ХААН банкны мобайл банк болон АТМ-аас мөнгө авч болохгүй болсон тухай харилцагч, үйлчлүүлэгчдээс гомдол ирлээ. Өөр банкны АТМ-д ХААН банкны карт хийгээд ч ашиглаж болохгүй байв. АТМ, мобайл банкаар үйлчлүүлж байсан зарим иргэн “Тус банкны сүлжээ хакерийн халдлагад өртсөн байж болзошгүй. Хэд хэдэн үйлчилгээ нь зэрэг зогсоно гэж юу байх вэ дээ” хэмээж байсан. Тус банкны харилцагчийн зөвлөх үйлчилгээний операторууд “Манай сүлжээнд гэмтэл гарснаас үйлчилгээнүүд саатаад байна. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй” гэв. Харин өөр нэг ажилтан нь “ХААН банк сүлжээний өргөтгөл хийснээс болж, үйл ажиллагаа түр доголдоод байна” гэлээ. Хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн олон харилцагчтай тус банкныхан өнгөрсөн амралтын өдөр харилцагчдаа бухимдуулсан нь энэ юм.
mongolnews.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 13, 2012 1:21:51 pm )
ENENEES BOLJ 1 UDRIIN AJILAA ALDSANDA…
-
Anonymous (August 13, 2012 3:05:05 pm )
харин ёстой новш юмдаа… энэ хаан банкны сүлжээ бөөн төвөг чирэгдэл учруулж байна.
2 Comments