antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2012 3 comments

АТГ зөв бурууг нь тогтоох байх гэв

нийтлэсэн Admin

Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн АТГ-т шалгаж эхэлсэн. Тэднийг тус байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3.263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг өчигдөр сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр “2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус байгууллагын захирал буюу зурагчин н.Сүх-Очир гэгч залуутай хамтран ажилласан. Гэтэл Сүх-Очир ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн тул өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээг цуцалсан юм.Үүний дараа тэрбээр намайг АТГ-т шалтуулахаар өгсөн байна лээ. Энэ талаар АТГ надаас байцаалт авсан. Би ямар ч гэм буруугүй болохоор айхгүй байна. Улсын байгууллагын удирдлага болон санхүү, үйл ажиллагаанд жилд гурваас дөрвөн удаа шалгалт ирдэг. Бид ном журмын дагуу ажилладаг учраас зөрчил дутагдал гаргаж байсан удаагүй. Энэ хэрэг үндэслэлгүй гэдэг нь нотлогдох байх” гэв.

Э.БААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 22, 2012 9:29:22 am )

    Олон жил төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж болохгүй ээ, ажлаа өгөхгүй байгаагийн шалтгаан нь шунал юм даа.

  • Anonymous (August 22, 2012 10:13:14 am )

    shuree ta 2g niilj yaj mongo iddegiig chini manaihan medne sh dee dargaa

  • Anonymous (August 22, 2012 3:31:19 pm )

    Manaid dargiin tanil tal naiz ni ajilladag sh dee.

antalya rent a car