antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2012 65 comments

Н.Энхбаяр: Би сайн хүн биш. Гэхдээ муу ч хүн биш

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа.

-Та сая сонгогчидтойгоо уул­заад иржээ. Иргэд ямар асуудалд онцгой анхаарал хандуулж байна вэ?

-Ард түмний амьдрал амар хял­бар биш байгаа ч амьдралын бо­ди­той зүйлийг харж чаддаг хүн бүр ойлгоно оо. Тиймээс хэн нэгэн нь бодит байдлыг зориуд муухай, эсвэл сайн сайхан болгох гэж зүтгэхийн хэрэггүй байх гэж бодож байна. Албан ёсны судалгаагаар иргэдийн 40 хувь нь ядуу байгаа нь тогтоогд­сон. Ажилгүйдэл, ядуурал, хээл хахууль өндөр байна. Дэлхийн олон улс орнуудад хийсэн олон улсын судалгааны байгууллагуудын дүн­гээс харахад Монгол Улс их хойгуурт бичигдэж, түгшүүр зарлах хэмжээнд хүрчээ. Энэ бол нууц асуудал биш. Харамсалтай нь өнөөгийн төр зас­гийн удирдлагуудад энэ бол маш их нууц, нүдэнд харагдах ёсгүй зүйл мэт ойлголт. Н.Энхбаяр гэдэг хүн төр засгаа муулахын тулд хэлж байгаа үг биш шүү. Байдал үнэн хэрэгтээ ийм л байгаа учраас хэлж байгаа юм.

Гагцхүү энэ байдлаас гаргаж чадах хүн, нам, эвсэл хэн бэ гэдгийг ард түмэн өнөөдөр харж, хүлээж байна.

-Тэр нам, хүн нь танай “Шу­дарга ёс” эвслийнхэн гэх гээд байна уу?

-Бид учиргүй өөрсдийгөө маг­таад “бид л байна” гэж хэлж чадахгүй. Гэхдээ биднийг байж магадгүй гэсэн горьдлого ард түмэнд байна. Энэ нь уулзсан хүмүүсийн харцнаас, хэлж байгаа үгнээс мэдрэгдэж байна. Нүдэндээ нулимстай бидэнтэй уул­заж байгаа уулзалтуудаас мэдрэг­дэж байна. Бид тэр сайхан итгэл, горьдлогыг биелүүлэх юмсан, тодор­хой ажил болгочих юмсан л гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд МАН-ын удирдлага, нэр дэвшигчдийг хараад “Яахав дээ, албан тушаал­тай, мөнгөтэй хүмүүс юу ярих нь вэ” гэж сонирхохоос бус тэднийг итгэл горьдлогын харцаар ард түмэн харахгүй байгаа. Харин ч “Энэ хүмүүс юу ярих гэж ирсэн юм бол, яах гэж хүчээр авчирч уулзалт хийж байгаа юм бол” л гэж харж байна. Ялгаа нь ердөө л энэ.

Би горьдлого байгааг амжилт гэж хэлж чадахгүй. Харин энэ горьдлогыг бодлого болгоод зөв зүйтэй шийд­вэр гаргах юм бол их том амжилт болох юм болов уу гэж бодож байна.

-Тэгвэл “Шударга ёс” эвсэл ард түмний горьдлогыг бодит ажил болгох тал дээр ямар мө­рийн хөтөлбөргаргасан бэ?

-Бид МАН, АН-ын аль алиных нь амлаж, дэвшүүлж чадахгүй, зориг­лох­гүй, эсвэл хүсэхгүй байгаа зорил­туудыг дэвшүүлсэн. Тухайлбал, Таван толгойн ордыг ард түмэндээ бүхэлд нь зуун хувь өгье гэсэн. Үүнийг Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр худлаа ярьж байна, эсвэл яаж өгөх гээд байгаа юм бол гэж хүмүүс гайхаж хүлээж авч магадгүй. Тун энгийн зүйл л дээ. Дэлхийн улс орнуудын  баялаг бүтээсэн үйл явцыг бид хоёр хувааж үзэж байгаа. Нэг хэсгийг нь хүн өөрийн гараар бүтээсэн. Үүнийг тухайн баялгийг бүтээсэн хүмүүс өмчилж, эзэмших ёстой. Энэ утгаараа бид хувийн өмчийг дэмждэг.

Харин нөгөө баялаг нь хүний оролцоогүйгээр урт удаан хуга­цааны үйл явцад байгаль өөрөө бүтээж бий болсон зүйл. Уул ус, гол мөрөн, нүүрс, зэс гэх мэт байгаль дэлхийн хувьслаас үүссэн баялаг. Энэ утгаараа Таван толгойн ордыг бий болгоход өнөөгийн Засгийн газар оролцоогүй. Угаасаа л бий болчих­сон байсан баялаг шүү дээ. Тиймээс Таван толгойн баялгийг хэн нэгэн, эсвэл цөөхөн хэдэн хүн хувь­даа өмчилж болохгүй гэж үзэж бай­гаа юм. Энэ үүднээс нийт 2.7 сая мон­гол­чуудын дундын баялаг бол­гож, ард түмэндээ хуваарилж өгье гэсэн юм. Ингэхдээ хүн болгоны нэр дээр Таван толгойн ордын баялгийг эзэмшигч гэсэн хадгаламж нээж шууд хуваарилалтыг хийнэ. Ямар нэг УИХ, Засгийн газраар дамжиж, хэн нэгэн албан тушаалтны хээл ха­хуульд өртөлгүйгээр шүү. Жишээ хэлье, Таван толгойн ордоос жилдээ 500 сая ам.долларын ашиг олсон байх юм бол түүнийг 2.7 саяд хуваа­гаад ойролцоогоор хүн болгоны нэр дээр насан туршид нь жил бүр 200 ам.долларыг шилжүүлнэ гэсэн үг.

Миний уншиж, сонссоноор бол МАН-ынхан Таван толгойг иргэдэд эзэмшүүлэх талаар ямар санал дэвшүүлж байна вэ гэхээр энэ ордыг эхлээд тав хуваана гээд байх шиг байгаа юм. Тэр хуваасныхаа нэгийг дахин тав хувааж, түүнээс олсон ашгийнхаа 20 хувийг ард түмэнд өгнө гэсэн. Тухайлбал, 500 сая ам.долларын ашигтай ажилласан гэхэд бидний тооцоогоор 200 ам.дол­лар өгөх гээд байгаа бол МАН-ынхаар 200 ам.долларыг дөрөв хувааж, түүнийхээ 20 хувийг өгөх болж таарч байна. 200 ам.дол­ларыг дөрөвт хуваахаар 50 ам.дол­лар болно. 50-ын 20 хувь нь 10 ам.доллар  болж байна. Тэгэхээр иймхэн мөнгө иргэдэд ногдох болчи­хоод байгаа юм. Иймээс ард тү­мэндээ хэлэхэд, та бүхэн МАН-ыг сонгоод 10 ам.доллар авах уу, эсвэл өөрийгөө, үр хүүхдээ, аав ээжийгээ бодож “МАХН-МҮАН-ын шударга ёс” эвсэлд саналаа өгснөөр насан туршдаа жил бүр 200 ам.доллар авах уу гэдгийг сайн бодож сонгол­тоо хийгээрэй гэж хэлэх байна. Ер нь энэ хоёр тооноос хараад хэн юу ярьж, юу санал болгож байгаа нь анзаарагдаж байгаа биз ээ.

Манай мөрийн хөтөлбөрт энэ мэт бусдаас ялгарах олон зүйл бий. Дэлгэрүүлж ярих юм бол, Оюу тол­гойн ордын 51 хувийг Монголчууд өөрсдөдөө эргүүлж авна. Авсныхаа дараа ард түмэндээ өгнө. Мөн бензин шатахууны үнийг барина огцом өсөлтөөс  хамгаална гэх зэргээ тодорхой зорилтуудыг дэв­шүүлсэн байгаа.

-Яаж тэр вэ?

-Орос улсаас бензин экспортлох эрхийг хувийн компаниудад өгөхгүй. Төрдөө авна. Төр төлөөллөө илгээж гэрээ хийж хямд үнээр авна. Хямд авсан бензинээ хямд үнээр зарна. Өнөөдөр манай компаниуд хоорон­доо өрсөлдөж, үнэ нэмж оруулж ирдэг учир ард түмний нуруун дээр өндөр үнийн ачаа ирдэг. Үүнээс болж бусад бүх бараа бүтээгдэ­хүү­ний үнэ дагаж өсдөг. Энэ бүх байд­лыг засах гол гарц нь төр өөрөө бензин оруулж ирэх эрхийг гартаа авах явдал юм.

Ийм зохицуулалтыг хийнэ гэж бид мөрийн хөтөлбөртөө тусгасан. Лав миний мэдэж байгаагаар МАН, АН-ын аль аль нь энэ талаар огт ярихгүй байгаа. Яагаад гэвэл тэдний дунд бензиний компанийн эзэд их олон бий.

-Тэгэхээр таны хэлж буйгаар бол өнөөгийн Засгийн газрын удирдлага өөрчлөгдсөн цагт энэ бүх асуудалшийдэгдэнэ гэсэн үг үү?

-Тэр ойлгомжтой. МАН Засгийн эрхээс бууж байж энэ байдал солиг­доно. Одоо МАН-АН-ын толгой дээр гарчихсан байгаа хүмүүс солигдож байж гэсэн үг л дээ. МАН-ын жирийн гишүүдийг би огт муулдаггүй. Тэд шударга ёс, Монголын ирээдүйн төлөө зүрх нь цохилж байгаа. Харам­салтай нь тэдний толгой дээр буруу бодолтой дарга нар л гарчихсан байхгүй юу. Хэрэв энэ сонгууль нь эрх баригч хоёр намд, ялангуяа МАН-д амжилтгүй болох юм бол дарга нарт нь, тэдний эрх ашигт шууд нөлөөлнө гэсэн үг. Жирийн гишүүдэд нь бол харин ч тэр олигархи  дарга нараасаа салах сайхан боломж олдоно. Дахиад Монголын төрд гарч ирэх зам нь тодорч харагдана. Яагаад гэхээр 1996 онд МАХН ард түмнийхээ сонголтыг авч чадалгүй уначихаад байхад би намын дарга болж байсан. Дөрвөн жил төр бариа­гүй. Тэрэндээ МАХН-ын гишүүд дэмжигчид гонсойгоогүй. Харин ч тэр үед бид намаа засах, шинэчлэх сайхан боломжийг олж авсан юм. Түүний хүчинд гишүүддээ албан тушаал чухал биш гэдгийг ойлгуулж чадсан. Ард түмэн засарсан, ши­нэчилсэн, муу удирдлагаасаа сал­сан намыг дахин сонгодог л юм билээ. Бид дараагийн сонгуулиар ялалт байгуулсан шүү дээ. Тийм учраас өнөө жилийн сонгууль нь МАН, АН, ялангуяа МАН-ыг намаа засах цэвэрлэх сайхан боломжийг олгох болов уу гэж бодож байна.

-Таныг нийслэлээс УИХ-д нэр дэвшихийг хориглосон шийдвэ­рийг өнгөрөгч долоо хоногт Сүх­баатардүүргийн шүүхээс гар­гасан. Үүнд та ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Шүүхийн шийдвэрийг сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Харамсалтай нь орон нутагт ажиллах боломж надад байхгүй боллоо. Уг нь би бусад намын дарга нар шиг хөдөө орон нутагт явж, Монголын төрийн ойрын дөрвөн жилийг тодорхойлох гэж байгаа энэ сонгуульд ард түмэн­тэй­гээ уулзаж, санаа бодлоо солилцон, шударга өрсөлдөх хүсэлтэй байна. Харамсалтай нь энэ бололцоог надад олгосонгүй нь. Эрх баригчид алхам бүхэнд намайг хавчиж байна. Зөвхөн намайг төдийгүй С.Наран­гэрэл, С.Авирмэд, З.Ойдовыг бас нэр дэвшүүлсэнгүй. Нэр дэвших эрхийг нь өгөөгүй өөр намын нэр дэвшигч байхгүй. Ганцхан “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” хүмүүсийг л хассан. Намайг хассан шийдвэр нь бүр утгагүй. Н.Энхбаяр гэдэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогдвол мэд­лэг боловсрол нь хүрэх үү, ёс сур­тахуунтай байх болов уу, яах бол гэж эргэлзэж хассан. Би хэлж байгаа, Оросын их өрийн асуудлыг шийдэж байхдаа В.Путин Ерөнхийлөгч, Касьянов Ерөнхий сайдтай орос хэлээр хэлэлцээр хийж байхдаа миний мэдлэг, боловсрол дутаагүй юм. Харин өнөөгийн эрх баригчдын гар хөл болсон СЕХ-ны хүмүүсийн хувьд бол дутсан мэт санагдсан байх. Гэхдээ тэр тусам нь намайг, “Шу­дарга ёс” эвслийг ард түмэн сонгох байх аа.

-СЕХ-ноос таныг нэрсийн жаг­саалтаас хассан үндэслэл нь ёс зүйгүй гэдэгт нэлээд анхаарлаа хандуулсанюм шиг санагдсан. Учир нь түүний өмнөхөн таны гаргасан зарим таагүй үйлдлийн талаарх бичлэг нийтэдхүрсэн?

-Ёс зүйтэй байна уу, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага, ард түмэн тогтоодог юм. Ер нь ёс зүйгүй байна гэдэг юу гэсэн үг юм бэ. Авгай хүүхдээсээ салах, хүүхдээ өнчрүүлэх, ард түмэндээ худлаа хэлэх, өмчийг нь хувааж идэх юм уу, эсвэл хээл хахуулийг хармайгаараа түнтийтэл чихэх юм уу. Өөрсдөө баяжаад ард түмнээ ядууруулахыг хэлэх юм уу. Аль нь ёс зүйгүй үйлдэл юм бэ.

Би өөрийнхөө болон ард түмний эрхийг зөрчсөн хууль хяналтын байгууллагын хүмүүсийн эсрэг тэмц­сэн. Гэтэл энэ нь ёс зүйгүй үйлдэл болж таарч байна уу. Монголын залуучуудыг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж олон мянгаар нь шоронд хийсэн байна лээ. Тэгсэн атлаа тэр шорондоо хуулийг бус дарга нарынхаа тушаалыг хэрэг­жүүл­дэг хүмүүсийн эсрэг би тэмцсэн юм. Энэ нь тэгээд ёс зүйгүй үйлдэл болж байна уу.

-Нэрсийн жагсаалтаас хасагд­сан өөр нэг хүн бол таны хүү Э.Батшугар. Түүнийг намынхаа жагсаалтынзур­гаад бичигдэхэд эцгийнхээ нэрээр орж ирлээ гэ­сэн шүүмжлэл байсан. Та хүүгээ улс төрд оруулахааршийдээ юу?

-Би хүүгээ улс төрд орно гэдгийг огт мэдээгүй. Яагаад гэвэл би хүчээр, хууль бусаар баривчлагдан цагдан хорих төвд очсон байв. Тэр үед миний хүү, гэр бүлийнхэн маань уйлаад үлдсэн. Аав, ээжийн маань цусных нь даралт нэмэгдээд хоцор­сон. Найз нөхөд маань дээрэл­хүү­лээд үлдсэн.

Тиймээс миний хүү аавы­гаа баригдаад явдаг тэр өглөө улстөрч болсон юм байна лээ. Өмнө нь миний хүү улс төрийг огт сонирх­доггүй байсан. Э.Бат­шугар банк санхүү­гийн мэргэжилтэй. Олон ул­сын томоохон бай­гуул­лагад ажил­лаж байсан. Тиймээс ч энэ турш­­лагаа ашиглаад Мон­голынхоо банк санхүүгийн салбарт ажиллана, томоо­хон тө­сөл хэрэгжүүлж, ажлын байр бий болгоё гэж эх орондоо ирсэн байсан юм.

Гэвч аавыг нь 600 цаг­даа хар үүрээр хааж бүс­лэн, 20 цагдаа хоолойг нь боож ухаан алдуулаад, машины хүйтэн төмөр ша­лан дээр хүчээр хаяж ши­дээд аваад явахад тэр хүүхэд чинь улстөрч бол­дог юм байна л даа. Үүнийг нь би мэдээгүй. Сүүлд харин өмгөөлөгч нар ирээд “Намын нөхөд Э.Батшугарыг дэмжээд хамт олон дотроо хүлээ­гээд авсан” гэсэн. Би тэгэ­хэд нь өөрөө сонирхож байгаа юм болов уу гэж асуусан удаатай.

-Аавынхаа олны ан­хаарлын төвд байгааг ашиглан улс төрд орж ирлээ гэсэн ярианы ту­хайд юу хэлэхвэ?

-Миний хүү бол бусад баячуудын хүүхдүүдтэй адил мөнгөөр нэр дэв­шээгүй. Ямар нэг албан тушаалд очоогүй. Мөнгөөр худалдаж улс төрд оръё гээгүй. Тэр өөрийнхөө амьд­ралд тохиолдсон ха­туу сорилтыг давахдаа “Би улс төрөөр оролдохгүй гээд байхад надаар орол­доод байна.

Ер нь болох­гүй, бүтэх­гүй хүмүүсээр улс төр хийлгэж байхаар өөрөө дотор нь оръё” гэж бод­сон юм билээ. Үүнийг ч намын нөхөд маань дэмж­­сэн. Миний хувьд бол хүүгээ улс төрд оруул­на гэж ярьсан, хөө­цөлдсөн зүйл байхгүй. Эх нь ч гэсэн тэгж бодоогүй байх.

-Гэхдээ нэр дэвших эрхийг нь өгсөнгүй?

-Мэдээж, миний хүү учраас өнөөгийн эрх ба­риг­чид хасч л таараа. Гэх­дээ тэр тусам нь ард тү­мэн таниад уулзалт бүр дээр “Дэмжиж байгаа шүү, Э.Бат­шугар аа” гээд гар барьж байгааг нь хара­хад надад сайхан л са­наг­даж байна.

Өөр олон хүний хүүх­дүүд нэр дэвшиж байна. Тэд аав нь баригдаад улс төрд орсон уу? Үгүй. Эрх нь зөрчигдөөд улстөрч болсон уу. Бас л үгүй. Яаж улс төрд орж ирж байгаа юм гэвэл мөнгө төлөөд л улстөрч болчихож бай­гаа. Мөнгө төлсөн, эрх нь зөр­чигдөөд улстөрч бол­сон хоёр тэс өөр зүйл байхгүй юу. Үүнийг л хү­мүүс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Ер нь ч тэгж ойлгож байгаа болов уу ч гэж бо­дож байна. Тийм учраас энэ талаар нэг их тайлбар хийгээд байх шаард­­ла­гагүй болов уу.

-Одоо бүх асуудал Цэцийн шийдвэрээс ха­мааралтай болчихлоо. Ер нь асуудлыг хэрхэн шийдэх бол…

-Цэц ямар шийдвэр гаргах гээд байгаа нь мэ­дэгдэхгүй байна. Гэхдээ сонгууль болох гээд бай­хад заавал 14 хоног асуу­дал судалж, хэрэг үүсгэх үү гэдгээ шийддэг ч гэх шиг. Хэрэг үүсгээд 30 хоногийн дараа ямар нэг суудлаа­раа хэлэлцдэг ч гэх шиг тайлбар өгч бай­гаа. Энэ бол инээдтэй зүйл болж байна л даа. Ард түмэн төрөө сонгох гэж байхад тэднийг хүнд­лэх хэрэгтэй шүү дээ. Сон­гох эрхээ эд­лэ­хэд нь туслах ёстой. Түүнийг нь хорих юм уу, саад болох учиргүй.

Манайх нэг ийм хий­мэл хуулиудтай. 14 хоног, 30 хоног гэх мэтээр асууд­лыг сунжруулдаг. Нэг их хууль баримталдаг дүр эсгэх мөрт­лөө яг 14 хоног дээ­рээ шийдэх нь бараг үгүй. Цагдан хорих төвд намайг аваачаад хорьж байхдаа хууль барим­талж байгаа нэг ч хүн байхгүй л байсан шүү дээ. Намын нөхөд, ард түмэндээ хандаж бич­сэн миний захиаг хурааж аваад, дарга тушаал өг­сөн гээд ичих ч үгүй сууж л байсан шүү дээ. Энэ байд­лаас үзэхэд хэдийд нь хуулийн үг, цэг, таслал бүрийг баримталдаг, хэ­зээд ч хуулийг ямар ч үнэ цэнэгүй болгодог юм бэ гэдгийг би бодоод инээд хүрээд сууж байна. Ер нь энэ тал дээрх манай хуу­лийн зохицуулалт их муу юм билээ. Сонгууль буд­лиантуулах нүх цоорхой ихтэй. Харин шударга шуур­хай болгох, зөрч­лийг шийдэх зохицуулалт бай­даггүй. Өөрөөр хэл­бэл, үүссэн асуудлыг 24, 48 цагийн дотор шийдэх зүйл заалт огт байхгүй.

Уг нь хүсэл байвал 48 цагийн дотор ч шийдэж болно шүү дээ. Гэтэл үүнийг шийдэхгүй байна гэдэг хуулийн зохицуу­лалт муу байгаа, эсвэл цаана нь эрх баригчдын ямар нэг бодол байна уу гэж бодо­ход хүргэж бай­на. Тэдний шууд хэлсэн үгнээс гадна хэлээгүй үгийг хүртэл мэ­дэж, дарга нарынхаа сэт­гэл са­нааны үнэрийг үнэр­тэж амьдардаг хүмүүс байх шиг байна. Дарга нар нь дандаа муу тушаал өгдөг гэдэгт би итгэдэггүй. Ха­рин дарга нар маань тийм зүйл бодож байж магадгүй гэж өмнөөс нь таагаад тэр тааврынхаа дагуу ажилладаг хүмүүс зөндөөн байх шиг са­нагд­сан. “Яг ийм л байгаа байх, СЕХ-нд тэр дарга тийм үүрэг өгөөд л хассан байх, дарга ийм бодол­той бай­гаа юм байна. Би үүнийг удирдлага болон ард ир­гэ­дийн аль альд нь ний­цүүлж гаргах гээд бай­гаа дүртэй сууж байя” гэсэн бодолтой хүн бай­гааг ч үгүйсгэхгүй. Ийм маягаар л битгий байгаач гэж төр засагт ажилладаг хүмүүс­тээ хэлмээр байна. Дарга нарын санаа бо­дол хаана байна гэж но­хой шиг шин­шилж бус хуулиа дагаж амьд­раа­сай л гэж хүсэх байна.

-Дөрөвхөн хоногийн дараа сонгууль боллоо. Энэ хооронд Цэц ху­рал­­дахгүй бол танай намын 28-ынжагсаалт хүчин­гүй болно биз дээ?

-Ер нь хүмүүст тэгж харагдаж байна. Сая л гэхэд Сүхбаатар дүүрэгт уулзалт хийгээд явж бай­хад “Цэц яагаад хурал­дахгүй байна вэ. Бид та­най эвслийг дэмжмээр бай­­на” гэсэн хүмүүс олон байлаа. “Та энэ жагсаал­тад байх ёстой” гэж шаар­даж байна. Чих, нүд, ухам­­сар, сэтгэл, ёс сур­тахуун нь эрхбиш бай­гаа бол энэ бүхнийг харгал­зах л байх гэж бо­дож байна. Хар­галзахгүй бол бид хуулийн ямар бо­ломж байна тэр бүх­нээр давж заалдана. Эцэст нь хүрч байж л энэ асуудалд цэг тавина даа.

-Та дээр яриандаа хорих төвд хууль гэхээ­сээ илүүтэйгээр дар­гын үг хэрэгждэг гэж хэллээ. Тэр чухам хэнюм бэ?

-Ц.Нямдоржийн үг л хэрэгжиж байна. Түүний томилсон Шүүхийн шийд­­вэр гүйцэтгэх газ­рын дарга нарын үг хэ­рэгжиж байна. Бүр то­моор ярих юм бол МАН-АН-ын үг хэрэгжиж байна.

Өнгөрсөн, өнгөрсөн гээд хэлчихье, амны бэл­гээс ашдийн бэлгэ гэдэг болох болтугай. Өнгөрч байгаа Засгийн газар “бид маш тохилог, олон мянган хүнийг зэрэг хо­рих чадвар­тай шорон барьж байгаа” гэдгээрээ бахархдаг бай­сан. Үүний­гээ хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр хан­галт­тай сурталчилсан. Юуг сурталчлах, юуг сур­талч­лахгүйгээ мэдэх ёстой шүү дээ. Шорон бай­гуулснаа сурталчилсан улс орон дэлхийд байс­ныг би са­нахгүй юм бай­на.

Гэтэл манай Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд ганц ч атугай төрөх эмнэлэг барьсан уу? Хэ­дэн хүүхэд хүйн бохирд­лын улмаас нас барлаа. Хэдэн эх төрөхийн хүнд­рэ­лээс болж нас барлаа. Тэгсэн атлаа шорон барь­чихсан байгаа юм.

Өнөөгийн Засгийн газ­­рынхан чинь шоронд за­луусаа хийж хүмүү­жүүлнэ гээд байгаа шиг харагдаж байна. Шүү­хийн шийдвэр гарч гэм буруутай гэдэг нь тог­тоогдоогүй байхад за­луу­саа аваачаад хийчих­дэг. Ийм замбараагүй, зэр­лэг, харгис хуультай орон Монгол л байгаа байх. Уг нь бусад ард­чилсан оронд бол шүү­хийн шийд­вэр гарч, гэм буруу­тай нь тогтоогдоогүй бай­хад аль болох шоронд хийхгүй байх, батлан даал­­тад гаргахыг боддог. Ма­найх бол хамгийн тү­рүүнд шоронд хийдэг. Хо­риход хоригдож байгаа хүмүүсийн 80 хувь нь за­луучууд. Тэднээс 80 хувь нь шүүхийн шийдвэр га­ра­хаас өмнө эрх нь зөр­чиг­дөөд хоригдож байгаа хү­мүүс. Яагаад гэхээр мөр­дөн байцаагчид нь ирж уулздаггүй. Гэтэл тэд­ний тавьсан саналыг шүүх автоматаар бат­лаад л яваад байдаг. Шоронд хийх замаар хү­мүүсийг айлгана гэж бо­дож байгаа байх л даа. Гэхдээ шоронд байгаа хүн айдаггүй юм билээ.

-Яагаад?

-Тэнд орсон хүн айх биш харин ч улам зориг­той болдог юм билээ. Улам бүр үзэн яддаг юм билээ. Зарим залуус бүр хүмүү­жилгүй болдог юм байна. Тэдний үг яриа, үйлдлээс нь би харсан. Монголын­хоо төр засгийг улам их үзэн яддаг хүмүүс болж хувирч байна лээ. Ингэх­дээ хууль хяналтын бай­гууллагын өндөр цол­той хүмүүсийг үзэн яддаг. Үүнээс шорон гэдэг за­луу­сыг маш их эвдэж бай­гаа нь харагдаж байгаа биз дээ.

Би тэгэхээр нь монгол залуусаа ажилтай, бо­ловс­­ролтой болгоё, төрөх эмнэлэг, сургууль барьж Монголоо хөгжүүлье гэ­сэн юм. Шорон байгуулс­наа­раа бахархдагаа больё. Шоронд дарга нарын л тушаал хэрэгж­дэг буруу тогтолцоог өөр­чилж байж Монголоо хөг­жүүлье гэж зорьсон юм. Түүний төлөө өлсгөлөн зарлаж, амь на­саараа дэнчин тавилаа. Ер нь ардчиллыг АН хам­гаалж чадахгүй юм байна. МАН бол бүр ч барахгүй юм байна. Ц.Нямдоржийн ер нь ардчиллыг хам­гаална гэж юу байхав дээ.

Харин ардчиллыг өнөө­гийн эрх баригчид бус эрх бариагүй нам, хүмүүс хамгаалах юм байна. Тэр шоронд байгаа хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө ард­чил­лаа хамгаалах юм бай­на. Монголын ард­чилал маш их ухарч бай­на. Энэ нь төр засагт анз­раагдахгүй байгаа байх л даа. Харин ард түмэнд бол тэдний ядуу зүдүү амьд­рал, хань ижил, ах дүүгээ шоронд оруулс­наар мэд­рэг­дэж байна. Үүнээс илүү өөр юугаар батлуулах гээд байгаа юм. Заавал үхүүлж байж батлах гээд байгаа юм уу. Эсвэл заавал жаг­саал цуглаан, цэрэг цаг­даа­гаар өөрчлөх ёстой гэж үү.

-Яагаад заавал цэ­рэг, цагдаа гэж?

-Миний сонссоноор бол аймаг орон нутгаас цагдаа нарыг бэлтгэл хийлгэх нэрийдлээр та­таж байгаа гэсэн. Үнэн хэ­рэг­тээ шударга бус сон­гууль болбол ард түмэн эсэргүү­цэж таарна гэж урьд­чил­ан таамаглаад түүнийг нухчин дарах гэ­сэн санаа­гаар тийм зүйл хийж бай­гаа болов уу. Дахиад та­ван хүн буудъя, 50 хүнийг алъя, 500 за­лууг шарх­дуулъя, 5000 монголыг шоронд хийе гэж л дуудаж байгаа байх­гүй юу даа. Ийм байд­лаар Монгол хөг­жихгүй ээ. Өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө халуун бү­лээн суудлыг хадгалж үлдэж магадгүй. Гэхдээ ард түмэн тэднээс айхгүй.  Тийм учраас би МАН-АН-д уриалмаар бай­гаа юм, зүгээр л ажлаа өгчихгүй юу даа гэж. Өгөхөд айм­шигтай зүйл байдаггүй л юм байна шүү дээ. Би ажлаа өгч үзлээ. Юу нь хэцүү байгаа юм бэ. Ямар нэг ажил дээр үүрд уяатай төрчихсөн биш. Аливаа зүйл гэдэг ээлж­тэй, дэс дараатай байдаг.

Би энд нэг зүйлийг амлачихъя. Хэрэв би өн­дөр албан тушаалд оч­вол хэнийг ч сонгуулиас хасах­гүй. Ямар ч шүүхийг хараат болгохгүй. Би биш юмаа гэхэд манай нам, эвсэл, М.Энхсайхан,  Д.Тэр­биш­дагва, Ч.Улаан, О.Чу­луун­бат аль нь ч өн­дөр албанд  очсон хэн нэгнийг шоронд оруулж өшөө хонзон авах­гүй. Харин зөв бодлогыг л ард түмэндээ санал бол­гоно.

-Та түрүүн яриандаа шоронд орсон залуус төрдөө өширхдөг бол­чихдог юм билээ гэсэн?

-Тийм юм билээ. Тэд бүгдээрээ Ц.Нямдоржийг үзэн ядаж байна лээ.

-Гэхдээ та бас тийм бодол өвөртөлсөн юм биш биз?

-Би бол тэр залуус шиг сэтгэлийн хөдлөлөөр амь­дардаг хүн биш. Би чинь энэ олон жил улс төртэй хутгалдаж төрийн өндөр дээд албан тушаа­лыг ха­шиж үзсэн хүн. Мон­голын юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг би мэддэг. Сэтгэл санааны хөдлөл, үзэн ядалтаар өнөөгийн эрх баригчид шиг ажил­лаж болохгүй гэдгийг би өөрийнхөө яс махан дээр мэдэрлээ. Гэх­дээ би бол өш хонзон санадаг хүн биш. Харин зөв зүйтэй зүйл хийх юмсан л гэж зүтгэдэг хүн.

Харин тэр шоронд бай­­гаа тэр залуус их өшир­хөж байна лээ. Ц.Ням­доржийг үзэн ядаж байгааг нь би мэдэрсэн.

Ардчилал хөгжөөд 20 жил болж байна. Гэтэл тэр ардчилал чинь хаана бай­на гэх хүнтэй ч таарсан. Түүнээс гадна Ц.Нямдор­жийн зохиосон Эрүүгийн хуулийг үзэн ядаж, энэ харгис хуулийг өөрчлөөгүй цагт бидний амьдрал ч өөрчлөгдөхгүй нь гэж ярьдаг гэсэн. Тий­мээс ч Ц.Нямдорж сайд огцорч байна уу гэж их асуудаг гэсэн. Огцроогүй гэхээр МАН, АН-ыг аль алиныг нь үзэн ядна. Гэхдээ АН-ыг хатуу шаард­лага тавьсан гэдэг утгаар нь сайн хандаж байна.

Харин МАН Ц.Ням­дор­жий­гоо аваад үлдлээ гэхээр бүр нулимж байна лээ.

Тийм учраас Сү.Бат­болд, Ц.Нямдоржид хан­дан уриалмаар байгаа юм. Н.Энхбаяр гэж ганцхан муу хүн байгаа мэтээр жүжиглэхээ боль. Харин цаад Н.Энхбаярыг чинь оролдох тусам ард түмэн өмөөрч байна шүү. Орол­дохгүй зүгээр хая­чихсан бол ажиглах ч үгүй, өмөө­рөх ч үгүй. Оролдоод, эр­хийг нь зөр­чөөд, 600 цаг­даа явуулж, оймстой нь чирч гулдран машин руу шидэхээр ард түмэн өмөөрнө шүү дээ. Би сайн хүн биш. Гэхдээ бас муу ч хүн биш. Харин би ард түмэнд өртэй хүн. Гагцхүү ард түмэндээ өрөө яаж төлөх вэ гэж л боддог.

Би энэ олон албан тушаалыг хашиж явахдаа нэг зүйлийг ойлгосон. Ми­ний багш Бакула Рин­бүүчи надад хэлдэг бай­сан, “Дан­даа ард түм­нийхээ талд бай. Гэхдээ энэ их хэцүү. Чи на­мынхаа талд баймаар санагдана. Най­зынхаа талд ормоор бо­догдоно. Гэхдээ битгий тэг. Ард түмнийхээ л талд байж сур. Тэгсэн цагт тэд ча­майг ямар ч алдаа гар­гасан байсан уучилна” гэдэг байлаа. Би энэ үгийг толгой дохиж сонссон атал мартаад л намын­хаа талд ордог байжээ. Хятадын тагнуул гэхээр нь Ц.Ням­доржийн талд орж, өмөөрч хамгаалаад л явдаг бай­лаа.

Одоо бодоход ерөө­сөө ард түмнийхээ л талд байх ёстой юм байна лээ. Өнөө­дөр ч гэсэн М.Энх­сайхан бид хоёр ард түм­нийхээ талд байгаа учир хамт байна. Ер нь албан тушаа­лаар өрсөлдөх юм бол дандаа хоёр талд гардаг юм билээ. Үүнийг би амьд­рал дундаас ойл­гож ухаар­лаа. Харам­сал­тай нь өнөөдрийн эрх ба­риг­чид үүнийг мэдэхгүй юм. Тэд ойлгохгүй байна. Ард түмнийхээ талд бай­на гэд­гийг мэдэхгүй бай­на. Нөгөө л Ц.Ням­дор­жийгоо өм­гөөлж хам­гаал­сан бай­дал­тай. Ц.Ням­дорж нь бусдаар өмгөө­лүүлж, хам­гаалуулж яа­сан ч дуус­даггүй юм. Яа­сан ч их алдаа гаргадаг юм. Тэгсэн атлаа “За, би болъё доо. Би үнэхээр хүмүүжихгүй, ухаан суух­гүй юм байна. Би төр засаг, ард түмний­хээ буяныг хангалттай эдэл­лээ. Одоо больё” гээд л болиод өгөх хэрэгтэй ш дээ. Тэгэхгүй юм. Эргээд л сандал ширээтэйгээ зуу­ралдаад байх юм. Тэ­гэ­хээр нөгөө дарга нь тухайн үеийн над шиг өмөөрч хамгаална. Яа­гаад өмөөр­дөг вэ гэхээр Ц.Нямдорж даргадаа нэг их сайн хүн болж жүжиг­лэдэг байхгүй юу. Таны л төлөө явж бай­на гэх мэ­тээр ярьдаг. На­дад тэгж ханддаг байсан учраас би мэдэж байна. Тухайн үед С.Баярт Ц.Ням­дорж маш дургүй байсан. Тэр хоёр байнга зөр­чилд­дөг байлаа. Гэтэл С.Баяр дарга болчихсон чинь түү­ний талд ороод гүйхээр нөгөөх нь хамгаална.

Тэр үед Ц.Нямдорж  Сү.Батболдод ч маш муу байсан. “Энэ хаанаас гараад ирсэн юм. Мөн­гөөр албан тушаал авсан амьтан” гэж ярьдаг байс­ныг нь ч санаж байна. Харин одоо тэд бие бие­нийгээ хамгаалдаг хүмүүс болжээ. Ц.Нямдорж нэг тиймэрхүү бүх цоожинд таардаг түлхүүрийг мэд­дэг байхгүй юу.

Монголд Ц.Ням­дор­жоос өөр хуульч, Сү.Бат­болдоос өөр Ерөнхий сайд, М.Энхболдоос өөр тэргүүн Шадар сайд, Д.Зо­ригтоос өөр Эрдэс баял­гийн сайд байхгүй юм уу. Байгаа шүү дээ. Зөндөө сайхан хүмүүс бий. Тэд зүгээр л ажлаа  өгчих хэрэгтэй байхгүй юу. Ард түмэн асуудлыг аяндаа шийднэ дээ. Өнөөдөр тэд Н.Энхбаяраас айгаад байх юм. Яг үнэндээ бол ард түмнээсээ айх хэ­рэгтэй шүү дээ.

-Таны шүүх хурал­даан удаа дараа хой­шиллоо. Гэхдээ энэ бү­хэнд таныг л цаг хожих гэсэн асуудал гэжтайл­барлах хүмүүс бий…

-Тийм зүйл байхгүй. Угаас энэ бол шалгагдаж, нотлогдоогүй, худал нот­лох баримт бүрдүүлсэн хэрэг байсан. Ер нь ч үүнийг шүүхэд өгөх ёсгүй байсан юм. Бүх зүйл хуу­лийн дагуу мөрдөн бай­цаалт хийгдэж байж шүү­хэд очих ёстой. Харам­салтай нь тэгээгүй. На­майг мөрдөн байцаагч дуудахад ирээгүй гэдэг үндэслэлээр хүч хэрэглэж цагдан хорьсон. Хоригд­соны дараа мөрдөн бай­цаагчид нэг ч удаа бай­цаалт аваагүй. Энэ бол угаас санаатай зориудын үйлдэл байсан. 2012, 2013 оны сонгуультай холбоотойгоор намайг сонгуульд оролцуулахгүй байхын тулд улс төрийн зорилготой үйлдэл. Би үүнийг бүр 2010, 2011 онд хэлж байсан. Тухайн үед хэн ч итгэхгүй байсан. Өнөөдөр бүгд л миний хэлсэн ёсоор болж байна шүү дээ. Миний нэрийг хасч байна. Хүүг маань, бусад хамтран зүтгэгч­дийг маань хасч байна. Тийм учраас би Үндсэн хуульд байдаг эрхээ үн­дэслэн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд татгалзсан юм.

-Таныг арван удаа дуудахад ирээгүй гэ­сэн гэсэн шүү дээ?

-Хэдэн ч удаа дуудаж болно. Гэхдээ тэр бол худлаа. “Та нар анхнаа­саа зохиомол хэрэг үүс­гэж байгаа учир өөрөө өөрийнхөө эсрэг мэдүү­лэг өгөхгүй. Та нар өөр хүний тухай асуух гэж байгаа бол очиж хэлье. Харин миний эсрэг чиг­лэ­сэн зохиомол хэргийг асуух гээд байгаа учир би мэдүүлэг өгөхгүй” гэж би Үндсэн хуулинд заасан эрхээ л эдэлсэн. Гэтэл үүнийг ашиглаж, шүүхийг хүндэтгээгүй, 10, 20 удаа дуудахад ирээгүй гэж худ­лаа нэг их дуудсан болж жүжиглэсэн. Надтай ажил­ладаггүй өмгөөлөгч нарт зарлан дуудах хуу­дас өгсөн гэж хааяа нэг утсаар ярьснаа хэлсэн байсан.

Энэ бүх зүйлийн но­толгоо нь намайг 21 хо­ног хоригдож байхад нэг ч удаа байцаалт аваагүй­гээр батлагдаж байгаа юм. Тэгсэн атлаа хэргийг шүүхэд шилжүүлчихсэн. Шүүх дээр нэгэнт хэрэг ирчихсэн тул хуралдах гээд байгаа юм.

Энд нэг зүйлийг хэлье. Монголд тийм хууль байдаг үгүйг мэ­дэхгүй байна. Гэхдээ ма­най шүүх шударга л юм бол энэ хэргийг буцаах хэрэгтэй. Шалгах гээд байгаа бол шалга. Эсвэл угаас худал хэрэг тул бу­цааж, намайг цагаатгах хэрэгтэй.

Тийм учраас шүүх хуралдаан удаа дараа хойшилж байгаа нь би хугацаа хожих гэсэн хэрэг биш. Харин миний эсрэг хэлмэгдүүлэх гээд байгаа зүйлийг л зогсоох гээд байгаа юм. Ингэж энэ удаагийн УИХ-ын сонгуу­лийн өмнө дарамт үзүүл­лээ. 2013 оны Ерөн­хий­лөгчийн сонгуулийн өмнө ч дарамт үзүүлэх нь то­дор­хой. Бүр ямар нэг ял ногдуулах гэж оролдож ч магадгүй юм.

-Та яриандаа хоёр ч удаа 2013 оны сонгуу­лийг дурдлаа. Магадгүй та өөрөө нэр дэвшихээр төлөвлөжбайгаа юм уу?

-Би дэвшинэ, дэвших­гүй гэж хэлж чадахгүй. Эрх баригчид битгий дэв­шээсэй гэж бодож байгаа байх. Би хувьдаа ямар ч байсан энэ удаагийн сон­гууль л шударга болоо­сой гэж  бодож байна. Би энэ албан тушаалыг ха­шиж үзсэн болохоор тий­шээ зүтгээд байгаа юм байхгүй. Харин хамгийн их сонирхож байгаа сон­гууль бол энэ удаагийн УИХ-ын сонгууль л байна.

Т.ГЭРЭЛМАА

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

65 Comments

  • Anonymous (June 25, 2012 9:27:41 pm )

    ENKHBAYAR AA! OLON YUMEN UURIIG CHIN KHEN BE? GEDGIIG CAIN OILGOJ ABSAN SHUU! ODOO BI ABLIGASHIN BISH, DARANGUILAGCH BISH,ULSYN UMCH KHURUNGU KHULGAILJ ABAAGUI ENE TER GEED UKHUULGA MAYAGIIN YUM YARIAD NEMERGUI! CHINII UNGURSUN TUUKHIIG UURCHILJ BOLDOGGUI YUM.BI ODOO YOS SURTAKHUUNTAI BOLCHIKHSON ELDEB ULGER YARIAD KHEREGGUI! TANAI NAMAAS GANTS KHOYOR KHUN SONGOGDOKHYG UGUISGEKHGUI, GEKHDEE OLONKH BOLNO, BULEG BAIGUULNA GEJ GORIDOOD KHEREGGUI.

  • Anonymous (June 25, 2012 9:38:44 pm )

    eNE enkhBAYAR KHARIN NIAMDORJIIG YAG UNENEER NI NUDEND KHARAGDTAL ZUB TODORKHOILSON BAINA. NIAMDORJ YAG IIM DEED TUSHAALTAND DENDUU BYALDUUCHILDEG, TUUNII UYANY NOKHOI BOLJ BUSDYG BORGOJ CHADDAG, BUUKHAAR NI MUULJ ,GAZAR DOR ORTOL MUU KHELJ BAS CHADDAG KHOYOR NUURTE4N ADGIIN AMITAN SHUUDEE! EZEN NI BUURNYKHAA ZAN ANDAKHGUI GEDEG ENE DEE!

  • Anonymous (June 25, 2012 9:56:41 pm )

    Энхбаяр одоо шударга болж магадгүй шүү. Түүнийг дэмжсэн ч яахав. одоо лав хаширсан байхаа.

  • Anonymous (June 25, 2012 9:59:12 pm )

    Manaihan ene hund l sanal uguh gej baisan Odoo ene hun oroh erhgui bolson bolohoor bid songuuli uguhgui ee Bugd l adilhan bayn boloh gej l ulairch baigaa Harin ene hun odoo garsan bol ard tumnii tuluu owoo um hiih baisan um Sayin bariwchilgaanaas ih um bodson bailgui dee Ard tumen ni tuuniig yaj hairlaj bailaa Manai eej gehed l 3 honog uilj untaagui honoson Bi ch adil uilaad neg l sonin baisan shuu Tegeheer busad hun ch tiim l baisan baih Gehdee tal huwi ni

  • Anonymous (June 25, 2012 10:03:08 pm )

    Amjilt husee.Demjij bgaa shuu

  • Anonymous (June 25, 2012 10:43:09 pm )

    ер нь энийг хүн мөн гэж хэн баталсан юм бэ ханаж цаддаггүй ороолон бэрд юм бишүү үр хүүхдүүдээ хүртэл ямар хүмүүс болгож байгааг нь харахгүй юу

  • Anonymous (June 25, 2012 11:10:14 pm )

    Muu hulgaich, Hairan ard tumnii buyan.

  • Anonymous (June 25, 2012 11:19:20 pm )

    ZA CHAMAIG ARD TVMEN ZUNDEE L XARJ XANDAJ XANGALTTAI L ERX MEDEKL EGSEN SHVVDEE..YUCH L XIIJ GIIGVVLEEGVUI DEG, MUU XUSAMAA GOLSON XEGSHIN SHAR DEELT CHARALBAA OIDOO ZAILAACH..BID ODOO CHAMTAI CHAMGVUI TER XEDEN TOLGOIGOO SHANADDAAD IDEJ UUJ CHADNA ZAILAACHAA MUU BANIDAA..

  • Anonymous (June 25, 2012 11:40:08 pm )

    ямар ч сайхан баг өмссөн баг нь багадаад цаанаас нь бузар царай цухуйгаад л байна даа

  • Anonymous (June 25, 2012 11:48:37 pm )

    Demjyee turshlaga yamar ch ajil hiihed hereg boldog shuu dee bid turshlagiig aldaj Onoj bgaad l bolgono getel tur Zasag hen neg huniig turshlaga dadlagatai bolohiig yagaad ch huleej chadahgui

  • Anonymous (June 25, 2012 11:54:30 pm )

    Hudlaa yarihaa boli ushuu horsoloos uur ym garahgui chamaas

  • Anonymous (June 26, 2012 1:40:59 am )

    enkhbayar bas l dutuu setgej baina da, tavan tolgoigoos orj ireh mungiig hun burt taraaj hoshnogoor garah baas bolgoj baisnaas ter munguur nuursnees tulsh gargash uildver bariad orosoos haraat bus boloh talaar yagaad yarihgui baina, hund zugeer mungu uguud hugjsun uls haana baina

  • Anonymous (June 26, 2012 1:42:39 am )

    Ene yriad baigaa yumaa mongoliin haan shig töriin tolgoid 9 jil baihdaa ydaj gants 1 iig ni hiisen bol Nambarvang ödiid ard tumen demjij dahin zalah bailaa. HAAN baihdaa ööriigöö toiruulsan hedhen huniig tomruulj ulsiig suitgej avilgaliig havtgairuulj mangas bolj baisaniig chini olon tumen martahgui. Ene damfuuruulsan tör chini hördlögöösöö garahgui ulam arhagshaad Mongol uls mini suireh deeree tulaad baina adgiin novshoo

  • Anonymous (June 26, 2012 8:13:33 am )

    ЧИ БОЛ МАШ МУУ ХҮН, ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ УЛСАА ХУДАЛДДАГ УРВАГЧ. МОНГОЛЫН НЭР ТӨРИЙГ ТАНАЙ ГЭР БҮЛИЙНХЭН ГАДНЫХАНД ЯАЖ ГУТААЖ БАЙГААГ ЭРҮҮЛЭЭР СЭТГЭДЭГ ХҮН БҮХЭН ХАРЖ БАЙНА

  • Anonymous (June 26, 2012 8:18:36 am )

    Vhej dald ordoggvi luivarchin be

  • Anonymous (June 26, 2012 8:45:51 am )

    uhvel taarsan novsh

  • Anonymous (June 26, 2012 8:49:08 am )

    odoo bi sain hyn bish bolchij mongol ulsiig udirdaj yavsan hyn iin yarij bolohuu sain hyn bish genee bi yaj ch magadgyi hyn shyy gesen yg sh dee ene chini

  • Anonymous (June 26, 2012 9:04:41 am )

    МАН ЫН ТЭНЭГ ТОЛГОЙНУУДЫН ДЭРГЭД Н ЭНХБАЯР ХАМААГҮЙ ТОЛГОЙ ӨНДӨР БНА СҮ БАТБОЛД БОЛ ГӨЛӨЛЗӨӨД ХУДЛАА ЯРИХААС ЦААШГҮЙ ШУНАЛТАН ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (June 26, 2012 9:08:38 am )

    Uneheer l ard tumnee gej boddog baisan bol hen negniig muulahgui baih baisan baih daa. Muulj uzen yadaj baigaa hun chin ch gesen ard tumnii 1 heseg shuudee

  • Anonymous (June 26, 2012 9:13:15 am )

    -Миний хүү бол бусад баячуудын хүүхдүүдтэй адил мөнгөөр нэр дэв­шээгүй.

    хэхэхэ. энэ чинь харин зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болсон байна. Өөрийгөө баян, хулгайч гэдгээ зөвшөөрсөн байна ш дээ

  • Anonymous (June 26, 2012 9:21:33 am )

    эх орноосоо зайлуулах хүн нэгээр л нэмэгдэх юм даа зайлаачээ

  • Anonymous (June 26, 2012 9:38:50 am )

    хахахаха яг үнэн зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг гээчээр энэ одоо зөнж байгаа юм байхдаа

  • Anonymous (June 26, 2012 9:41:18 am )

    шал инээдэмтэй юм.

  • Anonymous (June 26, 2012 9:46:22 am )

    энэ хөгшин зөнөг одоо улс төрөөс зайлмаар юм нас явсаар байгаад үхэх цаг нь ирэх вий дээ

  • Anonymous (June 26, 2012 10:02:32 am )

    Ярьж байгаа яриа нь ч үнэмшил муутай юмаа. Хөдөөгийн ядарсан итгэмтгий ард түмнийг мунхруулж яваа юм байна даа

  • Anonymous (June 26, 2012 10:09:24 am )

    саин хүн ч биши ,мүү хүн ч биши ,,тэгээд чи чохом юү бэ ?хүн ем бол үү ?

  • Anonymous (June 26, 2012 10:11:19 am )

    ДЭНДҮҮ САЙН ЖҮЖИГЛЭЖ БАЙНА. МЭРГЭЖЛЭЭ СОЛЬЖ АЖИЛМААР ЮМ. УЛСТӨРЧ БИШ ЖҮЖИГЧИН ХИЙМЭЭР ЮМ ЭНЭ МЭРГЭЖИЛ ЯГ ТААРНА

  • Anonymous (June 26, 2012 10:37:28 am )

    ene muuu PIZDA G bariad shorond hiihgu ingej dawraaj bolkusht ENHBAYR BOL LALARIIN PIZDA GICHIII TSARAILSAN ALNII US UHEJ DALD ORUUL TAARNA

  • Anonymous (June 26, 2012 10:58:09 am )

    Угаасаа ийм хун байсан юм уу, эсвэл одоо мэдрэл нь муудсан байна уу. Э базарваань Монголчууд ч азтай юм аа. Ямар азаар салав даа. Баабар ахаа Таны зев байж ээ. Олон жилийн урд би таныг терийнхее тэргуунээр оролдоод гэж буруу бодож байлаа.

  • Anonymous (June 26, 2012 11:03:59 am )

    Энэ хун хэний ухаанд тааруулж яриад байнаа . АА. Би ч еренхийлегч хийвэл арай дээр байсан байна гэдгээ ойлголоо.

  • Anonymous (June 26, 2012 11:05:47 am )

    За яс хаялаа л даа.

  • Anonymous (June 26, 2012 11:20:44 am )

    Бодоод байхад ер нь МАН-ын буруу байна. Ийм мэдрэлийн согогтой хунийг ямар шалгуураар сонгож олон жил намын дарга, УИХ-ын дарга, еренхийжегч болгож байсан бэ? Иймээс л манай одоогийн зовлон эхэлсэн юм байна даа… Танай намд боловсон хучний бодлого байна уу? Аялдан дагалдагчид л байж дээ БУГД.

  • Anonymous (June 26, 2012 11:36:25 am )

    яахлаараа МАНын буруу байдгийн МАН МАХНаас тусгаарласан л болохоос МАН энхбаярыг даргаараа сонгоогүй л байх

  • Anonymous (June 26, 2012 11:53:09 am )

    Би энэ албан тушаалыг ха­шиж үзсэн болохоор тий­шээ зүтгээд байгаа юм байхгүй… Толгой байна уу . Ёстой аймшигтай байна даа……

  • Anonymous (June 26, 2012 11:58:34 am )

    энэ хүн яав ч эрүүл биш Сайн ч хүн биш муу ч хүн биш гэж одоо юу гэж байгаа юм ямар инээдтэй юм бэ ккк

  • Anonymous (June 26, 2012 11:59:59 am )

    ёстой нэг амьтны элэг авч хүүхэд нохойн доог болж бнаа ичиг ичиг

  • Anonymous (June 26, 2012 12:07:59 pm )

    Би биш юмаа гэхэд манай нам, эвсэл, М.Энхсайхан, Д.Тэр­биш­дагва, Ч.Улаан, О.Чу­луун­бат аль нь ч өн­дөр албанд очсон хэн нэгнийг шоронд оруулж өшөө хонзон авах­гүй…….. Уг нь бол авах ёстой юм байна, тиймээ?

  • Anonymous (June 26, 2012 12:12:56 pm )

    Энэ ярилцлагыг сонин болгонд хэвлээрэй….. Архины тэнэгрэл гэдэг ийм евчин байдаг юм .

  • Anonymous (June 26, 2012 12:17:51 pm )

    ENHBAYAR DARGIIG DEMJIJ BNA AA .TAMNIIG DEMJIJ BNA AA>>> TA TER YANGFA BAS BYS HUMUUSIIG BOLIOCHEE>>HETERHII DOOSHOO ORSON UILDLUUD HIIGEED BHIIN> YANZ BURIIN HUMUUS TSYGLYYLJ BHAAR <>> >>YANGA> TANID AMJILT HUSIE>>TA CHADAH YOSTOPI>>BID DEMJIH BOLNO OO>>YRAGSHAA

  • Anonymous (June 26, 2012 12:18:39 pm )

    Харин би ард түмэнд өртэй хүн. Гагцхүү ард түмэндээ өрөө яаж төлөх вэ гэж л боддог…. Хамаг хулгайлсан юмаа Монголд авчирч аймаг, дуурэг бурт 1 Залуучуудын спортын ордон болгож ерее цайруул даа. Эс тэгвэл бугдийг улсын орлого болгоно шуу дээ….

  • Anonymous (June 26, 2012 1:02:34 pm )

    Undsen huuliin tsets Enhbayrin erhiig sergeegeech!

  • Anonymous (June 26, 2012 2:05:34 pm )

    uls murd 10 jil zvtgehdee hahuuli. umch idseer bvr berd dolson daina

  • Anonymous (June 26, 2012 2:15:27 pm )

    tenegt. yaduural, avilgal geed muu muuhai buhniig enhbayar delgeruulj, hugjuulee biz dee. uuriihuu hiisen nugliig bitgii ingej hiigeegui yum shig tsarail. bolomj baihad yaduurliig shiidehgui yasiin. darga baihdaa ter olon yumaa hiih n yasiin. chamaig demdjdeg hun bdg l bh. gehdee olon hun gej uuriiguu huurahaa boli. muruud gej helye

  • Anonymous (June 26, 2012 4:26:56 pm )

    Энхбаяр минь зүгээр зайлаад л өг улс орон үймүүлээд галзуу хүнүү

  • Anonymous (June 27, 2012 8:47:49 am )

    enhbayar bolih heregtei sh deee er ni Mongold chamaas oor hvn bhgvi gej bodoo yu zail zail zail

  • Anonymous (June 27, 2012 9:10:43 am )

    enbkhbayar aa ichij amidarmaar yum aa

  • Anonymous (June 27, 2012 9:51:28 am )

    muu hulgaich zaasan zaildaggvi p ve

  • Anonymous (June 27, 2012 10:15:46 am )

    Гарцаагүй МАХН- ЯЛЖЭЭ,БИ ӨӨРТӨӨ МАШ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙГЭЭР БАТАЛГААТАЙГААР ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА.Манай намын бодлого ард түмэнд гүн ойлгомжтой агуу төлөвлөлт ,маш зөв сонголт,харин алдсан зүй бага зэрэг байгаа,үүнийгээ сайтар ойлгох хэрэгтэй,МАХН-ыг ялахыг би өөрийнхөө зүүдэнд, арван хуруунд нь гал бадран асаж байсан,энэ бодол саналаа нөхдүүд ээ хэлсэн шүү,би өөртөө ямарч байсан итгэж чадна,МАХН- ЯЛАН БАДРАНА,МАНДТУГАЙ,МОНГОЛ МИНЬ МОНГОЛООРОО БАЙХ БОЛНО

  • Anonymous (June 27, 2012 11:45:08 am )

    Ардын нам, Энхбаяр гэж ёстой нэг инээдэмтэй хүн юм. Энэ хүний климаксыхан явц хүнд талдаа явж байгаа юм байна. Ингэж: ойлгогдож байна.

  • Anonymous (June 27, 2012 3:36:11 pm )

    Gehdee l shorond baih yostoi hun ta mun shuu

  • Anonymous (June 29, 2012 7:12:18 pm )

    ta ih muu hun shuudee uuriiguu medgui yumuu balaa

  • Anonymous (June 29, 2012 8:37:40 pm )

    xumuusee barigdah ueiin bichlegiin dahij sain uzeerei tusgaigiinhan orj ireh
    ued huudee yu gej zahij baigaa n haragdana ene novshiin

  • Anonymous (June 29, 2012 10:06:37 pm )

    ta yalsan shvv. zvrh setgeldee ch bosoogooroo bgaarai. hen gedegee dahin haruulah tsag. hamtdaa shuu

  • online custom shirts (September 05, 2013 11:33:11 pm )

    7**998 758230You

  • company website (September 06, 2013 4:18:08 am )

    983498 823128What is wonderful respecting is dealing with rather of depending on. 570398

  • bulk sms premium sms hlr sms hubing smsc mtr mo mt mobile ticketing mobile payments asia thailand laos vietnam indonesia singapore europe latin america cambodia hong kong sms content platform labroc server plaza mobile (September 06, 2013 4:43:26 am )

    722198 584066This really is something I truly need to try and do plenty of analysis into, thanks for the post 226823

  • Network monitoring (September 09, 2013 8:33:33 pm )

    382188 502920I actually treasure your piece of function, Excellent post. 464751

  • visit the site (September 10, 2013 1:02:21 am )

    823762 135828Significant other, this exceptional internet site is fabolous, i merely adore it 7515

  • how to get a girlfriend (September 10, 2013 1:54:37 am )

    447617 744741You produced some 1st rate factors there. I seemed on the internet for the difficulty and located a lot of people will go along with together along with your internet site. 325466

  • Iphone (September 10, 2013 3:34:40 pm )

    352184 294040You ought to participate in a contest for among the top blogs on the internet. I will suggest this internet internet site! 928182

  • Tablet (September 10, 2013 3:52:54 pm )

    326974 615564Most appropriate the human race messages function to s*** your and present exclusive chance with particular couple. Beginer appear system in advance of raucous men and women will most likely always be aware most with the golden value off presentation, which is actually a person

  • rahapelit (September 13, 2013 6:25:16 am )

    92153 187001The good intreguing articles keep me coming back here time and time again. thank you so much. 866058

  • paras nettikasino (September 13, 2013 7:03:02 am )

    99721 220900You seem to be extremely expert within the way you write.::

  • itinerari moto in Toscana (September 13, 2013 6:16:49 pm )

    236728 333515Attractive portion of content material. I basically stumbled upon your weblog and in accession capital to ***ert that I get in fact loved account your weblog posts. Anyway I is going to be subscribing to your augment and even I success you get admission to constantly speedily. 895225

  • 401k (September 13, 2013 11:36:06 pm )

    382768 653032Man you legend. return see my site, you need to get pleasure from it. 261743

antalya rent a car