antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 3 comments

Хятадуудын тавьсан зам дахиад л асуудал үүсгэв

нийтлэсэн Admin

Зам, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа ойрын жилүүдэд япончуудтай өрсөлдөн Хятадын компаниуд Монголын замын салбарыг атгаж, ноёлох гэсэн бодол өвөртлөх болсон. Тэд хотын захиргаанд нэг хүнтэй байхад л авлига өгөөд тендерт амархан ялж болдог тухай нутаг нэгтнүүддээ ярьж, үүнийгээ бодит амьдрал дээр ч хэрэгжүүлэн бүтээн байгуулалтын тендерт Хятадын компаниуд ялалт байгуулах болсон. Үүний хор хохирол хоёр улсад болоод иргэдэд шууд нөлөөтэй. Өнгөрсөн намар гурван сарын хугацаанд иргэдийг бухимдуулж хийсэн Дарь-Эхийн замыг өнөөдөр харсан хэн боловч шинээр тавьж зассан зам гэж харахааргүй байгаа. Энэ тендерт “Эйч-Кей-Би интернэйшнл” хэмээх Хятадын томоохон групп ялалт байгуулж, төсвийн мөнгө багагүй үрэн таран хийсэн юм.

Угтаа бол замын төсөл авсан компани хашлага, зүлэгжүүлэлт гээд бүгдийг хариуцах ёстой ч тэдний хийсэн замын хашлага мэргэжлийн хяналтаар шаардлага хангаагүй гэсэн нэр томъёог авч “Минжит булган” ХХК-ийн бэлэн хашлагыг суурилуулахаар болсон. Саартай, сайртай хийгдсэн Дарь-Эхийн зам ашиглалтад орсноосоо хойш гурван сарын нүүрийг үзэлгүй хорхойтсон шүд шиг эмтэрч цуурч жолооч нарын уурыг барсан. Гэтэл ашиглалтад ороод удаагүй бас нэгэн хятад зам асуудал үүсгээд эхэлжээ. Ховдын Хөшөөтийн нүүрсний баялгийг баруун хилээр зөөж дуусгах төлөвлөгөөний дагуу хийгдсэн тус зам нь баруун хилээс Хөшөөт хүртэлх хар зам юм. Энэ замыг мөн л Хятадын компани гүйцэтгэсэн бөгөөд “Мон-Энко” ХХК өөрсдийн зардлаар тавиулсан юм. Уул уурхайн олборлолт, хүнд механизмын тээвэрлэлт хийж байгаа компаниуд байгаль орчин сүйтгэхгүйн үүднээс хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийх, ийм орчноо өөрсдөө бүрдүүлэх ёстой. Гэтэл нүүрс олборлохгүй байгаа гэж тайлбар өгсөн “Мон-Энко”-гийн ачааг зөөсөөр барлагийн хөндийд тавьсан хужаа нарын зам энэ хаврын борооны ая даахгүй үйрээд уначихжээ.

Саяхан энэ замын хагархайгаас болж уул уурхайн тээвэрлэлт хийсэн машин жижиг тэрэгтэй мөргөлдөж 1 хүүхэд, 1 том хүний амь нас эрсэдсэн бөгөөд энэ хэргийн шүүх хурал удахгүй болох гэж байгаа мэдээллийг нутгийн иргэд өгсөн юм. Дарь эхийн замын гурван сарын насжилтыг давтсан Хөшөөтийн зам өдгөө жолооч нарын хараалыг бас л идэж байна. Харин зам нь үйрээд, бараг урсаад дуусчихсан байхад МАН-ын Засгийн газар энэ замаар баруун аймгуудад шоу хийсэн билээ. 315 км зам гэдэг тоглоом биш. Эсвэл хорооллын дундах энгийн нэг бүтээн байгуулалт огт биш. Ингэж төрийн төсвийн мөнгийг үрж, чанаргүй замын компаниудад байдаг тендерээ алдаж, хятадуудыг тэжээх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
П.Сүндэр (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 29, 2012 5:44:03 am )

    novshnuudaa yariad baihaar buruutanguudiig haigaachee. Zamiin tosoliig hedhen hun l meddeg gesen biz dee. Ted nartai hariutslaga tootsoh tsag bolson.HUmuusiinhee ami nasiig,mashiniihaa hohirliig toluuleh heregtei.Ene zam barisan hariutslagiig hen hariutsah be?, hoohod ezen garch irne biz dee. heden davhar huchilt baihaas hed n baigaa uam geed, mergejliin humuus zam barij baihad harj shalgah heregtei biz dee, heleh ug oldohgui bna, ene zam muu barigdsan n mergejliin baiguullaga zasgiin gazartai shuud holbootoi.Hen negen iim chanargui zam hiihiig zovshoorch dundaas n mongiig n avsan baigaa. Uuniig shalgaj zov medeelel ogoh humuus baina uu

  • Anonymous (June 29, 2012 12:25:51 pm )

    Хужаануудаар битгий юм хийлгээч, Япончуудаар хийлгэх хэрэгтэй тэд бол авилга өгдөггүй үнэн сэтгэлээсээ шударга сайн чанартай хийдэг шүү дээ

  • Anonymous (June 29, 2012 10:28:34 pm )

    хужаа нарыг хурдан зайлуулмаар юмаа.тэднээс мөнгө авсан гахай тэр зам дээрээ үхээсэй

antalya rent a car