antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2011 1 comment

Кёкүшюзан Д.Батбаяр: 20 жилийн дараа зодог шуудгаа өмсч хийморио сэргээлээ

нийтлэсэн Admin

Үндэсний бөхийн 4096 бөхийн барилдааныг зохион байгуулж геннисийн номонд бүртгүүлэхээр Монголын үндэсний бөхийн холбоо санаачилсан. Барилдах бөхчүүдийн бүртгэлээр 6000 гаруй хүн барилдахаар бүртгүүлсэн. Барилдааны нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяраас цөөн асуултад хариулт авсан юм.
– Бөх барилдаж Генниссийн номонд тэмдэглэгдэх  том барилдаан зодогдож байна. Таны сэтгэгдлийг сонсъё.
– 4096 бөх барилдаж Геннисийн амжилтад бүртгэгдэнэ гэдэг маш том амжилт, аз завшаан. Бөхөөр гараагаа эхэлж бөхийн буянд  өдий зэрэгтэй явж байгаа хүний хувьд барилдах ёстой юм байна гэж бодсон. Энэ барилдаанд хэд давахдаа чухал бус зүлэг ногоон дэвжээнд дэвэн гарах нь хийморьтой сайхан байна. Би хэдийгээр олон жил гадаадад барилдаж гадаадын цол авч байсан ч залуу бөхчүүдээ төлөөлөөд эндээс гарна. Цолтой бөхчүүд тэндээс гарна. Сайхан байна

– Бэлтгэл сургуулилт хэр хийсэн бэ, зодог шуудгаа өмсөлгүй  хэр удаж байна?
– 20 жил зодоглоогүй . Зодог шуудаг өмсөөгүй, хамгийн гол нь 20 жилийн дараа зодог шуудаг өмсөнө гэдэг бол миний хувьд үнэхээр бахархал. Энэ хооронд барилдах завшаан зондоо байсан. Гэхдээ хамгийн гол нь би цол авахын төлөө биш энэ сайхан бөхөө хүндэлсэн Геннисийн номонд бичигдсэн  4096 бөхийн барилдаанд орж байгаадаа баяртай байна.

– За ингээд танд амжилт хүсье.
– За баярлалаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 20, 2011 9:18:31 am )

    Amjit xusie batbayaraa

antalya rent a car