Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар ард түмэн аль нэг намд давуу эрх олгосонгүй. Харин дахин хамтрах боломжийг нээж өглөө. Харин санаачлагыг нь АН-д олгов. Санаачлагыг олгосон гэдэг нь арай илүү суудал олгосоноос үүдэх эрх юм. Тиймээс АН-ын дарга Н.Алтанхуяг амралтын өдөрүүдэд баяраа тэмдэглэхийн зэрэгцээ дараагийн Засгийн газрынхаа хар зургийг гаргаж, хувь заяаг нь тодорхойлохоор намынхаа нөхөдтэй зөвлөлдөж эхэлжээ.
МАН-тай хамтрах уу? эсвэл МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэлтэй хамтрах уу? гэдэг талаар мэргэ төлөг буулгахаас наагуур юм болж байгаа бололтой. Хамгийн түрүүнд парламентад 10 гаруй суудал аваад байгаа МАХН-МҮАН-тай хамтрах талаар бодож эхэлсэн байна. Энэ бодлогынхоо хүрээнд АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар ярьж, уулзалт товлож хамтарсан Засгийн газар байгуулахаар хэлэлцээр эхлүүллээ гэж эх сурвалж мэдээллээ.
Н.Алтанхуягийн санаачлагыг Н.Энхбаяр тун болгоомжтой хүлээн авч, нөхцөл байдлыг сайн шинжлэх ёстой гэсэн байр суурийг баримталж буй бол ядарсан үед нь тус болсон намынх нь нөхөд тун ч баяртай байгаа гэнэ. Тиймээс л УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтнүүд яаран сандран хэвлэлийн хурал зарлаж шинээр байгуулагдах Засгийн газарт уриалгахан орно гэдгээ мэдэгдээд авав.
Харин Н.Энхбаяр долоо хэмжиж нэг огтлоно гэсэн бодлого баримталж байгаа бололтой. Тэрээр Засгийн газарт орвол МАХНАН болж шүүмжлээд байсан МАНАН болно гэдгээ ойлгож байгаа гэнэ. Өмнө нь МАНАН-гийн Засгийн газрыг шүүмжилж явсан хүн өөрөө МАХНАН-гийн Засгийн газрыг байгуулахаар хэлэлцээр хийх нь шударга явдал мөн үү? гэж ам асуухаас ихээхэн эмээж байж мэднэ. Юутай ч гэсэн Н.Энхбаяр Н.Алтанхуягийн “хуримын урилга”-ыг баярлан хүлээн авсангүй.
Үүний зэрэгцээ Н.Алтанхуяг, Н.Энхбаярын шинэ “болзоо”-г ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таатай хүлээн авахгүй байгаа гэнэ. Тиймээс АН-ын удирдлагыг дуудан уулзаж болчимгүй үйлдэл хийхээ зогсоохыг үүрэгдсэн байна. Учир нь та нар МАХН-МҮАН-тай юу бодож эвсэж байна? Эвслээ ч танай Засгийн газрын хувь заяа бүрхэг байна. Тэгээд ч ирэх 2013 онд эвслээс би ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Та нар намайг дэмжих гээд байна уу? Н.Энхбаярыг дэмжих гээд байна уу? гээд бодлогоо тодорхой болгоорой. Ийм хэлэлцээр хийхийн оронд МАН-ын удирдлагатай учраа ол гэсэн утгатай заавар зөвлөгөөг өгсөн гэсэн яриа саарал ордноор таржээ. Үнэн худлааг гэрчлэх хүн одоогоор гарч ирээгүй байна. Удахгүй хэлэлцээрийн талаар илүү тодорхой мэдээлэл гарах биз.
Ийнхүү АН, МАХН-МҮАН-ын хэлэлцээр амжилт муутай эхэллээ. Хэрвээ энэ хоёр нам эвсвэл 1996-2000 он давтагдаж жилд нэг Засгийн газар огцордог болно. Ерөнхий сайд болох хүсэлтэй хүмүүст энэ нь сайхан шийдвэр ч байж мэднэ. Гэвч улс орны хөгжлийн том төслүүд зогсч, эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьжиргаа муудах болно. Тиймээс л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын удирдлагуудад заавар зөвлөлгөө өгч эхэллээ. Удахгүй АН-ын удирдлага өөрсдийнхөө шийдвэрээр асуудалд хандах уу? Ерөнхийлөгчийн зөвлөлгөөг дагах уу? гэдэг нь тодорхой болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 03, 2012 10:02:49 am )
źðõèéëºã÷ Ýëáýãýýã áàãàëçóóðäàõ òºëºâëºãºº áàéíà äàà
-
Anonymous (July 03, 2012 10:10:36 am )
exs enxbayriig dagabal noxoin zamaar orno. xulxudaj sursan xuntei xamtarbal saixan xulxudax bailgui. exs enxbayriin shuud xural xezee bolox gej baina. ter ulaan, chuluunbat nariig shalgax tsag bolson baimaar yum daa.
-
Anonymous (July 03, 2012 10:31:56 am )
ENE CHINI XARIN XUJAAGIIN UXUULAX XUUDAS BAINA UU?
-
Anonymous (July 03, 2012 10:56:27 am )
Sain bodoh heregtei shvv, burhan orshoog
-
Anonymous (July 03, 2012 12:30:06 pm )
oorsdoo hooj yavuulsan garuudtaigaa negdvel teneg yum boloh bh daa
-
Anonymous (July 03, 2012 1:24:53 pm )
negdeed ene neg delhii daahgui hulgaich nariig baih estoi gazar n ilgee!
-
Anonymous (July 03, 2012 3:08:34 pm )
Арай угуй байлгуу дээ
-
Anonymous (July 03, 2012 5:30:56 pm )
MAN-AN -giin gol luivarchdaac ard tumen arai gej calj baihad ardchilcan erenhiilugch Elbegdorj dahiad eh ornoo zarj ,ard tumnii uzehgui baigaa namtai negdej zacagaa baiguul ,ter bitgii hel Batboldiig caid bolgoh tuhai zuvluj baigaa ni Manai elbegdorj chini bur eree tseeree aldaj baih chivdee.Erenhiilegch chini namaacaa tatgalzdag gej duulcan ym baina .Harin manai Elbegee darga hocluuldag bololtoi dogoo .ARd olon harj baina , 2013 ond yah lboldoo ??????????????????
-
Anonymous (July 03, 2012 6:09:11 pm )
Элбэгдорж эдийн засгийн алуурчдын гар хөл болсон нь ойлгомжтой болж байна. Оюу толгойн гэрээг засна, Таван толгойг ард түмэнд өгнө гэсэн нь түүнд ерөөсөө таалагдахгүй байгаа юм байна
9 Comments