УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд “өнгө өнгийн” нэр дэвшигчид хүч үзэж байна. Нийт 570 гаруй хүн 76 суудлын
төлөө өрсөлдөж буй юм. Улс төрч, хуульч, эдийн засагч, багш, сэтгүүлч, байгаль орчны мэргэжилтэн, дуучин, яруу найрагч, бөх, пастор гээд төрөл бүрийн эрхмүүд энэ сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй ажээ. Төрөл бүрийн мэргэжилтэн өрсөлдсөн сонирхолтой сонгуулийн үйл явц өрнөж байна. Гэвч нөгөө талаар анзаарч хармаар ч зүйл ч их байгаа юм. Монгол Улсын төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага парламент нь үндэсний эрх ашиг, ард түмэнд нийцтэй зөв хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Монгол Улсын төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага парламент нь үндэсний эрх ашиг, ард түмэнд нийцтэй зөв хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад гол зорилгоо болгон ажилладаг. Энэ байгууллагыг бүрдүүлэгчдийн олонх нь мэргэшсэн хуульч, улс төрч, эдийн засагчид байж ирсэн. Олон улсад ч энэ жишгийг дийлэнх нь барьдаг гэж байгаа. Гэвч хууль батлах, өөрчлөлт оруулах үндсэн үүрэгтэй УИХ-д мэргэжлийн бус, мэдлэг боловсрол тааруу, хөрөнгө мөнгө, алдар нэр хүндээрээ “түрий барин” улс төрд орж ирэх болсон нь олон нийтэд сайшаагдахгүй байгаа. Нөгөөтэйгүүр улс орны бодлогод ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Сүүлийн хэдэн жил урлаг спортынхон улс төрийг сонирхох, УИХ-д суух санаархалтай болж ирсэн нь ард түмэн тэднийг тийм ч сайнаар хүлээн авсангүй. Учир нь УИХ-д сонгогдон ажилласан ч ард түмэнд таалагдахаар дорвитой ажил хийгээгүйд учир байгаа юм. Түүнээс бөх, дуучиндаа ч асуудлын гол нь биш юм. Тухайлбал, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Энэ эрхэм 2004 онд анх төрсөн нутгаасаа сонгогдон ажиллаж 2008 онд мөн улиран сонгогдсон. Түүнийг 2004-2008 онуудад анх сонгогдон ажилласан он жилүүдэд парламентад “зүгээ олох” гэж нэлээн юм болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн гоочилдог. Мөн Кёкүшюзан Д.Батбаяр. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жил ажиллахдаа бие даан санаачилсан хууль энэ гээд хэлчих зүйлгүй гэдэг. Улс төр эдийн засгийн анхны мэдэгдэхүүнгүй, боловсрол, мэдлэг тааруу нэгэн гэдгийг олон нийт гадарладаг. Гэвч дахин УИХ-д суухаар төрсөн нутаг Ховд аймагтаа хөлгийн жолоо залаад байна.
Харин энэ удаагийн сонгуульд Аварга А.Сүхбат МАХН-аас, Д.Сумъяабазар МАН-аас, Улсын гарьд Б.Гантогтох ардчилсан намаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна гэх мэдээлэл тархаж байсан ч А.Сүхбат, Б.Гантогтох нар өрсөлдсөнгүй. Улсын гарьд Б.Гантогтох өрсөлдөх санаа байсан ч мандатаа авч чадаагүй байна. Харин УИХ-ын 26 дугаар тойрогт МАН-аас Улсын аварга Д.Сумьяабазар хүч үзэж буй юм. Тэрээр УИХ дахь бөхчүүдийн эгнээг тэлэхээр сэтгэл шулуудаад байна. Аварга Д.Сумьбазарын хувьд хувьд бас л улс төр, хуулийн мэдлэг туршлага гээд байх зүйлгүй, хууль батлалцах хэмжээний нэгэн биш юм. Төр барилцах түвшний туршлага бол бүр үгүй. Өнгөрсөн дөрвөн жил Сонгинохайрхан дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан ч хийж хэрэгжүүлсэн ажилгүй, дүүргийн иргэд ч мань хүнийг ИТХ-ын тэргүүлэгч гэдгээр нь таньдаггүй байв. Ер нь бол Б.Бат-Эрдэнэ, Кёкүшюзан Д.Батбаярын адилаар “ширээний бөглөөс” болохгүй гэхийн баталгаа байхгүй л дээ. Мэдэхгүй юм чинь дуугүй суухаас ч яах уу.
Харин Монголын үндэсний бөх, чөлөөт бөхөөр бол түүнтэй маргахгүй шүү. Торгон ногоон дэвжээнээ үзэгч олноо баясгаж явсан цаг саяхан. Монгол бөхийн түүхэнд үлдээсэн аав хүү хоёрын гавьяаг үнэлэхгүй байхын аргагүй. Тэрээр мөн Монголын чөлөөт бөхөд оруулсан хувь нэмэр өндөр. Тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг дурсгаж явсан гавьяатай. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гээд түүний спортод оруулсан хувь нэмэр, гавьяа их. Тиймээс л ард түмэн түүнийг аварга Д.Сумьяабазар гэдгээр нь сэтгэлдээ мөнхлөхийг хүсдэг. Түүнээс УИХ-ын гишүүнээр түүнийг төсөөлж байгаагүй байх шүү. Аварга Б.Бат-Эрдэнэ, Кёкүшюзан Д.Батбаяр нарын спортын амжилт, түүний нэр хүнд их улс төртэй хутгалдаж эхэлснээс хойш “балартаж” эхэлсэн гэдэгтэй санал нийлэх байх. Үндэсний их баяр наадамд зургаан залуу заан зодоглож, ид бужигнуулж явсан тэр залуу сайхнаар нь, Улсын аваргаар нь Д.Сумьяабазарыг сэтгэлдээ үлдээх бөхийн хорхойтон ард түмний чин хүсэл эрмэлзэл бий. Тиймээс л залуу аварга Д.Сумьяабазарт харамсал төрмөөр байгаа юм. Улс эх орондоо ихийг бүтээх хүсэл эрмэлзэл түүнд байж болох. Гэхдээ бөхийн спортоос өөр суурь мэргэжилгүй, аваргыгаа хууль батлалцаад явна гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна.
Харин Аварга маань уул уурхайн инженерийн мэргэжилтэй байсан бол хүлээн зөвшөөрч болох юм шүү. Ашигт малтмал, уул уурхайн олборлолт ид хөгжиж буй энэ үед ямар хууль тогтоомж хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн уурхайчны үг, хууль тогтоох байгууллагад хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Харин бөхийн спортын төлөөлөл УИХ-д хангалттай байсаар ирсэн, хэрэгцээ шаардлага нь ч тийм их биш шүү аварга аа.
Т.АМУР
olloo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 18, 2012 3:16:44 pm )
demjij bn
-
Anonymous (June 18, 2012 3:17:49 pm )
MAN ardiiin namiin gishuudiiig demjij bna arduudaa dem
jetsgeey -
Anonymous (June 18, 2012 3:18:26 pm )
МАН дэмжие
-
Anonymous (June 18, 2012 3:20:38 pm )
hiij buteej chaddag hiisen amlaltandaa hurdeg uchir taniig demjij bna
-
Anonymous (June 18, 2012 3:23:27 pm )
MAN iin namiig demjeerei SUMYABAZARIIG demjij bn
-
Anonymous (June 18, 2012 3:23:45 pm )
улс орныхоо төлөө явж байга хүмүүсыг дэмжих нь зүйтэй сумъяабазарыг дэмжиж байна.
-
Anonymous (June 18, 2012 3:24:34 pm )
Ардчиллын залуус(тэд одоо ардчиллыг өмчлөгч цөөн тоотой олигархууд болсон)-т ард түмэн өгөөд үзсэн 1996-2000 онд 4 Засгийн газар огцорч, улс орны хөгжил удааширч, эдийн засаг уруудан доройтсон гашуун түүхийг БҮҮ МАРТ, МАРТВАЛ УЛС ОРОН ХОХИРНО, АРД ТҮМЭН ХОХИРНО.
-
Anonymous (June 18, 2012 3:28:12 pm )
EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray EH orondoo saihan amidaray
-
Anonymous (June 18, 2012 3:28:47 pm )
sumiya ydj bayan yum chn idehgu bh oo gargachay songinochuudaa
-
Anonymous (June 18, 2012 3:29:38 pm )
MAH badartugai MAH demjeerei
-
Anonymous (June 18, 2012 4:01:33 pm )
АН-Г БИТГИЙ СОНГООРОЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ
-
Anonymous (June 18, 2012 4:09:11 pm )
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ХҮҮ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ. АРД ОЛНЫХАА ИТГЭЛИЙГ БИТГИЙ АЛДААРАЙ
-
Anonymous (June 18, 2012 5:14:15 pm )
Очиж очиж коммуннист намд шүү өөр намд байсан бол бас яая гэх вэ дээ
-
Anonymous (June 18, 2012 5:44:02 pm )
Hund ataarhaj hanahgui garuud odoo yanadaa, Ene ayagui bol nuguu ursuldugch garuudiinh ni bichsen har piar bh daa, Songinod yalanguya Tolgoitod amidardag humuus ingej bichsen bicheegui hiisen tavisan zam, hiisen ajiliig medej bgaa daa, Yamar hun Japan yavuulna geed hudlaa hulhidaad yavsan bish, zustei, hiisen ajiltai, heleh ugtei Mgl-iin negen saihan huu butsaad irj bhad, Songino-chuud huleegeed l avna sh dee
-
Anonymous (June 18, 2012 9:43:32 pm )
Amur guai dutuu dugnej dulimag setgej bn hun hezee baihdaa ymarch ajild shineer ochihdoo turshlaga suuj guzeegee unjuulj baisiin. Zaluu humuus sonsoj medej surdag yum chi. Anh. Setguulch bolohdoo. Ehees tereed l bolson uu sejgiin amitan bitgii umhii amlaad bai. Chi dugnehgui. Manai duureg avragiigaa demjij garganaa. Ter nam ymar hamaatai yum mongol tcever tcus gej baidiin shuu. Muu jungaa guai.
-
Anonymous (June 18, 2012 9:50:11 pm )
Ee avraga aldaa gargahguiee. Udamand ni teriin tusheed. Baisan yum. Bilee. Marshiliin ued ch gesen. Ardchiliin. Ued ch gesen. Ulsiin baga hurliin gishuun ch l baisan yumaa. Tolgoitoi. Humuusiin udam. Zarim ni beh gedeg. Beh talaas ni l haraad bndaa.
16 Comments