Унасан бөх ууртай гэгчээр сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч чадаагүй нэр дэвшигчид хажуу хавиргынхаа хүмүүст уурлаж, ялчихсан нөхдийн араас булхай луйвар яриад сүйд болцгоож байна. Хувь хүмүүс өөр өөрийнхөө хэрээр зан араншингаа гаргаж байгаа гэхэд улс төрийн нам хүчнүүд тэр дундаа Монгол Ардын нам сонгуулийн булхай луйвар яриад байгаа нь нэг л бууж өгөхгүй байна. Нөгөө бөх нь уначихсан чинь “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд хаяад явдаг их дагина шиг юм болох гээд байна л даа. Ер нь МАН-ынхан хэзээнээс тэгэх гээд байдаг гэм бий. Гэхдээ олон түмний нүдэн дээр ил болж байгаа зүйл дээр тэгж хөнгөн хандаж, мэдэгдэл хийгээд байх нь хэр зохистой байдаг юм бол доо. Энэ сонгууль аль намыг эрх барьж байх үед болов, намын харьяаллаас гарсан ч төрийн албанд байгаа хүмүүсийн салж холдож амжаагүй байгаа намын угшил нь хаанахынх вэ гээд яривал олон зүйлийг хэлцгээж болно. Харин тулхтай улс төрийн хүчин юм бол сонгогч олны сонголтыг хүндэтгэж байна гээд намын дарга нь албан ёсоор мэдэгдээд нөгөө талдаа амжилт хүсчихвэл намын рейтинг нь өсөөд л явчихна. Гэвч МАН тахимаа өгч сураагүй бөх шиг гэнэн эрх аашилж байна даа. Энэ цаг үеийн шилдэг бүтээлд дандаа нэр нь дурдагдаж явдаг Жорж Орвелийн “Амьтны ферм” гэдэг зохиол бий. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Зөвлөлт Орос улсад Сталины дэглэм хэрээс хэтэрснийг шүүмжлэн бичсэн уг зохиол 1945 оны наймдугаар сард хэвлэгдсэн цагаасаа хойш өөрийнх нь бол үнэн байдаг, бусдынх бол худлаа байдаг гэсэн үзэл бодолтой хүмүүсийг шүүмжилсэн тунхаг бичээс болсоор ирсэн юм. Уг зохиолд гарах Наполеон нэртэй гахайгаар Жозеф Сталинг, том ах гэгддэг гахайгаар Карл Маркс, Ленин зэрэг коммунизмын гол төлөөлөгчдийг илэрхийлсэн гэдэг. Уг зохиолд “Ферм дэх амьтан бүр тэгш эрхтэй, тэдэн дундаас гахай арай илүү эрхтэй” гэсэн байдаг. Коммунистууд дандаа ингэж асуудалд ханддаг гэж үү. МАН-ынхан ялж байвал сонгууль шударга, ялагдчихвал сонгууль шударга бус гэж баймааргүй юм. Буян Жагаагаас эхлээд сонгууль бүрийн дараа дуугүй суудаггүй хэдэн нөхөд бий. Тэднийг хүмүүс ялгаж таниад дүнгээ тавиад явж байгаа учраас улиг болсон гомдлоо давтаад эхлэхэд нь гайхах ч зүйл алга. Харин МАН-ынхан гахай шиг “Улс төрийн нам бүр тэгш эрхтэй, гэхдээ манай МАН арай илүү эрхтэй” хэмээж байгаа нь шударга явдал мөн үү.
Одоо яаж ч гомдоллоод сонгуулийн дүнг өөрчлөх аргагүй болсон. Гэвч сурсан зангаараа өөрчлөх бүхий л боломжийг тэд эрэлхийлсээр байгаа бололтой. Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гурав дахь мандат дээр нийт сонгогчдын 28 хувийн саналыг авсан нэр дэвшигч гараагүй учраас дахин санал хураалт явуулах талаар яригдах болсон. Гэхдээ АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаярын авсан 26.9 хувийн саналын хувийг бодож гаргахдаа хүчингүй саналын хуудсыг хасч тооцоогүй ажээ. Харин хүчингүй саналын хуудсыг нь хасч, хүчинтэй саналын хуудсаар нийт хувийг тооцвол түүний авсан хувь 29.5 болох юм байна. Энэ бүхэн нэгэнт нотлогдсон бөгөөд одоо үүнийг хуулийн дагуу баталгаажуулж сонгуулийн тойргийн гишүүдийг дахин хуралдуулж тогтоол гаргах л үлджээ. Гэвч МАН-ынхан тойргийн хорооны гишүүдийг хуралдуулахгүй бүхий л арга саамыг хийж байгаа ажээ. Ялангуяа МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар үүний тулд бүгдийг хийж байгаа гэх. Уг нь унаж босч сурсан бөх хүний хувьд тахимаа өгөөд сурчихсан баймаар юм. Гэвч үгүй ажээ. Уржигдар гэхэд л түүгээр нэг ханхайсан том бөхчүүдийг эргэлдүүлж, үгээр биш ч үйл хөдлөлөөр сүрдүүлэг хийсэн юм байх. Сүүлдээ дүүргийн цагдаа нар очиж байж бөхчүүдийг тараажээ. Сонгуулийг булхайтай болсон гэж үзэж байгаа МАН-ын ялсан тойрогт зарим нэр дэвшигчдийн талаар хууль зөрчсөн гомдлууд ар араасаа ирж, Увсад гэхэд баригдсан нөхөд цагдаа прокурор дээр ирээд байгаа гэсэн.
Өмнөх сонгуульд ХУД-ийн хоёр мандатын нэгийгээ АН-д алдаж, өнөө жил хоёуланг нь тавиад туучихсан МАН-ынхан өшөөгөө авахын тулд ядарсан олноороо тоглож байх жишээтэй. Яармагт газар өгнө гэж ардчиллынхан мэдэгдэж байна хэмээн саяны сонгуулиар ажилласан ухуулагчдаараа аман зар түгээж ард түмнээ даапаалж, өнөө хэд нь хонон өнжин эзгүй газар дөрвөн захад нь нялх хүүхдүүдээ суулгачихаад хүлээж байх жишээтэй. Ямар хэдэн зуун жилийн өмнө амьдрал хайж Америкт очсон хүмүүст газар өгч байсан тэр цаг биш дээ. Ялалт байгуулсан АН-ынхнаа чадаж байгаа нь тэр үү, дийлэнх саналаа нөгөө талд өглөө гэж сонгогчдоосоо хариугаа авч байгаа хэрэг үү. Нэг иймэрхүү л ялагдаж чаддаггүй, бодит байдалтай эвлэрч чаддаггүй дүр зураг харагдаад байгаа юм. Нөгөө бүгд эрхтэй ч бид илүү эрхтэй гэдэг тогтсон бодол нь л хатгаад байх шиг.
Ч.БҮЖИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 03, 2012 8:52:38 pm )
ЯАЖ ЭНЭ ХУЛГАЙЧ НАМААС САЛАХ ВЭ МОНГОЛЧУУДАА ХУ НАМИЙНХАН БАЙСАН ЦАГТ ЭНЭ УЛС ХЭЗЭЭЧ ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ ДАН ЦАЙРСАН ХУЛГАЙЧ НАР ИРЭЭДҮЙ ЭНЭ УЛСАД ЕР НЬ БАЙНА УУ
-
Anonymous (July 04, 2012 6:50:10 am )
Huchingui sanaliin huudasiig huchintei gej tootcdog yum bol bi ch gesen ner deeree baigaa huchingui huudsaa oruuliildaa manai bayan gol duureg deer minii huchingui 55 huudas bn shdee. Tegvel bi 1 eer garna. Huchinguig ni oruulchih
-
Anonymous (July 04, 2012 6:53:14 am )
Songuuli sanal huraalt buruu yvjee huchingui sanaliin huudsiig ni huchintei geed toolson bn shdee yagaad huchintei gedeg ni Huchingui gedegteigee ijil baidag yum bee. Busad jijig nam huchnii. Ner devshigchiig. Hasaad baigaay
-
Anonymous (July 04, 2012 6:59:48 am )
Huchingui sanaliig ni hasaagui mertlee 26.9 baidag. Hasaad baihad 29.5 bolood baidag Hasaad baihad. Nemegdeed baidag yamar yumaa bicheed baigaa yum bee. Bujin. Har teneg. Adguusaa. Too meddeggui yumuu. Bujin chi bichih geed baigaa yum bol zev bichildee. Too yaval nemegdej. Hasagddagiig medehgui baij. Yugaa hamgaalahgeed baiggaaa. Hudlaa yum bicheed ardiin namiin. Hulgaich yumuu chi
-
Anonymous (July 04, 2012 7:56:05 am )
ааааааа
-
Anonymous (July 04, 2012 8:00:02 am )
АРД НЬ УРАН ЗУРГИИН ГАЛЕРЕЙ НАВСАЙЖ БАЙХАД АРД ТҮМНИИ МӨНГӨӨР ОРОМЖОО БАРИСАН ХҮМҮҮС ЭХ ОРОНЧИД БАЙГАА БИЗ ҮХДЭЛҮҮД
-
Anonymous (July 04, 2012 8:05:00 am )
ТҮҮХИИН МЯНГЯ МЯНГАН ҮЗМЭР ПОДВАЛЬД МУУДАЖ АЛДАГДАЖ БАЙХАД МУЗЕЙН БАРИЛГЫГ ТҮРЭЭСЛЭЭД ГУДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИИГ МОНГОЛЧУУД ГЭХ ҮҮ
-
Anonymous (July 04, 2012 8:07:19 am )
ТҮҮХИИН МЯНГЯ МЯНГАН ҮЗМЭР ПОДВАЛЬД МУУДАЖ АЛДАГДАЖ БАЙХАД МУЗЕЙН БАРИЛГЫГ ТҮРЭЭСЛЭЭД ГУДАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИИГ МОНГОЛЧУУД ГЭХ ҮҮ БҮГДИИГ НЬ
-
Anonymous (July 04, 2012 8:11:42 am )
ЦАГААН БАЙШИНГ ШАТААСАН НЬ ЭХЛЭЛ НЬ НАМЫН ХАГАРАЛ 2 ДАХЬ НЬ ОДОО НЭГ МӨСӨН ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЧУУД НАМЧИРХАХЫГ ТЭВЧИХЭЭ БАЙЖЭЭ
-
Anonymous (July 04, 2012 8:18:24 am )
МАН БОЛ БАЯР ЭНХБОЛД ХҮРЭЛСҮХ ГЭСЭН ГУРВАН БҮЛЭГЛЭЛИИН ХЭДЭН НӨХДИИН ОРОМЖ БУСАД ГИШҮҮД НЬ АМЬГҮЙ АЛБАТУУД
10 Comments