antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2012 10 comments

Ацан шалаанд орсон АН МАХН-тай нэгдэж шившгээ тарих вий дээ

нийтлэсэн Admin

АН шинэ Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.

Тэд энэ сонгуульд олонх болсон ч дангаараа Засгийн газар бүрдүүлэх хэмжээнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, сонгуульд хүссэнээрээ ялалт байгуулж чадсангүй.

Одоогийн байдлаар АН УИХ-д 31 суудалтай. Хэрэв Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ялалтаа баталгаажуулж чадвал 32 суудалтай болно гэсэн үг. Гэтэл дангаараа Засгийн газар бүрдүүлэхэд 39 суудал хэрэгтэй байдаг. Иймээс дөрвөн намын төлөөлөлтэй УИХ-аас өөрсдөдөө ашигтай шинэ Засгийн газрыг яаж байгуулах вэ гэдэг асуудал АН-ынхны толгойны өвчин болж байна.

Үүнээс болж АН дотроо хоёр хуваагдчихав. АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийнхан МАН-тай нэгдэж, Засгийн газраа бүрдүүлэх хүсэлтэй байгаа бол З.Энхболд, “Женко” Х.Баттулга нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэхээр зүтгэж байна. Дутуу алсан могой шиг хоёрын хооронд ялалт байгуулсан АН ийм л ацан шалаанд орчихлоо.

Уг нь АН-ынхан МАН, МАХН-ын алинтай ч нь эвсэх сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Иймээс ч ИЗНН-ын хоёр, бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарт сайдын суудал амлаж, эгнээндээ нэгтэх байх гэсэн шум хэсэг ниссэн. Харамсалтай нь энэ таван суудлыг нэмсэн ч дангаараа Засгийн газар бүрдүүлэх 39 суудалд хүрэхгүй.

Тэгэхээр АН-д МАН, МАХН-ын аль нэгэнтэй нь эвсэхээс өөр сонголт үлдсэнгүй. Хэрэв Н.Ал­тан­хуяг намаа дагуулаад МАН-тай нэгдэж чадвал АН-МАН гэдэг Засгийн газартай болох нь. Ана мана, ач тач үзэлцэнэ гэдэг шиг. Гэхдээ ямар ч сонирхолгүй Засгийн газар болно.

Харин “Женко” Х.Баттулга, З.Энхболд нар дийлж, МАХН-тай нэгдвэл ихээхэн сонирхолтой Засгийн газар бүрдэнэ. Учраа мэдэхгүй, инээдэмтэй хөгийн ч гэмээр юм уу даа.

Гэхдээ АН-ынхан МАХН-тай нэгдэж, Засгийн газар байгуулах боломж тун бага. Учир нь МАХН шууд утгаараа Н.Энхбаярын заавраар хөдөлнө. Энэ хүний хүссэнээр үйлчилж, энэ хүний ашиг сонирхлоор үйл ажиллагаа нь явагдана.

Харин Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй орон. Ардчилсан Монгол Улсын иргэд АН-ыг авлигын “загалмайлсан эцэг” Н.Энхбаяр болон түүний намтай нэг оронд орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тиймээс ч АН-ынхан МАХН-тай нэгдвэл ард түмэнд хүнд цохилт болж, ардчилсан Ерөнхийлөгчийн нэр хүнд огцом унах нь ойлгомжтой. Ийм зүйлийг хийхгүй гэдэгт ард түмэн итгэж байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хариуцлагатай үед ардчилсан Ерөнхийлөгч ийм гэнэн алхам хийхгүй биз ээ.

Ингээд эцэст нь АН-ынхан МАН-тай эвсэж, Засгийн газар байгуулах ганцхан сонголт үлдчихэв. Гэхдээ иргэд, сонгогчид үүнийг бас л хүсэхгүй. Өмнөх дөрвөн жилд МАНАН байсан бол энэ удаа АНМАН болж л өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, маш сонирхолгүй Засгийн газар бүрдэх бололтой.

Харин үүний дараа Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга нарын дунд хэн нь Ерөнхий сайд болох вэ гэдэг ширүүхэн тэмцэл өрнөх биз ээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (July 04, 2012 11:00:58 am )

    Ugluunii sonin muruudluu bichsen bna

  • Anonymous (July 04, 2012 11:20:57 am )

    Tegeed chamtai hamtrah yum uu.Uur yaahiin

  • Anonymous (July 04, 2012 11:21:17 am )

    Ugluunii sonintoi hamtariyaa

  • Anonymous (July 04, 2012 11:36:34 am )

    mantai l hamtarchc bolhguishvv hubisgalt namtai hamtarsan deer man bol ta nariig hench bish bolgono shvv an iihan min

  • Anonymous (July 04, 2012 11:41:10 am )

    MAN-tai negdsenees l deer shdee. MAN l bish bol ard tumen demjinee AN-iinhaan

  • Anonymous (July 04, 2012 12:35:53 pm )

    MAN iin zakhialgaar bichsen baina. Khuurkhii MAN goridood baigaa yumaa daa. Tiim ch zuil bolokhgui baikhaa. Dakhiad MANAN uusdeg yum Bol ard tumen bosno shuu dee. Bid nar MANAN d sanalaa uguugui shuu

  • Anonymous (July 04, 2012 5:39:24 pm )

    АН бол сонголт хийх эрхийг ард түмнээсээ авсан нам. Хэнтэйгээ хамтарч засаг байгуулах нь тэдний л хэрэг. МАХН-тай хамтарлаа гээд юундаа шившиг болохын бэ. Харин МАН -тай хамтарч дахин МАНАН гэх бүлэглэл байгуулбал харин утгаггүй шүү дээ. Улс орноо хөгжүүлж л байвал шившиг гэж юу байсын бэ. МАНыхан худлаа бүү АН-д шахаа хийгээд элдвийн юм бичээд бай. Гахай царайлсан үмхий коммунист МАН зайл

  • Anonymous (July 04, 2012 5:41:03 pm )

    МАН-аас салаасай гэж л ард түмэн тэдэнд олонх болох эрхийг өгсөн. Харин ард түмний итгэлийг эвдэж эргээд МАН-тай нэгдвэл бослого гарна шүү

  • Anonymous (July 04, 2012 10:36:37 pm )

    AN oorsdoo yalsan yum bish. Harin orsoldogchiin sanaliig n huvaaj yalah bolomjiig n ogson achtan MAHNtai negdsen n deer. Gehdee mongoliin songuuliig uul uurhain songuuli gej gadniihan uzej baigaa n unen uchraas MAHN-iin Oyu tolgoin gereeg zasna, Tavan tolgoig buhleer n ard tumend ogno gesen bair suurinaas bolood hamtrahgui n barag oilgomjtoi.

  • Anonymous (July 05, 2012 5:34:18 pm )

    ardcilsan namaa gej neg iim hugiin amitad baih yum daa

antalya rent a car