antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2011 1 comment

Улсын начин Ц.Улаанхуу удахгуй давж заалдана

нийтлэсэн Admin

Улсын начин Ц.Улаанхууд холбогдох хэргийг Баянзүрх дуүргийн шүүх өнгөрсөн сарын 25-нд хэлэлцэж, түүнд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг өмгөөлөгч Д.Халзан, Б.Алтанцол болон тэдний ар гэрийнхэн эсэргүүцэж, давж заалдах шатны шуухэд хандахаар болсон. Тэгвэл энэ талаар өмгөөлөгч Б.Алтанцолоос тодруулахад “Хяналтын шатны шүүхэд хандах хуулийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Бид түрүүчийн баасан гаригт Нийслэлийн шүүхэд өргөдлөө өгсөн. Удахгуй шүүх хурлын тов гарах байх. Ц.Улаанхүү начинтай уулзсан. Биеийн байдал нь гайгүй байгаа” гэв. Ц.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 3.2 буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Түүний энэхүү хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг өнгөрсөн тавдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт иргэн Д.Болдбаатар өгсөн. Мэдүүлэг өгснөөс хойш буюу тав хоногийн дараа Ц.Улаанхүүгийн гэрт цагдаагийнхан нэгжлэг хийхэд 0,523 кг хар тамхи болох морфин, моноцитол, героин зэргийг илрүүлэн хурааж авсан юм.

 

Өдрийн шуудан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 27, 2011 5:01:07 pm )

    ulaanhuu nachin tiim yum hiiheer hun bish shuu dee. hund l ashiglagdsan baih

antalya rent a car