antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2012 14 comments

Өвөрхангайд Г.Батхүүг унагахад З.Энхболд оролцжээ

нийтлэсэн Admin

Сонгуулийн ширүүн тулаан өрнөөд намжсан ч ялсан, ялагдсан хүмүүсийн улс төр дуусаагүй байна.

Санал хураалтын өмнөх өдрүүдэд мөнгө тараасан, хууль зөрчсөн, намаас нь хөөсөн гэх зэрэг ширүүхэн үйл явдалууд өрнөж байв. Тухайлбал Өвөрхангай аймгийн УИХ-ын 10-р тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, М.Зоригт нарыг иргэдэд 168 сая орчим төгрөг тараасан гэж намынх нь нөхөр нь матаж орхисон. Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар тэднийг мөнгө тараасан гэдгийг баримтаар нотолж чадна хэмээгээд намаасаа хөөгдсөн билээ. Харин үүний цаана бас л их улс төр явж байжээ гэдгийг өнгөрсөн хойно нь АН-ынхан шивнэлдэж байна. “АПУ”-гийн Г.Батхүү, “Монгол шуудан”-гийн М.Зоригт нар мөнгөтэй, бэлтэй хүмүүс тул мөнгө тараасан гэхэд итгэх хүн олон. Дээр нь унасан бөхдөө хайртай байдаг монголчууд намаасаа хөөгдсөн Т.Хасбаатарыг өмөөрч Г.Батхүү, М.Зоригт нарын хувьд байдалд хүндээр эргэсэн. Сонгуулийн өмнөх хэдэн өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй явсан энэ мэдээ иргэдийн сонголтонд нөлөөж, Г.Батхүү, М.Зоригт нар тойргоосоо гарч чадсангүй. Өрсөлдөгч нь биш, харин тогоон дотроосоо нэр дэвшигчдээ хууль зөрчсөн гэж мэдэгдсэн нь бас нэгэн сонин үзэгдэл байв.
Харин ойрын эх сурвалж АН Өвөрхангайн тойргоо алдсан нь АН-ын нэгэн лидертэй холбоотой гэж мэдээллээ.  Намынхаа жагсаалтанд хоёрт бичигдэж, дахин парламентад залрах нь тодорхой болсон З.Энхболд гишүүнийг Г.Батхүүтэй зөрчилтэй байдаг тухай намынхан нь ярьдаг. Дээр нь Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан Т.Хасбаатар бол З.Энхболд гишүүний хүн. З.Энхболд хуулиа мэднэ, яаж унагаахаа ч бас мэддэг аж. Тиймээс Г.Батхүүг унагахад мөнгө тараасан гэсэн мэдээлэл цацсан Т.хасбаатар гэгч  З.Энхболдын команаар хөдөлсөн тухай зарим эх сурвалж хэлж байна. Тэд нэг намын гишүүд, олон жил нэг “ангид” хамт суусан ч хоорондоо байнга зөрчилтэй байжээ. Г.Батхүү бол “Алтан гадас” фракцын луухгаруудын нэг. Харин З.Энхболд гишүүн энэ жил “Шонхор” нэртэй цомхон хэрнээ хүчтэй дуугардаг фракцыг нам дотроо байгуулсан билээ. Тэдний нам дотроо таардаггүй зөрчил нь намынхаа суудлыг нэгээр хорогдуулсан гэж үзэх хүн байна. Ямартаа ч энэ үйл явдлаас ажиглавал Өвөрхангайд тийм ч танил, нөлөөтэй биш С.Чинзориг, Н.Төмөрхүү нар МАН-ын хүчээр гарч ирээгүй бололтой. Харин АН дотор өрнөсөн зөрчил дундаас хожоо хийсэн аж.
Т.Гэрэл

 

http://www.24tsag.mn/content/13886.shtml


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (July 03, 2012 10:01:34 am )

    Áàòõ¿¿ áîë Ýíõáîäûí àëáàí òóøààëûí òºëººëõ òýìöýëä õ¿÷òýé ºðñºëäºã÷ ø¿¿ äýý

  • Anonymous (July 03, 2012 10:03:32 am )

    Hi o.mend today yaraltai setgeleesee 5 sayr tuslah hvn bnuu nuutsg chand hadgalna olimpsong yahoo haygar holbogdnuu yaraltai

  • Anonymous (July 03, 2012 11:26:03 am )

    Үүнийг бас яаж мэдвээ З,Энхболд юуг ч чаддаг хүн агуу

  • Anonymous (July 03, 2012 12:57:24 pm )

    Шаал худлаа мэдээлэл

  • Anonymous (July 03, 2012 3:14:16 pm )

    ene medeeleliiig erguu usan t1 hun bichsn bololtoi hahha

  • Anonymous (July 03, 2012 4:12:53 pm )

    Hudlaa shaa malaa

  • Anonymous (July 03, 2012 4:28:13 pm )

    Bathuu zail

  • Anonymous (July 03, 2012 4:52:53 pm )

    арай ч дээ болимоор юм битгий худлаа бичээч ээ

  • Anonymous (July 03, 2012 5:54:58 pm )

    bathuu odoo bolnoo neeeg l ih buduun gar UIH suugaad l yu ch hiideg yum buu med erliiz morio mongol aduu gej uralduulaad bdag hyn de

  • Anonymous (July 03, 2012 7:32:17 pm )

    bolmoor ymaa araich dee enhbold gishvvn hunii muu uzeh hun bishee
    harinch ih zvil hiij bga sain hun shvv

  • Anonymous (July 03, 2012 11:28:58 pm )

    Tun ch boditoi baij boloh medeelel baina

  • Anonymous (July 04, 2012 9:40:56 am )

    Батхүү Энхболдтойгоо үзэлцэх хэрэгтэй их хурлын дарга мөрөөдөж явсаны нь Эхнболд мэдээд ташаад унагавдаа тарган хүн унахдаа айхтар өвдсөн байхаа Энхболд бол ёрын хүн муутай хүндээ

  • Anonymous (July 04, 2012 10:08:43 am )

    З.Энхболд нэгийгээ унагаах хүн биш. Ардчилсан намыг дотор нь хагалах гэсэн хүмүүс ийм худал зүйл бичиж байна. Өвөрхангайх Батхүүг архины үйлдвэртэй, монголчуудыг архинд живүүлж байна гэж ам муутай байдгийг баттай эх сурвалжаас авлаа

  • Anonymous (July 04, 2012 1:14:33 pm )

    Ашгүй дээ Батхүүг унагасан нь зөв. Зөв юм хийжээ.

antalya rent a car