antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2012 29 comments

””Миний сүлжээ”” дэлгүүрийг ””Луйварчин сүлжээ”” дэлгүүр гээд нэрлэчихье л дээ, яг тохирно

нийтлэсэн Admin

””Миний сүлжээ”” дэлгүүрээс бусад нь байвал өөр ямар ч дэлгүүрээр үйлчлүүлэхэд би бэлэн

Ингээд хэлчихье, нялуунаас шулуун нь дээр. Хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд шалгалт хийж элдэв нянгийн бохирдолтой баахан хүнсний бүтээгдэхүүн илрүүлж гурван ч газрыг нь хаалаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Түүнээс хэдэн сарын өмнө Саппорогийн салбар нь хүнсний бүтээгдэхүүнийг кг-аар жигнэж багцлахдаа жиндээ хүрэхгүй байгааг нь илрүүлж телевиз радио дуудаж бөөн хэл ам болж байсныг санаж байна. Энэ мэтээр “Миний сүлжээ” дэлгүүрүүдтэй холбоотой хэл ам тасарна гэж үгүй. Одоохондоо хүн хордож энээ тэрээ боллоо гэсэн асуудал сөхөгдөөгүй л байна, хэрвээ гарчихвал нэг их гайхаад сандраад байх зүйлгүй мэт. Учир нь энэ сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээс үүдсэн хэл ам бараг л өдөр алгасахгүй шахам гарч байна шүү дээ. Уг нь амьхандаа шинэ цагийн тэр дундаа Япон маягийн сүлжээ дэлгүүр болох гээд л зүтгээд байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ ёстой нөгөө “гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдэг шиг байгаад байна. Иймэрхүү маягаар байвал хэн тоож үйлчлүүлэхсэн билээ дээ, энэ дэлгүүрээр.

Манай улсад байдаг нэг гаж зуршил энэ сүлжээ дэлгүүрийг тойроогүй дайраад байгаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас энэ том сүлжээ дэлгүүрийн салбаруудыг шалгаад гурвыг нь хаасныг эс тооцвол гаргаад байгаа элдэв асуудалдаа ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй шүү. Үнэндээ асуудал үүсгэж л байдаг үйл ажиллагаа явуулж байдаг нэг тийм ид шидийн гэмээр аргаар энэ сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулаад байдгийг ойлгодоггүй юм. Цаана нь хэн нэг “том гap” л байгаад байна гэдгийг далд утгаараа хэлээд байгаа хэрэг л дээ. Тийм биш бол өнөөдөр манай улсад мэргэжлийн хяналтынхны хараанаас гадна жаахан л хазгай гишгэчихвэл тэр дороо л баригдчихдаг ш дээ. Гэтэл энэ том сүлжээ дэлгүүр л тэдний хараанаас гадуур нүдэнд нь нэг ч өртөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байгаад гайхаад байдаг юм. Гэхдээ тэдэнтэй барьцах хүн ч олон байдаг юм билээ.

Аргагүй ш дээ, ийм заан туулай хоёрын үлгэр шиг байгаад байхаар хэн ч хаанаас нь ч хараад ойлгохгүй. Ямар энхийн цагаан тагтаа шиг байгаа биш, далавчныхаа энд тэнд бөөн бохир наалдуулчихаад нисээд байгаа юм чинь. Үнэхээр л орчин цагтайгаа хөл нийлүүлж алхъя гэж байгаа бол нөгөө бие хэл сэтгэл гурав нь гурвуулаа цэвэр ариун байж гэмээнэ сая үйлчлүүлэгч нь сэтгэл хангалуунаар тус дэлгүүрээр үйлчлүүлж үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж бусад тэдэнтэй адил үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүрүүд жинхэнэ “өмдөндөө шээдэг” юм байгаа биз дээ. Гэтэл аль болох хулгайн аргад суралцаж үйлчлүүлэгчдээ мөлжих гээд зүтгээд байх юм. Бас болоогүй ээ “Хаа ч байхгүй хямд үнэ, Миний сүлжээ дэлгүүрээс” гээд олон долоон зүйл яриад байхыг нь яана гээч. Энэ мэтээр тэдний худалдаалж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний тухай бичээд байвал дуусахгүй.

Гологдол бараагаа ажилчдадаа шахна, өрөнд оруулна
Дээр өгүүлсэн баталгаагүй хүнсний тухай элдэв хэл амнаас гадна энэ сүлжээ дэлгүүрийг тойрсон бас нэг асуудал нь ажилчид тогтоодоггүйн учир. “Миний сүлжээ” дэлгүүрт ажилд орсон хэн нэгэн удалгүй ажлаасаа гарахыг хүснэ. Тэд юуны учир шинээр ажилд орчихоод хоёр гурван cap болоод л ажлаасаа гарахыг хүсээд байна вэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Гэхдээ асуултын хариу тун түвэггүй гарч ирсэн юм. Хоёр хоногийн өмнө миний дотны танил найз маань таарч “Миний хапермаркет” гэх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх дэлгүүрт ажилд ороод гурван cap шахуу болох гэж байгаа гэнэ. Гэхдээ өрөнд ороод сэтгэл жаахан тиймхэн байна хэмээх ярьж байна. Яагаад хэмээн асуувал бараа тоолоод 250 мянган төгрөгийн өртэй гарсан гэнэ. Гэхдээ хамгийн бага өртэй нь гэж хэлээд жаахан инээмсэглэх аядаж байна.

Бас болоогүй ээ хугацаа дуусч байгаа болон элдэв янзын гажигтай дефекттэй бараагаа ажилчдадаа шахдаг гэнэ. Авахгүй гэж гүрийх аргагүй болохоор яалт ч үгүй гараа тосно. Саяхан гэхэд уут нь задарсан, урагдсан гээд л элдэв дефекттэй гоймон арван хэдэн ширхгийг шахсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь өөрсдөө авъя гээд хүсээд авсан юм шиг мөнгөө нэхэж цалин дээрээс нь шууд л суутгачихдаг ажээ. Ингэхээр “Миний сүлжээ” дэлгүүрийн ажилчид үргэлж өртэй байдаг гэсэн үг болж таарч байгаа биз. Саяхан хийсэн тооллогоор нь миний танилын ажилладаг тасгийн ажилчдын доод тал нь 250 мянга дээд тал нь 350 мянга түүнээс дээш мөнгөний өртэй гарсан юм байх аа. Энэ бүгдийг сонсоод өөрийн эрхгүй бухимдал цээж дүүрээд ирлээ. Найз маань хүний өөдөөс нэг их дуугараад байдаггүй хүн л дээ. Тийм болохоор “Найз нь очоод хэлж яриад ажлаасаа гарах юм уу” гэтэл “Юу ч гэсэн цалингаа аваадахъя” хэмээлээ. Цалин гэж хэдэн төгрөг авдгийг нь сонирхвол 330 мянган төгрөг авдаг гэнэ.

Нэг сарын цалин 330 мянган төгрөг гэхээр энэ бүхнээсээ нөгөө шахсан бараа энээ тэрээгээ суутгуулаад хэдэн төгрөг гар дээрээ авдаг вэ гэтэл дуугарсангүй, бодвол хэлэхээс ичсэн хэрэг биз. Гэхдээ томоохон дэлгүүрүүдэд зайлшгүй байдаг “Эрсдэлийн сан” гээч зүйл байдаг гэнэ. 500 мянган төгрөгийн сантай юм байх. Гэхдээ ажилчид нь үүндээ ихэд найдлага тавьдаг гэнэ. Үүнийг нь сонсоод бас яамайдаа хэмээн бодлоо. Дандаа л бүтэлгүй зүйл сонсоод нэг ч гэсэн таатай мэдээ сонссондоо жаахан тайвширлаа. Өнөөдөр иймэрхүү маягаар амьдарвал амь зуух боломж манай улсад байгаа билүү. Арай л доромжилсон хэрэг байгаа биз. Ажлаасаа гарах гэхээр нь бас болоогүй ээ сургууль төгссөн дипломыг нь барьцаа болгож эх хувиар нь авчихаад ажлаас гарахаар очиход нь гаргахгүй хэмээн дипломыг нь өгөхгүй тас гүрийчихдэг юм байх.

Ийм ажлын газар гаж бас байх аа. Монгол ардын зүйр үг байдаг даа, “Өртэй хүн өөдөлдөггүй” гэж. Хэн ч гэсэн авч байгаа цалин ч үгүй тэгсэн хэрнээ ажлын мал шиг өглөө оройгүй долоо хоногтоо нэгхэн удаа амраад зүтгээд байхсан билээ. Харийн улсад морь мал шиг зүтгээд сардаа нэг сая шахуу төгрөгийн цалинг монголчууд авдаг. Гэхдээ тэд өөрсдөө л элдэв зүйлийг хийж хэрэг түвэгт орооцолдохгүй бол өр ширэнд орно гэсэн ойлголт үгүй. Гэтэл эх орондоо үхтлээ ажиллаад авдаг хэд нь гэсэн чинь элэг хөшөөмөөр атлаа өрөнд ороод байна гэдэг зүйд нийцэмгүй. Нэг үеэ бодвол манай улсын цалин харьцангуй өндөр болж хийх ажил ч чамгүй сонголттой болоод байгаа. Атал манайдаа л сүлжээ дэлгүүрийн эхийг хатгагчдын нэг болоод байгаа “Миний сүлжээ” дэлгүүрийн үнэн төрх ийм байна гэдэг хэтэрхий амьдралгүй юм. Энэ бүгдийг бичихээр аягүй бол хүчээр авчраад ажилд оруулчихсан биш гарна л биз хэмээн энэ компанийн удирдлагууд бухимдах нь гарцаагүй, Гэхдээ хойшид гарах үр дагавраас бусдыг сэргийлэх л гэсэн хэрэг юм.

Баталгаагүй бараа зарна, ажилчиддаа дефекттэй бараа шахна, өрөнд оруулна гээд л асуудал ихтэй энэ сүлжээ дэлгүүрийг “Миний сүлжээ” биш “Луйварчин сүлжээ” гэчихвэл нэг их хол зөрж хэтрүүлсэн болохгүй биз ээ гэж санагдана.

Б.Анар

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (July 03, 2012 10:26:58 am )

    naadah chini gaigui yum bna NOMIN-giin ajilchid heden sayiin ortei bdag sh de

  • Anonymous (July 03, 2012 10:53:57 am )

    Ýíý äýëã¿¿ð ¸ñòîé ëóéâàð÷èí íü ¿ýíýí ø¿¿. ¨ñòîé ìóó äýëã¿¿ð. Ýçýí íü àéìààð öóñ ñîðîã÷ áàéõàà.

  • Anonymous (July 03, 2012 11:03:43 am )

    svljee delgvvr hariutssan zahiral ne Ariunaa gej hvvhen baidiin jinhene shulam aimar aashtai. tgd oroi bolonguut muudsan jimsee ajilchiddaa shahna tgd oorsdiinh ne awchirsan baraa ne dandaa hugatsaa ne duussan aimar baliar teriigee ter delgvvriinh ne ajilchid tuldiin bna lee hedii ter hvmvvs ene delgvvrt ajilj bgaa ch ardaa amidraltai ger bvltei hvmvvs biz de bas l hvvhdvvd hordoj l bgaa shd muuhai delgvvree neeree

  • Anonymous (July 03, 2012 11:06:47 am )

    yamar muuhai yum be yamarch baisan tootsoogoo hiih geed kassan deer irhed languunii vneneesee ilvv bdag yum bilee

  • Anonymous (July 03, 2012 11:26:49 am )

    iimerhuu zuil bdag yumuu. Yanaa yaj tevchij bnaa. Neg ni ch gesen ajlaasaa garahdaa buh bulaig ni delgej ajillaj bgaa humuustee byan boloh heregtei. Buyan boloh baitugai hamag ajiltnaa haluulna gej bodoj bval ugui shvv. huviin baitugai yuch bsan mongol ulsad murdugduj bgaa huuli jurmiin daguu uil ajillagaa yavuulna. Tiim bolohoor ajillaj bhdaa mash sn barimt tsugluulah heregtei. Naadahiig chin alaad ugii l duu. Hevleleer uzehed l hangalttai sh dee. Suhruulne sh dee.

  • Anonymous (July 03, 2012 11:52:14 am )

    manai duu ajillaj bsn bolhoor bi sain medeh yum bn. ene delguurt ajillaj bga humuus ni uneheer orovdmoor bdag yum bilee. baraagaa shahna. iluu urtasgasan tsagaar ogloo 10-aas shono 12 tsag hurtel ajillana. hariutssan hesgees gadna oor tasagt har ajiltan shg baraa zoono ugaana gd nerleed baival baragdahgui yum bn lee. ingej ajilluusnii etsest tsalingaa 2 sard 2-3 udaa tavih jisheenii. / jiriin bid 1 sard 2 udaa tsalingaa avdag/. 3 sar ajiluulsnii etsest duugee gargahaar bolhod baahan suutgal avad tsalin olgoogui olgoh yostoi bonusiig ni ogno ogno gechiheed suuld ni garsan huniihiig ogohgui gsn gsn. bi ochij uulzah gsn bolovch hodolmoriin geree baiguulaagui uchir erh zuin huvid undeslelgui bolson. ter olon ajiltnuudiin zovhon negniih ni setgegdel iimerhuu bn daa. ta buhen negiig bodoj nogoog tungaagaarai

  • Anonymous (July 03, 2012 11:55:31 am )

    minii suljee luivariin gazar

  • Anonymous (July 03, 2012 11:58:25 am )

    Баянзүрх салбар бол дампуу юм авхаар банкны ч тэр хямдралын ч тэр карт уншихгүй гээд зар тавьчихна бас болоогүй жимс аваад гэртээ хиллээд үзсэн чинь 300 гр дутуу байсан бас картнаас худалдагчил илүү мөнгө татдаг юм байна лээ шүү

  • Anonymous (July 03, 2012 12:15:54 pm )

    nomingiin baliar yumnuud boonii uniig todoor bichij hereglegchdiig tooruuldgee bolimior yum. tod uniig ni haraad awsan hoino bichuulehed neeh unetei garch irne. minii suljee arai deer.

  • Anonymous (July 03, 2012 12:20:27 pm )

    Ha ha ene Anar gene uu setguulch uhaantai yu saihan shaaj bna aa. Ta nar tegeed chaddag yum bol Minii svljeeg haalagchih l daa ha ha. Harin ch sain menegeruud ajilladag yum shvv.

  • Anonymous (July 03, 2012 12:23:53 pm )

    Za ter 13 -n NARNII ZAMIIN DELGUUR ni ajilchidaa ogloo delguuree toiruulj guilgej baihiig neg udaa haraad gaihsan yamar Hoid solongos Hyatad bish.Bohiin orgoonii tend baidag delguur ni avsan nogoog mini 2 dahin bicheed barigdsan ch yr toohgui uuchlaarai ch baihgui

  • Anonymous (July 03, 2012 12:25:34 pm )

    Sansar supermarket gej bas neg hugiin suljee baigaa. Ulaan looli, alim geh met jims nogoogoo uutaar bureed tavichihna hariad zadlaad uzeheer dandaa muudcan baihiin. Iimerhuu luivar hiigeed baigaa suljee delguuruudiin talaar dorvitoihon niitleluud bichij humuust bolon holbogdoh baiguullaguudiih n sonort hurgej baimaar yumaa. Tehgui bol hereglegchdiig bol unenhuu toodguin bn lee.

  • Anonymous (July 03, 2012 1:00:13 pm )

    ene zavaan delguuruud shde ali ch salbar ni omhii unertei bdgiin sonin shu omhii delguur gj nerley

  • Anonymous (July 03, 2012 1:53:33 pm )

    nomingiinhanii oruulsan medee yu kk huurhun dain zarlaj bnaa. reklamuudaaraa odoo bur shuud shuud hoorondoo ug hayaltsaj bgazdee

  • Anonymous (July 03, 2012 2:12:44 pm )

    Ariunaa gdg chin Sergelen zahirlin ehner top model shuu dee. sergelen 2 yanzaar ashig olno. N1 ajilchdad dutagdal uuruulne.N2 hariltsagchaas huni Abna daa.

  • Anonymous (July 03, 2012 2:53:33 pm )

    luivarchin delguur.baraan deere hyamd une bichcheed bichuuleheer unetei uner avdag surtsan garuud.iim yavdal neg bish udaa garsan

  • Anonymous (July 03, 2012 2:54:59 pm )

    yamarch songoltgui, heden turuliin baraagaa neliitel urj tavchaa l

  • Anonymous (July 03, 2012 4:01:30 pm )

    Top mebeli chin shal oor uil ajillagaa yvuuldag compani shuu dee

  • Anonymous (July 03, 2012 5:10:38 pm )

    яг үнэн. Зайсанд байгаа дэлгүүрт нь карт нь авсан бүх бараанд үйлчлэхгүй байгаа юм. Үгүй номин гэх мэт дэлгүүрүүдэд хөнгөлөлтийн карт нь хөнгөлдөг ш дээ гэхэд тэнд бүх бараа нь хямдхан болохоороо ордгүй гэнэ. Үнэн алиа хошин шогийн газар байдийшд. Ороод авах юм олдохгүй өмхий үнэртсэн газар. Яалтчгүй зогсоол олдоогүй өнгөрвөл ундаа мундаахан авахад алзахгүй бусдыг нь идвэл үхнэ шүү. Аюултай

  • Anonymous (July 03, 2012 8:35:02 pm )

    estoi aimar humuus shuu delguuriin darga nyamsuren gedeg hun bdg gesen odoo jinhene demii urt nasalj bgaa hun yum chig bnle zohion bguulagch nyagtlantaigaa niileed hun urund oruulaad bj bdg nyagtlan ch gj dee yu ch medku jaahan ohin ongirool heden hudaldagch kassaa pizdagaar ni duudaad bj bdg aimar yum bnlee ed nar udirdah ajiltnaa songoj chaddaggui zaluu humuus ni hurdhan garaad yavdag dandaa hogshin muu muuhai burdsen avgai nar ni ulddeg bi nztaigaa ajillaj blaa muu hun bj bolno tiim muu humuus bj bolohgui nyamsuren avgai ta odoo busaddaaa zai tavij uguh tsag boloson shu bi tom lamtai hun geed uuriiguu huuraad amidar daa humuusiig arai denduu tsuhurch suhurtul nyamsuren tamlasan olon havar negendee end dandaa uneng bichsen bn harin ch ajilchid tevchsen shu

  • Anonymous (July 03, 2012 10:33:07 pm )

    Minii suljee unen muu, huuhdiin pampersiig zusej awaad bustaagad naatsan baiga yum chini, hudaldagch nar ni arai denduu. bas Ulaanbaatar Marshe gej delguur baina, danda ahulhi dvd, 1 sar boltson gurlin boowdnud, hugtsurtsen chocoliete, zardag, tgd menegeruudinh haristagaui soyolguig ni yana, neg muu dleguurt zohion baiguulgch, hangamjiin nayraw hiidegee surhii ged bodchtgiim shig baigaam. Ulaanbaar ih dleguuriin marshe bas haytad pomidoriig devshiliin pomidor gej zardag, bas kassn deer cohoor une ni shaal uur iluu garch irdeg, Dvd kinonuudni bgdeere hulhi. awah yum baihgui shuu.

  • Anonymous (July 03, 2012 10:34:32 pm )

    Minii suljee unen muu, huuhdiin pampersiig zusej awaad bustaagad naatsan baiga yum chini, hudaldagch nar ni arai denduu. bas Ulaanbaatar Marshe gej delguur baina, danda ahulhi dvd, 1 sar boltson gurlin boowdnud, hugtsurtsen chocoliete, zardag, tgd menegeruudinh haristagaui soyolguig ni yana, neg muu dleguurt zohion baiguulgch, hangamjiin nayraw hiidegee surhii ged bodchtgiim shig baigaam. Ulaanbaar ih dleguuriin marshe bas haytad pomidoriig devshiliin pomidor gej zardag, bas kassn deer cohoor une ni shaal uur iluu garch irdeg, Dvd kinonuudni bgdeere hulhi. awah yum baihgui shuu.

  • Anonymous (July 03, 2012 10:35:05 pm )

    Ulaanbaar ih dleguuriin marshe bas haytad pomidoriig devshiliin pomidor gej zardag, bas kassn deer cohoor une ni shaal uur iluu garch irdeg, Dvd kinonuudni bgdeere hulhi. awah yum baihgui shuu.

  • Anonymous (July 03, 2012 10:35:22 pm )

    Ulaanbaatar Marshe gej delguur baina, danda ahulhi dvd, 1 sar boltson gurlin boowdnud, hugtsurtsen chocoliete, zardag, tgd menegeruudinh haristagaui soyolguig ni yana, neg muu dleguurt zohion baiguulgch, hangamjiin nayraw hiidegee surhii ged bodchtgiim shig baigaam. Ulaanbaar ih dleguuriin marshe bas haytad pomidoriig devshiliin pomidor gej zardag, bas kassn deer cohoor une ni shaal uur iluu garch irdeg, Dvd kinonuudni bgdeere hulhi. awah yum baihgui shuu.

  • Anonymous (July 04, 2012 12:36:57 am )

    minii delguureer bitgii uilchluuleere bainga ard tumniig luiwardaj unee zorgoro nemdeg baraani urd hyamd une kassnd ochihor nemegdeltei une ter bur humus heruul hiideggui bolohor buur garshsan luiwarchid 13 r horoolold bairaldag minii delguur busad ni bas adil //////11111

  • Anonymous (July 04, 2012 1:07:21 pm )

    minii delguur odoo l aldaagaa zasahgui bol dampuurna minii bodloor delguuriin darga zb nar archaagui bn

  • Anonymous (July 04, 2012 1:33:20 pm )

    MINI DELGUR DAJGIUSHDE HUMUS OORSDO SONGOLTO HJ CHADADGUI REKLAMDSAN BOLGON RU GUIGED MUULSAN BOLGONIG MUULAD BDIMU SONGOLTOO ODO BOLTOL HJ CHADAHGUI BWAL OORSODDO GOMD

    • nergui (November 24, 2016 8:57:48 pm )

      onoodor minii delguur orloo baraandaa tavisan une cassnii une ni zoruutei baih yum; buustaitai makfa goimon 3010-2630=380togrogiin zoruutei,luuvantai herchsen guriliin hugatsaa ni 11sariin 18nd uildverlegdsen hogtsorson baidaltai bailaa ta buhendee helened minii delguureer bitgii uilchluuleerei gej zahiidaa!!!

  • Anonymous (January 04, 2013 10:42:59 pm )

    shin jileer baahan hudlaa zuragtaar reklamdchaad tanai yu m hyamdraagui bsishde odo tsagaan saraar bs baahan hudla hudlaa yum yarial bolioch

antalya rent a car