-Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг баривчилж хориод байна-
УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Ард түмэн сонголтоо хийж, түүхэндээ анх удаа таван намын төлөөлөлтэй УИХ бүрдэх нь бололтой. Энэ жилийн сонгууль зургадугаар сарын 6-наас албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж эхэлсэн. Түрүүчийн сонгуулиудыг бодвол сурталчилгааны хугацаа богино байсан. Дээрээс нь шинэ хуулийн дагуу зохион байгуулагдсан гэдгээрээ онцлогтой. Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу нэр дэвшигч элдэв шоу тоглолт хийх, мөнгө тараах, бэлэг сэлт өгөхийг хатуу хориглосон нь магтууштай хэрэг байсан юм. Бүр тодорхой хэлбэл, сонгуулийн тухай хуулийн 37.15.1-д сонгогчдод мөнгө, эд бараа үнэ төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглосон.
Харин Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 821 дүгээр зүйл. Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн бүлгийн 821. 1-д “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 821.2-д “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгө болон бусад хор уршиг учирсан бол 16-25 жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Хууль ийм хатуу байхад нэр дэвшигчид үл тоосон шинжтэй мөнгө тараасан нь тэд дүрэм журмыг уландаа гишгэж, хаан мэтээр авирладаг нь харагдаж байгаа юм. Үнэн мөнөөр явбал хаан байсан ч ял шийтгэлээ хүлээдэг юм гэдгийг санах хэрэгтэй. Бүр тодорхой жишээ дурьдах хэрэгтэй байх. Ардчилсан зургадугаар сарын 24-нд хийсэн албан ёсны мэдээлэлдээ Увс, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан хэмээн мэдэгдсэн. Тэдний мэдээлснээр, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар зургадугаар сарын 17-ны өдөр иргэдэд 100-150 мянган төгрөг бэлнээр тарааж байсан аж. Мөн МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Д.Арвин М.Мөнхбаатар нар хүнээр дамжуулан иргэдэд 20 мянган төгрөг бэлнээр тараасан, гэтэл тухайн иргэд СЕХ-нд энэ мөнгөө 10 дахин өсгөж авах өргөдлөө өгсөн гэх мэдээллийг өгсөн юм.
Түүнээс гадна нийслэлийн 22-р тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил дүүргийн халамжийн ажилтнаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй иргэнд 100 мянган төгрөг өгч, гарын үсэг зуруулан авсан байна. Энэ бүхнээс Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар энэ сарын 17-нд Өмнөговь, Улаангом сумын иргэдэд мөнгө тараасан бичлэг интернетээр цацагдаж батлагдсан. Нэр дэвшигчид өөрсдөө яваад мөнгө тараана гэж юу байх вэ. Харин тэдний доор ажиллаж байгаа хүмүүс энэ ажлыг шууд зохион байгуулж, ил цагаанаар мөнгө тараасан бололтой. Увс аймгийн оюутны холбооны тэргүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох нар нэр бүхий оюутанд 150 мянган төгрөг тарааж буй бичлэг байгаа нь энэ бүхнийг баталж өгч байгаа юм. Тиймээс өчигдөр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахыг цагдан хориод байгаа аж. Эхний ээлжинд туслахыг нь хорих нь зөв байх. Цаашлаад нэр дэвшигч, мөнгө тараагч эрхмүүдэд сонгуулийн болон эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Учир нь мөнгө тараах үүргийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өгч, санхүүжилтийг ч гэсэн тэд өгсөн байж таарна. Цахим хуудсуудад байрлаж байгаа бичлэгүүд ч тэднийг улаан цагаан мөнгө тарааж буйг хангалттай нотолж байгаа. Зарим хүмүүст “Ахмадуудад мөнгө өгч байгаа юм” хэмээн жийптэй залуус 100-150 мянган төгрөг өгсөн аж.
Мөн орон сууцны айлуудаар явж, “Байрыг чинь сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж гэрээ хийгээд мөнгө өгье” хэмээн 100 мянган төгрөг тараасан юм билээ. Зарим айлд орж мөнгө өгөхийг завдахад нь шударга иргэн таарч телевиз, цагдаа дуудсан аж. Тэгэхэд мөнгө тарааж байсан хүн хаалгыг нь эвдээд зугтаасан гэж байгаа. Мөн мөнгө тарааж байсан нөхөр УНУ 0002 гэсэн улсын дугаартай “Хаммер” жийп унаж явсан бололтой. Харин хамт явж байсан эмэгтэй нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй багын найзууд болох тухай энэ талаар нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч хэлж байна билээ. Түүнээс гадна н.Дэмбэрэл гэгч иргэнд Б.Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй хэмээн 100 мянган төгрөг өгснийг нь баримтаар нотолсон байсан. Ахиад ч нэг бичлэг байсан нь эрхэм гишүүдийн сонгуулийн штабынхан сурталчилгаанд ажиллаж байгаа оюутнуудад мөнгө өгч тараалгах гэж байгааг ч харуулж байна.
Ерөөс Б.Чойжилсүрэн гишүүн 2008 оны сонгуулиар Увс аймгийн төв талбай буюу Б.Гиваан баатрын талбай дээр ил цагаан мөнгө тараасан. Мөн Увс аймгийн Өмнөговь суманд уулзалт хийж, бэлэг сэлт, мөнгө тарааж байсан бичлэг нь цахим хуудсуудаар дүүрэн байна. Гэхдээ тухайн үед мөнгө тарааж болохгүй гэсэн хууль байгаагүй л дээ. Харин энэ удаад бол хууль чанга байгаа гэдгийг эрхэм гишүүн мартчихсан бололтой. Зөвхөн Увс аймагт гэлтгүй бусад олон газар их хэмжээний мөнгө тараасан тухай мэдээлэл гарсаар байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр нэг аймагт ахмадуудын дансанд сая төгрөг хийсэн байсан гэнэ. Ямар аймаг болохыг нь дурьдаад яах вэ. Эрхмүүд өөрсдөө мэдэж байгаа байлгүй. Хэн гэдэг хүний ямар тоот дансанд сая төгрөг аль намаас шилжиж орсныг ч мэдэх боломж байгаа юм. Энэ мэтээр олон газар бэлэн мөнгийг сая саяар нь тараасан нь баримтаар нотлогдож эхэллээ. Тиймээс хөдлөшгүй баримтаар нотлогдсон, мөнгө тараасан нь илэрхий болсон нөхдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцох нь зөв болов уу. Эрх мэдэлтнүүдэд ч хууль үйлчилдэг юм шүү гэдгийг харах цаг болсон бус уу.
Н.Пунцагболд
toim.orloo.info
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 03, 2012 10:43:51 am )
TIISHDEE, ARAI HETERHII DOROMJILHIIN, YASAN IH MONGE VE BURHAN MINE, ENE KHURELBAATAR CHOIJILSUREN 2-IIG EROSOO NERIIN TATAH HEREGTEI HUULIINHAA DAGUU TEGEED TER ERUUGIIN HUULIAR SHOROND SUULGA HUURNUUDIIG TSAASHID HUMUUST ULGER JISHEE BOLOG. HARIUTSLAGIIN TOOTSOOCHEE ILT BARIMT NI GARCHAAD BAIHAD ENE HUULIINHAAN, CEX!!!
-
Anonymous (July 03, 2012 10:59:02 am )
ENE 1 TENEG CHOIJILSUREN GEDEG AMITNIIG SONGOJ BAIHDAA YAHAB DEE JABHLAN NYAMHUU 2 G GARGADAG BAIGAA DAA
-
Anonymous (July 03, 2012 11:05:03 am )
oDOO UED MUNGU AVLAA GEED TER HUNDEE ZAAVAL SANALAA UGDUG TENEG HUN BHUU. yAMAR CH MANGAR HUN TERNIIGEE OILGODOG TSAG BOLSON SHVV DEE. mUNGU AVLAA NAD RUU INEEJ HARLAA NADTAI GAR BARILAA GEED SANALAA UGDUG TSAG UNGURSUN SH DEE. cHOIJOO HURELBAATAR 2 HIISEN AJIL HIIH YUMAARAA ONTSGOIRSON. TASARHAI HUMUUS BOL BISH L DEE. gEHDEE BUSAD NER DEVSHIGCHDEESEE HOL TASARHAI HUMUUS BSAN BOLOHOOR GARAAD IRSEN YUM. tIIM L IH UHCHIH GEED BGAAM BOL aRDCHILSAN NAM ARAI UUR HUMUUS NER DEVSHUULEH BSIIN. nER DEVSH SEN HUMUUSEES GARAH ESTOI NI GARSAN. nAM BOL SONIN BISH . NER DEVSHIGCHID DOTROO ARAI OOR HUMUUS ENE 2.
-
Anonymous (July 03, 2012 11:06:03 am )
Bayanbold ERDENE songyylias olon saryn umnu songogchdyg avilgadah ajlaa ehlvvlsende
-
Anonymous (July 03, 2012 11:06:26 am )
NAM L GEHIIN. nAM NAM GEJ NAMHAN BHIIG HELEED BNA UU TA NAR. oDOO HUMUUSEE SONGOOG TSAG SHVV DEE
-
Anonymous (July 03, 2012 11:07:09 am )
haha hutsdiimda, chi yasan khurelbaatar choijilsuren 2-oos bas mongo avtsan bicheed bgamu?
-
Anonymous (July 03, 2012 11:07:55 am )
neeree uvsiinhan arai l bolovsrolgui teneg ni medegdeed bdima, ene ued mongo avaad zov hune l duguilna biz, hulhidaj medku baagiinuud
-
Anonymous (July 03, 2012 11:09:30 am )
mongo taraasnaan batlagdchaad baihad yu hulegeed bgam be cex, neriin tataad eruugiin hergeer ni aaviin haalga tatuulaach mongo avtsan bas adilhan nam geed yahaa medku bgamada yanz ni, ts ts yaj hogjino manai mongol
-
Anonymous (July 03, 2012 12:07:49 pm )
dahin songuuli hiigeech
-
Anonymous (July 03, 2012 1:12:36 pm )
luvsanjav, oooroo bas MAH gd udaad bnuu yagaad bna, youtube-eer mongoliin nudtei buhen uzcheed bhad, ichkum bhdaa. Namdaa sn bisheee, ih hurald dongoj duugarch ch uzeegui huniig dahij ysn gj oruuulah yostoi gj. Ed nariin nudend esul bid nar tiim t1 haragddiim bhda, CEX davai, chaddiim bol erhiin has l daa, 4 jild neg l udaa ajil hiideg gazar shd.
-
Anonymous (July 03, 2012 1:15:44 pm )
hahah, hudlaa bichjaahaar, C’mon, naad 2oo boliulaldaa, esul MAH guriiseer bgaad dahiad 4 jil hulhidhiimu. Chaavas uvsiihan gj, nyamdorjdoo 20 jil hulhiduulsan, odoo ene 2 zalguulhiin bn l daa. huurhiis, MAH gj uhdegiin gai ene lol. medeej anh garch irehdee saihan nam bsan blgui, gehdee ter ue ongorson shu!!!, ali ert ongorson. Onoodor tnai nam chini ta nariig boddog bol, hamaa algoo. harin avsan avilgaliin mongooroo, 4 jil amidraarai gj husie!!!, dund ni yun javhlan be haha
-
Anonymous (July 03, 2012 1:55:52 pm )
choijilsunren uvsad 10n hunii sanalyg 5n sayar avsan geseen.tgd mini tanidag hun 20hunii sanal olj ugii 10sayg ugchih geed tohirsoltsood songuulin umnu uvs yavsan.ene bol unen shu.hovdoos garsan battsogt bn ter bas hovdoos 100hun avchiraad tereljid amraagaad end tend hoolond oruulaad baahan shouduulj bgd songuulin umnu yavuulsan gsn ene bas unen.dari ehed saihanbileg nadad sanalaa ugsun aild internet tavij ugnu geed bas baahan humuusiig amyg n avch bj ailuudad internetin erh ugsun bn le neg jiliin unegui net
-
Anonymous (July 03, 2012 3:35:40 pm )
Ху намынханд хууль үйлчилнэ гэдэг гонжийн жоо. Тэд нэг үе өнгөрсөн хойно л хэрэг нь илэрч олны булай болон Монголын түүхнээ хараагдсаар явах байх даа.
-
Anonymous (July 03, 2012 3:45:38 pm )
haha, battsogt ni bas tiim arichaagui bilu, argagui l dee, enkhbayr enhsaihanii nam yum chini, yamar ch orovdoltoim deee, ene mgl mini. luvsanjav ogtsrohkuum bhdaa, tetgevert garah ongorjaagaam bolu,
-
Anonymous (July 03, 2012 5:14:37 pm )
ENe hudlaa censaze uuniig debergen hudlaa yarigch nariig sain shalgaj arga hemjee abah heregtei Hurelbaatar, Choijilsuren 2 tiim um hiihgui eee ene bol shal hudalaaaa
-
Anonymous (July 03, 2012 5:37:54 pm )
Энэ Хүрэлбаатар гэгч эрхэм толгойтой, улс орондоо хэрэгтэй хүн гэгдэх боловч, гэмгүй царайлсан нууц ноёнтон, хор найруулагч бололтой. Увсын төрийн захиргаа, түүний томилгоог далдуур удирдагч гэнэ лээ. түүний гар хөл бологсод бүгд дэвшиж байна. мөнгө тараасан нь үнэн гэдэг нь батлагдаад байгаа болохоор хуулиа биелүүлдэггүй энэ 2 эрхмийг яаж шийтгэхийг Увсынхан төдийгүй улс даяар харж л байя. Чойжилсүрэн гуай Бизнесээ хийгээч ээ. төрд хэрэгтэй үг дуугарах тун үгүй юм шиг байна лээ. Шударга үнэний төлөө хуулийг ажиллуулахаар амласан Э
-
Anonymous (July 03, 2012 8:30:15 pm )
elbegdorj bolimoor ymaa
-
Anonymous (July 03, 2012 8:31:29 pm )
elbegdorj bolimoor ymaa
airch dee
-
Anonymous (July 03, 2012 9:21:30 pm )
hahah, bichleg ni gartsan bhad chini elbegdorj yahavdee, yun t1 yum yaridiimde
-
Anonymous (July 03, 2012 9:35:23 pm )
boliomooriiin. Erhiin hasaachee CEX, ajlaa hiigeech. Ichku aigui bol gishuun bolood dahiad 4 jil suuna daa, mgl-d hiisen yumgui, hiih ch huselgui humuus bolichooch!!
-
Anonymous (July 03, 2012 10:11:45 pm )
HEREG NI ILERCHEED BAIHAD SHIITGELIIG NI ONOO GEED BAIGAA SHD ENE NAM NTR HAMAAGUI
21 Comments