antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 18 comments

Хятад охины хувь заяа сая сая хүнийг цочирдуулж байна

нийтлэсэн Admin

Хоёр настай бяцхан охиныг машинаар дайрч, зугатаасныг харуулсан видео бичлэг дэлхий нийтийг цочирдуулж байна. Санаатай гэмээр энэ хэрэг аравдугаар сарын 13-ны өдөр Хятадын Фушан хотод гарсан бөгөөд аавынхаа компьютерийн техник хэрэгсэл зардаг дэлгүүрийн хажууд тоглож байсан охиныг дунд оврын ачааны тэрэгтэй жолооч дайрч хүндээр гэмтээсэн юм. Хамгийн аймшигтай нь нялх охиныг харсаар байж дайрсан эхний жолооч дөнгөж зугатаасны дараа буюу гурван минутын дараа өөр нэг машинтай жолооч замын голд хэвтэж байгаа охины биен дээгүүр дахин дайрч гарсан байв. Хоёр дахин машин ирэхээс өмнө буюу гурван минутын хугацаанд охины хажуугаар ч хоёр ч хүн өнгөрсөн боловч охинд анхны тусламж үзүүлэх нь байтугай дээгүүр нь алхахаа шахаад өнгөрсөн юм. Ингээд хоёр ч машинд дараалан дайруулсан хоёрхон настай бяцхан охины хажуугаар 18 хүн юу ч болоогүй өнгөрсөн бол 19 дэх хүн буюу хог түүдэг нэгэн гуйлгачин эмгэн цусанд будагдсан охиныг анзаарч, тусламж хүсчээ.

Охин одоо Хятадын өмнөд мужийн цэргийн эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байгаа талаар CNN агентлаг өнөөдрийн онцлох мэдээлэлдээ дурьджээ. Хэрэг өнгөрсөн пүрэв гаригт буюу аравдугаар сарын 13-ны өдөр гарсан юм. CNN-ий сурвалжлах багийнхан Фушан хотод болсон хэргийн газарт очиход зам дээр охины цус урт мөр татуулан урсаж, хоёр хэсэг газар дугуйран харласан байсан нь охиныг хоёрантаа машинаар дайруулсныг гэрчилж байв. Охиноо Юэй юэй гэж өхөөрдөн дууддаг ээж нь эмнэлгийн  сэхээн амьдруулах тасгийн үүдэнд “Ээждээ буцаад ир л дээ” хэмээн уйлан гуйж байсан нь элэг эмтэрмээр байсан талаар СNN бичжээ. Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байгаа охины тархины ажиллагаа маш муу байгаа талаар охины ээж ярьсан байв.

Хүүхэд санаатай дайрсан машины жолооч нар болон цусандаа хутгалдан хэвтэж байсан бяцхан охиныг үл хайхарсан хөндлөнгийн хүмүүс замын хяналтын камерт бичигдэж үлдсэн бөгөөд хүний мөсгүй, аймшигтай энэ үйлдэл интернетэд тавигдсанаар олон нийтийн эгдүүцэл, зэвүүцлийг дээд цэгт нь хүргээд байна.  Хятадын эдийн засаг хурдацтай өсч байгаа ч хүний үнэлэмж, үнэ цэнэ улам үнэгүйдсээр байгаагийн хамгийн сүүлийн жишээ нь дээрх явдал юм. “Twitter”-тэй адил олон хэрэглэгчтэй Хятадын “Sina Weibo” сайтад камерын бичлэгт санамсаргүй бичигдэж үлдсэн хүний үнэргүй хүмүүсийн эсрэг компанит ажил өрнүүлэх санаачилга гаргаж, дөрвөн сая гаруй хүн нэгдсэн байна. Түүнчлэн охиныг хамгийн түрүүнд тусалсан 58 настай, хог түүдэг эмгэнийг хотын захиргаа болон бизнес эрхлэгчид шагнахаар болсон гэнэ. Харин бяцхан охиныг дайрч зугатаасан машины жолооч нар болон хэргийг нүдээр харсан ч түргэн тусламж дуудалгүй, хажуугаар нь өнгөрсөн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ажээ. Гэрчүүдийн зарим нь хүүхэд зам дээр хэвтэж байгааг анзаараагүй гэсэн мэдүүлэг өгсөн бол нэг нь цусандаа хутгалдсан охин уйлж байхыг харсан гэжээ. Тэрбээр “Би охины хэвтэж байсан замын хажуугийн дэлгүүрт орж, худалдагчаас хүүхэд нь гадаа тоглож байсан уу гэж асуусан боловч тэр “Үгүй” гэж хариулсан. Би өөр яах ёстой байснаа сайн мэдэхгүй байна” гэжээ.

Зам дээр цусанд хутгалдан хэвтэж буй нялх хүүхдийг хайхралгүй өнгөрч явсан хүмүүсийг Лос Анжелесын нэгэн сэтгэл зүйч “Хариуцлага гэдгийг мэдэхгүй нийгмийн зарим бүлгийн сонгодог жишээ” гэж тодорхойлсон байна. Нялх хүүхдийг зам дээр үхвэл үхэг гээд орхисон энэ хэргийн дараа хүн чанар, ёс зүйн асуудал өдгөө Хятадын хэвлэл, мэдээллийн гол сэдэв болж байна.

Охин одоог хүртэл ухаан ороогүй байгаа бөгөөд эмч нар түүнд тархи нь үхэжсэн гэсэн онош тавиад байгаа аж. Охины гэр бүлийнхний амьдардаг байсан Фушан хотын валют арилжааны нэгэн компани аав, ээж хоёрт нь охиныхоо эмчилгээнд зориулахыг хүсч, 8000 ам.доллар хандивласан бол бяцхан охинд тусалсан 58 настай эмээд өөр нэгэн компани мөн 8000 ам.долларыг буцалтгүй тусламж болгон өгчээ.

Хоёрхон настай бяцхан охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг дэлхийн сая сая интернет хэрэглэгчдээр тогтохгүй хүний эрхийн олон улсын байгууллагынхны анхаарлыг маш ихээр татаж байна. Тэд бүгд бяцхан Юэй Юэйг амьд үлдээсэй гэж хүсч байна.

Видео бичлэгийг энд дарж үзнэ  үү

Холбоотой бичлэгийг энд дарж үзнэ үү

Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (October 20, 2011 11:00:16 am )

    jungaa nariig mongoloos bugdiig n huuj gargaval taarna udahgui bid nar iim bolno shu

  • Anonymous (October 20, 2011 11:31:15 am )

    hujaanuud ugaasaal iiml hvmvvs delhii niited shiwshgee delgeleedee.hajuugaar ni ungursun bvh hvmvvsiig olood buudwal taarna.

  • Anonymous (October 20, 2011 11:41:44 am )

    muu nobshnuud heleh ug unendee oldohgui bna

  • Anonymous (October 20, 2011 12:43:26 pm )

    arai denduu hun chanargvi uls umdaa iim jaahan amitniig gemteechiheed zugtaj bgaa ter jolooch zam deer ni yahaa medehgvi hewtej bgaa ter ohiniig yadaj zamaas gargaad tawichihgvi dee.

  • Anonymous (October 20, 2011 2:27:57 pm )

    Yamar geechiin aimshig ve ene odoo? Adguus ch ingexku de. Muusain adgiin shaarnuud

  • Anonymous (October 20, 2011 3:50:35 pm )

    Manai mongold baigaa hytaduudig hoohin tuld ehleed mongolchuuda toroo stevrli daran hyatduudig orsdool yvchin ygad gevel manai tor zasag iim hun chanargui zurehguu humuusig burhan mit shutej dahin holguul baiga biz dee ohidon heden har togrognii hoinos ovorton ordog hyataduudad zureh baihguu tednar 1 moni toloo uhdeg te ohnii eej ch gesen ohinoo harad suuj baihgu mongnii hoinos ohino iim baidald huregsen eejin orovdo dish harin en johon ymarch bie hamgailah chadalgui ohniig amdrasai gej zalbarae zurehgui humuuser mongol duurj baiga shuu ter byastgan ohin horhon ohin Hytad hun boloj torsond bi haramsaj bn

  • Anonymous (October 20, 2011 4:11:40 pm )

    bur arai denduu archaagui hun chanargui humuus bna. hun bish zombi nar bna.evii evii ter muu nyalh huuhed huytadad torson ni buruutai yum uu? ter jolooch sandaraad aisan baij bolno gehdee tend bsan amis sugnuud tuslaj hun bolj boloh l bsan sh dee hajuugaar ni ongorson hun bolgon tamd ochig

  • Anonymous (October 20, 2011 8:06:15 pm )

    uneheer hujaa nariig uzen yadaad bur noir ch hurehgui yum shig bna. burhan gej baidag l yum bol ter humuusiig zaaval tamruu ni bur erthen yavuulaasai bilee

  • Anonymous (October 21, 2011 9:42:13 am )

    arai ch de hujaa nar neeree joohn huuhed j gesn hun shte orowdoltei yumaa hun am ihtei bj bolno gehdee ene ohinig yaj bga yumbe ziwuun amitad…….

  • Anonymous (October 21, 2011 3:18:42 pm )

    uneheer uilmaar yumaa. aimshigtai, gutamshigtai buzriin hujaa nar. mongold barilga deer ajildag hujaa nar bugd ter ohinii hajuugaar ungursun hujaa nartai adil bgaadaa. yaamaar ch yum be dee…

  • Anonymous (October 21, 2011 4:01:54 pm )

    setgel emterch bna BUDUULEG HARANHUI, HUN CHANARGUI HUJAA NARIIG UZEN YADAJ BNA.hund tusalbal shiitgedeg huuliin gaj togtoltsoo n tedniig ymar humuus ve gedgiig haruulj bna

  • Anonymous (October 21, 2011 5:56:12 pm )

    emeeg sain shagna oxin xurdan edgeerei xariutslaga tsoozox xvmvvst bvgdend ni tsoots

  • Anonymous (October 21, 2011 6:01:44 pm )

    emeeg sain shagna oxin xurdan edgeerei xariutslaga tsoozox xvmvvst bvgdend ni tsoots .0

  • Anonymous (October 22, 2011 5:51:10 pm )

    tiim shvv emchlegdeed amid vldeesei
    ted yasn hvnii vnergvi amitad we araichdaa

  • Anonymous (October 22, 2011 10:37:41 pm )

    hytad ch bsan mongol ch bsan hamagui hvni mosgui hvn chanargui horon muu sanatai delhi der bga bvh muu hvmvs zailad arilad ogosei te sn hvmvs j yahaw mororo l ywjga shde te

  • Anonymous (October 22, 2011 10:39:58 pm )

    setgel emtermer yuma omnos ni bie owdjlo
    ewguima ene hujaa nar araijde

  • Anonymous (October 23, 2011 3:20:27 pm )

    hunii ochuuhench gesen unergui zevuun novsh nar. heleh unendee oldohgui bna.bi ooroo 2nastai ohintoi bolohoor nulims garch bna. ymar aimar ym be? hunii ami nas iim unegui bolchihson ymuu ene horvoo chin yu l bolood bna daa

antalya rent a car