antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 1 comment

90 тэрбумын өрөө төлдөггүй “Жаст” групп гадаадад 20 сая доллароор махны үйлдвэр байгуулаад явж байна

нийтлэсэн Admin

Төрөөс төрсөн тэрбумтан гэж байдаг бол одоо цагт төрөөс төрсөн тэрбумтан компани бас гараад ирж. Тэр нь “Зоос” банкны дуулианы эзэн болоод байгаа “Жаст” групп юм. 4500 гаруй ажилчинтай үндэсний том компани гэж сайрхдаг энэ бүлэглэлийн толгойлогч Ш.Батхүү Олон овоотын алтны ордын лицензийг авахын тулд бүхэл бүтэн банк дампууруулж төрөөр хохирлыг нь төлүүлж чадсан зайтай эр. Гэхдээ улс төрч найзгүйгээр ийм “том амжилтанд” хүрэхгүй байсан нь мэдээж. “Жаст”-ын халаасанд орсон улс төрч бол Ерөнхий сайд асан С.Баяр юм. Зальжин, тооцоотой ихэмсэг хүйтэн энэ эр л Батхүүг “Гацуурт”-ын Чинбатын зэрэгт хүргэж банкаар туг тахиулсан. Улс төрчдийг утсан хүүүхэлдэй шиг ашиглагдаг гэгддэг “MCS”-ийн Оджаргал ч хүртэл ингэж даналзаж байгаагүй. Өдгөө С.Баяр хос морьтой болсон нь “Жаст”, “Гацуурт” хоёр тул хаа ч явсан явгарна гэж байхгүй. “Жаст”-ын дампууруулсан “Зоос” банкны хадгаламж эзэмшигчдын хохирлыг төр 90 гаруй тэрбумаар барагдуулсан тул Батхүү улсад өртэй хүн. Бараг л “Алтан Дорнод”-ын Пауошокын дараа орох байх. Гэсэн ч энэ их өрөө төлөхгүй гүрийсээр саяхан “Зоос” банкны шуугиан дэгдэх үед 680 гаруй сая төгрөг өгч гал унтраахыг оролдов. 100 сая доллар хараад алгаа ташдаг Сангийн Яамд бол их мөнгө л дөө. Ингэхлээр “Жаст” мөнгөтэй бололтой. Бүр өрөө бүрэн барагдуулах юмтай айл гэгдгийг нь Ерөнхий сайд С.Батболдын саяхны Буриадад хийсэн айлчлал харуулсан. “Жаст”-ын гэгддэг энэ эрхэм үе үеийн гүйцэтгэх засаглалын тэргүүний бөөрөнд наалдчихдаг зальтай эр л дээ. С.Баярыг Ерөнхий сайд байхад нь “дэгээдсэн” гэж байгаа. С.Батболдын айлчлалын үеэр “Жаст” групп Улаан-Үд хотод 20 сая доллароор орчин үеийн махны үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурж үйлдвэрийнхээ шавыг тавьсан. Хөрөнгө мөнгө хангалттай тул ирэх жилд багтаагаад барьчихна гэнэ. Ийнхүү Монголын махыг “Жаст” залгиад хойшоо зарах нь. Үүнээс гадна эх орны хишгээс хусаж байгаа мөнгө нь гэвэл талийгаад өгнө. “Жаст” групп Хадгаламж банкны дийлэнх хувийг эзэмшдэг. Хүн болгоноос татаж байгаа 350 төгрөгний шимтгэлийг тооцох юм бол Батхүүгийн халаасалж байгаа мөнгө талийгаад өгнө. Хөдөөд бүр завхруулсан. Өнгөрсөн хавар л гэхэд Дорнод, Сүхбаатар аймагт л гэхэд эх орны хишгийг 3 сараар бөөнөөр нь өгнө, гэхдээ хүн болгоноос 2500 төгрөг суутгана гэж Хадгаламжийнхан тулгасан. Жаран хэдэн мянгыг авах гэж байхад ганц хоёр мянга ч яамай гээд хүмүүс зөвшөөрч ингээд энэ хоёр аймгийнхан долоо хоног архинд умбах нь тэр. Харин Хадгалалж банкны зүүн хоёр аймгаас босгосон “үйлчилгээний хөлс” нь 3 тэрбум давсан гэдэг юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 21, 2011 1:58:31 pm )

    hadgalamjaas munguu awah ni zuw bhaa. 2 bank dampuuruulsan hun shuu dee.

antalya rent a car