antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2012 5 comments

ДЭНЖ ХОТОЙТОЛ НААДАХ Б.Наранхүүгийн уяан дээр өнжлөө

нийтлэсэн Admin

Наадмын өдрүүдэд олны хөлд дарагддаг газ­руудын нэг болох хурдан морины уяан дээр өн­жихөөр болсон юм. Дэнж хотойтол нааддаг монгол наадмын түүхэнд шарга азаргатайгаа хамт би­чигдсэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн уяан дээ­рээс энэ удаагийн “Та­найд өнжье” булангаа бэлтгэлээ. 12-нд соёо­лонгийн тоосонд дарагд­чихаад очьё гэснээс биш зөвшөөрөл энэ тэр авсан ч үгүй уяан дээр нь яваад оччихов. Хүй долоон худ­гийн энгэр бүрт асар, майхан босгосон наа­дам­чин олны дундаас тэдний уяаг олох амар­хан ажээ. Тэр хавийнхаа өндөр дэнж дээрээс харж байгаад хамгийн их хөл хөдөлгөөнтэй байгаа галыг чиглээд алхлаа. Дөхөөд очтол өндөрт “Аж­най шарга гал уяа” гэсэн бичигтэй бөмбөлөг хийсгэжээ. Тойроод янз бүрийн хийц чимэглэлтэй арав гаруй гэр барьсан байв.

Харин голд нь томоо­хон үзэсгэлэнгийн үеэр харагддаг уран хийцтэй гэрүүдээс ч том, чамин хийцийн гэр барьжээ. Уг гэрт зочдоо хүлээж аван наадамлаж байлаа. Бид­нийг очих үед Б.Наранхүү эгч Б.Саранчимэгийнхээ хамтаар үүдэндээ тосож аваад дотогш оруулав.

Гэрийн хойморт Ган­дантэг­чинлэн хийдийн дэргэдэх Шашны сургуулийн эрхлэгч Ш.Сонинбаяр тэргүүтэй зочид сууж байлаа. Мөн уяачид гэр бүлийнхэнтэйгээ ту­халжээ. Тэд зурагтаар бөх үзэнгээ наадмын сонин сайхныг хуучлах аж. Гадаа байхаас л сонирхол татаад байсан гэрийн дотор тал үнэхээр уран хийцтэй ажээ. Томоо гээчийн цагаан шонхор шувууг тоононых нь дотор талд товойлгон урласан байв. Тойруулаад дөрвөн хүчтнийг сүртэйгээр барлажээ. Б.Наранхүү гэрийнхээ талаар “Энэ гэрийг н.Мөнхсайхан тэргүүтэй залуус хийсэн юм. Ту­хайн үедээ таалагдаад авч байлаа. Энэ гэрт нааддаг болсноос хойш азарганы дөрвөн түрүү, нэг аман хүзүү авсан. Тийм болохоор их бэлгэшээдэг юм. Цагаан шонхор шувууг тоонондоо залсан байгаа. Энэ шувууг хамгийн хурдан шувуу гэдэг” гэж байлаа. Мөн тэрээр монгол гэрийн төгс хийцийн талаар зочидтой хөөрөл­дөж байв. Монгол гэр хамгийн төгс сууц. Засч сайж­руулъя гэхээр хээ, угалз нэмэхээс өөр янзлах зүйл байдаггүй. Монгол хүн чинь монгол гэртээ байхаар их амгалан, түвшин болж хэлж ярих нь хүртэл аяндаа өөр болдог. Тэгэхээр болж өгвөл энд тэндэхийн хурлыг монгол гэрт хийдэг болбол зүгээр санагддаг. Монгол хүн чинь гэртээ орж суугаад ярилцвал илэн далангуй, үнэн сэтгэлээсээ хөө­рөлддөг шүү дээ хэмээн ярьж байв. Гэрт хууч хөөрөөд суух хооронд таван минут хүрэхгүй хугацаанд шинээр зочид орж ирцгээлээ. Б.Наранхүүгийн арван жилийн сургуулийнх нь найзууд, бизне­сийнхэн, гэр бүлийнх нь найз нөхдөөс эхлээд наадамчин олны хөлд ёстой нэг дарагдах шиг болдог ажээ. Бүр танихгүй хүмүүс хүртэл Б.Наран­хүүгийн уяан дээрээс адис авна, хийморио сэргээнэ гээд хү­рээд ирдэг юм байна. Эхний ирсэн хүмүүстэй мэнд усаа мэдэлцээд, яриа хөөрөө дөнгөж эхлэх үед л дараагийнх нь “За сайхан наадаж байна уу” гэсээр ороод ирэх юм. Орж ирсэн наадамчин олонд үйлч­лэгч охид айраг, хуушуур, салат, чихэр, жимс зөөж үйлчилж байв. Харин гадна талд ирсэн зочдыг угтах, үдэж өгөх ажлыг түүний эгч Б.Саранчимэг хариуцжээ.

Гэрийн урдхан талд хурдан хүлгүүдийн уяа байна. Өнөө жи­лийн шүдлэн насанд айргийн дөрөвт хурдалсан хээр үрээ, их насанд айргийн дөрөвт хурдалсан шадар сайд М.Энхболдын сартай хүрэн гээд улсын наадамд алдар цолоо дуудуулж байгаа олон сай­хан хурдан буян уяан дээрээ бай­лаа. Хадаг уяж, нэмнээ нөмөргөсөн ажнай хүлгүүдийн хөлсийг гараа­раа арчиж магнайдаа хүргэсэн наадамчид “За энэ жилдээ алзах­гүй боллоо. Монгол хүн босоо хийморьтой морин эрдэнээсээ адис авчихаар тэр жилдээ алз­даггүй юм. Магнайдаа тоосгүй хурдан буяны хийморь тэр жилдээ тэтгэдэг” гэлцэх ажээ. Жил жилийн наадмаар эдний уяан дээр ирж шарга азаргыг харах гэсэн, хий­морио сэргээх гэсэн наадамчин олны хөл тасардаггүй бололтой. Бүр өнгөрсөн жилээс уралдахаа больсон ч гэлээ шарга азаргын гал гээд хүндэтгэл үзүүлдэг улс ч байх юм.

Б.Наранхүү Дундговь аймгийн Өлзийт сумаар овоглодог. Гэхдээ бага насаа аймгийнхаа төв дээр өнгөрөөжээ. Хүүхэд байхдаа наад­маар хуушуураа идээд л баярла­чихдаг байсан гэнэ. Харин хурдан морь уяж байгаа хүмүүсийг хаад, ноёд шиг л санаж шүтэж явдаг байжээ. Түүнийг арван жилийн сурагч байхад 21 аймаг, нийслэл хотоос физик, математикимйн хичээлдээ сайн хүүхдүүдийг шиг­шиж аван МУИС-ийн дэргэдэх физик, математикийн  гүнзгийрүүл­сэн сургалттай сургуульд оруулж байжээ. Ингээд шалгалтаа амжилт­тай өгснөөр хот руу шилжиж ирсэн гэнэ.  Ангийнх нь багш тухайн үедээ физикийн олимпиадад түрүүлдэг шилдэг сурагчдыг бэлддэгээрээ алдартай Ганболд гэж хүн байсан гэнэ. “Гавал”-уудыг нэг дор цуглуул­сан анги учраас бүгд улсаас тэтгэ­лэг авдаг байжээ. Тиймээс нэг нэгийнхээ төрсөн өдрийг байнга тэмдэглэнэ. Дотуур байрандаа хөөрхөн хүлээн авалт хийгээд баяраа тэмдэглэдэг байсан талаар ангийнх нь хүүхдүүд ярьж байна лээ. Б.Наранхүү хүүхэд байхаасаа л бусдыгаа манлайлдаг байж. Харилцааны тал дээр өндөр мэд­рэмжтэй, биднийг мундаг удирддаг байсан хэмээн гал дээр нь цугласан ангийнх нь найзууд ярьж байв. МУИС-ийн дэргэдэх физик, математикийн сургалттай ангийн анхны төгсөгч тэд ангийнхаа андыг төр түшилцэх эрхэм үүрэг хүлээн УИХ-ын гишүүн болсонд нь баяр хүргэхээр иржээ.

Б.Наранхүү аав, ээжээсээ дөр­вүүлээ. Дээрээ нэг эгчтэй, хоёр эмэгтэй дүүтэй айлын ганц хүү гэнэ. Олон эмэгтэйчүүдийн дунд өссөн болохоор эмэгтэй хүнийг хайрлах торгон мэдрэмжтэй шүү хэмээн эгч нь дүүгээ магтаад авна лээ. Түүний эгч Б.Саранчимэг өдгөө НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээ­лэн­тэй болох их ажлыг тун ам­жилттай эхлүүлсэн. Харин хоёр эмэгтэй дүү нь гэр бүлийнхээ биз­нест тусалдаг гэнэ. Б.Наранхүү гэр бүлийнхээ тухай ярихдаа “Миний аав эдийн засагч мэргэжилтэй хүн байлаа. Эгч, дүү бид дөрөв сайн аав, ээжийн ачаар өдий зэрэгтэй явж байгаа. Хэмжээлшгүй ихээр хайрлаж, хүндэлмээр хүмүүс бол миний аав, ээж хоёр. Бас эгч, дүү нар минь” гэж байв. Мөн тэрээр “Миний амьдралыг утга учиртай болгож, нэгэн биений минь нөгөө тал болсон хүн бол миний гэргий. Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг ч би хаа явсан газартаа эхнэрээрээ бахархдаг” гэж байлаа. Түүний гэргийг Чимгээ гэдэг бөгөөд гурван хүү төрүүлж өгчээ. Оюутан байхдаа танилцаж, хоёр биедээ дурласан хос гуравдугаар курсээ төгсөх жилээ хүүхэдтэй болсон гэнэ. Анх­ны хүүхдээ тээгээд бөөн баяр болж байтал эмч эхнэрийнх нь биеийн байдлыг харгалзан үүзээд “Хүүхэд төрүүлж болохгүй. Амь насанд нь аюултай” гэжээ. Гэвч гэргий нь эмчийн үгийг тас зөрж, ханьдаа удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өгнө гэж өөрийн амиараа дэнчин тавин байж гурван хүү төрүүлж өгсөн эхнэрийнхээ  талаар тэрээр хоолой зангируулан байж ярьсан юм.

Ингээд гэр бүлийнхээ хүнийг эмчилгээнд явуулахын тулд сур­гуулиа хаян бизнес хөөж эхэлжээ. Уг нь Б.Наранхүү 10 жилийн сурагч байхаасаа л тооны аварга, онц сурлагатан байсан гэдэг.

Түүний сэтгэлд хамгийн тод үлдсэн нь арван жилийн өмнө Яармагийн дэнжид болсон наа­дам. Шарга азарга соёолон байх­даа улсын наадмын соёолон на­санд магнайдаа тоосгүй хурдал­жээ. Ингээд анхныхаа түрүүг авчихаад зогсож байхад аав нь нүдэндээ нулимстай хүүгээ үнсэж “Хүүгийн минь морь улсад түрүү­лэхийг харна гэдэг яасан сайхан юм бэ” гээд баярын нулимс унагаж байжээ. Тухайн үед аавтайгаа адилхан баярлаад өнгөрсөн ч гэлээ хожмын өдөр хамгийн их сэтгэлийг нь огшоодог наадам байжээ гэж байлаа. Мөн шарга азарга улсын наадамд зургаа дахь түрүүгээ авахад нь гэргий нь баярын нулимс унагахыг хараад туйлын их баярлаж байсан гэнэ. Тэрээр алдарт шарга азарганыхаа талаар “Шарга азарга бол миний азарга биш ээ. Шарга азарга маань Халхын түмэн олны хүлэг. Улсын наадмаас зургаан түрүү, хоёр айраг авч найман жил түмэн олноо баясгасан. Нэг л морь найман жилийг эзэгнэж байсан гэхээр үнэхээр шүтэхгүй байхын аргагүй хурдан ажнай. Уяа эхэлчихсэн байхад шарга азарганы минь орон зай тун их үгүйлэгдэх юм. Өдөр бүр л хурдан хүлгийнхээ тухай хөө­рөлдөж байна даа. Гэхдээ монгол адууны удам хэзээ ч тасрахгүй. Дараагийн агуу амжилт үзүүлэх азарга бол миний хээр азарга. Улсын наадмаас олон түрүү авч наадамчин олноо баярлуулах байх аа” гэж байв. Сүүлийн хэдэн жил азарганы түрүүг авч байсан болохоор өнөө жил сэтгэл жаахан гонсойв уу гэхэд “Юундаа гонсойх билээ. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн ембүү зээрд азаргыг түрүүлэхэд өөрийнх түрүүлсэн юм шиг л баяр­лалаа. Д.Бат-Эрдэнэ миний ах. Ахдаа би олон түрүү, айраг аваа­рай гээд азарга, их нас хоёр бэ­лэглэж байсан юм. Ембүү зээрдийн буян, Д.Бат-Эрдэнэ ахын хийморь нийлж Халхын түмэн олныг баярлууллаа шүү дээ” гээд тун чиг сэтгэл хангалуун ярина лээ.

Ийнхүү уяан дээрээ яриа дэлгэн зогсож байтал чиргүүл чирсэн том машин хүрээд ирэв. Уг чиргүүлийг Германаас тусгай­лан захиж авчруулж байгаа юм гэнэ. Морь зөөх тусгай зориулал­тын чиргүүл ажээ. “Ажнай шарга гал уяа”-наас өнөө жил зургаан насны 30-аад морь наадамд тоосоо өр­гөснөөс хоёр айраг аваад байгаа юм байна. Ингээд айрагдсан морьдоо Төв цэнгэлдэх хүрээлэн рүү цоллуулахаар явуулах гэж байгаа ажээ. Ингэхдээ өнөөх тусгай чиргүүлдээ ачиж байв. Чиргүүл нь ёстой янзын эд аж. Агааржуу­лагчтай, донсолгоо зөөлрүүлэгч­тэй, ачиж буулгахад эвтэйхэн гишгүүртэй юм байна. Б.Наранхүү шинэ чиргүүлээ хараад “Дугуй нь жаахан жижигхэн юм уу даа. 16-тай жийпний дугуй тавьчихвал болоод явчих юм байна” гэж байлаа. Эдний галын хурдан хүлгүүдийн уяа сойл­гыг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Сүх­батаар ахлуулсан П.Сүрэн­жав, Э.Дашчи­рав нарын уяачид  тааруулдаг юм байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэвчлэн сөрөг мэдээлэл гардаг. Байнга элдвээр бичүүлээд байхаар залхдаггүй юм уу гэхэд “Намайг ч янз бүрээр бичиж л байдаг шүү дээ. Угаасаа би муулуулахдаа юм бодохоо байчихсан. Хүмүүс намайг муулж л байх юм бол тэр дундаас өөрийгөө зөвөөр олж хардаг. Үнэн ч бай, худлаа ч бай муулж байвал хүн олон юм сурдаг, мэдэж авдаг. Өөрийгөө зөв жолооддог. Харин магтаалаас би их айдаг юм. Магтаал хүнийг сохор болгодог, хөөргөдөг. Б.Наранхүү хэдэн зуун саяар морь авлаа, хэдэн саяар хөөрөг авлаа гээд л бичдэг. Яахав дээ бичиж л байг. Би ганцхан юмыг л бодож, тэрэндээ хүрэх гэж тэмүүлж амьдардаг. Юу вэ гэхээр Монголтой холбоотой юм бүхэн үнэтэй байгаасай л гэж боддог. Монгол хүн үнэтэй байгаасай, Монголын газар шороо үнэтэй байгаасай. Ийм байлгахын төлөө би зүтгэдэг ч гэлээ тэр болгон санасандаа хүрч чадахгүй байгаа” гэж байв. Мөн тэрээр монгол тө­рийн түшээд байтугай монгол хүн бүрийг морь уяасай гэж боддог ажээ. Улсын наадмын нас болгонд мянган морь уралддаг тийм цаг ирээсэй гэж боддог гэлээ. Харин өндөр үнээр хөөрөг худалдаж авдаг тухайгаа тэрээр “Надад тэгтлээ ховор хөөрөгний цуглуулга байхгүй ээ. Аавынхаа хөөргийг барьдаг. Харин олон сайхан хөөрөгтэй хүмүүс бий шүү. Тэдний дэргэд намайг хөөрөг цуглуулдаг гэвэл хүн шоолно шүү” гэж байв.

УИХ-ын гишүүн болж, ирэх дөрвөн жилд юу хийхээ аль хэ­дийнэ төлөвлөчихөө байлгүй дээ гэхэд “Монгол Улс сэргэн мандал­тынхаа үе дээр байгаа. Бид хөг­жинө. Хөгжих хөгжихдөө жирийн нэг хөгжихгүй, дийлж хөгжөөсэй гэж бодож байгаа. Өнөөдөр дэлхий дээр аль улс хамгийн өндөр хөг­жилтэй байна, Монгол яг тэрэн шиг хөгжил дэвшилд хүргэнэ” гэж байлаа.

Ингээд гэр дотор байж байтал гаднаас бас нэгэн зочин ирсэн нь АНУ-ын Батлан хамгаалахын сай­дын зөвлөх нэгэн эмэгтэй орж ирэв. Тэрээр Америкийн баячуудын хорооллын даргаар олон жил ажиллаж байсан эмэгтэй гэнэ. Б.Наранхүүд нутгийнхаа заншил ёсоор нэгэн зоос бэлэглэж байв. Уг зоос нь найз нөхдийн холбоог бэхжүүлдэг, андын ёсыг бэлгэддэг ажээ. Зоос бэлгэнд авсан хүн өгсөн хүнтэйгээ дахин уулзахдаа зоосоо хаясан байвал өгсөн хүндээ архи авч өгдөг. Ха­яагүй байвал өгсөн хүн нь архи авч өгдөг уламж­лалтай гэнэ. Энэ мэт наадамчин олны хөлд завсар чөлөөгүй дарагдах Б.Наран­хүүгийн “Аж­най шарга гал уяа”-н дээр ийн наадамлалаа.

С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (July 16, 2012 6:31:31 pm )

    сайн залуу байна өөр юу хэлэхэв

  • Anonymous (July 17, 2012 10:16:26 am )

    ug ni ih sain hun baigaamdaa hun chanar saitai

  • Anonymous (July 17, 2012 12:57:09 pm )

    saihan l setgel saitai er hunii judagtai huu bn leeshdee yugiin muuchlaad baidgii heegui daruuhan nutag usaa ard olnoo l gedeg hun yum bilee ter tcagaan saraar nutgiin zevliin uulzalt deer anh nuur tulj zolgoj uulzsan yum jiriin l neg halh zaluu tumnee gesen hun yum bnlee naranhuu chini

  • Anonymous (July 19, 2012 9:14:21 am )

    ABGAIGAA HAIRLADAG NI IH TAALAGDLAA IIM ZALUUS OLON BAIGAASAI

  • Anonymous (July 26, 2012 10:24:35 pm )

    Bi anduuraagui bol Altankompani Altangiin bie setgel, ed horongoor ih togloson nohor doo.Bombogorin barilgig muu gald ortomtgii hjmd materaliar barisanaas bolj olon ch hunig hoolnoos ni salgasan daa.Buh hohirlig ni hoorhii Altan l uursen.Amidral gej sonin jm daa.Onoodor mani er enhiin tagtaa boljee.

antalya rent a car