antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2012 12 comments

Pitbull долдугаар сарын 20-нд Монголд ирнэ

нийтлэсэн Admin

Алдарт дуучин Pitbull ирэх долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн үдшийг доргио өнгөрөөж, аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Pitbull-ын тоглолт нь амьд хөгжимтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх юм байна. Мөн тоглолтод дэлхийн алдартай гурван DJ ирж оролцох бөгөөд дэлхийн хамгийн секси DJ Juice M тэдний нэг байх нь ээ.

Pitbull-ын тоглолтын талаар “Fabulous” төслийн удирдагч Д.Батзаяатай ярилцлаа.

-Pitbull-ын тоглолтын тасалбар дуусах гэж байгаа гэсэн яриа гарч байна. Тасалбарын борлуулалт хэдэн хувьтай явна?

-Өнөөдрийн байдлаар тасалбарын борлуулалт 65 хувьтай байна. Ерөнхийдөө дандаа хойд суудлын тасалбарууд үлдээд байгаа. Luxury zone-ын тасалбарууд ерөнхийдөө дууссан, арваад ширхэг л үлдсэн.

-Мөн гадаад зах зээл дээр буюу манай хоёр хөршид тасалбарыг борлуулна. ОХУ, Хятадаас хэр олон үзэгч ирэхээр байна?

-ОХУ-ын Улаан-Үдэ, Чита, Краснаярск, Иркутск, Алмата, БНХАУ-ын Хөххот гээд гадны зах зээлд нийт 4700 тасалбар гарган борлуулсан. Мөн эдгээр газрууд манайхаас 2000 тасалбар нэмж татсан. Ирэх долдугаар сарын 10-нд сүүлд татсан тасалбарынхаа эцсийн  тооцоог хийнэ. Энэхүү тоглолтыг үзэхээр ирэх хүмүүсийг нэгдсэн журмаар авчрах, буудалд байршуулах гээд дараачийн үйл ажиллагаанууд тус тусдаа явагдах байх.

-Хүмүүсийн дунд Pitbull-ын цахим хуудас дахь аялан тоглолтын хуваарьт Монгол Улсад тоглоно гэж ороогүй байсан. Баттай ирэх юм уу? гэсэн эргэлзээ их байна?

-Яг энэ асуудлаар бид нар Pitbull-ын менежмент рүү албан тоот явуулсан. Харин хариуд нь бидэнд түүний Европын аялан тоглолт эхэлчихсэн, завгүй явж байна. Мөн Pitbull-ын вэб сайтыг “Sony production” хариуцдаг. Эрх мэдэл нь тэднийд байдаг учраас бид энэ талаар мэдэгдчихсэн. Долдугаар сарын 1-нээс эхлээд нийт 21 тоглолтын тов хараахан ороогүй байгаа. Бид үүнийг нэгдсэн журмаар нэг өдөр оруулна гэж хариу өгсөн. Тийм болохоор бид тайван хүлээж байгаа. Мөн Pitbull-ын вэб сайт шинэчлэгдэж байгаа гэж бид сонссон. Тийм болохоор нэг мөсөн бүх мэдээллүүд орно гэж бидэнд и-мэйл ирүүлсэн.

-Тоглолт цуцлагдана гэж айх хэрэггүй юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм зүйл огт байхгүй. Хүмүүсийн дунд Pitbull ирэхгүй гэсэн яриа их гарсан байсан. Магадгүй үүнээс болоод тасалбарын 35 хувь борлогдохгүй байгаа ч юм билүү. Манайхан хоёр жилийн өмнө “Nicole Scherzinger”-ын ирж тоглоогүй асуудалтай их холбоод байгаа. Тэд яагаад ирээгүйг бид мэдэхгүй. Манай “Fabulous” төсөлд таван компани нэгдсэн. Үүнд, Азийн Pitbull-ын агентлаг, Европ дахь “Next Level” агентлаг, Сингапураас хуулийн чиглэлээр “Bong Consultents” компани, Монголын талаас “F” брэндийн “Eviess” компани болон “Wide mind” гээд марктенгийн таван компанийн нэгдлээр энэхүү төсөл бүтэж байгаа. Бид Pitbull-ын агентлагтай гэрээ байгуулсан. Хамгийн муу тохиолдол гэх юм бол, Монголд ямарваа нэгэн бослого, байгалийн гамшиг тохиолдох юм бол тоглолт цуцлагдана гэж заасан ч энэ тохиолдолд зөвхөн тоглолтын тов хойшлоно уу гэхээс гэрээ цуцлагдахгүй хүчин төгөлдөр байна. Тэгэхээр Pitbull бидэндтэй өвдөх ч эрхгүй гэрээ байгуулсан гэсэн үг. Бид нэг ёсондоо түүний Европоор хийж буй аялан тоглолтоос нь “хулгайлж” авчраад буцаагаад явуулж байгаа гэсэн үг. Тиймээс манайд 24-32 цаг болно гэж Pitbull мэдэгдсэн байгаа. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ. Гадуур яваад байгаа итгэж, эргэлзэж байгаа зарим хүмүүс 20 хүртэл хүлээж байгаад ирснийх нь дараа тасалбаргүй болчих вий гэж би эмээж байна.

-Европын аялан тоглолтынхоо хүрээнд Pitbull  Азиас зөвхөн Монголд тоглоно гэдгээрээ их онцлог байгаа шүү дээ. Энэ гэрээг анх хэрхэн хийсэн бол?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас энэ тухай яригдаж, судалж эхэлсэн. Үнэхээр Монголын зах зээл хүрэлцээтэй юу, хэдэн төгрөгөөр тасалбар борлуулбал болох вэ гээд бүгдийг нарийн сайн судалсан. Бид зөвхөн нэг хүнийг сонгоод судлаад байгаагүй. Enrique Iglesias,  Pitbull гээд олон хүнийг сонирхсон. Тэгээд санал тавихад Монголд өмнө нь нэг ч дэлхийн од ирж байгаагүй, хүчтэй зохион байгуулалт өмнө байгаагүй гээд тэдний шаардлага өндөр. Зарим эхлээд дэлхийн хэмжээний хоёр гурван тоглолт хийчих, тэрний дараа үзэж байгаад очьё, эсвэл бид очих боломжгүй гэсэн хариу өгч байсан. Хөгжим, тайз, дуугаралт гээд бүхий л зүйлс тухайн дуучныг төлөөлдөг учраас энэ бүхэн муу байвал дуучны хоолой гарахгүй нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлнэ гэсэн болгоомжлол бас байдаг юм байна. Бид Pitbull-д анх санал тавихад эхэндээ нэг их сонирхоогүй. Монгол гэж ямар улс байдаг юм бэ гэж асууж байсан. Бид удаа дараа санал тавин “Та монголд ирээч ээ, таныг “ноён дэлхий даяар” гэж хочилдог шүү дээ. Нэрэндээ баттай байж бусад бүх орны фенүүдээ догдлууч аа” гээд янз бүрийн аргаар үзсэн. Энэ бүхний эцэст Азийн Rezario Connetion  агентлагтай хамтран ажиллаж тэднийхээр тайз заслаа хийлгэсэн тохиолдолд очьё гэж зөвшөөрсөн.

-Түүний тайз заслыг манай талаас биш Rezario Connetion  агентлаг хийх нь ээ?

-“Rezario Connetion”  бүгдийг нь хариуцаж байгаа. Тоглолтын хөтөлбөр найруулга, дуу хөгжим бүгдийг хариуцна.

-Тэгвэл энэ тоглолт гадаадад Монголын нүүр царайг илтгэх хэмжээний томоохон тоглолт болно гэж ойлгож болох нь ээ?

-Бид Enrique Iglesias гээд дэлхийн оддыг Монголдоо авчрахын тулд иймэрхүү тоглолтыг хийчих юм бол дараа нь тэд Азийн аялан тоглолт дундаа Монголыг оруулах боломжтой гэсэн үг л дээ. Нэгэнт л Азийн тоглолт БНХАУ, Япон, Филиппин гээд тойроод явдаг юм чинь дунд нь яагаад Монголыг оруулж болохгүй гэж. Ирэх есдүгээр сараас тодорхой хэмжээний хамтлагууд Монголд ирэх сонирхолтой байгаа. Түүнчлэн ганц нэг байгууллагуудад бид ийм одуудыг авчирмаар байна гэж захиалга өгсөн. Эхнээсээ бүтэмжтэй болж эхэлж байна. Төсөл маань маш амжилттай явагдаж байгаа.

-Pitbull Монголд байх хугацаанд нь ямар хуваарийн дагуу ажиллах бол? Түүнд зориулсан өөр бэлэг, сюрприз байгаа юу?

-Долдугаар сарын 20-ны шөнө ирнэ гэж онгоцны тасалбараа захиалчихсан байгаа. 21-нд тоглолтоо хийгээд 22-ны өглөө буцна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Түүнд Монголын байгалийн сайхантай танилцах тэр ч бүү хэл танкаар буудаж үзэх хүртэл янз бүрийн санал тавьсан ч Европын аялан тоглолтоосоо хоцрох учраас Монголд илүү удаан байх боломжгүй, санал тавьсанд баярлалаа, магадгүй дараагийн удаа болох байх гэж хэлсэн. Аялах юм үзэх сонирхолгүй байх шиг байсан. Монголд ирээд хэвлэлийн бага хурлаа хийгээд Улаанбаатарыг нэг тойрч үзээд тоглолтоо хийчихээд унтаж амраад буцах сонирхолтой байх шиг байна лээ.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?

-20.00 цагт нээлтээ хийгээд 24.00 цаг гэхэд дууссан байхаар дөрвөн цагийн тоглолт хийнэ. Үүний дараа дөрвөн газарт жижиг party хийхээр бодож байгаа.

-Монголын хамтлаг дуучдаас түүний тоглолтод оролцох уу? Ямар хөтөдбөртэй байгаа вэ?

-Хөтөлбөр хараахан гараагүй байна. Pitbull ямар ч хамтлаг дуучидтай хамтарч дуулахгүй гэж гэрээн дээрээ заасан байгаа. Бусад оронд ч гэсэн тухайн орны уран бүтээлчтэй хамтран тоглохгүй гэж заасан байдаг. Түүний тоглолтын өмнө 16.00-20.00 цагт Монголын хамтлаг дуучид тоглолтоо сонирхуулж болно.

-Тоглолтын сюрпризүүдээс дэлгэхгүй юу?

-Монголын талаас хувцас загварын шоу бэлтгэсэн байгаа. “Алтай кашмер”-тай хамтран Pitbull-ын хувцасны дизайнаар загвар гарган хүмүүст танилцуулан түүнд бас бэлэглэх гэж байгаа. Мөн Францын “Aerial silk” гээд алдартай циркийн үзүүлбэрийг толилуулахаар холбоо барин тохиролцож чадсан.

-Монголд анх удаа хамгийн том лазер шоуг толилуулна гэсэн шүү дээ?

-Тийм ээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэхүү лазер шоугаа хийхээр Европын транс, электро шоу, мистер лэйнд гэдэг шоунд ашигладаг лазерууд авчирсан байгаа. Өчигдөр манай гааль дээр лазерууд маань буусан. Мөн 3D map үзүүлэхийг эрмэлзэж байгаа. Үүнд тайзнаа хана босгон түүнтэй хамтран дуулсан одууд 3D хэлбэрээр гарч ирэх гээд үзэгчдэдээ сюрприз барихаар төлөвлөөд байгаа. Техник, тоног төхөөрөмжийн хувьд ч дуугаралт сайтай учир төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаана нь ч байсан ч хүрч сонсогдох хэмжээнд бүгдийг зохицуулж байгаа. Өөрсдийгөө үнэлдэг хүмүүс онцгой зэрэглэл VIP zone-оос тоглолтыг үзэх боломжтой. Үүнд тусдаа гурван төрлийн 22 ширхэг ширээ гаргасан байгаа. Хэдийгээр эдгээр хүмүүс тайзнаас хол цэнгэлдэхийн ерөнхийлөгчийн суудал дээрээс тоглолтоо үзэх боловч дуу хөгжим бол яг л дэргэд нь байгаа мэт сонсогдож, харагдана. Pitbull-ыг эгц тайзнаа өмнөөс үзнэ гээд давуу талууд олон бий.

-VIP zone-ы тасалбарын үнэ? Өөр ямар нэмэлт үйлчилгээ авах боломжтой вэ?

-Дөрвөн хүний ширээ нь нэг сая төгрөг, зургуулаа суух ширээ болохоор гурван сая төгрөг, наймуулаа суух нэг ширээ нь найман сая төгрөг байгаа. Мэдээж эдгээр суудлын зочид улаан хивсээр алхан харуул хамгаалалттайгаар тусдаа өөр хаалгаар орж, тусгай үйлчилгээг буюу ширээ тус бүрт зөөгч, хамгаалагч үйлчилнэ.

-Pitbull-ын тоглолтын үзэгчдийн тав тухыг хангах ямар үйлчилгээнүүдийг явуулах вэ?

-Бид хүмүүсийн тав тухыг бодоод дотроо бар, хоол, ундааны цэг, бие засах газрыг хангалттай байхаар байршуулж байгаа. Төв цэнгэлдэхийн үүд долдугаар сарын 21-нд 16.00 цагт нээгдэнэ. Тийм болохоор та эрт очлоо гээд уйдахгүй, тав тухтай байх, үйлчилгээ авах бүх боломжийг бид хангасан байгаа.

-Төв цэнгэлдэхэд тоглолт болоход машин зогсоол. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 300-гаад машины зогсоолтой. Энэ бол хангалттай тоо. Тиймээс бид VIP ширээ захиалсан хүмүүст машины зогсоолын эрхийг давхар өгч байгаа. Наадмын талбайн А, Б бүс гэж байдаг шиг дугаарлалт олгоно. Luxury zone-ынхон яг орох хаалганыхаа өмнө машинтайгаа зогсоод улаан хивсээр алхаад суудлаа эзэлнэ. Харин машиныг нь тусгай гаргасан жолооч зогсоолд нь тавьж дээд зэрэглэлээр үйлчилнэ. Гэхдээ ерөнхийдөө машинтай ирээд хэрэггүй байх гэж зөвлөмөөр байна.

-Мөн ямар нэг шоу болохоор төв цэнгэлдэхийн гадаа бараг л Нарантуул зах нүүгээд очдог шүү дээ. Нэгдсэн журмаар үйлчилгээний эрх олгох уу?

-Бид өөрсдөө нэгдсэн журмаар нийт 15 цэг байгуулахаар төлөвлөөд байгаа. Ууж, идэх юм, Pitbull-ын цомог, ион гэрлэн бугуйвч гээд тоглолт үзэхэд юу шаардлагатай тэр бүхнийг оруулна. Ирсэн хүмүүсийг өлсгөхгүй, цангаахгүй, сонирхолтой байлгахыг хичээж байна. Түүнээс биш энд нэг эмээ хуушуур зараад тэнд нэг хүн тамхи ширхэглээд явах асуудал байхгүй.

-Түүний багт нийт хэдэн хүн Монголд ирэх бол? Дэлхийн хамгийн секси DJ Juice M тэдний багт багтаж байгаа юу?

-Түүний Европын тоглолтод хамтран ажиллаж байгаа багаас инженер, техник, найруулагч гээд найман хүн, бүжигчид, вокал дуучид болон хоёр DJ, амьд хөгжмийн бөмбөрчид, гитарчид гээд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй багтайгаа ирж байгаа. Дэлхийн хамгийн секси DJ Juice M тусдаа 20-ны өглөө ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Секси DJ Juice M Pitbull-ын тоглолт дээр тоглохоос гадна өөр шоу үзүүлнэ гэж ярьж байсан шүү дээ?

-Тийм ээ. Долдугаар сарын 20-нд бид нар Pitbull-ын тоглолтын зарим төхөөрөмжөөс оруулж тоглолтын өмнөх мэдрэмжийг төрүүлэхийг хүсч байгаа. Одоогоор гадаа задгай шоу хийх байгууллагуудтай хамтран DJ Juice M-ыг танилцуулсан шоу хийнэ.

-Энэ шоуны тасалбарын үнэ ямар байх бол?

-Одоогоор үнэ гаргаагүй байгаа. Задгай талбайд хийх шоу учраас такстай байх болов уу. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг долдугаар сарын 1-н гэхэд  өөрийн вэб сайтдаа тавина.

“Blue Mon” группийн урилгаар Монголд ирж тоглолтоо хийх гэж байгаа Pitbull-ын аялан тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар  “Fabulous” төслийн багийнхан болон залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд, “Монгол Масс Медиа групп” ажиллаж байгаа юм. Pitbull-ын тоглолтыг маркетингийн багаар буюу хэвлэл мэдээллийн албан ёсны онцгой эрхт спонсор болох “Монгол Масс Медиа” групп буюу “Боловсрол” суваг телевиз, “Sport Box”, “Movie Box”, “Music Box”, “News.mn” сайт, “Eagle News TV” болон “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүлээр дамжуулан энэхүү тоглолтын шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх болно. Харин хамтран ажиллаж байгаа залуусын оролцоог дэмжигч “Be” брэнд нь хэрэглэгчдэдээ Pitbull-ын тоглолтын тасалбарыг ирэх зургадугаар сарын 20-ныг хүртэл хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж олгож байгаа юм. Түүнийг үзэгч фэнүүд нь тэсэн яадан хүлээж байгаа тул зохион байгуулалтын багийн хамт олон сарын өмнөөс тасалбарыг борлуулж эхэлсэн. Тоглолтын тасалбарын хувьд “Мобиком”-ын BE брэндийн хэрэглэгчид хямдралтай үнээр буюу 20.000, 35.000,  80.000 төгрөгөөр үзэх боломжтой байгаа. Гэхдээ энэ үнээр зургадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авах боломжтойг сануулъя. Харин  энгийн тасалбар нь 30.000, 50.000, 100.000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа билээ. Тоглолтыг зохион байгуулагчид тасалбарын борлуулалтыг тавдугаар сараас эхэлсэн тул одоогоор тасалбар дуусах хандлагатай байгаа гэнэ. Олон улсын жишгээр тоглолт болох өдөр тасалбар борлуулахгүй учир эртнээс тасалбараа худалдан авахыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулав. Гэхдээ хувь хүн болон борлуулалтын бус цэгээс худалдан авсан тасалбар хүчингүй байхыг анхааруулсан юм.

Г.ДАША
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 27, 2012 9:49:09 am )

    билетийг нь хаанаас авахын юм бээ
    туас энэ тэр нь байна уу

  • Anonymous (June 27, 2012 10:19:25 am )

    Pitbull-iin alban yosnii tsahim huudsand 9r sariin 21-niig hurtel aylan togloltiin huvaari garsan bna tend 1rt mongold ireh togloltiin huvaari bhgui 2rt azias zuvhun mongold bish yopond bas togloltoo hiine gj bna shde er n hudlaa yum bish uu mongold ireh n

  • Anonymous (June 27, 2012 4:48:41 pm )

    Энэ нэг хард зориулж хэдэн тербум төгрөг зарцуулж яадаг байна а. Аймар их юм шаардсан байна лэ ш дэ,,,

  • Anonymous (June 27, 2012 4:50:12 pm )

    быйыб

  • Anonymous (June 27, 2012 4:51:16 pm )

    боль доо

  • Anonymous (June 27, 2012 4:51:37 pm )

    сэтгэгдэл хаагаад байна ш дэ

  • Anonymous (June 27, 2012 4:51:58 pm )

    энэ хар зайл

  • Anonymous (June 27, 2012 4:52:19 pm )

    хэдэн тербум төгрөг шаардсан хог

  • Anonymous (July 29, 2012 2:20:13 pm )

    ирээгүй л байна ш дээ дээр бас никол шлезингер ирнэ гээд баахан хулхидуулаа биз дээ залуус минь

  • fossil ceasuri (February 19, 2014 8:24:11 am )

    An intriguing discussion is worth comment. I believe that you need to publish more about this topic, it might not be a taboo subject but typically folks don’t speak about such issues. To the next! Kind regards!!

  • dalaman transfers (February 19, 2014 8:44:17 am )

    I have to thank you for the efforts you’ve put in penning this blog. I am hoping to see the same high-grade content by you later on as well. In truth, your creative writing abilities has motivated me to get my very own website now

  • Viagra (February 19, 2014 11:09:35 am )

    There is certainly a lot to find out about this issue. I love all the points you have made.

antalya rent a car