэнэ гэх жаахан охин “Би эгчийн олимпийн барилдааныг хөдөө өвөөгийндөө байхдаа үзсэн. Манайхан бүгдээ­рээ үзсээн” гэлээ.

С.Батцэцэг аав, ээждээ их эрхэлнэ. Түүнийг эцэг эх нь “Эрх танхи, зөнгөөрөө өссөн хүүхэд” хэмээв.

2010 онд Москвагийн дэлхийн аварга болсных нь дараа Асашёор­юү аварга тэвэрч хамт зураг авахуулсан байдаг. С.Бат­цэцэг “Асашёорюү намайг тэврээ­гүй, мөрөн дээрээ суулгасан юм” гэж заслаа. Их аварга чөлөөт бөхийн шигшээгийнхэнтэй их дотно. Бэлтгэл сургуулилт, тэмцээн дээр очиж сэтгэлийн дэм өгнө. Өөрөө тамирчин хүн болохоор тамирчны зовлон жаргалыг их сайн мэднэ. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид­тай найз нь юм шиг л хандаж, бэлтгэл дээр орж ирээд хөлд нь орж, барилдах гээд л. Чөлөө­тийнхний хувьд их аварга энгийн сайн найз нь гэсэн.

С.Батцэцэгийн дүү нь жижиг өрөөнд компьютерийн өмнө сууж байснаа хүргэн ахтайгаа цуг сагсан бөмбөг тоглох гээд зөрөөд гараад явчихав. Дурсгалын самбар, жааз, өргөмжлөл гээд төрөл бүрийн зүйлээр энэ өрөө дүүрчихэж. Толины өмнүүр С.Батцэцэгийн хэрэглэдэг гоо сайхны бүтээг­дэхүүнүүд, хумсны лак энэ тэр өрөөстэй. Харин толины дээр жанжин малгай, эвхээстэй зодог шуудаг байна. Найз залуугийнх нь гэнэ. Хааяа найзуудтайгаа барил­даж, ноцолддог аж.

С.Батцэцэгийг түрүүн дэлгүүрт хараад эхлээд таниагүйгээ хэлбэл “Хүмүүс тэгдэг юм аа. Анх танилц­сан хүмүүс чи барилддаг гэж үү. Ийм туранхай, өндөр байж” гээд л гайхдаг юм гэв.

Унтлагынх нь өрөөнд орлоо. Нимбэг, бэрсүүт жүржний үнэр сэнгэнэнэ. С.Батцэцэг жүрж биш ээ, наад цэцгүүдийн чинь үнэр байх гээд хувцасны шүүгээн дээр өрөөстэй баглаатай цэцгүүд рүү заалаа.

Тамирчид бэлтгэлийн хувцас, кэт, пүүзэнд их дуртай. Зарим нь арвин цуглуулгатай байх нь бий. Харин С.Батцэцэг аваргад пүүз­нээс илүүтэй өндөр өсгийтэй гутал, төрөл бүрийн загварын туфль их байдаг аж. Бас олон даашинзтай. Зуны хувцаснуудаа ялгаад далд хийчихсэн учир хувцасны шүү­гээнд ганц хоёрхон даашинз нь үлдэж.

Гутал хувцсаа хаана байгааг олохгүй бол найз залуу, хадам эгч, ээж рүүгээ утас цохиж “Тийм өнгийн, тийм хувцас, гутал минь хаана байгаа бол” гэж сураг гаргаж л олно.

Ийш тийш байнга явж агаар ус нь солигддог учир тослог арьстай болохоор нүүрээр нь юм гарна. Тиймээс гоо сайхны бүтээг­дэхүү­нийг сонгохдоо нарийн шалгадаг гэнэ.

Сая олимпийн үеэр олон орны тамирчидтай тэмдэг солилцож малгайгаа орон орны тэмдгээр дүүргэчихэж. Монголын далбаа, олимпийн таван цагираг бүхий тэмдгээ гаргаж ирээд “Мон­голын­хоо тэмдгийг хамгийн дээр нь тавина аа” гээд тэмдгүүдийн дээр хатгалаа.

Манай багийн тамирчид дунд олимпийн мөнгөн медальт Н.Төгс­цогт л түүнтэй нас ойролцоо бай­сан болохоор олимпийн үеэр тэр хоёр ярьж хөөрч, ойр байж. “Их ухаантай сайн хүүхэд” гээд үеийнх­ээ боксчинг магтлаа.

Унтлагын өрөөний тохижилт бусад өрөөнүүдийнхээс нь илүү тансаг аж. Гэр орныхоо тавилга, цонхны хөшиг энэ тэрээ сонгохдоо найз залуутайгаа хамт явна. Тэр хоёрын хооронд тавилга сонгох тал дээр ерөөсөө маргаан гардаг­гүй аж. Найз залуу нь хайртай бүсгүйнхээ хүсэл, мөрөөдөл бүх­нийг хүндэтгэдэг болохоор авна гэснийг нь л авч өгнө. Тийм боло­хоор гэр орны тохижилт, тавилгын дизайн нь ерөнхийдөө С.Бат­цэцэгийн төсөөлснөөр цогцолжээ.

С.Батцэцэг “2012 он гарснаас хойш гэртээ тухтай, сайхан амар­сан ганц ч өдөр байсангүй шүү. Хэд хоног сайхан амрахсан гэж их хүсч байна” гэж ярилаа. Энэ гэр бүлийнхний хувьд хамгийн сайхан баяр нь шинэ жилийн баяр. Залуу гэр бүл учир энэ өдрүүдэд л хамт байх жаргалтай мөчүүд ирнэ. Бас нэгнийхээ төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэхийг юу юунаас илүү хүснэ.

Олимп өндөрлөж хэд хоног сайхан амрахыг хүссэн ч өдөр бүр л энд тэнд уулзалт, хүлээн авалт, хурал гээд ер завгүй байгаа гэнэ. Бас хэвлэлийнхэн цаг наргүй залгаж, утас нь тайван байхаа больжээ. “Ярилцлага өгч болж байна л даа. Өгөлгүй яахав, гэвч сэтгүүлчид нь өөрсдийнхөө боломж­той цагийг хэлэх юм байна шүү дээ. Маргааш гурван цагт гэнэ. Тэр үед нь би ажилтай байж таар­даг. Үүнийг зохицуулдаг болвол зүгээр юм шиг санагдана. Энэ байдал ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх байх даа” гэлээ. С.Батцэцэг гэр орондоо завтай сууж, гэргийн хийж гүйцэтгэх ажлаа амжуулахыг хүсэх ч найзуудтайгаа уулзаж, хамт тоглохыг бас бодно. Найз залуутайгаа гадуур явж энд тэндхийн хөгжөөнт тоглоомууд дээр тоглоно. Том өрөөнийхөө буйдангийн өмнө нэг жижгэвтэр ширээ авч тавихсан гэж ярьцгаа­гаад бараг жил гаруй болж. “Бодоод л яваад байна, тэгж байгаад авна даа” хэмээн инээмсэглэв.

С.Батцэцэг найз залуутайгаа утсаар ярина. “Одоо ороод ир ээ. Тэг тэг ороод ир” гэж.

Ирэх есдүгээр сарын 7-нд Архангай аймагт их том наадам болох юм байна. Олимпийн медальт С.Батцэцэг, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэв­дагва нарт зориулсан наад­мыг нутаг усныхан нь зохиохоор болжээ. Тэр үеэр нутгаа зорихоор зэхэж байгаа аж.

Орных нь хажууд том хар чемо­дан байна. Олимп руу авч явсан чемодан нь. Лондонд өмсч байсан хувцас сэлтээ гаргаж амжаагүй л байгаа аж. “Чемоданаа суллахад өдөр судар нь таарахгүй байгаа юм байх даа” хэмээн хошигнох.

С.Батцэцэгийн бас нэг хобби бол чихмэл тоглоом цуглуулах. Хүмүүс бэлгэнд өгнө, өөрөө худал­даж авна. Зочны өрөөний буйдан, унтлагын өрөө нь том жижиг, хөвс­гөр зөөлөн, ягаан, цагаан төрөл бүрийн чихмэлээр дүүрчихэж. Бас янз бүрийн бөмбөг цуглуулах, тоглох дуртай гэсэн.

С.Батцэцэг “Би танай сониноор дамжуулж намайг дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье” гэлээ. “Надад итгэл хүлээлгэсэн холбооны удирдлагууд, ард минь байдаг ар гэрийнхэн, найзууд, ивээн тэтгэгч “Петровис” компанийн хамт олон, Монголын чөлөөт бөхийн холбоо, клубийнхэн, олим­пийн хороо, Биеийн тамир спортын газрынхандаа баярлалаа” хэмээ­гээд “Өөр хүн амьтан үлдээчихээгүй байгаа” гэлээ.

Ингээд буцаад гал тогооны өндөр ширээний ард сууцгаалаа. Хөргөгчин дээр байсан дарснаас нэгийг нь задалж хундагаллаа. Ээж нь бяслаг зүслээ. Тэгж байтал М.Батбаатар, С.Батцэцэгийн дүү хоёр хөлсөө гартлаа тоглосон бололтой амьсгаадчихсан орж ирэв. М.Батбаатар угаалгын өрөө рүү, харин дүү нь өнөө жижиг өрөө рүүгээ орчихлоо. С.Батцэцэг “Миний дүү юм байгаа юм. Надаас өндөр болоод байгаа. Хөл нь аягүй том. Миний хөлнөөс хоёр дахин том хөлтэй гээд л бодчих” хэмээн дүүдээ сонсгох гэж өхөөрдөн хэлнэ. Дүү чинь хэддүгээр ангид сурдаг вэ гэж асуувал “Ээж ээ, дүү хэддүгээр ангид сурдаг билээ” гэлээ. Ээж нь “Арав” гэв товч хариуллаа. Эгчийгээ дуурайгаад чөлөөт бөхөөр хичээл­лэж, секцэнд явдаг болсон юм байна.

Ийнхүү С.Батцэцэгийг олим­поос ирээд алжаалаа тайлж, чемоданаа ч суллаж амжаагүй байхад нь гэрээр нь зочлов. Найман сарын турш гэр орноосоо хол байсан тамирчин бүсгүй маань дүүгээ хэддүгээр ангид сурдгийг ч мартаж, “Хань” киног ч өдий хүртэл үзэж амжилгүй, жимсний тавгаа хаана байдгийг мэдэхээ байтлаа төсөөрчихөж. Гэхдээ гэрийн ажлаас хөндийрч, эзгүй байсан гэж зэмлэж болох ч С.Батцэцэг гэрийн эзэгтэйн эрхэм албаа түр хойш тавьчихаад улс эх орныхоо төлөө хөлсөө дуслуулан хайртай дотны хүмүүсээсээ хол явж явж ирээд буй нь энэ шүү дээ.

Олимпийн медальтны аав М.Соронзонболд, ээж Д.Оюун-Эрдэнэ нарт сайн сайхныг хүсээд “С.Батцэцэг дахиад ДАШТ, олим­поос медаль авбал танайд шууд ирнэ шүү. Гэрийг тань мэддэг болсон юм чинь гүйгээд л хүрээд ирнэ шүү” гэж хожим ирэх “визээ” авбал “Тэгэлгүй яахав. Тэгээрэй” гэж зөвшөөр­сөн билээ.

М.Батбаатар, С.Батцэцэг нар биднийг байрныхаа үүдэн дээрээс үдэн гаргаж өглөө.

Д.ГАНСАРУУЛ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (August 27, 2012 9:58:13 pm )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

  • Anonymous (August 27, 2012 10:44:52 pm )

    САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛСОН БАЙНА.БАТБААТАР БАТЦЭЦЭГ ХОЁРТ АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХ ЭНЭ ХОРВООГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

  • Anonymous (August 27, 2012 10:52:01 pm )

    СЭТГҮҮЛЧ НЬ ХАДАМ ЭГЧ,ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ ГЭЖ БИЧСЭН ХЭРНЭЭ НӨХӨР НЬ ГЭХГҮЙ НАЙЗ ЗАЛУУ ГЭЖ БИЧЭЭД БАЙХ ЮМ БИЧСЭН ЗҮЙЛЭЭ ШАЛГАЖ ДАХИН САЙН УНШИЖ БАЙГААД ТҮМНИЙ ХҮРТЭЭЛ БОЛГООЧ.

  • Anonymous (August 28, 2012 12:20:10 am )

    Ymar teneg hun muulj bichdeg soliotoi setguulch ve

  • Anonymous (August 28, 2012 10:33:37 am )

    Магтангаа матна гэгчээр л бичиж дээ

  • Anonymous (August 28, 2012 10:50:28 am )

    shan yariltslaga bolson bna. hosuudda az jargal, avargada sportiin amjilt husie.

  • Anonymous (August 30, 2012 3:27:20 pm )

    az jargal hvsie

  • Anonymous (August 31, 2012 4:32:59 am )

    daraagiin olimpoos alt avaarai gej xvsie

  • Anonymous (August 31, 2012 10:03:36 pm )

    setguulch ni jaahan ymtai gar bn.

  • Anonymous (September 01, 2012 12:16:38 pm )

    bair uguhud yaadag yum be

  • Anonymous (September 01, 2012 12:29:00 pm )

    olimpoos medali absan battcetcegt bair ogox xeregtei shtee saixan xos bnaa amjilt xvsie mongoliinxoo neriig ondort orgoson oxindoo ulam ix amjilt gargaarai gej xvsie

  • Anonymous (September 01, 2012 3:16:47 pm )

    deerh medeeg niitelsen hunee chi yu hiideg hun bee yu bicheed bgaan be. yadaj dund surguul tugussunuu chi

  • Anonymous (September 03, 2012 7:49:17 pm )

    amidraliin medremj her huuhen yum boldoo, niitlelees harahad duugiinhee nasiig , huvtsas hunaraa, ed hogshloo haana bgaag medehguig bodohod jaahan hetsuu l emegtei sanagdlaa daa Barildahaas iluutei hunii amidralaar amidrah ch saihan daa

  • Anonymous (September 07, 2012 12:23:28 am )

    buu med bi oilgoj unshisangui yu esvel oilgogdoxoor yum bicheegui yum bolov uu aaa

antalya rent a car