antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 1 comment

Ээжийгээ хөнөөгөөд цогцсыг нь шатаасан ноцтой хэрэг гарчээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны Цэмбэлийн задгайд оршин суух 68 настай эмэгтэй Г-г түүний төрсөн хүү 45 настай эрэгтэй О амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шатаасан хэрэг уржигдар гарчээ.

Энэ хэргийн талаар тус хорооны цагдаа нар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Хэрэг болсон газар буюу иргэдийн заасанчлан Цэмбэлийн задгайд очлоо. Тус газар нь Гачууртын эцсийн буудлаас 10 гаруй километрийн зайд байрлах бөгөөд тэнд айлуудын зуслангийн байшин олон байв.

Ойр хавьд нь зуслангийн хашаа байшинг сахидаг манаач нар цөөнгүй боловч аймшигт хэрэг болсон талаар огт мэдээгүй гэж байв.

Манаач нар “Энд өчигдөр /уржигдар/ цагдаагийн машинууд олноороо яваад байсан. Эргүүл хийж яваа юм байх гэж бодсон. Ийм ноцтой хэрэг гарсан гэж бодсонгүй. Хүн амины хэрэг гарсан айлын хүмүүсийг бага зэрэг танина. Тэд их зожиг, бүрэг хүмүүс. Тэнд байгаа хэдэн гэрийн аль нэг нь байх” гээд зааж өглөө.

Гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэсэн гэр тухайн аманд олон байсан ч тэд бүгд цоожтой, гэрийн гадна уяагүй нохой олон байв. Яг аль гэрт нь хэрэг гарсныг хэлэх хүн олдсонгүй.

Цагдаа нар хэрэг болсон газрын ойролцоох айлуудаар орж мэдүүлэг авчээ. Тэд хэрэг болсон өдрөөс хойш гэрээсээ явцгаасан бололтой. Аймшигт хэрэг гарсан гэх газраас холгүйхэн хашаатай хоёр давхар байшингийн гадна нэг удаагийн бээлийг хэрэглэж дуусаад олноор нь хаясан байлаа. Тэнд цагдаа нар цугларч тухайн байшинд орсон гэдгийг ойр хавийн хүмүүс нь хэлсэн. Дээр дурьдсан хэрэгтэй холбоотой хүн тэнд байсан уу, эсвэл цагдаа нарын танилынх байсан уу гэдэг нь эргэлзээтэй байлаа.

Хашаан дотроо овчарк нохойг сул тавьж, хашааныхаа гаднах хаалгыг төмөр цоожоор цоожилсон байв. Нэрээ нууцалсан нэгэн эртэй уулзаж ярилцлаа.

-Хэрэг болсныг хэзээ, хэнээс мэдсэн бэ. Талийгаачийг таньдаг байсан уу?

-Хэрэг болсны маргааш өдөр нь мэдсэн. Талийгаачийг харж байсан. Энэ хавийн хөгшчүүдтэй их уулздаг байсан. Тэр дандаа ганцаараа усанд явдаг. Их өрөвдмөөр хөгшин байдаг байсан.

-Талийгаачийн хүүг нь хэр сайн мэдэх вэ?
-Харж байсан. Архи их уудаг хүн. Энэ хавийн архичидтай нийлээд архи уугаад явж байгаа харагддаг. Ээжийгээ их зовоодог гэдгийг нь хүмүүс мэддэг.

-Яаж зовоодог байсан гэж?
-Хөгшчүүд худгаас ус авах үеэрээ уулзаж юм ярьдаг юм билээ. Талийгаач нөгөө хөгшчүүддээ “Манай хүү архи ууж ирээд зодоод архины мөнгө нэхээд байх юм” гэж ярьсан байсан. Хааяа гар хөл нь хөхөрчихсөн явж байдаг гэсэн.

-Талийгаачийнх энэ газарт ирж амьдраад хэр удаж байгаа юм бэ. Хэдүүлээ амьдардаг байсан юм бол?
-Талийгаач тэр аймшигт хэргийг үйлдсэн гэх хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Миний мэдэхэд нүүж ирээд хоёр жил болж байна. Тэднийх цөөн хэдэн малтай. Тэр хүү нь эхнэр хүүхдээсээ салчихсан гэсэн. Ээждээ туслах биш цөөн хэдэн малыг нь зарж архи уудаг байсан гэх юм билээ. Хүмүүс ээж нь малаа зарснаас болж талийгаачийн амийг хүү нь хөнөөсөн гэж ярьж байна лээ. Талийгаач нэг хүнд малаа хямд үнээр зараад мөнгийг нь хадгаламжийн дэвтэртээ хийсэн гэсэн. Үүнд уурлаж талийгаачийг хүү нь хөнөөсөн гэж хүмүүс ярьж байгаа. Хэргийн талаар сайн мэдэх хүмүүсийг цагдаа нар мэдүүлэг авах гээд хот руу аваад явсан байх гэв.

Ямар боловч энэ газарт ээжийгээ хөнөөгөөд цогцсыг нь шатаасан хэрэг гарсан нь тодорхой болов. Ойр хавьд нь байрлах айлууд шөнө айдастай унтдаг болжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж байна. Энэ талаар тэд “Талийгаачийг хүү нь хөнөөсөн гэж хэлэхэд эргэлзээтэй байгаа. Хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

О.Эрдэнэбүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 20, 2011 4:13:59 am )

    adagiin novshiig ali myyg ni vzej bgad dvvjilvel taarna

antalya rent a car