antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 13, 2012 46 comments

Азийн орнуудад байгаа монголчуудад бүү итгэ!

нийтлэсэн Admin

Ингэж захихыг чин сэтгэлээсээ хүслээ. Учир нь, хүний нутагт монгол нь монголыгоо хэрэгт оруулж, зүгээр байсан амьдралыг нь нэг л өдөр бусниулчихсан тохиолдол олон байна. Энэ бүхнийг хэвлэл мэдээллээр хэлж яриад явах нь хэцүү учир төдийлэн хэлэхгүйгээр олон хүмүүс Хятадад амьдарч байгааг хэлье. Болсон ганцхан үйл явдлыг ярихын өмнө яагаад монголчууд гэдгийг хэлье. Солонгост олон мянган монгол хараар ажилладаг. Бараг 40 мянга орчим монголчуудын 10 мянга гаруй нь хараар ажилладаг. Хажуугаар нь гэрээний буюу албан ёсны амьдрах, ажиллах эрхтэй монголчууд байдаг. Хараар ажилладаг монголчууд хятадуудаас айдаггүй хэрнээ монголоосоо зугтаж, нутаг нэгтнээсээ айж амьдардаг юм. Учир нь, албан ёсны гэх монголчууд Солонгосын гадаадын иргэн харъяатын албанд “хар”-аар амьдарч буй нэгнээ баривчлуулж хураасан бүхнийг чинь авна хэмээн айлгадаг ажээ.

Уусан архиндаа хөлчүүрхсэн монголчууд л хүний нутагт нэгнийгээ хороодог хэрэг гардаг, хулгай хийчихээд бусдыг барьж өгөх нь энүүхэнд байдаг. Ганц Солонгост ч биш, хаа холын Америк, Арлын Япон гээд монголчуудын байгаа газар бүхэнд тэд нэг нэгнийхээ эсрэг ажилладаг. Эхнэр, хүүхэд нь бүлтийтлээ хүлээж байхад хүний ханийг аваад суучих нь юу ч биш. Энэ бол монгол хүүхнүүдийн хийж байгаа ажил. Ингэж 21-р зуунд эв нэгдэлийнхээ эсрэг турхирдаг цорын ганц улс бол Монгол. Зургаан хятад айлын зуун жилээр хөрш зэргэлдээ амьдрах газар дээр ганц монгол айл амьдрахдаа хажуу хавиргынхантайгаа таарамж муутай, атаа хорслоор дүүрэн, авсан ганц сандалд нь хүртэл үг унагаж суудаг юм. Монголчууд ийм л болохоор авъяасаа ашиглаж, амжилтад хүрч чаддаггүй, аминчхан улсууд биз ээ. Төрсөн өссөн газар, төрөл саднаа муулах гэсэндээ биш монгол хүний арчаагүй дорой занг л хэлэх гэсэндээ үүнийг бичиж байгаа хэрэг. Цааш бичвэл олон зүйл байгаа ч бичих гэсэн гол зүйлдээ оръё.

Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөн зарж борлуулж, өөр орнуудад гаргаж, сүлжээ маягаар тараадаг “Алтан гурвалжин” хэмээх томоохон бүлэглэл байдаг. Энэ бүлэглэлийн дээд толгой нь малайз, хятад хүмүүс байдаг тухай хар тамхины чиглэлээр эрэн сурвалжлага хийдэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэр сэр бичдэг. Энэ бүлэглэлд дээгүүр байр суурь эзэлдэг Б.Хулан, Б.Халиун гэх нууц нэрээр ажилладаг монголчууд байдаг. Энэ эгч, дүү хоёрыг Монголын хууль хяналтынхан, тагнуул цагдаагийнхан андахгүй мэднэ. Гэхдээ өнөөдрийг хүртэл баривчлаагүй нь цаанаа улс төрийн болон хуулийн томоохон хаалттай, санхүүгийн ашиг сонирхол агуулсан бас нэгэн хэсэг бүлэг хүмүүс байгаагийн гаргалгаа байх. Тэдний гар хөлүүд ихэвчлэн монгол эмэгтэйчүүд байдаг бөгөөд Тайланд, Сингапур, Хятад гээд олон оронд ажиллаж, баригдсан нэг нь тэр орныхоо хуулиар шийтгүүлэн бүх насныхаа амьдралыг үрэн таран хийх нь энүүхэнд. 2000-2008 оныг хүртэлх хугацаанд Хятадад 10 гаруй монгол иргэн Хятадын хуулиар шийтгэл хүлээж, хар тамхины хэрэгт холбогдон цаазын ял ч сонсч байсан удаатай. Тэгвэл өнөөдрийн байдлаар ял сонсоогүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа 27 монгол иргэн бий ажээ. Эдгээр 27 иргэний хоёр нь гэр бүл. 27 хүнийг биш юмаа гэхэд энэ гэр бүлд тохиолдсон золгүй явдлыг хүүрнэхийг хүслээ.

Иргэн Ц эхнэр Н-ийн хамтаар Тайланд улсад 2011 оны наймдугаар сарын сүүлчээр амрахаар очжээ. Гурван хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж, гадаадад хоёрыг нь сургаад, үлдсэн нэгийг нь дээд сургуульд оруулчихсан хосууд хувь тавилан ямар аялалд хөтөлж байгааг тухайн үедээ хэрхэн тааварлах билээ дээ. Хүүхдүүд том болсон, энэ амьдралаа босгох гэж сүлжээний бизнест орж, таксинд явж, ТҮЦ ажиллуулж байж одоо л нэг хүүхдүүдийнхээ тусыг үзэх болжээ. Англи улсад ажиллаж амьдардаг том хүү нь аав, ээжийгээ алийн болгон зовоох вэ гэж санасны эцэст бүх зардлыг нь дааж Азийн ямар нэгэн оронд аялуулахаар зориг шулууджээ. Үүнд баярласан Ц, Н хоёр шууд л аяллын тийз захиалж Тайландыг зорьсон байна. Зорьсон газрын аялал сайхан байсныг хэлээд яахав.

Монгол руу буцахаар Бээжингийн онгоцонд суудаг тэр нэгэн гайтай өдөр зүс таних монгол эмэгтэй Тайландын онгоцны буудал дээр холоос гар даллан монголоор мэндчилж эхнэр, нөхөр хоёр дээр ирээд нутгийн хүнтэй таарсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж нислэгээс өмнө аяга кофе худалдан авч өгчээ. Түүний ингэх болсон шалтгаан нь Монголд байгаа дүүдээ 500 грамм хүрэхгүй ганц боодолтой зүйл дайх байж. Эхнэр, нөхөр хоёр ч яахав ачааны мөнгө төгрөг гэсэнгүй, жаахан боодолтой зүйлийг нь дуртайяа тээшиндээ хийжээ. Дүү нь ирж авна, утасны дугаар нь байгаа гэснээс өөр зүйлийг нэг их тодруулж хэлээгүй эмэгтэй өөрийгөө Цэцгээ хэмээн танилцуулсан байдаг. Ингээд Цэцгээ амьдралын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж, хүүхдүүдийнхээ сайн сайхныг харахаар зориг шулуудсан байсан энгийн нэгэн гэр бүлд гай удлаа. 2011 оны есдүгээр сарын эхний өдрүүдэд Монголд ирэх ёстой байсан Н,Ц хоёрыг ах, дүүс нь онгоц тосон хүлээвч сураг ажиг үгүй. Хүүхдүүд рүүгээ ч холбоо бариагүй, хамт Тайландад амарсан хүмүүс нь аль хэдийнэ ирчихсэн байж. Ингээд зуучлалаар явуулж өгсөн компани дээр очиж бүх зүйлийг тодруулжээ.

Гэтэл Бээжингийн онгоцны буудал дээр тэднийг шууд л Хятадын цагдаагийнхан баривчилж ачаанаас нь хар тамхи илэрсэн болохыг хэлээд шуудхан цагдан хорихоор авч явжээ. Тэдэнд хятад бүү хэл англи хэл ч байхгүй. Юу болсныг ч тайлбарлах сөхөөгүй ийнхүү Хятадад хоригджээ. Тус хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч Хятадын аль шоронд хоригдож байгааг нь хэн ч мэдэхгүй. Ах, дүүсийнх нь зургаан хүн нийлээд Хятадаар хэрэн тэнэж, ах дүүсээ хайж байгаа аж. Хүүхдүүд нь ч ажил хичээлээ орхин бусдын буруугаас болж хэлмэгдэн Хятадын хар гэрт сууж байгаа аав ээжийгээ хайж байгаа аж. Гадаад хэргийн яамаар дамжуулан Хятадын Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн ч бүх Хятадын аль шоронд хоёрхон монгол байгааг үнэндээ л олох аргагүй аж. Албан ёсны тоо 27 хэдий ч монголчуудаас болж хаанахын шоронд хэдэн хүн хоригдож байгааг бид бүгдийг нь мэдэх боломжгүй юм. Нэг гэр бүлийн хоёрхон монголоор жишээ татаад үзэхэд байдал ийм байна. Хэлмэгдчихсэн гэсэн үг. Одоо тэднийг хятадууд аль хэдийнээ хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт татчихаад байгаа биз ээ. Ингэж л өөрөө болж байвал бусдыг үл боддог монгол зан хаана ч нэгэндээ гай болж байгаа юм. Азийн орнуудад зорчиж байгаа бол “Алтан гурвалжин” бүлэглэлийн хар тамхиар амьдралаа залгуулагчид танд хэзээ ч гай болж магадгүй. Иймд монгол хүн шүдэнзний хайрцаг ч дайсан бай түүнийг нь бүү ав. Сайхан байсан амьдралаа бусдаас болж харийн оронд, тэр тусмаа өргөст  торны цаана өнгөрүүлэхийг та лав хүсэхгүй л байх.
Г.Тэгш (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • Anonymous (August 13, 2012 2:17:04 pm )

    yama aimaar yum be

  • Anonymous (August 13, 2012 2:21:31 pm )

    mongolchuud argagvi l hvn chanariin doroitold orjdee

  • Anonymous (August 13, 2012 2:26:33 pm )

    ene yg unen. Neeree urd ochihooroo mongolchuudaasaa aidag. Manaihan tend hulgai ih hiideg. Uneheer hetsuu. Tedgeer humuust setgel gedeg ym ni bhaa bolidog ym bna lee.

  • Anonymous (August 13, 2012 2:48:42 pm )

    uneheer unen sh de solongost neg negnee barij ogdog mongolchuud gadaad bitgii hel neg oroond suuj baij neg negniigee muuulldag teneg sh de ergej harahgui nuur ym shig 2 hun niilbel nuguuguu muuldag ataarhuu teneg sh de ugaasaa

  • Anonymous (August 13, 2012 3:08:07 pm )

    ene unen uu yamar bulai yum be hunii amidralaar solij avsan ter munguuruu yu hiideg yum bol

  • Anonymous (August 13, 2012 3:20:55 pm )

    Mongold Ardchilal mash buruu zamaar hugsun ene yaltach ugui unen Ardchililaiin ner barij mash olon Luivarchid bayjsan shuu dee ene tsag ued ard tumen eh ornoo deedchuul martsan uunii hajuugaar orh tolgoilson emegteichuud buruu zamaar budaa teej hohirch yavaa deer n shunal ataarhal horsol setgehuid n mash nuluusun ene unen shuuuu tur zasag gej heden nuhduud l bayjlaaaaaa MONGOLD

  • Anonymous (August 13, 2012 3:27:31 pm )

    Монголын онгоцны буудал дээр анхааруулга маягаар та гадагшаа болон дотогшоо нисэхдээ хүний өгсөн юмийг их бага гэхгүй битгий аваарай гээд

  • Anonymous (August 13, 2012 3:36:30 pm )

    yamar aimaar yum ve?ooroo l boljh baival busdiig bodoh setgel ni alga boljee

  • Anonymous (August 13, 2012 3:58:09 pm )

    Solongost yg ene bichsen shig abiraldag yum bilee.tegeheer mongol hvn zebvvn garuudoo.mongoloos oor aziin ornii hvmvvstei ajillajaar zvgeer l bdag.yagaad tiim baaa.ataarhuu,oodgvi hulgaich,togoon dotor orchood tataad bdag gdg ni ug vnen

  • Anonymous (August 13, 2012 4:13:57 pm )

    ХАМАТ ОЧОЖ ШАЛГУУЛЖ БАЙГААД ШАЛГУУЛСАН ГЭСЭН БИЧЭГ ЗААВАЛ АВЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ
    БОЛОЖ ӨГБӨЛ БҮҮ АВ БОЛОХГҮЙ ДАГААД БАЙВАЛ УРДЧАЛАН ЗОХИХ ГАЗАР СЭМ МЭДЭГДЭЖ
    ШАЛГУУЛАЖ БАЙ МУУ САНАА ИЛҮҮДЭХГҮЙ САЙХАН СЭТГЭЛ ОДОО ХЭРЭГҮЙ БОЛСОН ЦАГ

  • Anonymous (August 13, 2012 4:15:11 pm )

    ДОТУУР ДЭГЭЭ ХЭРЭГТЭЙ ЗА ГЭЖ ХЭЛЭЭД УРХИ ТАВ

  • Anonymous (August 13, 2012 4:15:29 pm )

    Ер нь хүний захиас авч явах дэмий юм билээ.хар тамхиа байг гэхэд хонины хуйхлаад чанасан толгой шарсан өвчүү, ааруул, борц за тэгээд юу эс гарах вэ. Гадны улсууд дутуу боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд маш ноцтой ханддаг бөгөөд ийм зүйл авчирсан хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй буцаах нь ч байдаг

  • Anonymous (August 13, 2012 4:18:41 pm )

    Mongolchuud ev negdelgui uchraas l iim zuuhuulee shuu dee, ali ert deer uyeesee l bie bieniinee manjiin noydod barij ugdug baisan. Ene muuhai zan bur zusand ni gend ni baidag yum shig bna lee. Uhamsraaraa bie bieniigee demjihgui bol ch hugjihud hol bna daa.

  • Anonymous (August 13, 2012 4:24:03 pm )

    amia bodson ard tumen delhiid gants mongol

  • Anonymous (August 13, 2012 4:37:03 pm )

    yasan myyhai hun gej ingj bysdad gai tarij bdag bnaa?aimshigtai

  • Anonymous (August 13, 2012 5:13:35 pm )

    үнхээр харамсалтай юм тэгээд хүн юм дайж бгаа энэ тэр мэдээлийг хаанаас авсийн бол тэр зуучилийн газарлуу утасдаж мэдэгдсэн юм бол утасн яадаж хаяаг утасийн авдаггүй юм бхдаа

  • Anonymous (August 13, 2012 5:14:05 pm )

    baliar yum,polandiin mongolchuud gesen adil doo,bie bienee matsan muulsan yavdaltai gaigyi mungu hiisen ni busdiigaa doosh hiigeed l emch nar byr ineedtei shyy

  • Anonymous (August 13, 2012 5:18:01 pm )

    mongolchuud oorsdiigoo chadnuu gehees oor ulsiin hvnd bol jinhen golog sh dee DELHIID baihgui gedeg ni vnen dee er ni hudalaa oorsdiigoo magtaal aytaahan 00 tsaas hij chadahgui bj

  • Anonymous (August 13, 2012 5:19:20 pm )

    POLAND sanal neg bn ircheed l svrhii guij guwshaad daraa ni gaigui bolwol tanihgui tsarai gargana da hogiin hvmvvs polshid olon bn shvvv

  • Anonymous (August 13, 2012 6:21:45 pm )

    unen shu ayultai

  • Anonymous (August 13, 2012 6:28:45 pm )

    odoo yah ve .erhem gishuud ni yag iim zantai uchir

  • Anonymous (August 13, 2012 6:29:19 pm )

    japan d gesen bi nuhruu dagaad egchiind ne ochson chine nohoi shig gadaa huniin 3 tsagt jaahan huuhedteigee tanih ail bhgui helgui gudamjind 3 chimdamiig mine shideed gargsan shuudee uuruu urij zalchaad eedee ene hunii mus chanar itgel setgel bhgui bolson gadaadad haana ch yavsan uuruu uurtuu naidaj yavahaas argagui shuu tamine mineee

  • Anonymous (August 13, 2012 6:38:37 pm )

    MONGOLCHUUDAAS IH YUM GARNAA,OLIMPIIN MEDAL CH AVNA

  • Anonymous (August 13, 2012 7:51:20 pm )

    hunees tanidag ch tanidaggui ch achaa ym avah hamgiin demii zuil dee,

  • Anonymous (August 13, 2012 8:12:24 pm )

    tsever mongolchuud alga bolj dee dandaa end tendehiin muu sheesnuudiin ur sadaar duureed bna shde taminee ter muu hujaagiin erliizuud zunduu l bna 200 garan jil bolohod yu bolson gej bodoj bna

  • Anonymous (August 13, 2012 8:46:23 pm )

    nere mni amidardag hotod huzaa tsustai heden gar uneheer ataa horsolsoldoo shataj amidardgiig medeh jum bna horsol zuhel uvurluz kaip avch jargal edeldeg garuuddaa

  • Anonymous (August 13, 2012 9:24:59 pm )

    Neg hunees awaad negend n danijuulj ogoh estoibizdee ter huniin baraid shorond n suulgasai zuw zugeer hoorhii nastai buural humuusiin amidralaar n togloh gej deeee ochinoon hoorhii Hed heden hunii anidralaar togolchilooshdee helmegdsen humuusee manai mongoliin huuli zuin baiguulguud hootsoldood awchirah heregteishdee te

  • Anonymous (August 13, 2012 9:30:41 pm )

    Er n ene gadaadad baidag mongolchuudaasaa hol baiwal sain shuuu aimar muu sanaatai neg negniigee uneheer muu helne doosh n tatna bi hujaa nariig zusnaasaa uzen yddag l daaa gehdee Ted neg negendee mash sain tusaldag gants awah yum n dednii tamii togoo uneheer unen unen unen

  • Anonymous (August 13, 2012 11:05:53 pm )

    ter egch duusiig haatsailj bdag erhten darhtnuudiig bariachee shudraga eronhiilogchoo,bas asiany ornuudaas hunii damjuulsan yum buu av,er n ted hend yuma daij guihaa andahgui baihaa anh udaa shaham yvj bgaag

  • Anonymous (August 13, 2012 11:12:42 pm )

    bi gadaadad amidardg manaihan yag l iim bdag aimaar ataarhana.Bi uuriinhuu jisheegeer bichi l dee nz huuhenteigee 2-laa 1 bairand 1 uruund amidaraar uur uur ajil hiideg blaa.Bi yu ch sanahgui teden tugrugnii rsalin avlaa geed l unenee helne nuguuh maani aan geed l yum helehgui.Tsag hugatsaa unguruh tusam aash zan ni huvirch namaig busad humuust ih l muuhaigaar yarij yadagii ni sonsloo.Bi huni gazar yavaa yum chin geed Nogoon dari eh burhaniig nutagaasaa avch ireed uruunduu tavij haaya arts huj uuguulj burhandaa zalbirch hunii gazar muu muuhai yamnaas hamgaalj yavahiig burhanaasaa zalbirch guidag baisan yum.Getel 1 udur nuguu huuhen maani ajilaasaa halgdchihlaa geseer orj irlee.Ter hyatad ezentei zoogiin garar uilchlegch hiideg, harin bi uildveriin gazar ajillladag bsan yum.Yav yu bolov yagaad halagdav nte gesen duugarahgui l bna tegj bgaad heseg hugatsaani daraa chamaas l bolj ajilgui bolloo gedeg yum bna.Bi ch medeej yagaad gesen chin chi burhandaa zalbirch nadad haraal hiisen chi nadad ataarhaj uhdeg bzdee gej hezee ch bodoj sanaj yavaagui yum hellee.Nadad uneheer heleh ug oldoogui haraal hiih ch geh shig.Suuld uchirii ni sonsohsd ezeniihee mungunuus 2000 euro hulgai hiigeed barigdsan bsan, bas nadaas baga tsalin avdag ternedee bagtarch uheh shahaj yavdag bsan yum shig bnlee tegeed l namaig eldev muuhaigaar heldeg bsan bgaan yum.Manai mng-chuud iim l ataarhuu archaagui, huni nutagt yun hajuudahaa bodoh zuvhun har amia l boddog humuus dee.

  • Anonymous (August 14, 2012 12:28:40 am )

    estoi aimaar xumuus yumaa.

  • Anonymous (August 14, 2012 12:50:30 am )

    Neree hunii nutagt bdag mongolchuud aimar
    Orooo hunii nutagt ireed ih yum oilgoson hund Bergius itge hub buuu muul zowhon urdhaa hartsgaay

  • Anonymous (August 14, 2012 5:12:04 am )

    unen ium bichjee, mongol humuus yag l iim baidag.

  • Anonymous (August 14, 2012 9:01:24 am )

    Монгол хүн гэж гүдэс шулуун, хэнд ч тус болчихдог сайхан ард түмэн юмсан. Энэ нийгэмд ард түмнийгээ зөв жолоодож чадаагүй төр засаг л буруутай. Хувь хүнд ч гэсэн өөрийн гэсэн ухамсар, хариуцлага байх ёстой шүүдээ. Ер нь эртний шударга сайхан Монгол хүн орчин үед яагаад ийм муухай болчихсоныг олон юмны эх сурвалжаас хайж засах хэрэгтэй л дээ. Эс тэгвээс тун удахгуй Монголчууд, Монгол улс маань мөхөж мэдэх нь дээ. Шинэ төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авах цаг хэдийн болсон юм бишүү.

  • Anonymous (August 14, 2012 9:29:36 am )

    Хуулиа хэрэгжүүлж, хариуцлага тооцохыг зориуд хүсдэггүй эрхэм дээд түшээдийн бүлэглэлүүд ийм явдлыг харин ч далдуураа дэмжиж байгаагаас л булай нэгүүд нь даварч, ялзарч гүйцэж байгаа нь энэ. 3 хан сая хүрэхгүй хүн амтай байж аргыг нь олоод байж чадахгүй арчаагүй төр засаг, тэднийг сонгосон бид өөрснөө л буруутай.

  • Anonymous (August 14, 2012 10:10:12 am )

    ард түмнээ хооронд нь эвдрэлцүүлж, ходоодыг нь өлөн зэлмүүн байлгаж байснаар өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж ашиглаж байх нь манийгаа бодоход юм үзэж нүд тайлсан өндөр боловсролтой, ухаантай эрхэм дээдсүүдийн ХАР менежментийн бодлого оо. ийм харанхуй масс байх нь тэдэнд бүхнээс чухал гэдэг үнэн биз.

  • Anonymous (August 14, 2012 11:43:35 am )

    ЗҮҮН ӨМНӨД АЗИД АМЬДАРЧ, ХЭСҮҮЧИЛЖ БАЙГАА МОНГОЛЧУУДААС БОЛГООМЖЛООРОЙ. ЦУСААР УЙЛЖ, АЛТ АМАЛСАН Ч ӨЧҮҮХЭН ЖИЖИГ ДАЙВАР АЧААГ НЬ АВЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЁСТОЙ АМЬДААР ЧИНЬ АЛЖ БАЙГААН ТЭР.

  • Anonymous (August 14, 2012 12:48:12 pm )

    ard tumnee yaduuruulaj baigaa tur zasgiin buruu

  • Anonymous (August 14, 2012 1:16:33 pm )

    ter 2 ger buliin ah egch 2g sudlaad eh syrvalj bhgui n togtoogdohoor n shudragaar shiidee blgui de.ymar mng n shuuh bish

  • Anonymous (August 14, 2012 8:02:38 pm )

    Xvni daibar achaa awna gedeg odoo bol ayultai shu de.

  • Anonymous (August 14, 2012 8:47:56 pm )

    Gants har tamhi bish brend huvtsas ch bn shde hulgai hsen huvtsasnuudaa gazar deerees n avbal 30%.r mgl.s avbal 50%.n yneer n avaad end delgyyriinh n yneer zarna za tgd omsoox gadaadad ochvol delgyyrt n dohiolol duugarch bgamdaa kkkkk huvtsasni dotor tald n bas dohiolol bdgiin bnle neree bodotsgoo saihan mongolchuud min bi odoo tiim delgyyryydeer orohoo bolison ichij yheh shahsan

  • Anonymous (August 14, 2012 11:45:57 pm )

    yag l kinon deer gardag zuil shig yum bolson baina sh dee

  • Anonymous (August 17, 2012 1:29:27 pm )

    delhiin ali ch ulsad mongolchuud bie biendee gai boldog. uls eh oron, ard tumnee muulah ni haashaa yum gehdee tur zasag, niigem iim l bn shd e. saihan setgel gej zuil bhgui, hudulvul huls bolson ene tsagt hun chanaraa geelgui amidrah tuiliin zorilgotoi amidarch. bie bienee hundelj hairlaj yavbal MONGOL uls maani haana ch huchtei bn shuu dee. Uhaantai bj, busdad muu zuil hiilgui amidartsgaaya

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 12:47:18 pm )

    604588 415490Generally I don

  • How To Motivate Yourself (September 12, 2013 1:58:55 am )

    253452 68066Outstanding post, I conceive weblog owners need to acquire a whole lot from this weblog its really user pleasant. 448332

  • Malik Steenberg (September 12, 2013 1:37:40 pm )

    I simply want to tell you that I am new to blogging and certainly savored you’re web page. More than likely I’m likely to bookmark your website . You definitely have wonderful writings. Regards for ***ring your webpage.

antalya rent a car