Канадын Бритиш Колумб мужийн гүйцэтгэх захирлуудын цалингийн хэмжээг “Ванкувер сан” сонинд нийтэлжээ.
Тэнд өгүүлснээр жагсаалтын эхний гуравт “Айвенхоу майнз” компанийн захирлууд орсон байна.
Сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа бичигдэж буй “Айвенхоу майнз”-ийн Жон Маккен өнгөрсөн онд цалингийнхаа хэмжээгээр нэгд бичигджээ. Тэрбээр жилийн 23.358 сая ам.долларын цалин авсан. Үүнд бонус цалин болон компанид эзэмших хувь нь багтаж байна. 2009 онд АНУ-д байхдаа Жон Маккен 10 сая ам.долларын цалин авчээ.
“Ванкувер сан” сонины гаргасан топ цалинтай 100 СЕО жагсаалтад “Айвенхоу майнз” компанийн экс гүйцэтгэх захирлууд багтсан. Хоёрдугаарт тус компанийн экс гүйцэтгэх захирал Петер Мередит жилийн 14.041 сая ам.доллар, экс СЕО Роберт Фрийдланд жилийн 12.574 сая ам.долларын цалинтайгаар эхний гурван байрт шалгарчээ. Дээрх гурван нөлөө бүхий бизнесмэн өнгөрсөн онд 50 сая ам.доллар халаасалжээ.
Жагсаалтын 11 дүгээрт “Айвенхоу майнз”-ийн санхүүгийн хорооны дарга Тони Жиардини 6.598 сая ам.долларын цалинтайгаар бичигдсэн. Тус компани “Рио Тинто” эзэмшлийн хувиа шилжүүлсний дараа шинэ менежментийн удирдлагын бүрэлдэхүүнд Тони Жиардини багтаагүй юм. Энэ оны нэгдүгээр сард “Рин Тинто” компани “Айвенхоу майнз”-ийн дийлэнх хувьцааг эзэмших болжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.