УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр Eagle Tv-гээр ярилцлага өгөв. Тэрбээр өөрийнхөө байр суурийг шулуухан илэрхийлж байлаа. “АН зохих шатны хурлаа хуралдуулах шаардлагатай. Энэ хурлаараа намын дарга Н.Алтанхуягийг багаа сайн зангидаж ажилласан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Хэрэв олонхиороо хэлэлцээд сайн гэж үнэлбэл олонхийн шийдвэрээ хүндэтгээд явна. Энэ нь ардчиллын зарчим. Миний хувьд намын даргаа сайн ажилласан гэж бодохгүй байгаа. Манай нам 40, 45 хүртэл суудал авах бололцоо байлаа. Учир МАХН хоёр хуваагдаад санал тарамдах нь гарцаагүй байлаа шүү дээ. Надтай санал нэг хүмүүс цөөнгүй байгаа байх.
Намын удирдлагуудаас шалтгаалсан гэж бодож байна. НИТХ-ын сонгуулийг хар л даа. Манай Э.Бат-Үүл удирдаж ороод газрын асуудлаа иргэдэд зөв ойлгуулаад 70 хувийн санал авч ялалт байгууллаа шүү дээ. Тиймээс хариуцлагын асуудлыг ярих ёстой” гэв.
-Таны хувьд сэтгэл дундуур байгаа юм аа даа?
-Нэгэнт сонгууль болж, ийм дүн тавигдлаа. Урьд өмнөх сонгуулиудыг бодвол автомат машинаар санал тоолох, цахим хэлбэрээр сонгогчдыг бүртгэх зэрэг дэвшлүүдийг ашиглалаа. Нэгэнт дүн ингэж тавигдсан хойно гоншигноод яах вэ. Гэхдээ тооцоолж байснаас доогуур санал авлаа. Ялангуяа намын авсан саналын хувь тооцоолж байснаас бага гарч, жагсаалтаар харьцангуй цөөн суудал авлаа. Уг нь Монгол Ардын нам хоёр хагарчихсан энэ тохиолдолд бид 2000 оны сонгуулиар МАХН-ын авсан шиг 72 суудлаа байг гэхэд доод тал нь 40-45, бүр тавь хүртэл суудал авах бололцоо байсан гэж би боддог. Үнэхээр харамчс байна.
-Юунаас болсон бэ?
-Мэдээж олон шалтгаантай. Гадаад, дотоод хүчин зүйл, сонгуулийн сурталчилгаа, мөнгө төгрөг гээд олон зүйл нөлөөлсөн байх л даа. Нэг үгээр бол манай намын удирдлагуудтай холбоотой гэж бодож байна.
–Ардчилсан нам олонх болж чадаагүйн хариуцлагыг удирдлагуудтай тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа хэрэг үү?
-Ардчилсан нам сонгуульд дангаараа орох шийдвэр гаргахдаа дангаараа ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Өөр нам, хүчинтэй эвсээгүй нь ийм зорилготой байсны нотолгоо. Намын дарга, удирдлагууд ямар шинэ залуу, туршлагагүй хүүхдүүд биш улс төрд олон жил сайд, дарга явсан хүмүүс. Алсыг харсан байх ёстой.
Ардчилсан нам УИХ-д олон болж чадсан ч олонх болж чадсангүй. Бусадтай эвсч Засгийн газар байгуулах нөхцөлд орчихоод байна. Парламентад нөгөө талд хэн, хэн байна вэ хар даа. Тэгэхээр олонх болж чадаагүйн хариуцлагыг намын удирдлагуудтай ярих ёстой.
-Ардчилсан нам нэгэнт дангаар Засгийн газар бүрдүүлж чадахгүй учраас МАН-тай юу, МАХН-ын эвсэлтэй хамтрах ёстой юу?
-Миний хувийн бодол бол МАН-тай бид МАНАН гэж хэлүүлтлээ хамт явлаа, юу ч хийсэнгүй. Хариуцлага тооцсонгүй. Ингээд хэдэн бүлэглэл, цаана нь хэдэн компанийн эрх ашигт л үйлчилсэн. Өнгөрсөн хугацаанд МАНАН гэж хэлүүлтлээ явж байх үед энэ хоёр нам хамтраад юм хийхгүй бол дахиж эвсье гэж хэлэх нүүр байхгүй шүү гэдгийг ярьдаг байсан. Би шийдвэр гаргагч биш. Энэ бүхнийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын хурлаараа нам шийдэх байлгүй гэж бодож байна.
Нөгөө нэг талд МАХН гэж эвсэл, Иргэний зориг, бие даагч гэсэн субъектүүд байгаа. Энэ тал дээр зөвлөлдөөд явах байлгүй гэж бодож байна. Одоо дахиад МАНАН үүсгээд явах юм бол ойрхны сонгууль болох орон нутгийн сонгуульд ялалт авчрахгүй. Дээрээ нийлээд дороо байлдаад байх ямар хэрэгтэй юм бэ. Наад зах нь ийм үндэслэл харагдаж байна.
-Танд Ерөнхий сайд болох бодол нуугдаж байгаа юм биш үү?
-Миний ойлгосноор өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болно оо” гэж Ч.Сайханбилэг зарлаад байх шиг байсан. Харин надтай холбоотой тиймэрхүү санаа оноо олон нийтийн дунд явж байгаа л байх. Тэрийг би ч юм уу, олон нийтийн хэн нэгэн шийдэхгүй. Шийдэх газар нь шийдээд цааш явах биз. Үүнээс өмнө нам сонгуульд хэр оролцсоноо дүгнэж, удирдлагууд нь магтаал сайшаал авах уу, зэмлэл шийтгэл хүлээх үү гэдгийг шийднэ. Намын эрх бүхий байгууллага хурлаа зарлаж, энэ талаар хэлэлцээд сонгуулийн дүнгээр удирдлагуудаа сайн байлаа гэж сайшаавал цаашаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдоод явна биз. Илэрхий байсан бололцоог ашиглаж чадсангүй, хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй гэж үзвэл манай намын ҮЗХ-ны шийдвэр гаргах төвшний хурлаар намын дараагийн дарга, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлууд улбаалаад явна биз.
www.times.mn
Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 08, 2012 9:47:05 pm )
Монголын “АРДЧИЛАЛ” дотооддоо түүхэн том алдаа алдсан гэж миний бие боддог юм. Энэ нь МСДН,Алтанхуяг мэтийн хүмүүст “нүүр хайрлан” нэгдсэн явдал юм. Тухайн үед МоАХ төдийгүй “МОНГОЛЫН АРДЧИЛАЛ” балчир байсан нь үнэн.Гэвч үүр цайж өглөө болдог нь үнэн шиг МоАХ,Ардчилал-д ӨНӨӨДРИЙН ЯЛАЛТ ирэх байсан нь ТҮҮХЭН ҮНЭН юм. Тэгэхдээ Алтанхуяг үгүй байсан бол “арай тод томруун ТОМ ЯЛАЛТ ирэх байсан юм.Залуу халуун насаа ямар ч “БАРЬЦАА” барилгүйгээр “АРДЧИЛАЛ-даа өргөсөн олон сайхан “ПАРТИЗАН”-ууд маань өнөөдөр “Нартад”байхгүй байна. Тэд маань энэ талаар ярих байсан гэж боддог юм.Ийнхүү сэтгэгдэл бичих эрхтэй нэгэн гэж бяцхан “биеэ тоолоо”.Уучилна биз дээ ? Миний “ЦӨӨХҮҮЛЭЭ ҮЛДСЭН ПАРТИЗАН”-ууд минь!!!
-
Anonymous (July 08, 2012 9:51:32 pm )
Монголын “АРДЧИЛАЛ” дотооддоо түүхэн том алдаа алдсан гэж миний бие боддог юм. Энэ нь МСДН,Алтанхуяг мэтийн хүмүүст “нүүр хайрлан” нэгдсэн явдал юм. Тухайн үед МоАХ төдийгүй “МОНГОЛЫН АРДЧИЛАЛ” балчир байсан нь үнэн.Гэвч үүр цайж өглөө болдог нь үнэн шиг МоАХ,Ардчилал-д ӨНӨӨДРИЙН ЯЛАЛТ ирэх байсан нь ТҮҮХЭН ҮНЭН юм. Тэгэхдээ Алтанхуяг үгүй байсан бол “арай тод томруун ТОМ ЯЛАЛТ ирэх байсан юм.Залуу халуун насаа ямар ч “БАРЬЦАА” барилгүйгээр “АРДЧИЛАЛ-даа өргөсөн олон сайхан “ПАРТИЗАН”-ууд маань өнөөдөр “Нартад”байхгүй байна. Тэд маань энэ талаар ярих байсан гэж боддог юм.Ийнхүү сэтгэгдэл бичих эрхтэй нэгэн гэж бяцхан “биеэ тоолоо”.Уучилна биз дээ ? Миний “ЦӨӨХҮҮЛЭЭ ҮЛДСЭН ПАРТИЗАН”-ууд минь!!!БАТ-ҮҮД,ЭЛБЭГДОРЖ нартаа “УРТ УДААН НАСЛАХЫГ ҮРГЭЛЖ МоАХ-ны “партизан”-ууд бидэндээ НӨМӨР НӨӨЛӨГ нь байхын хүсэн ерөөе.
-
Anonymous (July 08, 2012 9:52:13 pm )
Монголын “АРДЧИЛАЛ” дотооддоо түүхэн том алдаа алдсан гэж миний бие боддог юм. Энэ нь МСДН,Алтанхуяг мэтийн хүмүүст “нүүр хайрлан” нэгдсэн явдал юм. Тухайн үед МоАХ төдийгүй “МОНГОЛЫН АРДЧИЛАЛ” балчир байсан нь үнэн.Гэвч үүр цайж өглөө болдог нь үнэн шиг МоАХ,Ардчилал-д ӨНӨӨДРИЙН ЯЛАЛТ ирэх байсан нь ТҮҮХЭН ҮНЭН юм. Тэгэхдээ Алтанхуяг үгүй байсан бол “арай тод томруун ТОМ ЯЛАЛТ ирэх байсан юм.Залуу халуун насаа ямар ч “БАРЬЦАА” барилгүйгээр “АРДЧИЛАЛ-даа өргөсөн олон сайхан “ПАРТИЗАН”-ууд маань өнөөдөр “Нартад”байхгүй байна. Тэд маань энэ талаар ярих байсан гэж боддог юм.Ийнхүү сэтгэгдэл бичих эрхтэй нэгэн гэж бяцхан “биеэ тоолоо”.Уучилна биз дээ ? Миний “ЦӨӨХҮҮЛЭЭ ҮЛДСЭН ПАРТИЗАН”-ууд минь!!!БАТ-ҮҮЛ,ЭЛБЭГДОРЖ нартаа “УРТ УДААН НАСЛАХЫГ ҮРГЭЛЖ МоАХ-ны “партизан”-ууд бидэндээ НӨМӨР НӨӨЛӨГ нь байхын хүсэн ерөөе.
-
Anonymous (July 09, 2012 1:52:27 am )
Altanhuyag erunhi said bolno gej araich ugui bailgui dee. Battulga l odoo zasgiin gazariig avch yavah ganys hun n shud e
-
Anonymous (July 09, 2012 7:29:13 am )
harin tiim ee?Bi 100% sanal neg baina.Yun yasan Altanhuyag eronhii said ve?Battulga altanhuyag 2-g huuliin jignyyren deer tavij denselvel odor shonooh ni yalgaa haragdana.Bi ooroo hyyliin hyn.Hen ni hen be?Altanhuyag hen be?gedegiig bas gadarlana.Demii biz dee?Odoo Mongol uls demuiirtlee toorogdloo sh dee.Odoo zov tohirson hymyysee zohih mesten deer ni taviad oorsdoo ch demjij tuslaad hogjihoo bodohson doo.Ene gadaadiinhniig hooj gargaad nutagtaa ochij ni ezen shig ni ezen suuh yumsan daa.Hynii sazar bas l neh zovj zydrehgyi ch gelee yaj yaduu ch gelee nutag shig mini baiv gej dee.Battulgiig tavisan ni deer dee.Battulga ch yum yzej nyd tailsan,Altanhuyagiigaa bodvol huvisgaliin togoond neleen chanagdsan hyn dee.Tegeed ch mongotei.Ene heden to yildveryydiig atgasan ni bolj gej boddog oor hynii gart orson bol ali hediin bas l gadniihni garaar orood dahin sergehgyi yyrd ustsan baih baisan.
Elbegdorjiig urt nasluulaad yah ve ho.Ardchilalin neg baihdaa er ni ardchilalaa ch oilgoj baigaagyi Ardchilsgchdiig dagaad l namiraad baisan nohor baina.Ene chini Mongol saihan eh hutgaa gadniihand zarah gej ovgod hogshidoo yiluulj gomdooj nogoo ertontsod ilgeeh gej ad tymnee amaar ni shoroo ynhyyleh gej ardchillin tugiig barij hiisch yavsan bosoo oroolon baij shyy dee.Ene hyn onoodor ene ulsiin tergyyn.Aiv ter ard tymnii amidral deerdej baigaa?Haana baina?Aliv chi heleedeh.Gudamj dyyren Hyataduud.Toriin tsagdaag ni bariad zodchihoj baina?Gegeen tsagaan odoroor jiriin irgeniig alj baina.Bid er ni oorsdiinhoo hutagt baigaa shinj algaa.Ene huuliud chini bidend bish hariinhniig hamgaalaad oogshyyleed ene eh oron chini Hyatadad uusch duuslaa.Ene gadnii ajilchid geed baigaa hujaa nar chini bygd hyatad tsergyyd.Neg ogloo serhed neg Mongol hynd neg hyatad tsereg noogdoj bidniig hyis temtersen baih vii?Tiim bolohoor yunii chini urt udaan naslah enee teree ve?Harin Bat-yyliig bi demjinee.Suuri saitai hyn. -
Anonymous (July 09, 2012 9:07:21 am )
Battulga taniig ih demjij bgaa .tanii helj yarj bgaa zob.amjilt japand surch amidardag heseg nohodoos.
-
Anonymous (July 09, 2012 1:18:57 pm )
solongos berendiin eregtei emegtei belen hyvtsac buunii vneer neg buriin vne 5000 zarj bna ta yararai hayg narnii zam wellmart 99665684
-
Anonymous (July 09, 2012 1:50:48 pm )
МАН энэ удаа ялагдлаа. Тэд Монгол Ардын Намын нэрийг бүдүүлгээр “шүүх”-тэй хүч хавсран өмчлөгчдөөс нь булаан авсан юм. 1999 оны 3 сарын 1 ний өдөр тухайн үеийн МАХН МАН-тай нэгдсэн тухайгаа орон даяар зарлан тунхагласан юм.МАХН-ын томчууд хөөрхий МАН-ын хэдэн нөхдийг нэг их тоож үзэлгүй “золиос- болгон гудамжинд нь орхисон юм. Түүх түүхээрээ л үлддэг жамтай. Харин энэ удаа ШИНЭ МАН-ын эзэд сонгуульд ялагдал хүлээлээ. Хүний юмыг үнэгүй авсан хойно арга ч үгүй биз дээ. Харин энэ удаагийн АН-э ялалтыг авчирсан “ЭЗЭН” нь Н.Алтанхуяг биш Э.Бат-Үүл гэх хүмүүс олон байна. Учир нь олон жилийн өмнө буюу 1999 онд Эрхэм гишүүн Э.Бат-Үүл тухайн үеийн Монгол Ардын Намын Е.Н.Б.Д-аар ажиллаж байсан МоАХ-ны “ядуу” хочит Энхээ гэгч партизандаа МАХН-тай яаж ийгээд нэгд ! гэсэн үүрэг өгч байжээ. Энэ нь Э.Бат-Үүлийн алсын хараатай улс төрч болохыг нотолсон алхам байжээ. Хүчирхэг МАХН-г задлан бутлах үүнээс өөр мэргэн ухаан байгаагүй аж. Хэрвээ Бат-Үүлийн энэ холч хараа АН-д дутсан бол энэ сонгуулийн үр дүн МАХН МАН буюу арай өөр байх байлаа. Иймд Э.Бат-Үүл мандтугай ! л гэе дээ.
-
Anonymous (July 09, 2012 5:20:45 pm )
Баттулга гэдэг эр хүний хугархайг Ерөнхий сайд болгож юу чаддагыг нь харах ёстой.Чадахгүй бол хариуцлага тооцоход амархан биз.Ямарч байсан олон түмэн түүнийг шууд хурдтай хөгжил дэвшил авчирах зүйлүүдийг хийнэ гэдэгт бат найдаж итгэж байгаа.
-
Anonymous (July 09, 2012 7:24:47 pm )
bat-tulga-r eronhii said hiilgeh heregtei .elbeg ee bolioch ee denduu dooshoo orood bna shuu.enkhbayr-g yah gej bn.atg-gesen neg hudal gazar bna shuuh bas hudalaa .ih hurald garsan humuus-ee hardaa bid odoo yund itgej ene eh orond baih yum ve .undesnii baatartai bolmoor bna .ter bol battulga baij magadgui gej bodoj bn. sanal niilj bna uu
-
Anonymous (July 10, 2012 7:02:44 am )
unendee mash tom aldaa gargalaa. tabisan asuudalaa zorilgodoo etsesee xurtel temtsex baisan yum. yagaad xulgaichinii namtai niileb ee. suudal tsooxonoos bolson ge uu. ter man -taigaa l bail daa. namiin ner ni gol bish man dotor chini ex oronoo gesen xumuus baigaa shuu dee. bugdiig xaraar bodoj boloxgui. odoonii maxn –nxan dotor xumuus ni dan muu xun chanargui dan alban tushaaliin toloox xumuus baigaa. dan yrbaj sharbasan, xaruytslagaas multarsan tiim l xumuus. yagaad buugaad ogchix boo
-
Anonymous (July 10, 2012 11:25:39 am )
Tulgyg demjij bna.Ene udaa oldson bolomjiig sain ashiglah nn olonh bolson nam,tuunii teleelliin uureg.Yyniig zorigtoihon aj ahuin setgelgeetei huneer ahluulaad uls terchidteigee hamtraad hiivel yamar ve?
-
Anonymous (July 10, 2012 10:03:59 pm )
Altanhuyag Saihanbileg 2 bol heden kompanii zahirluudiin gar höl bolson humuus ni todorhoi tiimees Altanhuyagaas yu garah ni todorhoi Battulga hamaagui deer bailgui yahav
-
Anonymous (July 10, 2012 10:11:18 pm )
Saihanbileg ch urgelj hunii gar höl bolj yvah yumdaa ug ni ideh hooltoigoo l bolson baimaae yum ödiid. Namaig ganzaga hiideg baihd beejind monsonikiin Bayarhuugeer kurtik avahuulaad zagnuulaad zogsoj baij bilee 1995 ond
-
Anonymous (July 11, 2012 12:36:49 am )
17 чингэлэг спиртийн эзэн,мэдлэг,соёлоор маруухан Х.Баттулга гэдэг Ерөнхий сайдтай болбол монгол хөөрхийлөлтэй л байна. Өөрийнх нь ярианаас харахад их горьдоод байнаа зайлуул…
-
Anonymous (July 11, 2012 8:14:56 pm )
BATTULGA ALTANHUYGAAS DEER
-
Anonymous (July 11, 2012 9:19:33 pm )
карьерчин алтанхуягыг тавибал Баярцогт, Сайханбилэг мэтийн шар жавьжтан хортон шавьжнуудын үржин өсөх таатай нөхцөл… Баттулгыг дэвшүүлбэл Монгол улсын эрх ашиг, хөгжил дэвшлийн эрх ашигт нийцэж өөдлөн өсөхийн нар тусмуй
-
Anonymous (July 12, 2012 1:01:00 am )
Altanhuyag, Saihanbileg nar bol AN-iig mash muu oroltsuullaa. Ajnai Bat-erdene, Naranhuu 2-iig shuuh, tatvaraar ailgaj baigaad AN-d elsuulj baij Omnogovi ,Dundgovi aimguudaas todorhoi baisan 2 suudal zulgaalaa. busdaar bol oron nutagt tsever yalagdlaa shdee. Altanhuyag, Sihanbileg bish Battulga, Bat-uul nar namiin darga baisan bol 40 suudal enuuhend avah bailaa daa. Battulga bol yerunhii said hiih chadaltai hun shuudee.
-
Anonymous (July 12, 2012 10:29:18 am )
BATTULGAA TAND BAYR HURGIE .ENHBAYRTAI NIILEHGUI BAIHIIG TANAAS HICHEENGUULEN GUIY ENE BOL ARD TUMNII HUSELSHUU
-
Anonymous (July 12, 2012 5:10:59 pm )
Баттулга та шүү.
-
Anonymous (July 14, 2012 5:54:21 am )
Battulga bol mongotei yum uzsen,,,busad xulgaich nar shig yaj xeel xaxuuli arch alban tushaalaa ashiglx bodol bxgui ee,,iimees zorigtoi temtsej ES bolooroi amjilt,,,bolxgui bol bandi nariig oroond ni booj unagx xergtei!!!!!
-
Anonymous (July 14, 2012 10:40:25 am )
zocin zasgiin gazraa baiguulahdaa zaaval hamtrah shaardlaga baihgui gej bodoj bn yam, tamgiin gazruudaa bolon ded saiduudaa stomhotgood bolno shuu dee ajil hiideggui, hiiduuldeg olon yam saidaar yah ve stag mongo urehiin nemer…
-
Anonymous (July 15, 2012 11:11:37 am )
Баттулга өөрийнхөө хэмжээг эртхэн мэдээд болиосой
23 Comments