antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2012 10 comments

Улаанбаатарыг удирдах баатрын баг бэлэн үү?

нийтлэсэн Admin

Нийслэлийн Иргэдийн Төлөө­лөгчдийн хурлын үнэм­лэ­хүй олонх буюу 70 хувь нь болох 26 суудлыг Ардчилсан нам сонгуулиар авч, түүхэндээ анх удаа Улаанбаатар хотыг удирдах эрхийг авлаа. Ардчилсан нам өөрийн бодлогыг олонхийн байр сууринаас дангаар хэрэгжүүлэх ийм таатай бололцоог УИХ-д ч авч байгаагүй гэхэд болно. Нөгөө талаас нийслэлийг удирдах эрх түүхэнд анх удаа МАН-аас өөр хүчний гарт шилжиж буй нь энэ юм.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн суурьшсан нийслэлийн амьдралыг тодорхойлох бодлого одоо Ардчилсан намаас 70 байтугай 100 хувь хамаарахаар болж байна. Тэр тусмаа УИХ-д дангаараа олонх болж чадаагүй тус намын шархыг нөхөх, дундуурыг нь дүүргэх өндөр хариуцлага нийслэлийн эрх баригчдын нуруун дээр бууж байна. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд Э.Бат-Үүл баатрын багийнхан нийслэлийг хэр удирдахаас шууд хамаарч, дараагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилт үзүүлэх эсэх нь шийдэгдэх болно.

НИТХ дахь Ардчилсан намын байр суурь, цаашид бие даасан бодлогоо зөв хэрэгжүүлж чадах эсэх нь зөвхөн өөрсдийнх нь гарт байгаа бол УИХ-д олж авсан Ардчилсан намын байрлал өрсөлдөгчдийн тоглолтоос хамааран хаашаа ч эргэж мэдэхээр эрсдэлтэй юм. Чухам ийм л учраас тогтвортой ажиллах бололцоогоо Ардчилсан намын олонх бүхий НИТХ энэ удаад бүрэн ашиглаж, намынхаа цаашдын хувь заяаны хаалгыг хаах биш нээх ёстой болж байна. Ардчилсан намын хувьд өөрөө өөрсдөдөө дайсан болдог ужиг гэмээ энэ удаад тэвчиж чадвал нийслэлд бие даасан бодлогоо хэрэгжүүлэх бололцоо бүрэн бий. Гэхдээ уг  бололцоогоо баталгаажуулж чадах эсэх нь өнөөдөр өрнөж буй үйл явдлуудын тайллаас, шуудхан хэлэхэд багын тэргүүнээр Э.Бат-Үүлийг томилох үгүйгээс шууд хамаарна. Нийслэлд үзүүлсэн Ардчилсан намын ялалт Э.Бат-Үүлийн нэр хүндээс 100 хувь биш гэхэд үлэмж хэмжээгээр хамаарсан гэдгийг юуны өмнө хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол нийслэлийн Засаг даргын суудлын төлөө амбициа дарж чадахгүй гүйж яваа зарим нэг хүмүүс, Ардчилсан нам дахь зарим нэг фракцийн гишүүдэд хандсан үг юм шүү.

“Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга болбол нийслэл маань баатар хот болно” гэж өөр зуураа егөө үг хэлэлцэж суугаа сонгогдын эрх ашиг мэдээж хамгийн том эрх ашиг юм. Үүний дэргэд Ардчилсан намын эрх ашиг, эв нэгдэл, хэн нэг гишүүний хэнхэглэл зэрэг нь өчүүхэн хэрэг.

Уулын орой дээр газар булаалдан чихэлдэж, утаандаа угаартаж, халаалт дулаан, халуун усны гачигдалтай амьдарч байгаа нийслэлийн талаас илүү хувийнхны эл бэрхшээлийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг л НИТХ-д олонх болсон Ардчилсан намынхны жинхэнэ асуудал байх ёстой. Өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдвэрлэх далайцтай, ончтой бодлогыг нийслэлийн удирдлага, эрх баригчдаас хүлээсэн улаанбаатарчуудын горьдлого тасрахад юу юугүй бэлэн байгаа. Харин энэ хүлээлтэд хариу өгөхийн тулд давын өмнө НИТХ-ын бүрэн эрхийг яаралтай шилжүүлж, ажилд нь оруулах ёстой биз ээ.

Энэ удаагийн НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай цаг хугацааны хувьд зэрэг болсноороо онцлог юм. Өмнө нь УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан бөгөөд НИТХ-аас томилогдох нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд батламжлахаар холбогдох хуульд заасан байдаг. Тэгвэл энэ удаад сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ УИХ Засгийн газрыг томилж амжаагүй байгаа учраас нийслэлийн Засаг даргыг хэн батламжлах вэ гэдэг асуудал салаа утга үүсгээд буй. Хуульд хотын мэрийг Ерөнхий сайд батламжлахаар заасан ч хуучин, шинийн ялгааг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын томилгоо Засгийн газар байгуулагдахыг хүлээх шаардлагагүйгээр эрх зүйн хувьд өнөөдөр ч шийдэгдэх боломжтой юм. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхий сайдын хувьд С.Батболдод нийслэлийн Засаг даргыг батламжлах эрх нээлттэй гэсэн үг. Улс төрийн шалтгаанаар уг асуудлыг удааж, гацаах нь хаа, хаанаа ашиггүй. Энэ утгаар харвал сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-ын шинэ бүтцийг хууль эрх зүйн талаас баталгаажуулж, ажилд нь яаралтай оруулахад асуудал алга. Баатар даргатай баатар хот болохын төлөө Ардчилсан намыг ажилд нь яаралтай оруулья.

З.БОРГИЛМАА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (July 09, 2012 1:45:05 pm )

    Батүүлээ Хан уул дүүрэгт анхаарлаан хандуулаарай АНийн нэр хүндийг хамгийн их
    унгаасан АНийн засаг дарга нартай дүүрэг шүү тэд ажлаар баш амаараан ажлдаг улс
    Хороод нь хогондоон дарагдсан Хогийн тэрэг нь олдодгүй мэдэг хүн байдгүй
    Харин хогийн мөнгөөн 100 хувь хураадаг ийм л дүүрэг дээ Хороодийн дарга нараан солох хэрэгтэй

  • Anonymous (July 09, 2012 2:02:00 pm )

    Төвийн шугмад ойрхон байгаа хэсэгийг нь маш тургэн төвийн шугмад холбох хэрэгтэй
    шэшээ нь нэсэх онгоц буудаг БУЯНТ УХААГИЙН ХЭСЭГ БАЙНА хамагийн амархан холвох
    газар ӨВӨЛ нэсэх онгоц буухад хэцүү болдог юм эндээс ихлэх хэрэгтэй юм Хотын
    их аласлагдсан хэсэгийг нь байранд оруулах нь зөв

  • Anonymous (July 09, 2012 3:07:45 pm )

    Батүүл баатарыг дэмжиж бна хэлсэн ярьсан зүйлээ хийж хэрэгжүүлэх бхаа амжилт

  • Anonymous (July 09, 2012 10:35:26 pm )

    Бат-Үүл даргаа барс зах,БГД-ийн хавиар явган яваад үзээрэй.Эрхэм засаг дарга Амгалан гуай яаж ажиллаж буй нь яруу тодоор харагдана даа.Ам ажил 2 нь нэгдэж байх ёстой шүү.

  • Anonymous (July 09, 2012 11:03:02 pm )

    UB-hot gehed uneheer hetsuu, yag hogiin savand amidarch baigaa yum shigee, shine boloh darga nar erh bish neg yum bodoj baigaa bailgui dee, darga nar bugd l gadaad yavaad baidag, ooriinhoo ulsaas ichdeggui yum baih daa, nud ni hotiig ni harahgui yu haraad yavdag yum boloo, zahaa aldsan olon tv-eeree saihan, tseverhen amidrah surtalchilgaa, nevtruuleg ih yavuulaad, sain torgoh
    heregtei, tsever saihan, mod tsetseg tarsniig sain surtalchilaad yamar negen yumand ni hongololt uzuuleed ehelbel arai oor boloh bizee, gadnii hunees tanai hotiin hog geed tolgoi segsreed heleh ug alga geed baisaniig yaltai bilee

  • Anonymous (July 10, 2012 5:28:15 pm )

    З.БОРГИЛМАА udahgui bas l baatar boloh um bna daa Elbegdorjiin baatariig magtval bas l yyl baatariin baatar bolno doo gorilogch doo amjilt husei

  • Anonymous (July 12, 2012 5:02:37 pm )

    бат-үүл, баттулга 2-ын аль нь ч яахав. Баттулга их зүгээр дээ ер нь.

  • Anonymous (July 13, 2012 9:53:36 am )

    hotig hognoos hi salgaj buyan hiigeerei

  • Anonymous (July 13, 2012 2:40:32 pm )

    Bat Vld amjilt husie. HOT gedeg nerendee ULAANBAATAR tohirohoo boliod udaj bna. UTAA, HOG 2 oos ehnii eeljind salmaar baina. HOTod turj osson BAATARiigaa bidny HOTiig butsaan olgono gedegt itgej baina.Huduunii shiljilt hudolgooniig odoo hyazgaarlah heregtei, hotin TUGJREL, DUREMGU YAVDAG JOLOOCH nar irged bidnii amidraliin tsag hugatsaa hulgailj , ajil huutsoldoh bolomjgui bolgood udlaa. TOM AJILD chin TOM AMJILT husie.

  • Anonymous (July 13, 2012 7:14:02 pm )

    БААТАР ҮҮЛ БАРАХ УУ ХАРЖ Л БАЙЯ МӨД 2 ГАРАА ӨРГӨӨД БУУГААД ӨГӨХ БАЙЛГҮЙ ХОТ ГЭДЭГ Ч ИХ АЙЛ Ш ДЭЭ ИХ Л АМАР ЮМ ЯРИАД БАЙСАН АЧИР ДЭЭРЭЭ Ч ТИЙМ БИШ ДЭЭ

antalya rent a car