Бидний хайртай хүү , аав, ах, халамжит сайн хань нөхөр Эрдэнээгийн Батсүх хүнд өвчний улмаас 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Э.Батсүх нь 1960 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төржээ.
Э.Батсүх нь 1979 онд Хөвсгөл аймгийн 1-р арван жилийн сургуулийг дүүргээд 1985 онд Украйн улсын Кривой Рог хотын уулын хүдрийн дээд сургуулийг уулын ашиглалтын инженер мэргэжлээр онц дүнтэй төгсжээ. Улмаар “Монголросцветмет” нэгдлийн харъяа Хажуу-Улааны үйлдвэрээс1985-1997 онд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, тус үйлдвэрийн Хамар-Усны жоншны ил уурхайн хэсэгт ээлжийн мастер, ХХАА хариуцсан ерөнхий инженерийн орлогч, мөн үйлдвэрийн орлогч даргаар дэвшин ажиллаж байжээ.
1997 оны 12-р сард “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлын шийдвэрээр 2005 оны 12-р сар хүртэл Өргөний уулын үйлдвэрийн дарга, автобаазын дарга, борлуулах хэсгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн юм.
Э.Батсүх нь Өргөн сумын намын хорооны тэргүүлэгч, 2009 оноос тус сумын намын хорооны даргаар ажиллаж байлаа. ЭнЭ хугацаанд МАН-ын Их, бага хурлын шийдвэрүүдийг орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлж хамт олныг зөв удирдан зохион байгуулж тодорхой амжилт гарган ажилласнаар 2010 оны аймгийн намын анхан шатны байгууллагын ‘’Шилдэг дарга’’-аар шалгарч , мөн ондоо улсын тэргүүний намын хороогоор шалгарсан байна.
Түүнчлэн МАН-ын XXYI Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцсон юм.Өргөн сумын ИТХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж, орон нутаг хүн зоныхоо төлөө гэсэн халуун сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж байлаа.
Батсүхийн идэвхи зүтгэл, хүчин чармайлт, санаачлага, тууштай бодлого, үйл ажиллагааг Төр засаг, МАН өндрөөр үнэлж:2001 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Онцгой байдлын газрын “Хүндэт тэмдэг”, 2000 онд “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, МРЦНэгдлийн 30 жилийн ойн медаль, ХААҮ яамны 35 жилийн ойн медаль, яамны жуух бичиг болон МАН-ын ‘’Тусгаар тогтнолын ордон‘’, ‘’Тэргүүний ажилтан ‘’ цол тэмдэг, ‘’Хүндэт тэмдэг ‘’, ‘’ Эх орны төлөө ‘’ медаль, ‘’Ахмад зүтгэлтэн‘’ зэрэг шагналуудаар шагнагджээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Монгол оросын Монголросцветмет Нэгдэл,
Өргөний уулын үйлдвэр,
Дорноговь аймгийн Монгол ардын намын хороо,
Өргөн сумын Монгол ардын намын хороо,
Гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсөд нь…
Ум амгалан болтугай.
Холбоотой мэдээ
Comments are closed.