antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

СЭТГЭЛ ШУЛУУДСАН 20 ДАРААГИЙН НVVДЛЭЭ ХИЙНЭ

нийтлэсэн Admin

Монгол Улс ашигт малтмалын vvцээ задалж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрт хvрч, Оюу толгойн гэрээг жилийн ємнє байгуулсан. Гэвч араасаа хэл ам дагуулсаар. УИХын 57 дугаар тогтоолд нийцээгvй хэмээн нэр бvхий 20 гишvvн эсэргvvцэж байна. Тиймээс зайлшгvй єєрчлєлт оруулахаар шаардлага ч хvргvvлэв, Засгийн газарт. Харин сvvлийн vед элдэв мессэж чих дэлсэх боллоо. Сэтгэл шулуудсан 20 гишvvн тарж байна, Оюу толгойн гэрээг єєрчлvvлэх л байсан болохоос Засгийн газрыг унагах гээгvй гэх. Мєн МАНын дарга гишvvддээ тендер єгч, нэрийг нь татуулсан хэмээн хардах нь ч байна. Энэ талаар дараахь гишvvдээс тодрууллаа.

С.Бямбацогт: Нам дотор аадар бороо орж магадгvй
Сая нэр бvхий 20 гишvvн нэгдэж нэлээд хvчтэй хєдєлгєєн єрнvvллээ. Оюутолгойн гэрээг зас гээд л Засгийн газарт бичиг хvргvvлээд л. Та тэдний нэг байснаа яагаад гэнэт нэрээ татчихав?
Оюутолгойн гэрээг сайжруул гэдэг дээр одоо ч би санал нэг яваа. Єнєєдєр л /єчигдєр/ гэхэд би Ерєнхий сайдад мэ¬дэг¬дэл хvргvvлэх гэж байна. Бид 20 Оюутолгойн гэрээг сайжруул гэдэг дээр нэгдсэн болохоос Засгийн газрыг огц¬руулах тухай ярьж нэгдээгvй. Гэтэл тэд¬ний зарим нь Засгийн газрыг огцруулах тухай яриад эхэлсэн шvv дээ. Тэгээд л нэрээ татчихсан юм.
Тvvнээс биш одоо ч, цаашид ч Оюутолгойн гэрээг хамгийн зєв хийх ёстой гэдэг дээр л санаа тавьж ажиллах болно.
Таныг нэг тендерийн тохироо хийгээд нэрээ татчихлаа гэсэн цуурхал гарчихаж?
Тийм байна уу. Сонсоогvй юм байна. Vгvй дээ, тийм юм байхгvй. Юун тендер.
Ардын нам ойрдоо хєдєлгєєнтэй байгаа сурагтай. Намын даргаа огцруулна ч гэх шиг. Та хувьдаа ямар байр суурьтай байгаа вэ?
Харзнаж л байна. Би байр сууриа илэрхийлэх болоогvй. Нам бvрхэг байна. Аадар бороо орох гээд байна уу, нар цэл¬мэх гээд байна уу, бvv мэд. Тэнгэр дуугарч ч магадгvй, эсвэл нам гvм на¬лайж болохоор л байна даа. Залуу ги¬шvvд ярилцсан. Би бол яг одоо энэ тал дээр дуугарахгvй
Ц.Батбаяр: Манай 20 бутрахгvй ээ

УИХ дахь МАНын бvлэг 48:28 гэсэн хувилбар дээр тогтлоо гэж ойлгосон юмсан. Гэтэл та эсэргvvцэж байгаа юм уу?
Тийм ээ. Ємнєх бvлгийн хурал дээр ч vvнийг эсэргvvцэж хэлж байсан. Монгол Улсын нийт хvн амын талаас илvv хувь нь Улаанбаатартаа тєвлєрчихсєн. Гэтэл 48:28 гэсэн хувилбар дээр тогтвол нийслэлд ногдох УИХын мандат цєєрнє шvv дээ. Хvн амынхаа тоог бодсон ч энэ бол буруу хуваарилалт. Тиймээс нийслэлээс сонгогдсон гишvvд vvнд шvvмжлэлтэй хандаад байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн тєсєлд нийслэлээс сонгогдсон гишvvдийн тєлєєлєл ч оролцоогvй.
Мэдээж, хєдєєнєєс сонгогдох гишvvд цєєн хvнээс гарч ирэхийг л бодно.
Би л гэхэд нийслэлээс 330 мянган хvнээс сонгогдсон. Гэтэл Хєвсгєл аймагт 127 мянган хvнээс дєрвєн гишvvн гарч ирдэг. Ингээд бодохоор нийслэл дэх УИХын мандатыг цєєрvvлж болохгvй. Ингэх тусам нийслэлийн иргэдийн асуудал хаягдсаар байх болно.
МАНаас можаритар 48 суудал гэж санал дэвшvvлсэн. Vvний хэд нь нийслэлд вэ?
12 нь нийслэлд. Одоогийн тогтолцоогоор бол нийслэлд 20 суудалтай шvv дээ.
Ингэхэд, 20 гишvvн нэгдээд Оюутолгойн гэрээг зас, Засгийн газар огцор гээд явсан ч, зарим нь нэрээ татаж эхэллээ?
Нэрээ татсан юм байхгvй ээ. Бид 20уулаа л байр суурь нэг хэвээрээ байгаа.
С.Бямбацогт гишvvн нэрээ татчихсан юм биш vv?
Vгvй ээ. Тийм юм байхгvй.
Та 20 єнгєрсєн амралтын єдрєєр Хил хамгаалахаар Хэнтий аймгийн Дадалын отряд яваад ирсэн гэв vv?
Тийм ээ. Тэгсэн.
Яагаад Сонгуулийн хууль хэлэлцэх босгон дээр, тэгээд заавал 20 гишvvн нэгдэж явахаар болов?
Эх орныхоо хилийг манах гээд л.
Vнэхээр хил хамгаалахаар явав уу, эсвэл арай єєр зорилгоор уу?
Хилээ хамгаалахаар л явсан. Хилийн маань амгалан тайван байдал чухал биш гэж vv.
Хил хамгаалах биш, лонх эргvvлэхээр явсан сурагтай?
Vгvй ээ. Юун архи уух. Худлаа гэвэл хилийн цэргийнхнээс асуугаарай. Ёстой архи дарс уусан юм байхгvй шvv.
Д.БалданОчир: Нотлох баримтыг нь шалгах эрх надад байхгvй

Оюу толгойн гэрээнд єєрчлєлт оруулахаар Ерєнхий сайдад шаардлага хvргvvлсэн гишvvд нам жим болчихлоо. Тэмцэл дууссан хэрэг vv?
Vгvй. Парламентаар олон чухал асуудал хэлэлцээд, Байнгын хороо, ажлын хэсэг гээд л завгvй байгаа. Єєрєєр хэлбэл, тєсвийн тодотгол, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тєслийн эцсийн хэлэлцvvлэг гээд л. Бид єєрсдийн vзэл бодолдоо vнэнч хэвээр. Дуугарахгvй байна гээд эсэргvvцэхээ больчихлоо гэж ойлгож болохгvй. Дараагийн алхмаа хийх болно. Зєвхєн гэрээнд л єєрчлєлт оруулна гэж байсан ч сvvлдээ Засгийн газрыг тараана гэх болсон. Vvнд дургvйцсэн зарим гишvvн нэрээ татаж эхлээд байгаа сурагтай?
Хэвлэл мэдээллээс л зарим нэг зvйлийг олж харсан. Одоогоор нэрээ татаад байгаа асуудал огт байхгvй. Засгийн газрыг тараах тараахгvйг парламентаар хэлэлцэн шийдэх асуудал. Тvvнээс ганц нэг гишvvний саналаар ч болох зvйл биш. Олонхи ямар саналыг дэмжинэ, тvvний дагуу л явах хэрэг.
Гэрээнд єєрчлєлт оруулахаар санал нэгдсэн МАНын гишvvдийг хатуухан донгодсон гэсэн?
Бvлгийн хурлаар уг асуудлыг ярьсан нь vнэн. Гэхдээ огт тийм зvйл болоогvй.
Засгийн газрыг тараах дээр санал нэгдэх vv. Таныг энэ асуудалд санал нийлэхгvй байгаа гэсэн яриа байна?
Хэн тэгж байна. Би ийм зvйл яриагvй л юмсан. Єнєєдєр Оюу тол¬гойн гэрээг хэрхэн хийснийг хара¬хаар УИХаар оруулж хэлэлцvvлэх ёстой байгаа юм. 57 дугаар тогтоо¬лын гурав, дєрєвхєн заалтыг хэрэг¬жvvлж чадаагvй болохоор хариуц¬лага тооцмоор ч юм шиг. Гэхдээ vvнийг олонхи л шийдэх асуудал.
Энэ гэрээнээс болж нэлээн ширvvн маргаан танай нам дотор vvсээд байх шиг. Ах дvvгийнх нь компанид тендер єгч, албан тушаал амласан гэж хэр ортой вэ. Ц.Батбаяр гишvvнд нотлох баримт байгаа юу?
Батбаяр гишvvн, Ерєнхий сайд буюу намын дарга хоёрын хооронд асуудал vvссэн байгаа. Гишvvн нотлох баримттай зvйл ярьсан уу vгvй гэдгийг мэдэхгvй юм. Би ямар надад vзvvл, шалгуул гэлтэй биш. Тvшээ хvний бvрэн эрх хуулиар олгогдсон учир тэр хvрээндээ л ярьж байгаа болов уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car