antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Далай ламд виза олгоогүйг хууль зөрчсөн гэж үзэв

нийтлэсэн Admin

Дээрхийн гэгээн Далай ламд виза олгоогүй Өмнөд Африкийн Засгийн газрын эсрэг тус улсын сөрөг хүчин шүүхэд гомдол гаргасан байна. Далай лам виза хүссэн өргөдөлд нь хариу өгөөгүй удсанаас арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт зүтгэлтэн Десмонд Тутугийн 80 насны ойд очиж чадаагүй юм. Түвдийн ард түмний оюун санааны удирдагч Далай ламд виза олгоогүйн шалтгаан нь Өмнөд Африкийн эрх баригчид Хятадтай харилцаагаа муутгахаас болгоомжилсон хэрэг гэж ажиглагчид үзсэн боловч тус улсын эрх баригчид Хятадын зүгээс ямар ч дарамт шахалт ирээгүй гэж мэтгэсээр байгаа юм. Өмнөд Африкийн сөрөг хүчин Засгийн газраас дээрх шийдвэрээ эргэн харахыг шаардаж, Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа ажээ. Өмнөд Африкийн эрх чөлөөний Инката нам болон Ардын конгресс тус улсын дотоод хэргийн сайд Далай ламд виза олгохоос татгалзсан нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байгаа юм. Харин Өмнөд Африкийн Засгийн газар үүний хариуд ямар ч тайлбар хийгээгүй байна. Нобелийн энх тайвны шагналт зүтгэлтэн Десмонд Туту Засгийн газрын энэ үйлдлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс долоон дор гэж буруутгасан юм. Далай лам Өмнөд Африкт Десмонд Тутугийн 80 насны ойд очиж чадаагүй ч түүнд шууд бичлэгээр дамжуулан баяр хүргэсэн билээ.


Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car