antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2012 5 comments

Улсын арслан П.Бүрэнтөгс: Цаашдаа цолоо батлахын тулд хичээж барилдана

нийтлэсэн Admin

Сүүлийн гурван жилийн наадмын түрүүг Увсынхан авлаа. Аймгийн арслан цолтойдоо улсынхаа баяр наадамд зодоглож ес даван түрүүлсэн П.Бүрэнтөгс энэ жилийн наадмын хамгийн одтой бөх байлаа.

Ардын хувьсгалын 91 жилийн ойн их баяр наадмын бөхийн тааврыг будилуулсан тэрээр Улсын арслан цол хүртсэн бөгөөд 13-нд болсон уяачдын наадмын үеэр Увс нутгийнхан нь арслан цолыг нь мялааж, мөнгөлөг өнгийн шинэхэн Lexus-570 машин бэлэглэсэн юм. Монголчууд бид үндэсний баяр цэнгэлийн манлай төрийн наадамдаа түрүүлсэн бөхдөө гар татдаггүйн жишээг жил жилийн наадмын түрүү бөхийг нутгийнхан, харьяалагддаг дэвжээ, байгууллага нь дээд зэрэглэлийн тансаг автомашинуудаар мялаадаг болсноос харж болно.

Үүний нэгэн адил Увс нутгийнхан ч шинэхэн арслангийнхаа цолыг Lexus-570 машинаар мялаасан. Мөн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн мөнгөн шагналыг баяр наадмын комиссоос гардуулсан бөгөөд улсын арслан П.Бүрэнтөгст 15 сая төгрөг, улсын гарьд Д.Рагчаад долоон сая төгрөгийн бай шагнал гардуулсан юм.

П.Бүрэнтөгс ямартай ч төрийн их наадмын Монгол Улсын Арслан цолтны тоог нэгээр нэмсэн төдийгүй аймгийн цолтноос шууд түрүүлсэн хоёрхон түүхийн эзнээр тодроод буй. Түүний нэрийг бөхийн хүрээнийхэн андахгүй. 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бөгөөд жил жилийн баяр наадмаар улсын цол авах бөхийн тоонд зүй ёсоор багтдаг байсан.

Түүнтэй уяачдын наадмын үеэр уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө төрийн наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэнд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлийг манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Нар, хур нь тэгширсэн сайхан наадам боллоо. Хамгийн түрүүнд намайг дэмжиж байсан бөхөд хайртай ард түмэндээ баярлалаа, цаашдаа цолоо бататгаж сайн барилдах болно гэж хэлмээр байна.

-Нэгэнт энэ жилийн наадмын түрүү бөхтэй шинэхэн цол аваад удаагүй байхад нь ярилцах боломж олдсон учраас таны бөхийн спортод хөл тавьсан түүхийг сонирхмоор байна. Үндэсний бөхөөр хэдэн жил барилдаж байна вэ. Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?

-Хүүхэд байхын л барилдах дуртай байгаа. Ер нь эрэгтэй хүүхэд бүхэн л багадаа ноцолдож өссөн байдаг. Бас зурагтаар гарч буй үндэсний бөхийн барилдааныг шимтэн үздэг байлаа. Тэгээд зургаадугаар ангид байхдаа Увс аймгийн Улаангом хотын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлага дор үндэсний бөхийн секцэнд орж, бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Манай аймаг олон сайхан хүчтэнүүдтэй нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтой бөхтэй гэж хэлэгддэг байх шүү.

-Таныг чөлөөт бөхөөр барилддаг байсан гэж сонссон юм байна?

-Чөлөөт бөхөөр олигтой амжилт гаргаагүй ээ. Аймгийн аварга, залуучуудын улсын аваргаас мөнгө авч байсан. Одоо үндэсний бөхөөр дагнан барилдаж байна. Монгол түмний бахархал, бидний уламжлалт өв соёл гэдэг утгаар нь үндэсний бөхийг сонгосон гэж ойлгож болно.

-Бөхчүүд дундаа нэлээд том биетэй харагддаг. Биеийн жин, өндөр хэд вэ?

-Би 1988 онд төрсөн, Жин одоогоор 130 гаран кг, өндөр 192 см.

-Аваргатай багш шавь бололцоод хэдэн жил болж байна?

-Анх 2008 онд “Шонхор Олимп” сургуульд орсноос хойш өдий хүртэл багш шавь болоод явж байна даа.

-Төрийн наадамд хэд дэх жилдээ барилдаж байна?

-Энэ жил дөрөв дэх жилдээ барилдаж байна. 2011 онд гурвын даваанд Ч.Цогбаяртай тунаж унасан. 2010 онд улсын начин болсон Б.Сангисүрэнд, өмнөх жил нь Д.Лхагвадорж начинд тус тус өвдөг шороодож байсан. Харин энэ жил хүчтэй заан Д.Рагчаатай үзүүр түрүү булаалдаж давсандаа баяртай байгаа.

-Бэлтгэлээ хаана хангасан бэ. Ямар байгууллагын нэр дээр барилддаг билээ?

-Энэ жил “Увс нуур” дэвжээнд улсын арслан Б.Ганбатын удирдлаган дор бэлтгэлээ хийсэн. Би ТЭЦ-4 компани, “Алдар” спорт хорооны нэр дээр барилддаг. Энэ дашрамд намайг дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа уламжилъя.

-Бөхчүүд өөрсдийн гэсэн дархан мэхтэй байдаг. Таны хувьд?

-Голдуу сугадаж барилд-даг. Тахимдах, шуудагнаас түрэх мэхийг бас хийнэ.

-Сэтгэлд хоногшсон барилдаанууд гэвэл?

-Ер нь бүх барилдаан л сэтгэлд тодхон үлддэг дээ. Увс аймгийнхаа даншигт очиж их шөвөгт үлдэн С.Мөнхбат аваргын наадамд түрүүлсэн, мөн Сэлэнгэ аймгийн наадамд дөрөвт үлдэж, Эрчим хүчний 90 жилийн ойд түрүүлсэн. Харин заал танхимын барилдаануудаас “Талх чихэр” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн гээд олныг нэрлэж болно. Хамгийн сүүлийнх нь мэдээж наадмын үзүүр түрүүний барилдаан байж таараа.

-Та нэгэнтээ бөхийн оргилд хүрэхийн төлөө барилдана гэж ярьсныг санаж байна. Өнөөдөр үндэсний бөхийн бас нэгэн оргилд хүрч чадлаа?

-Ямар ч хүн өмнөө зорилготой түүндээ хүрэхийн төлөө хичээх ёстой. Би хэдийгээр өөрийнхөө хүсч байсан нэг оргилд хүрсэн ч гэлээ цаана дахиад л өөр оргил бий. Ер нь бөх хүн даваа ханаж болдоггүй гэж ярьдаг. Цаашдаа шинэ цолоо батлахын тулд улам хичээж барилдах болно. Өнөөдөр би залуу байна. Намайг олон наадмын дэвжээ хүлээж байгаа.

-Та бөх үзэх дуртай байсан гэсэн. Бөхчүүдээс хэнийг дэмждэг байсан вэ?

-Багшийнхаа барилдааныг шимтэн үздэг. Мөн А.Сүхбат аварга шиг сайхан барилдах юмсан гэж боддог. Г.Өсөхбаяр аварга, Б.Ганбат арсланг дэмждэг дээ.

-Гэр бүлтэй юу?

-Эхнэр, охинтойгоо амьдарч байна даа. Охин маань ой гарантай.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг дэмжиж тусалдаг бүх хүмүүст талархлаа илэрхийлье.

О.Жаргал

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 16, 2012 8:47:09 pm )

    Ойворгон зантай Хомоол Мөнхбат, сагсуу гүзээ Ганбат 2 ын хажууд энэ залуу чинь харин тун гайгүй залуу байна лээ. Эрэмбэтэй, зан ааш тогтуун, мэдрэлтээд томроод байхгүй, болжээнаа болжээнэ. Давстын гэсэн бодвол тэр дүрвэд мүрвэд нь байх. Халхууд гээд байдаг үлий толгойтнууд бөх барилдаж чадахаа байжээ. Халх бөхчүүд гэх шүдлэн ишигний тамиргүй юмнууд гарч ирээд энэ Дүрвэд залуугийн өрөөсөн гуяыг ч даахгүй бүгд шургаад унав. Сумод явуулсан хэдэн баньд нараа эсвэл Асашорю энэ тэрийг авчирахгүй бол Халхууд наадмаа алдсаар л байх нь дээ!!

  • Anonymous (July 16, 2012 9:56:49 pm )

    Chi yasan sonin yum bichdeg yum halh ch bnuu durved ch bnuu ali nch mongol humuus bitgii ingej jalga dovnii jijeg yum yrij bai iim jijieg yum yrij hoorondoo muudaltsaj baih hoorond hujaa nart nutagaa aldah gej bn naani chini

  • Anonymous (July 17, 2012 8:59:21 pm )

    tiim shuuuu uneheer saihan naadam l bolloo shde mongolchuud l biz dee naad jalga dovniihoo uzliig dotrool hadgalj yvaldaa!!!!!!!! zaaval olon tumniii dund iim zavaan uzlee delgej yaahvee chi!!

  • Anonymous (July 18, 2012 3:19:49 am )

    Mongolchuudin xoorond yas xayj bgaa xujaa l bna

  • Anonymous (July 18, 2012 4:24:08 am )

    Er ni saihan naladim bolloo undesnii buhud huch chadal byr tenhee hop ih hudulmuruur ajil tand hurt bus daaas iluu bs an blhoor. Arslandaa bayrlaj bn

antalya rent a car