Өнгөрсөн сард дүү маань ЭМШУИС-д элсэлтийн шалгалт өгөхөөр явсан юм. Улмаар орой нь “Би ч ЭМШУИС-д сурч, эмч болж чадахгүй юм байна даа” хэмээн уруу царайлан орж ирэв. Анагаахын дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд эмнэлэгт 2-3 жил ажиллаж, хажуугаар нь элсэлтийн шалгалтдаа бэлтгэж байсан дүү маань ЭМШУИС-д элсч чадаагүй нь бидний гайхширлыг төрүүлсэн юм.
Учир нь дүү маань шалгалтдаа хангалттай бэлдсэн үү гэвэл бэлтгэсэн төдийгүй ажлын бага боловч дадлага туршлагатай нэгэн. Түүний хүсэл бол ердөө мэргэжлээ ахиулж, эмч болох байв.
Гэтэл тус сургуульд мөнгөтэй л бол цэцэн, мулгуу нь үл хамааран суралцах эрхтэй байсныг яахан мэдэх билээ. Оюун ухаанаар нь өрсөлдүүлж, шударга шалгаруулалт явуулахын оронд харин “хандивын анги”-д “Таван сая төгрөг төлөөд элсвэл элс” гэжээ. Мэдээж сургалтын төлбөрийн хажуугаар таван сая төгрөг байхгүй учир дүү маань сургуульд орох бодлоо орхиж, ажиллахаар шийдсэн юм.
Түүний оронд харин хэн нэгэн мөнгөтэй, мулгуу жаал хандивын ангид элссэн биз. ЭМШУИС-ийн нэг жилийн сургалтын төлбөр хоёр сая гаруй төгрөг, дээрээс нь хандиваа өргөнө, тэгээд ном, дэвтэр, оюутны бусад зардал зэргийг тооцож үзвэл жилдээ дэгсдүүлсэн хүнд бараг 7-8 сая төгрөгөөр суралцах нь. Жилд бараг 10-аад сая төгрөгөөр суралцуулах чадалтай өрх Монголд байгаа л байх. Гэхдээ “мань мэтийн” эгэл ажилчны хүүхдүүдийн хувьд “тэнгэрийн амьтан” гэгчээр улсын сургуулиуд бол холын мөрөөдөл бололтой. Сүүлийн жилүүдэд монгол хэлний үгсийн санд этгээд сонин хэллэгүүд орж ирсний нэг нь “хандивын анги” хэмээх нэр томъёо юм.
Энэхүү “хандивын анги” гэгч зүйл цэцэрлэгээс эхлээд их, дээд сургууль хүртэлх боловсролын бүх шатанд байх бөгөөд түүнд элсэх хүсэлтэй оюутан, сурагчид ч мундахгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй айлын мулгуу хүүхдүүд энэхүү “хандивын анги”-д олноороо суралцах бөгөөд ирээдүйд эндээс эмч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогчид тэргүүтэй “дипломны гол”-ууд төрөн гарна. Ухаандаа амьдралдаа ном шагайгаагүй хүүгээ эмч, тоо хэзээ ч бодож үзээгүй охиноо эдийн засагч бол хэмээн түлхэж байгаа хэрэг юм. Зүй нь анагаах ухаан, боловсрол зэрэг улс орныг ирээдүйд хөтлөх учиртай хариуцлагатай мэргэжил олгох сургуулиудад “хандивын анги” байх нь бүү хэл энэ нэр томъёоны сүүдэр ч харагдах учиргүй билээ. Хамгийн аймшигтай нь ирээдүйд хүний амь насны төлөө тангараг өргөсөн алтан гартнууд “хандивын анги”-с төрдөг гэж бодохоор эмнэлэгт очмооргүй санагдах. Улс орныг минь ирээдүйг хөтлөх боловсон хүчин энд бэлтгэгддэг гэхээр хүүхдээ сургуульд сургахаас, хэн нэгэн мулгуугийн удирдлаган дор ажиллахаас дургүй хүрэх.
За тэгээд их, дээд сургуулиар ч хязгаарлагдахгүй ЕБС, цэцэрлэгүүдэд хүртэл “хандивын анги” байна. ЕБС, цэцэрлэгүүдийн хандивын ангийн ханш 50 мянгаас эхлэх бөгөөд сургалтын чанар, байрлалаасаа хамаараад үнэ өснө. Хандивын анги байгаа учраас хүний алтан амиар тоглогчид, тоо мэдэхгүй эдийн засагчид, номгүй сурган хүмүүжүүлэгчид төрөн гарч буй. Эцэг, эхчүүдийн увайгүй хүсэл байгаа учраас хандивын бизнес цэцэглэж байгаа. Хандив өргөж сургуульд орсон оюутнууд, халаасыг нь тэмтэрч оюутан, сурагч элсүүлсэн авилгачид ичмээр юм. Бид хойч үеэ авилгад хөтөлж байна, тийм үү?
MMinfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 17, 2012 9:35:09 am )
Handiviin angi gej bh esgui shde, eniig ni huuliar horigloh heregtei shde.
-
Anonymous (August 17, 2012 9:55:35 am )
Handiv ugj ordog yavdliig zogsooh heregtei gedegtei sanal niilj bn. Duu chini hussen surguulidaa orj chadaagui ni haramsaltai hedii ch EMSHUIS bol shalgalt ugsun bolgon ni ordog surguuli bish gedgiig oilgoh heregtei. Jilees jild 10 hun tutmiin 1 ni orj busad 9 ni gomdoltoi ulddeg. Ajliin hajuugaar, gereer konkursed beldej amjilt uzuulne gedeg bol ur dun muutai.
-
Anonymous (August 17, 2012 10:10:04 am )
УИХ д ч хандивын анги бна..
-
Anonymous (August 17, 2012 11:44:59 am )
ene setguulch hrosson uu esbel angaahiig muulah gesen uu jaahan tashuu bichsen bn mash olon huuhen bur bagaasaa emch bolno gej 8 angiasaa angaahd oroh gej beldeg ym bn lee tiim huuhduud l ordog ym bn lee uchiriig n tungaach ym bichej bai setguulch hun iim baibal ene uls oron chin iimerhuu baih baihaa
-
Anonymous (August 17, 2012 11:59:21 am )
za gutsooo ingej bichsen bhiig bodwol chi bs handawiiin angid ni orson biz tolgoi bla geed unuu tsagt bvgdiig munguur shiiddeg bolsn tsagt muusain baychuudiin hooson tolgoitnuud munguur zodoj angi dvvrgedg ni vniishdee hdn bagsh nar ni bel muutai ailiin hvvhdiig boodog ni hudlaa yu
-
Anonymous (August 17, 2012 1:04:20 pm )
хандивын анги нээж байгаа сургуулидын удирдлагыг нь солих хэрэгтэй Ийм юм яавч байх ёсгүй Тэгвэл элсэлтийн шалгалт энэ тэр өгөх ч хэрэгггүй ерөөсөө дунд сургуульд сурах шаардлаггүй мөнгөө өгөөд бүгдээрээ хандивын ангид сурцгаая лдаа
-
Anonymous (August 17, 2012 3:33:44 pm )
2-3 жил бэлдлээ гээд тэнэг бол ацаараа тэнцэхийн. заавал тэнэцэх албатай юм шиг бичих юм. хандивийн анги чинь сургуулиас гаргасан үндсэн хуваарьт тоонд ямар ч хамаагүй. хөлдүү дүүгээ юм сурчихаад шалгалтаа өг гэж хэлээч
-
Anonymous (August 18, 2012 12:53:35 pm )
Manai nz lav 2010 ond 6000$-r orj bsim.
-
Anonymous (August 22, 2012 1:55:33 pm )
manai surguuluudiin tolbor arai dendej bnaa.solongosiin surguuluudaas ilyy surgalttai bolood iim ondor bdag bhdaa.solongost bol netees harj bgaad oroldood zytgyyl bygded neeltteil yum shig bnlee shdee………
9 Comments