antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 3 comments

Эх үрс

нийтлэсэн Admin
Ц.Мянганбаярын Монголжин
Алтны магнатын цуутай гэргий топ модель  Д.Пүрэвсүрэн арван жилийн ширээнээс босоогүй шахам байхдаа ээж болж, хөөрхөн охин тэвэрсэн нь эдүгээр гуравдугаар ангид суралцдаг Монголжин охин. Аав, ээжийн отгон, эрх танхи охин Пүүжээ охиноо гарсан цагаас нь хойш ээждээ даатгасан нь одоог хүртэл гараасаа хөтөлж, хаа явсан ч хань болж явдаг эмээ нь. Ээжтэйгээ адилхан нүд, хөмсөг болсон Монголжин охин аавыгаа дуурайсан толгой сайтай гэдгээрээ “American school”-ын ангидаа алдартай.

Д.Болдын Эгшиглэн
Жилдээ найман сая төгрөгийн өртөг дээрх сургуульд Монголын одод, толгой баячууд хүүхдүүдээ ихээр сургадаг. Охиндоо Эгшиглэн, хүүхдээ Энэрлэн хэмээх уянгалаг нэрс хайрласан дуучин Д.Болдын том охин мөн л “American school” –ын сурагч, тэр дундаа Ц.Мянганбаярын охинтой нэг ангид суралцдаг. Аавтайгаа тун ч адилхан Эгшиглэн охиныг англи хэлэндээ ус, цас хэмээн аав нь нэгэнтээ магтаж байсан. Алдартай дуучин аавын охин гэсэндээ бяцхан Эгшиглэн “Амьдралын гол дүр” дуунд аавтайгаа хамтран дуулахаас гадна клипэнд тоглоод амжсан.

Банкны Чукаг дахин “амьдруулсан” бурхны бэлэг
Ноён О.Чулуунбатын хоёр дахь гэргий Цэндмаа хатагтай ханьдаа хүү, охин төрүүлж өгсөн. Тавь шахсан насандаа хэнз охины зулай үнэрлэж, хөл газар хүрэхгүй баярлаж, хөөрч байсан ноён банкир “Хэнз охин минь дахиад 20 жил амьд явах үүрэг даалгавар өглөө, бурхны бэлэг болсон бяцхан охин минь “  хэмээн ярьж байв.

Б.Шүүдэрцэцэгийн чамин нэртэй охид
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн том охиныг Амина, дунд охиныг Анима, бага охиныг нь Анхилмаа гэдэг. Бичдэг зохиол шигээ ийм тансаг нэрсийг ээж нь өгсөн үү, эсвэл зартай пиарчдын нэг аав нь хайрласан уу, бүү мэд. Эдний ууган охин өдгөө Австралид суралцаж байгаа бол бага охид нь аав, ээжийнхээ дэргэд хүмүүжиж байгаа. Аавтайгаа тун ч адилхан дунд охин нь ээжийнхээ зохиол “Домогт Ану хатан”-ы бага насны дүрд тоглож, дэлгэцийн од болгоод амжсан. Хар багаасаа феминист үзлээр хүмүүжсэн охид нь ч ялгаагүй чөлөөт, баруунжсан үзэл бодолтой гэдэг.

Ж.Оюундарийн бурхан
Драмын театрын сайхан хүүхнүүдийн нэг Ж.Оюундарь аргагүй авьяастай аавын охин гэсэндээ жүжиглэх ур чадвар талдаа театртаа толгой цохидог. Ардын жүжигчин Д.Жамсранжав агсаны олон хүүхдүүд дундууас мэргэжлийг нь өвлөсөн энэ хатагтай даруу төлөв, гүдэс шулуун зангаараа хамт олондоо хайрлагдаж, үнэлэгддэг нэгэн. Сүүлийн өдрүүдэд Д.Намдаг агсаны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Оролмаа” жүжгээс гадна олон олон киноны урилгад дарагдаад завгүй яваа жүжигчин бүсгүй хувийн амьдралын тухайд чамгүй оройтож гэр бүлийн амьдрал зохиосон. Өдгөө дөрвөн настай ээжийн төдийгүй эмээгийн баяр баясгалан, бурхан болсон бяцхан хүүгийнх нь аав АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэдэг.

Урлагаар амилсан гэр бүл   
Драмын театрын удирдах ур чадвар, авьяас хоёроороо “атгаж” яваа МУГЖ Ц.Сарантуяагийн нөхөр нь жүжигчин Д.Бат-Өлзий. Хүү нь залуу жүжигчин Б.Тамир. Бэр нь залуу жүжигчин Г.Золзаяа. Ёстой урлагаар амьсгалж, амилсан гэр бүл гэдэг эднийх. Ихрийн өрөөсөн Тамир хүүгээ урлагаар замнуулахгүй гээд байхад төс зөрсөөр аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн нь Драмын урлагийн шинэ залуу үеийн н??р царай болж,  өнгөрсөн жилийн “Гэгээн муза-2010”-гаас шилдэг эрэгтэй дүр авч цахиур хагалсан. Тэрбээр нөгөө л урлагт амьтай сэтгэлээр гэргийгээ сонгосон нь Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрдээр олонд танигдсан, “Sound of Kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа. Хосууд суугаад таван жил болж байгаа бөгөөд дундаасаа гурван настай хөөрхөн охинтой. Өвөө, эмээгийн хайртай ач охиныг Цэгц-үжин гэдэг.

Эх сурвалж: “Grand” сэтгүүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 20, 2011 2:43:28 pm )

    huuhduuded uguhgui ymuu eh ornii hishig say tugrugiig

  • Anonymous (October 20, 2011 6:43:08 pm )

    ha h a

  • Anonymous (November 09, 2011 2:30:20 am )

    naad tamir zoloo 2s alsan shuu dee, tamir gej balair um ni ganchimeg, badamtsetseg, ochgerel geed yer ni niilsen harsan bolgontoigoo zavaarch bdg, teriig ni zoloo ni medsen ch medeegui met unguruuj argaa barsan, zoloo ni urlagiin numur nuulugt ni yavj bgd huliin duruund hureh sanaatai bsn ghdee bas bolomjiin hadam aav ni sayhan kinondoo togluulsan udahgui garna

antalya rent a car