antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2012 23 comments

Тєрийн хутгуур

нийтлэсэн Admin

Єнєє цагийн Монголын тєрд яахаас ч буцахгvй хутган vймvvлэгч цєєнгvй бий.

Ийм овилгогvй хvнийг монголчууд тєрийн хутгуур гэдэг юм. Мєн ч оносон нэр шvv. Тэр олон тєрийн хутгуурын хамгийн цуутай нь УИХ-ын гишvvн Базарсадын Жаргалсайхан. Ємнєєс нь ичиж vхмээр. Тvvний хэлж буй vг, байж байгаа байдлыг харахаар vнэхээр ой гутмаар. Яг л сэтгэл мэдрэлийн євчтэй хvн шиг аяглахыг нь яана. Энэ байдлыг нь харахаар Монголын тєрийн хоймор болсон Тєрийн ордонд суугаа парламентын гишvvн гэхээсээ Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлvvлж буй галзуу хvний дvр тєрх сэтгэлд буугаад байдаг юм. Тєрийн хутгуур Б.Жаргалсайханы

тєр vймvvлэх санаархал сvvлийн хэд хоногт улам гаарав. Яг л хуурай євсний тvймэр мэт.

Энэ нь ч бас учиртай. Юу гэвэл, М.Энхболдын Засгийн газар огцорч, МАХН-ын дарга С.Баяр Ерєнхий сайд болов. Тэрээр УИХ-д хамгийн олон суудалтай намын даргын хувиар бусад намтай зєвшилцєн танхимын гишvvдээ бvрдvvлэх гэлээ. Чухам энэ сургаар л єнєєх тєрийн хутгуур Б.Жаргалсайханы хутган vймvvлэх аугаа их авьяас улам тодрох нь тэр. Тэрээр Монголд байгаа бvх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр авьяасаа харуулж эхлэв.

Ярилцлага гээчийг ёстой нэг баруун солгойгvй єгєв. Хачирхалтай нь, хэлж буй юм нь ердєє л ганцхан. “БНН хууль ёсоор парламентад суудалтай цорын ганцхан нам. МАХН хvссэн ч эс хvссэн ч манай намтай хамтарч байж л Засгийн газраа бvрдvvлж таарна” гэж томров. Тийм болохоор би сайд болно, болох болохдоо заавал Сангийн сайд болно, чадахгvй бол Yйлдвэр, худалдааны сайд болно гэж ичих ч vгvй мэдэгдсэн билээ.

Энэ муухай зорилгоо хэрэгжvvлэхийн тулд нойр хоолоо хасч, бvхнийг vvнд зориулсан гэж хэлж болно. Yvний тулд ямар ичгvvр сонжуургvй арга заль мэх хэрэглэсэн гэж бодно. Гэнэтхэн Сангийн сайд Н.Баяртсайханыг газар доогуур ортол муулаад эхэлсэн. Монголын тєр, монголчуудад тус дэм болъё гэсэндээ тийн шvvмжилсэнгvй. Муулж байж ямар ч аргаар хамаагvй тvvнийг зайлуулж байгаад оронд нь єєрєє сайд болох гэж зvтгэсэн нь энэ. С.Баяраас Сангийн сайдаа надад єгчих гэж улайм цайм гуйсан гээд бод доо. Гуйна гэдэг гутамшиг гэдгийг юмны учир мэдэх болсон жаахан хvvхэд ч мэддэг юм шvv дээ.

С.Баяр татгалзав. Сангийн сайд болохгvйгээ гадарласан Б.Жаргалсайхан Yйлдвэр, худалдааны сайдыг авчих санаатай дєргvй бух шиг зvтгэлээ. Ємнє нь М.Энхболдын тэргvvлсэн vндэсний эв нэгдлийн Засгийн газарт Б.Жаргалсайхан дээрх албыг хашсан болж байгаад аргагvй vнэнд гvйцэгдэж, шившигтэйгээр огцорсон билээ. Тэр сайд болоод олигтой юм юу ч хийгээгvй. Монголд хєрєнгє оруулах гэсэн гадаадынхныг нохой гахайгаар нь дуудаж баахан євчигнєсєн байх.

Аливаа албан ёсны хурал зєвлєлгєєн дээр тvvний биеэ авч яваа байдлыг харахад тєрийн сайд гэхээсээ алиа салбадай гэвэл илvvтэй онох байсан. Сайд болох гэсэн тєрийн хутгуурын эрээ цээргvй гуйлтыг С.Баяр юман чинээ тоосонгvй. Тєрийн хутгуураар тєрєє тоглуулахгvй гэсэн шинэ Ерєнхий сайдын эрс шийдэмгий энэ алхмыг Монголоо гэх сэтгэлтэй хvн болгон дэмжсэн гэж найдъя. Yvнийг сонссон “Буян” Жагаа улам ч дvвчигнэж гарлаа.

Єєрийг нь биш, єєрийнх нь “амьгvй албат” Ц.Даваадоржийг Байгаль орчны сайдаар ажиллуулах саналыг Ерєнхий сайд БНН-д тавьжээ. Сайдын жагсаалтад єєрийнх нь нэр байхгvйд бvтэж vхтлээ бухимдсан Б:Жаргалсайхан Ц.Даваадоржийнхоо нэрийг сайдаас татчихав. Сайд нарын асуудлыг хэлэлцсэн УИХ-ын єчигдрийн хурал дээр хамгийн их євчигнєсєн хvн бол єнєєх Б.Жаргалсайхан. Хvн хvн рvv дайраад л. Хvн хvнд хуурай агсам тавиад л.

Огт єєр хvний асуудлыг ярьж байхад Ц.Нямдоржийг л боорлоод байх юм. Энэ Нямдорж шиг амьтныг УИХ-д битгий сонгоорой та минь гэж уриалах юм. Єєрийн толгой дээрх тэмээг хэрахгvй байж хvний толгой дээрх євсийг харав гэдэг шиг. Уг нь Ц.Нямдоржийг биш, тєрийн жинхэнэ хутгуур болсон Б.Жаргалсайхан мэтийг л сонгомооргvй байгаа юм даа.

Yйлдвэр, худалдааны сайд байх vед минь намайг гадаадад цєєн явуулсан гээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн Н.Энхболдод гомдлоо гаргаж байв. Б.Жаргалсайхан мэт тєрийн хутгуураар Монголын тєрийг vймvvлvvлмээргvй байна шvv.

Б.Билиг

http://www.araichdee.com/index.php?pageId=2&op=read&item=99


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (June 26, 2012 9:23:08 am )

    Naadah chin said baihdaa yuu ch hiigeegui ter odoo baikhgui bolchood Bgaa ene olon oyodliin uildveriin kvot duushad yuu ch hiihgui Baisaar bukh uildveruud garaad yavsan ,hichneen Hun ajilgui bolson sh te

  • Anonymous (June 26, 2012 9:25:24 am )

    энийг нийтэлсэн хүнд талархал илэрхйилмээр байна яг үнэн хэлсэн байна. төрийн хутгуурууд монголд хэрэггүй

  • Anonymous (June 26, 2012 9:26:51 am )

    ийм хүнд итгэх хэрэггүй монголын сүүтгэж байгаа хүмүүсийн нэг ш дээ Буянгийн жагаа биш зовлонгийн жагаа гэж хэлбэл таарах байх

  • Anonymous (June 26, 2012 9:30:07 am )

    ene chn 7 sarin 1nig zohion baiguulsan shdeee

  • Anonymous (June 26, 2012 9:30:27 am )

    ene nohor butehguu songino oos l law garahguu

  • Anonymous (June 26, 2012 9:32:28 am )

    2008 оны 7.1ний явалыг зохион байгуулсан хүн энэ сонгуулиар бас юу хийхийг нь хэнч мэдэхгүй ш дээ

  • Anonymous (June 26, 2012 9:34:27 am )

    songinoooos yaj ch hicheegeed garahgu sh dee

  • Anonymous (June 26, 2012 9:45:06 am )

    энийг сонгох гэж байгаа хүн энэ шиг тэнэг л юм байгаа даа.

  • Anonymous (June 26, 2012 10:23:19 am )

    Миний нэр дэвшигч
    Мулгуу юм их ярина
    Мянган хүний дундаас
    Би хармагц таньдаг
    Мангар мангар юмаа ярьсаар
    Намайг чиглээд ирдэг
    Дойлуур ногоон ихтэй
    Дуран хар машаантай
    Түмэн хүний дундаас
    Түүнээс тэнэг нь үгүй
    Төрсөн улс дотроо
    Тэр бид хоёр л тэнэг
    Гар юугаан алдлаад
    Монгол ёсолгоогоо хийдэг
    Өмнө минь сөгдөөд
    Саналаа өгөөч гэж гуйдаг
    Нааш цааш холхилдон
    Сонгогч биднээ залхаадаг

  • Anonymous (June 26, 2012 10:34:04 am )

    iim hutguur baij baij l oligarhuudiin zasaglalig hutgaj hayana sh dee. sailshgui heregtei hun.

  • Anonymous (June 26, 2012 1:15:52 pm )

    jagaa ch neex itgej bolox xun bishee inxene naimaachin sanaatai gar daa

  • Anonymous (June 26, 2012 1:25:30 pm )

    энэ мэтийн хүмүүсийг монголын төрөөс зайлуулъя

  • Anonymous (June 26, 2012 2:00:03 pm )

    ЭНЭ НЭЭРЭЭ ЦААНААЛ НЭГ НҮДЭНД ХҮЧТЭН МУУХАЙ ХҮН ШҮҮ.

  • Anonymous (June 26, 2012 2:04:54 pm )

    ЧАМАЙГ ДЭМЖИХ ХҮН БАЙХГҮЙШ ДЭЭ. ОДОО ЧИ ТӨРӨӨС БУУХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН.

  • Anonymous (June 26, 2012 3:25:05 pm )

    Jagaa-s oor eh oronoo gesen hun baihgui! Ene teneg zahialgiin zuil bitgii hudlaa bicheed bai! Jagaa shig eh oronch hun alga!!!!

  • Anonymous (June 27, 2012 10:51:30 am )

    yag unen ene tenegt sanal ogoh hun bgaa yumuu tolgoidoo sumtai baihaa

  • Anonymous (June 29, 2012 11:29:27 am )

    ядаж үйлдвэрийнхээ цөөхөн хэдэн хүүхнүүдийн нийгмийн дөаатгалын мөнгийг хэл амгүй өгчихөж чадахгүй хүн хохироогоод харааж зүхээд байдаг байж юун улс төр, юун сайд , юун УИХ вэ энэ эрүүл биш хүн шүү ха хах

  • Anonymous (June 30, 2012 3:49:39 pm )

    ㄴyahab jagaa chin gaigui unen ugtei dabgui hun

  • Anonymous (July 04, 2012 8:49:31 pm )

    ene yostoi teneg tsarai shigee huiten soyolgui chinii hydlaa ugend hen itgedeg yum be odoo jujgee dyysgaach

  • Anonymous (July 19, 2012 3:00:53 am )

    chi dahij uih#d garkuu bitgii morood cham shig hun tor baridagguimaa ok

  • Anonymous (August 01, 2012 12:23:45 pm )

    а

  • Anonymous (August 01, 2012 12:25:08 pm )

    ямарч хүнийг доромжилох нь тэр хүний соёлгүй тэнэгийг харуулж байна монголчууд сайхан сэтгэлтэй л байгаасайдаа

  • Anonymous (August 01, 2012 11:05:44 pm )

    хятадууд дотооддоо ноолуураа үйлдвэрлэж гадагшаа гаргадаг болсон учраас хятадууд монголоос ноолуур худалдаж авахаа болихоор Б.Жаргалсайханы ноос ноолуур үйлдвэрлэдэг БУЯН ХУВЬЦААТ КОМПАНИ нь дампуурч Б.Жаргалсайхан гуйлгачин болно ХА ХА ХА

antalya rent a car