antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2012 33 comments

“Увсынхны сонголтыг ингэж доромжилж болохгүй”

нийтлэсэн Admin
Ч.Хүрэлбаатар: Увсын ард түмний сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ 

УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд өөрсдийг нь элдвээр гүтгэж байгаад няцаалт өгөөд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч байна. Зарим тойрогт нэр дэвшсэн хүмүүс янз бүрийн яриа гаргаж байна л даа. Ер нь Увс аймагт сонгууль шударга болж чадав уу?

Ч.Хүрэлбаатар: Увс аймагт сонгууль шударга явагдсан.

Б.Чойжилсүрэн:
Бид хоёрын зүгээс шүү дээ. Бусад нэр дэвшигч ямар ажил хийснийг мэдэхгүй байна. Бид хоёрын зүгээс болон МАН-аас бол энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь хуулийн хүрээнд хийсэн.

Ч.Хүрэлбаатар:
Болсон зүйлийг бодитоор хэлье. 2012 оны нэгдүгээр сараас эхлэн бид хоёрыг удаа дараа хэвлэлээр зохион байгуулалттайгаар гүтгэж, доромжилж байсан. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг гүтгэх, доромжлох нь хориотой. Мөн бид хоёрыг төрөл бүрээр гүтгэсэн сонинг Увс аймагт зургаан удаа хэвлэж айл өрх бүрээр тараасан байдаг. Тараасан хүмүүс нь АН-ын ухуулагчид. Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын хувьд бол бусад 10 нэр дэвшигчийн талаар нэг ч удаа сөрөг зүйл яриагүй. Дээр нь төвийн болон бусад мэдээллийн хэрэгслээр мөнгө төлж гүтгэсэн, доромжилсон зүйл ганц ч хийгээгүй ээ. Тэр ч бүү хэл уулзалт хийгээд явж байхдаа бусад нэр дэвшигчтэй холбоотой асуулт тавихад “Тэр хүмүүс ирж уулзах байх. Ирэхээр нь өөрсдөөс нь асуу” гээд өнгөрдөг байсан. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд бид хоёр сонгуулийн тухай хуулиас гадна хүн ёсны чанар, жудаг гээд бүгдийг нь баримталж ажилласан. Ийм ч учраас Увсын ард түмэн МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрыг дэмжсэн. АН-аас нэр дэвшиж хамгийн олон санал авсан хүнээс бид хоёр нэг нь 10 мянга орчим, нөгөө нь  8000 гаруй саналаар хол тасарсан. 800 саналын зөрүүтэй биш шүү дээ. Увсын ард түмэн үнэхээр шударга хандсан. Хэн нь юу ярьж, юу хийж явааг бодитоор харж сонголтоо хийсэн. Унасан бөхөд шалтаг олон л байдаг байх. Гэхдээ ард түмний саналыг бүгдээрээ хүндэтгэх ёстой.

2008 оны орон нутгийн сонгуулийн дараа АН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бүтэн жил Увс аймгийн ажлыг хойш татсан шүү дээ. Ард иргэдийн амьдралыг тэд бүтэн жилээр хойш нь татаж байсан шигээ одоо ялгаагүй аашилж байна. Хэвлэлээр гүтгэлгийн шинжтэй зүйл яриад л, сонгогчдоо доромжилж, бусад нэр дэвшигчээ төрөл бүрээр гүтгээд явж байна. Үүнд л няцаалт өгье гэж бодсон юм.

-Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараалаа гэсэн мэдээлэл олон цацагдсан л даа. Зарим баримтыг хүртэл АН-ынхан дэлгэж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?


Б.Чойжилсүрэн:
Хууль зөрчөөгүй болохоор сонгуулийн сурталчилгааны хугацаанд тэр телевизээр гарч байсан зүйлст ач холбогдол өгөөгүй юм. Телевиз үзэж суух зав ч гараагүй л дээ. Гэтэл өчигдөр интернэтээр тэр бичлэгүүдийг нөхөж үзлээ. Бид хоёрыг бас л гүтгэсэн юм. Тэр мөнгө тараасан гээд байгаад тайлбар өгье. Бид хоёр бол одоо бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа УИХ-ын гишүүд. Өнгөрсөн оны төгсгөлөөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 35.2 дугаар зүйлд “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчдийг дэмжин сурталчилан дэмжих ажиллагааг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулах эрхтэй” гэж заасан. Нөгөө талаас Сонгуулийн зардлын данс гэдэг бүлэг буюу 38.5-д “Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчилах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах. Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслахын бичиг хэрэг, шуудан холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна” гээд заачихсан. Энэ хоёр заалтын хүрээнд л бид ажилласан.

Бид хоёр тодорхой хэмжээний айлын гэр, байшинг ухуулах байр болгон түрээсэлсэн. Ингэхдээ гэрээ байгуулсан байгаа. Шинээр гэр худалдаж аваад барина гэхээр зардлын дээд хэмжээ давчих гээд байсан юм. Тиймээс тодорхой хэмжээний айлуудыг ухуулах байраар түрээсэлж авсан. Тэр гэр, байранд манай намынхан ухуулах сурталчилгааны материал тавьж, уулзалт, хурал зохион байгуулж, намын мөрийн хөтөлбөрийг таниулан сурталчилсан. Мөн манай намын сонгуулийн сурталчилгаа хариуцсан хэдэн ажилтанд унаа, шуудан холбоо гээд бусад зардлыг санхүүжүүлэхэд нэг хүнд 100 мянган төгрөг өгсөн нь үнэн. Гэтэл үүнийг мушгиж бид хоёрын нэр хүндэд халдлаа. Ямар ч хууль зөрчөөгүй. Харамсалтай нь, унасан бөх тахимаа өгөхгүй гэгч л болоод байна.

-УИХ-ын сонгуулийн хуульд тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг заагаад өгчихсөн. Та хоёрын зарцуулсан мөнгө тэр хэмжээнээс даваагүй юу?


Б.Чойжилсүрэн:
-Хангалттай багтаж байгаа. Манай тойрогт нэг нэр дэвшигч 209 сая төгрөг зарцуулах хуулийн хэмжээтэй. Би үүнийгээ хувийнхаа татвар төлчихсөн мөнгөөр санхүүжүүлсэн. Бид хоёрынх нийллээ гэхэд 418 сая төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хуулийн дээрх хоёр заалтын дагуу л зарцуулсан. Бүх хүнтэй гэрээ байгуулж, бүх юмыг баримтжуулж авсан. Харамсалтай нь, гэрээ түрээслэнэ гэж Иргэний хуулийн дагуу тохирчихоод худал мэдээлэл өгсөн тал байгаа юм шиг байна лээ.

Ч.Хүрэлбаатар:
-Нэг зүйлийг тодотгож хэлье. Сонгуульд оролцохдоо бид рейтингийнхээ судалгааг хийлгэсэн байсан. Дөрвөн удаагийн судалгаагаар бид хоёрын рейтинг өндөр байсан. Минийх байнга 60 хувиас дээшээ байсан. Б.Чойжилсүрэн гишүүнийх үргэлж 50-иас дээш хувьтай гарч явсан. Миний хувьд сонгуулийн дүнгээр Монгол Улсад хамгийн өндөр санал авсан хүний нэг нь. Ц.Нямдорж сайд бид гурвын хувьд хийсэн ажилтай, хэлэх үгтэй сонгуульдаа оролцсон. Мөрийн хөтөлбөр маань ч сайн болсон. Үүнийг хийхийн тулд “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулж, эрдэмтэн мэргэдийн саналыг нэмэрлэж байж боловсруулсан зүйл. Тиймээс энэ бүхнээ яриад явахад л хангалттай байсан даа. Ер нь бол Увс аймагт нэр дэвшсэн бид хоёрын нэр төрийг сэвтээе гэсэн л юм хийсэн дээ. Бид хоёулаа залуу хүмүүс. 2016 онд дахиад өрсөлдөнө. Цаашдаа ч улс төрд явна. Гэтэл ийм хөгийн байдлаар улс төр хийж байх юм. Бид хоёр бол гурав дахь нэр дэвшигчээсээ 8000, 10 мянган саналын зөрүүтэй. Гэтэл зарим хүн 10 гаруй мянган саналаар л УИХ-д сонгогдож байна шүү дээ. Увсын ард түмэн МАН-д хамгийн өндөр буюу 50 хувийн санал өгсөн. Дээр нь бид хоёрт Увсын маань ард түмэн итгэл үзүүлж тийм өндөр санал өгсөн байхад элдвээр ярьж, гүтгэж байгаад үнэхээр хүрч дургүй байна. Сонгуулийн сурталчилгааны явцад зургаан удаа сонин тарааж бидний доромжилсон. Тэр бүхнийг бид Тойргийн хороонд өгсөн. Нийтдээ 86 удаа Тойргийн хороонд албан бичгээр хандсан байна лээ.

Б.Чойжилсүрэн: -Сая хэллээ, дөрвөн удаагийн судалгаагаар бид хоёрын рейтинг хамгийн өндөр байсан. Ямар ч сандрах юм байгаагүй. Нэн ялангуя хууль зөрчин ийм юм хийх шаардлага бидэнд байгаагүй ээ. Тиймээс 22.00 цаг болоход уулзалтаа дуусгах хуультай болохоор бид хоёр уучлал гуйгаад явдаг байсан.

Ч.Хүрэлбаатар:
-Увсын ард түмэн мэдэж байгаа даа. Бид хоёрыг уулзалт хийхэд танхим хүнээр дүүрдэг байсан. Бусад намын нэр дэвшигчийн хувьд тийм байгаагүй шүү дээ. Зарим баг дээр 680 хүн цуглаж байсан. Өдөр бүр сонгуулийн хуулийн дагуу 22.00 цагаас өмнө 3-4 уулзалт хийж явсан. Нийтдээ 6000 км зам туулж, 16 мянган сонгогчтой уулзсан байдаг. Увс аймгийнхаа нутгийг бүтэн хоёр удаа тойрсон. Ийм уулзалт хийгээд, энэ хэмжээнд бусад нэр дэвшигч явж чадаагүй. Хоёрхон машинтай л бид хоёр явсан. Үнэхээр хурдтай ажиллаж чадсан. Хийсэн ажилтай байсан учраас бид хоёр нүүр бардам явж байсан. Намын мөрийн хөтөлбөр сайн байсан учраас хийх ажлаа бид хоёр ам дүүрэн ярьж явсан. Гэтэл өчигдөр телевизээр хараад байхад дэндүү гүтгэж байна лээ дээ. Сонгуулийн сурталчилгааны үед ч бид хоёрыг гүтгэсэн сонин зургаан удаа тараасан. Тийм заваан юм хийж улс төрд орж болохгүй ээ гэж Увсын ард түмэн тэр хүмүүст хариуг нь өгсөн.

-Та хоёрын нэр хүндийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа гутаалаа. Эргээд шүүхэд гомдол гаргах уу?

Ч.Хүрэлбаатар:
-Унасан хүмүүсийг дээрээс нь өшиглөх сонирхол бид хоёрт алга аа.

Б.Чойжилсүрэн:
-Ийм олон мянган саналаар ялчихаад дахиад хуулийн байгууллагад өгнө гэхээр жудаггүй юм. Тиймээс ч өчигдрийг хүртэл би хууль зөрчөөгүй болохоор дуугүй явсан. Тэгсэн интернэтээр өөрийгөө хэрхэн гүтгэж байгаад олж үзээд үүнээс цааш дуугүй явж болохгүй юм байна гэж бодсон учраас одоо ингээд яриад сууж байна.

-Мөнгө тараасан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр ч байтугай та хоёрын туслахуудыг баривчилсан гэж хэвлэлүүдэд мэдээлсэн шүү дээ. Ямар учиртай юм бэ?

Ч.Хүрэлбаатар:
-Миний туслахууд бүгдээрээ ажлаа хийж байгаа. Би гурван туслахтай хүн. Нэг нь Увс аймгийн Өмнөговь суманд байдаг Батцогт гээд нэг ах бий. Сумынхаа ИТХ-ын дарга байсан хүн тэндээ ажлаа хийгээд явж байгаа. Нэг нь Увс аймгийн Улаангом суманд байдаг Чимэддорж гэж залуу бий. Бас л ажлаа хийгээд явж байгаа. УИХ-ын гишүүний туслах Бат-Орших гээд залуу байдаг. Одоо ажлаа хийж байна. Янз бүрийн зүйл байхгүй. Харин намтай гэрээ байгуулаад ажилласан идэвхтэн хүн бол тэнд байсан.

Б.Чойжилсүрэн:
-Миний туслахын хувьд Увс аймагт очиж ажилласан нь үнэн. Тэр цацаад байгаа бичлэг дээр манай туслахын дүрс байгаа нь ч үнэн. Манай туслах тэр хүмүүстэй холбогдох гэрээг нь байгуулаад сууж байгааг бичиж авсан юм билээ. Баривчилсан гэдэг нь харин худлаа. Увс аймгийн тагнуулын байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх сураг л явж байсан. Туслахын хувьд хүүхдийнх нь бие муудаад сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгалгүйгээр Улаанбаатар руу буцсан. Харин өчигдөр Увс аймаг руу өчигдөр явсан. Тайлбар өгөх шаардлагатай бол тэнд нь өгнө өө.

С.ТУЛГА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Anonymous (July 06, 2012 11:13:07 am )

    Мөнгө тарааж луйвар хийчихээд битгий хуцацгаа.

  • Anonymous (July 06, 2012 11:14:14 am )

    yanaa ichij amidraasai! huulia oorsdoo batalchaad shiitgelee medjil baimaariin

  • Anonymous (July 06, 2012 11:14:41 am )

    shudraga yos gej baidag bol ta 2 tatagdah yostoi harjil bai, ih mongo ogch naimaaltsaj yavaa gesen

  • Anonymous (July 06, 2012 11:15:50 am )

    lalariinnovsh ta muu 2 yg lshuraga baij haragdaach chi muu gechii hulgaich tsarailchihaad 2008 ond bas l barigdaj baisan biz dee.uvsiin bie unlegch durvuduudiig bugd ene nohoi ni guluguu dagaad dald oroosoi gej haraay novshiin gulugnuud

  • Anonymous (July 06, 2012 11:19:22 am )

    АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ИНГЭЖ ДОРОМЖЛОН,УЛААН ЛУЙВАРДАЖ ХЭЗЭЭЧ БОЛОХГҮЙ% СОНГУУЛЬ ДАХИН ЯВУУЛСАН ДЭЭРЭЭ,ЯМАР ТҮРГЭН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛЖ БАЙНА.СОНГУУЛИЙН ХОРОО МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙНА,НӨХӨР ЛУВСАНЖАВ ҮНЭХЭЭР БӨӨРӨНХИЙ ХҮН БАЙНА ШҮҮ,ХЭРЭГГҮЙ,ҮНЭНДЭЭ ЭНЭ СОНГУУЛЬ АРД ТҮМЭНД ТААЛАГДСАНГҮЙ,ТААЛАЛ БОЛОХ СОНГУУЛЬ БОЛЛОО,ИЧМЭЭР СОНГУУЛЬ БОЛЛОО,АРД ТҮМЭНИЙГ ҮЛ ОЙШООВ,МӨНГӨНИЙ,ХАХУУЛИЙН СОНГУУЛЬ БОЛЛО

  • Anonymous (July 06, 2012 11:27:00 am )

    oorsdoo uvschuudiig songoltiig hundeldeg boloosoi 2 luivarchin

  • Anonymous (July 06, 2012 11:34:22 am )

    Ichij uheesei ene hoyor! Yaj ingej yarij chaddag baina aa! Songogchdoo deed zergeer doromjilj baina! Mongolchuudig niited ni doromjilj baina!

  • Anonymous (July 06, 2012 11:37:01 am )

    дорлигжаваа чи нутагтаа 4 уначихаад битгий хорс

  • Anonymous (July 06, 2012 11:39:02 am )

    dorligjav ene 2toi naimaaltstsan bn leedee er ni bol, tegeel yu ch helku suugaad baigaam bishu, hurdan shiidej ogmoor l iin, araichde tegej yanhan shig bie uneleed bhda yahavde

  • Anonymous (July 06, 2012 11:44:18 am )

    Ene 2 ichij amidraasai.Boiyoo…….Ulaan tsaim mungiig taraaj l bna lee.Luivar hiihdee mergejliin yumuu haashaan.BOLIO BOLI

  • Anonymous (July 06, 2012 11:59:58 am )

    korolya sda dahiad garna geheer bogs ulaihimda chamaig hen ch songoogui tehuu

  • Anonymous (July 06, 2012 12:09:28 pm )

    YOSYOI ICHIJ AMIDAR GEDIIN ZA YU, HENII MONGOOR HEN BOLCHOOD 100,100gaar ni TARAACHAAD GAIHUULAAD BGAAN< TEGCHEED ICHIHGUI BID 2 SHUDARGA BSAN CH GEHSHIG. INEED HURGEED BGAARAI< TENDERCHIN HURLEE, LUIVARCHIN CHOIJOO GUAI

  • Anonymous (July 06, 2012 12:12:12 pm )

    nudtei buhen uztsen bichlegiig ni yugnuu, bairiig ni tureeselsen gene uu, chi odoo ter medeelelees hol hodoonihantaigaa yarijiin gj bodood bgaamu, ted nariigaa ochij doromjil za yu, t1 huntei yarijaagam shig bitii hutsaad bai muu 2 luivarchin. gants bichleg uzcheed gutgeed bgaamu medrelee, 2008 onii songuulais ehleed mongo taraasan bichlegee oorsdoo neg uzeerei za

  • Anonymous (July 06, 2012 12:22:23 pm )

    увсыхан бүгдээрээ МАН болон 2 гишүүндээ саналаа өгсөн тэд чадна өөр гуйлагачид ирээд нэмэргүй хахах

  • Anonymous (July 06, 2012 12:22:52 pm )

    uwsiin 2iig demjij bn bid uwschuud itgel huleelgej bgaa shuu

  • Anonymous (July 06, 2012 12:24:43 pm )

    монго огсноо хулээчихлээ,одоо харин гэрчуудийг нь савйн хзамгаалах хэрэгтэй ,наадуул чинь янз бурээр дарамтална ,монго тогрог огно яах бол доо..Харин УИХ ын гишуунийх нь унэмлэхийг гардуулдаг нь буруу боллоо,,Увсын шуугчидыг шалгах хэрэгтэй яагаад тогтоолоо гаргахгуй уудсан ууний цаана авилгал их монго хамаатан садангийн холбоо ханхлаад бна даа.

  • Anonymous (July 06, 2012 12:26:54 pm )

    Ichih nuur bn uu ta 2-t. Neg ih unencheer garaad irchihsen ch yum shig. Yavtsgui dee hudal unen n garaad irehiin tsagt er huniihee huvid nuur hiih gazargui boloh vii. Uvsiin ard tumen urgelj hudaldagdaad baihgui bh ooooooo

  • Anonymous (July 06, 2012 12:35:11 pm )

    98/2 huviar neriig ni tatan buulgavaa huurhii

  • Anonymous (July 06, 2012 12:40:52 pm )

    unen ym buhen sahan songuul hurdan boloosoi choojoo mongoo taraagaasai gedeg duu uvsad hit bolson shuu choojoo bi chamai huurnen uguulendee choojoo 60 MOGONII PICHEN HED BOLSON BILEE CHOOJOO!!!!!!!

  • Anonymous (July 06, 2012 12:43:23 pm )

    uvs baitugai mongol dayaraa l luivriig chen medjiishd, oor yamar barimt heregtei iin? ter irgeded mongin 10dahin tolooch lalruudaa

  • Anonymous (July 06, 2012 12:43:49 pm )

    KKK KKKENEED HURCHIHLLEE

  • Anonymous (July 06, 2012 12:47:55 pm )

    unenerYVAH SAIHAN GEDEG DEE CHOOJOO CHINII ULDLIIG TORIIN ERH MEDLIIG HUUL BUSAAR AVAH GAEDEG BAIHAA SONGUUL HURDAN BOLOOSOI CHOOJOO MONGOO TARAAGAASAI GEDEG DUU UVSAD HIT BOLSONDOO ARD TUMEN CHAMAIG HUURNEN UNSHINDAA CHOOJOO

  • Anonymous (July 06, 2012 1:13:08 pm )

    хуулийг уландаа гишгэж хууль тогтоох байгуулагад ордог ёс хаана байдаг юм болоо. арай дэндэх юмаа энэ МАН эрдэнэтэд бас нэг луйварчин, эцгийнхээ хөрөнгөөр гараад ирлээ эрдэнэтчүүд нь тэр бурхан болоочийг тэр их хөрөнгийг хаанаас яаж босгосон юм болоо гэж бодох ч үгүй, өгсөн хэдэн цаасанд нь баярлаад л сонгож байх юм. баячууд сохор зоос ардуудад зүгээр өгнө гэж хэзээ ч байхгүй. тэд чинь наймааны туршлагатай улс хэдийг өгөөд хэдийг эргүүлж авахаа маш сайн тооцсон байгаа. эргээд татвараар та хэдээс хангалттай буцаагаад авна. хуулийг гууль болгосон МАН-г татан буулгаж хөрөнгийг нь хураах хэрэгтэй, сүүлийн үед МАН-г их шинчлэгдэж байгаа гэж ярих болсон тэр шинэчилж байгаа залуус нь дандаа залуу луйварчингууд Хүрэлсүхийн цэргүүд, тэр архангайд дэвшсэн Мөнхбатыгээ үхэхнээ хэдхэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоодийн хэргээс амь мултарч зугтаж байсаныг нь монголчууд мартчихдаг л юм байхдаа.

  • Anonymous (July 06, 2012 1:37:55 pm )

    teneg halhuud utaat ulaanbaatariinhan ta nar uvsiinhanii asuudald hoshuu dureh shaardlaga bhgui tegeed ch manai uvsd AN-iig dagaj setgetsiin gajigt orson hagas galzuu soiotoi humuus mash tsuuhun badag yum dahiad heden ch udaa sanal huraalt yavuulsan bid MAN-d l sanal uguh l bolno

  • Anonymous (July 06, 2012 3:01:12 pm )

    Choijilsuren, Hurelbaatar 2 garaagui baij yaj ichihgui ingej yriad suuj bainaa!!! Icheech olon tumend tertee tergui medegdchihsen baihad bas hiisen ajiltai geed baigaa um. Yu hiisen gej ter be? Olon zuun mashin oruuulj ireed Hytad ruu nuurs zooj baigaagaa yu geh geev? Nymdorj hulgaich Mongold shoron baiguulj Mongolig zarj baigaagaa ih ajil hiisen gej baigaa um uu? Ystoi Mongolin tuuhend baigaagui bulhai luivar hiisen dee!!! Gurvuulaa niileed zailaach!!!!

  • Anonymous (July 06, 2012 3:47:10 pm )

    he he he mongol tor tvsheltseh hvn ingej ichehgui yarihaar yaanaa hvr hvnii shinj bhgui adguusandaa orj dee uuchlalt guisan bol harina boloh bj ta 2 mongol toroos zailaach iim hvmvvs yaaj tor garaad shudraga bj chadah we

  • Anonymous (July 06, 2012 4:10:46 pm )

    gatsaxgvi yrix n gaixaltai um da iim xvmvvctei uy yrix be de shyyd xyyliar n shiitgexgvi iimerxvv jishig togtono do

  • Anonymous (July 06, 2012 8:21:06 pm )

    Энэ хоёр луиварчин өөрсдөө гэмт үйлдлээ гэрчилж хүлээчихлээ шүү дээ. ЭНЭ хоёр яаж ч мэлзээд нэмэргүй, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг түйлдсэн гэдгийг нь монгол орон даяар бүгд үзлээ, харлаа, жигшлээ, одоо тэднийг шууд хасч шүүхэд шилжүүлэхийг хатуу шүаардаж байна.

  • Anonymous (July 06, 2012 8:55:21 pm )

    choijilsvren Nyamdorj hoert bi tolborgvi mongol hel zaaj tus hvrgei oor ter bair sawnii tureesiin honglolt baihgvi shuu!!!!!!kkkk

  • Anonymous (July 06, 2012 9:39:21 pm )

    Увсынхан хэдэн цаас авах гэхдээ энэ хоёрыгоо дэмжээд нөгөө намын хэдэн нөхөд нь ч мөнгөнд дуртайг нь мэдэрцэн таарцан таар шуудайнууд юм байна л даа гэж, увсынхан хэзээ толгойгоороо асуудлыг шийддэг болно доо, энэ байдлаараа хол байна даа хөөрхий зайлуул.

  • Anonymous (July 08, 2012 2:07:52 pm )

    UTAANBAATARIIN UTAANDAA HORDOJ UHAAN SANAA IN HORDOGSODOO;; Bid ta nariin heregt oroltsooguitei adil ta nar huduuniihun bidnii heregt buu orolts bas buu doromjol bid ta nariig Utaanbaatart mal baidag yum gene lee tuuniig in Han-uul duuregiinhen yarmagiinhan gedeg yum genelee gej doromjloogui biz dee

  • Anonymous (July 08, 2012 5:54:39 pm )

    ene odoo yamar t1 ni baahan hotiih, hodooniih gsn yum yariad bgaan. hooe, tolhoi muutaa, mongo avj songuuli dandaa budliantuuldgiig ni yarij bn, chinii uvsiin yana getsiin, oorsdoo songoson humuus ni oorsdiig luivardaad bhad, ta nariig uhaantai gehiimuuu. shal ineed hurchlee bz

  • Anonymous (July 08, 2012 8:11:19 pm )

    hotiin hujaanuud

antalya rent a car