antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

350 төгрөгийг иргэд өөрсдөө хариуцна

нийтлэсэн Admin

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцээд, “Үйлчилгээ үзүүлсний хөлсөнд арилжааны банкуудын хураамж болгон авч буй 350 төгрөгийг иргэдээс гаргуулах нь зөв юм” гэсэн шийдвэрт хүрчээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний хөгжлийн сангаас олгож байгаа 21 мянган төгрөгөөс арилжааны банкууд үйлчилгээний хөлс болгож 350 төгрөг авч байгаа нь буруу. Хураамжийн мөнгийг төсөвт суулгах ёстой байсан” гэж үзэн, улмаар Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт санал хүргүүлээд байсан юм. Энэ дагуу Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг авч хэлэлцээд “Иргэдээс 350 төгрөгийн хураамж төлүүлэх ёстой” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Г.Дарь

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car