antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2012 27 comments

Монголын сонгуулийг луйвардсан харийнхны тухай ноцтой баримтуудыг дэлгэж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын 2012 оны сонгуулийг “Уул уурхайн төлөөх улс төрийн тэмцэл” гэж дүгнэж болохоор байна.

Үүнийг сонгуулийн дүн будилаантуулсан санал тоолох машинтай холбож болох юм. “Санал хураалтын дүнг гараар тоолъё” гэсэн утгатай шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн улс төрийн жижиг гэгддэг намууд энэхүү Е-Луйврын талаарх ноцтой баримтуудыг олжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын 2012 оны сонгуулийг автомат санал тоолох машинаар явуулахын тулд СЕХ АНУ-ын “Dominion Voting Systems” компанитай энэ оны нэгдүгээр сард гэрээ хийхдээ Монгол Улсад тус компанийг төлөөлөн ажиллах багийг авчрахаар болсон байна. Уг багийн ахлагчаар Канад улсын иргэн, ахлах инженер Даллас Аллен Ньюбай гэгч ирсэн бөгөөд түүнтэй цуг сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийг суурилуулах, шалгах, програмчлал, аюулгүйн ажиллагааг хариуцахаар Серб улсын хоёр инженер, Голланд, Венесуэль, АНУ-ын нэг нэг инженерүүд ирж, СЕХ-нд ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал, Канадын иргэн Sugiman-marangos xenofon, toshiniko 1983.02.27, Сербийн иргэн KRSTOVIC MARKO 1977.01.30, STAMATOVIC RANKO 1976.03.30, АНУ-ын иргэн ERIC DAVID 1970.07.16, Голландын иргэн Martijn 1979.09.17, Венесуэлийн иргэн RONALD SANTIAGO 1979.12.06-нд төрсөн. Багийн ахлагч Даллас Аллен Ньюбай нь 1970 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. Монгол Улсад түр оршин суух нэг жилийн визтэй бөгөөд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд амьдарч байгаа аж.
Тэдний хэлмэрчээр “Dominion Voting Systems” компанийн албан ёсны орчуулагч Туулын Амартүвшин гэгч ажиллаж байгаа гэнэ.

Тойргийн хэсгийн хороодоос ирүүлэх санал тоолсон дүнг үүрэн холбооны сүлжээ ашиглан хүлээн авах текник тоног төхөөрөмжийн тохиргооны ажлыг хариуцан сонгуулийн дүнг нэгтгэх цаг үед олон газраас нэгэн зэрэг олон дүн мэдээ ирэх учир гол сервэрийн свич төхөөрөмж дээр ачаалал үүсэж, саатал гарах эрсдлийг арилгах зорилготой монгол инженерүүд ч ажилласан байна. Баттай эх сурвалжийн хэлж буйгаар сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах “Dominion Voting Systems” компанийн дээрх мэргэжилтнүүдийн боловсруулсан программ хангамжуудын эх кодуудыг тэднээс өөр хэн ч мэдэхгүйгээр нууцалсан гэнэ.

Тэгэхээр сонгуулийн үйл явц тэр чигээрээ буюу 100 хувь гадны мэргэжилтнүүдийн мэдэлд байгаа хэрэг. Учир нь сонгуулийн дүнг зөвхөн санал тоолох машинаар уншсан мэдээлэлд үндэслэн гаргах тохиолдолд программ хангамжуудын тусламжтайгаар огт өөр дүн гаргах бүрэн боломжтой байдаг байна. Үүнийг үгүйсгэхийн тулд гарсан дүнг тухайн хэсгийн хорооны үндсэн дүн мэдээтэй тулган шалгахад зөрөө нь илрэх ёстой аж.

Түүнчлэн “Dominion Voting Systems” компанийн ажилтнууд АНУ-ын Элчин сайдын яамтай байнгын харилцаатай ажиллаж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Түүний хэлснээр гадны ажилчдын энэ үйлдэл нь сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос түрүүлж АНУ-ын компани, ЭСЯ мэдэх бүрэн боломжтой гэнэ. Ийм байтал СЕХ дээрх хүмүүсээс гадна Серб, Канад, АНУ-ын дөрвөн иргэнд виз олгуулахаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт хандаж байсан талаар эх сурвалж хэлж байгаа юм. Угтаа монгол хүнийг оюуны чадавхи сайтай гэдэг. Манайд чадвартай инженер зөндөө бий.

Тэд саналын нэгдсэн дүнг гаргах, интернэт ашиглан MS SQL төрлийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулах, нэгтгэх ажлыг дөмөгхөн хийчихэж чадна. Гэтэл монгол инженерийн хийж чадах ажлыг заавал гадны мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлж байгаа нь хачирхалтай.
Эх сурвалжийн хэлснээр сонгуулийн үр дүнг төвд нэгтгэх үйл явцын техникийн бэлэн байдлыг турших ажлыг СЕХ болон төрийн бусад байгууллагын оролцоотойгоор явуулах байсан боловч “Dominion Voting Systems” компани өөрсдөө Монголын төрийн байгууллагын оролцоогүйгээр явуулсан байна. Ийнхүү туршихдаа Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах “Интерактив” ХХК-ийн мэдлийн байранд байгаа техник хэрэгсэл ашигласан бөгөөд мэдээлэл тээгч картад сонгуулийн дүнгийн мэдээллийг суулгаж түүнийгээ илгээх байдлаар туршиж үзээд бүрэн боломжтой гэж үзсэн гэнэ.

Хамгийн сонирхолтой нь тэдний ашигласан техник хэрэгсэл нь СЕХ-нд бүртгэлгүй гэдгийг ч эх сурвалж хэлж байна. Үүнээс харахад хэсгийн хороодоос сонгуулийн дүнг төв рүү үүрэн телефоны сүлжээ ашиглаж илгээх үед одоогийн “Интерактив” ХХК-ийн мэдэлд буй илүү техник хэрэгслийг ашиглаж хуурамч мэдээллийг тухайн хэсгийн хорооны нэрийн өмнөөс төвд илгээх боломжтой ажээ. Энэ тохиолдолд их хэмжээний саналын зөрүү гарах ба СЕХ-ноос саналын дүнг тоологч машиныхаар эцэслэхээр шийдвэрлэж байгаа нөхцөлд сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлөх бодит эрсдэл үүссэн байсныг эх сурвалж хэлж байна.

Мөн санал тоолох автомат машинд “2000 саналын хуудсыг хүчингүйд тооц” гэсэн команд өгч өмнө нь тохируулга хийх боломжтой ажээ. Санал хураах үйл ажиллагаа дууссаны дараа, санал тоолж эхлэхээс өмнөх хэсэг хугацаанд санал тоолох автомат машиныг тусдаа өрөөнд битүүмжилж орхих ба энэ үеэр нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дугуйлж, урьдаар бэлтгэсэн саналын хуудастай хүнийг тус өрөөнд нэвтрүүлж, тухайн хүн автомат машинаас хүчингүйд тооцогдон тусдаа ялгагдсан саналын хуудсыг авч өөрийн авчирсан саналын хуудсыг нэмж хийх боломжтой байна.

Зарим томоохон худалдааны төв, супермаркетууд ачаалал ихтэй буюу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд кассын машинуудад бичигдэх бараа тус бүр дээр тодорхой мөнгөн дүнг нэмж тооцох тохируулга хийдэг бөгөөд энэ тохируулгыг урьдчилж нэг жил, сар, хоногийн өмнө гэх зэргээр хийж болдог байна. Үүнтэй нэгэн адилаар сонгуулийн санал тоолох автомат машинуудыг 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр алдаатай ажиллахаар програмчлах боломжтой гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Тиймээс сонгуулийн нэгдсэн дүнд гадныхан шууд нөлөөлөх бүрэн боломжтой нь дээрх баримтуудаас харагдаж байна. Чухам яагаад, юуны учир харийнхан Монголын сонгуульд шууд оролцож, будилаантуулна вэ. Тэдний цаад санаа юу вэ зэрэг асуултууд ар араасаа гарч ирнэ. Өнөөдөр Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Чухам иймийн учир харийнхан монголчуудын дотоод асуудалд шууд оролцсон гэж хэлж болохоор байна.

Б.ДАШ

www.bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (July 04, 2012 10:38:00 am )

    ha ha. Heden Passportiin huulbar tavichihaad barimt bolgood baigaad abigaa yum baihdaa. zailuul.

  • Anonymous (July 04, 2012 11:23:28 am )

    yamar neg nam ewsel geheesee ilvv eh oron tusgaar togtonson ulasin ereh ashig ayulgvi baidaliin gedeg utgaar ni bodoj vzvvshtei yum bndaa erhem namchirhag mongolchuud minee

  • Anonymous (July 04, 2012 11:24:34 am )

    ene bas unenii taltaidaa. Suhbaatar aimagt Zorigt , Hanuuld Lu.Bold nar yagaad ch garah undeslelgui. Olon udabagiin sudalgaagaar ene garch ireh undeslelgui l baisan daa. Bid songuulia gadnii huneer hiilgesen bol mash notstoi,ter ni hend ashigtaigaar garsaniig togtoobol bur l notstoi asuudal shuu

  • Anonymous (July 04, 2012 11:33:52 am )

    kkkkkkkkk hutsaa; bhiin tiim l mashind luibardah program ch yumu yamar neg yum suulgalaa gej bodohod man namaas oiroltsoo suudal garhuu bas busad bie daagch bolon busad jijig namaas hvn garj hargdaach tegeel yalagdsan buhd shaltag mundahgui geech yum bolhiin haishaan yum dandaa man yalj bh yostoi yumuu man l yalbal shudraga songuuli boloh geed bnuu boli boli

  • Anonymous (July 04, 2012 12:17:35 pm )

    TENEG MINI ARDCHILSAN NAM LUIVAR HIIH BAISAN BOL DANGAARAA ZASGIIN ERH AVAH HEMJEEND LUIVAR HIINE BIZ DE MALAA, HOYORYN HOOROND UUH CH BISH BULCHIRHAI CH DUN YALA GEJ GARGAH YUM BE, LOGIKOOR BODOOD UZ DE

  • Anonymous (July 04, 2012 12:20:07 pm )

    сайхан шаах юмаа. Хэрэв тийм байсан юм бол бие даагч нараас нэгч хүн гарахгүй байсан шүү дээ. Намууд хамгийн түрүүнд тэднийг золиослоно шүү дээ. Ардаа намгүй юм чинь ганц бие даагчийг яаж ч хэл ам хийсэн тоохгүй шүү дээ. Харин ч рейтинг өндөртэй гарчих болов уу гэсэн улс бүгд л гарсан байна шүү дээ. Худлаа унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр…

  • Anonymous (July 04, 2012 12:27:03 pm )

    аливаа юмыг ул суурьтай л бодох хэрэгтэй дээ. тэрнээс биш муу хүн дайнд хөөрнө гэгч болох вий дээ.

  • Anonymous (July 04, 2012 12:51:37 pm )

    Hi today yaraltai setgelese 5 sayr tuslah hvn bnuu nnuutsg chand hadgalna olimpsong yahoo haygar holbogdnuu

  • Anonymous (July 04, 2012 2:55:05 pm )

    shaagaachee ene MAH namiihan yamarch argaar hamaagui luivar hiihgeed bna shuu dee yalagdval olon hun ajilgui bas deelee numurnu bas gadniihanii urund orj bgan tegeel hudal ugiig myanga davtval unen geed dairch bna AH nam odoo hurdan zasgiin gazraa baiguulaachee naaduulchin shogtono shuu

  • Anonymous (July 04, 2012 3:36:54 pm )

    mongolchyyd gej ineedtei amitad yumaa.bugdeeree 2 tal boltsgoochihson .Teged gadniihnaar tolgoigoo ydirdyylchihdag hugiin nobshnyyd yumdaa.gadnoiihan bidnii esreg yu esiig hiij bga bilee! 1ih saindaa bidend tysladag gejuu?ha ha ha estoi hytsnadaa.bugd zorilgotoi…ter teriig gargana geed programchilchihsan yum bishuu?yagad engiin jriin humuus garch boldogui parlement be?dandaa munguutei hurunguteinuud ni garad irsen bn lee.

  • Anonymous (July 04, 2012 3:37:49 pm )

    AN ene jil mashintai lyibar hiijdee.AN yalgdsan bol yalgdlaa hleehgui 7 sariin 1nii hergiig dabtah geed guij bh baisan

  • Anonymous (July 04, 2012 3:40:29 pm )

    HOHI chin myysain tuheruud dandaa gadniihnaar ydirdyylj irsen,gadniihnii gar huld eh ornooo zarj baylgaa suitgesen t1 uud,hohi chinee,hoorondoo ih alaltsaad myydaltsaad baibal gadniihan ta nariig 300 jiliin umnuh hyatad manj nar shig l dor ni umheed abnadaa

  • Anonymous (July 04, 2012 3:51:09 pm )

    TENEGUUD MINI ARDCHILSAN NAM DANGAARAA LUIVARDAJ GARCH AZAARTAHGUI SHUU DEE TIIM UCHRAAS BUSAD NAM BIYE DAGCHAAS HUDLAA UNEN HUN GARGAJ BULIHAAGAA HAAH GESEN OROLDLOGO ARDCHILSAN NAM OOROO ORUULJ IRSEN GADAADIINHNII PROGRAMCHILSAN SANAL TOOLOH MASHIND BUU ETEG

  • Anonymous (July 04, 2012 3:58:12 pm )

    Эдгээрийг монголоос хөөж гаргаад саналын хуудсийг гараар тоолоё…

  • Anonymous (July 04, 2012 4:02:02 pm )

    ENE AN -G MUULAAD BGA HUMUUS TA NAR BITGII ARD TUMNIIG DOROMJIL TA NAR SHIG MUNGUUR SETGELEE HUDALDDAG ARCHAAGUI HUMUUS OLON BISH, NIIGEM TER AYAARAA ARCHILALIIG HUSEJ BNA. MUU HEDEN LUIVARCHID ALIL, LUIVRIIN BUSINESS-EE ALDAH GEED ULS ORNII ERKH ASHIG ARD TIUMNII ERKH CHULUUG DOROMJIL SOLIOROHOO BOLIVOL TAARNA

  • Anonymous (July 04, 2012 4:12:52 pm )

    Dash chi zail, Mongoloos zailaaraa chi

  • Anonymous (July 04, 2012 5:43:00 pm )

    mohgolchuudaa luibarchidiin haysan ysiig hemlej muudalshah hereggyi tsaaduul chin haraad bah hi hanaj bga

  • Anonymous (July 04, 2012 6:50:33 pm )

    Гадаадийн эдийн засгийн алуурчдийн гар хөл бологчидтой одоо хариуцлага тооцоё..Эзэн Чингисийн хатуу цээрлэл үзүүлье

  • Anonymous (July 04, 2012 7:35:00 pm )

    Бат үүл Баабар 2 хаадахыг чинь гардан хийчхээд пээдэлзээд байгаа юм биш үү

  • Anonymous (July 04, 2012 8:59:28 pm )

    E-FRAUD гэх энэ ЭЛЕКТРОН ЛУЙВАРЫГ одоо л мэдэж байгаа юмуу????? Угаасаа л СЕХ гэж бүх юм нь нууц, далд байсан нь одоо ил болж бүх дүнг нь Гадаадын Мэргэжилтэн нэрти луйварчид, АНУ-ийн элчингээс шийдэх шив дээ. Бүр эхнээс нь энэ талаар сануулсан биз дээ!!!! ХОХЬ ЧИНЬ тэнэг Монголчууд, та нары сонгууль гэж лөөлөөө!! Одоо эх орноо худалдсан цөөн хэдэн Болд, Оюунгэрэл, Элбэг дорж, З. Энхбөлд мэтийн улс төрчидийн хамт АНУ аас Монголын сонгуулийн дүнг шийдэж байна, цаашид ч тэгэх болно!!

  • Anonymous (July 04, 2012 9:21:52 pm )

    ylagdaj suraach.tamiin togooniihon mini.surug huchin bolood l sain ajillahgui yu .

  • Anonymous (July 04, 2012 9:46:39 pm )

    AH, MAH 2 alin ch tiim too avah yosgui baisan, huivaldaj luivar -n songuul’ hiijee!!! Buzar, busarmag yumnuud-EX OPHOO hariinhantai niilj hudaldagsad! Odoo garaar tooloxooc uur arga baihgui ee, adgiin Elbegdorj, Lu.Bold, Batyyl metiin uheeryyd!

  • Anonymous (July 05, 2012 11:47:33 am )

    DASH GEJ NEG TAGNUULIIN ERONXII GAZRAAS SAIN AJILLADAG XUN GARLAA DAA. ENE XUNIIG TAGNUULIIN DARGAAR TAVIBAL MONGOL DELXIID 1 BOLOXNEEE. KKKKKK. XA XA XA TENEGEEE

  • Anonymous (July 06, 2012 10:22:33 am )

    Саналын хуудсыг гараар тоолуулахгүй байгаагийн цаад учир нь уунд л байгаа юм.Тийм биш бол гомдол гаргагчдын гомдлыг гараар тоолоод барагдуулчихаж болно доо.Эдийн засгийн алуурчдын хийж байгаа ажил.Элбэгээ ерөнхийлөгчөө шударга байвал яасым дээ.

  • Anonymous (July 19, 2012 1:29:46 am )

    gadaadiin tagnuulchdiin gart orjee hoorhii, ene avzan mergejilten geed baigaa humuusiin garaliig haraach dandaa gemt heregtnii ornoos … ochij ochij aldartai luivarchdiin oron vensuela, serbees ene ter baihdaa yahav dee. Mongolchuud um medeh boloogui bainaa. Yamarch uls iim humuuseer nuuzaa hiilgehgui yana daa chaavaas joohon um uzej nud tailah boloogui um baihdaa…

  • Anonymous (July 19, 2012 9:16:18 am )

    Сонгуульд ялах технилогийн ийм аргыг АН /тухайлбал З энхболд сайханбилэг нар /Амеркийн тусгай байгууллагуудтай аль эрт тохиролцоод бэлтэгчихсэн учраас ялалтаа урьдчилан тэмдэглээд албан тушаалын наймаага урьдчилан хийгээд байсан юм байна л даа

  • Anonymous (July 27, 2012 2:28:24 pm )

    тэнэгүүдээ энэ бол тэр чигээрээ луйвар гэдгийн мэдээгүй гэжүү биднийг аль эрт шудрага ерөнхийлөгч, АН намтайгаа гадныханд худалдсан шүү дээ тиймээс бүх саналыг гараар тоолбол МАН МАХН дийлэнх санал авсан байгаа шүү

antalya rent a car