antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2012 22 comments

Монос-ын Л.Эрдэнэчимэг: Тиймээ та нарын зөв, манай нам юу ч хийгээгүй, цаашдаа ч…

нийтлэсэн Admin

Эцэг эхээ муулаад явж байсан хүнийг та харсан уу. Ялангуяа өсгөж, хүмүүжүүлж, хүн болгосон ээжийгээ газар дор ортол муулаад явж байгаа хүнийг та мэдэх үү. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Улс төр буцалж, сонгууль ид явагдаж байгаа энэ үед улс төрчдөд тэр дундаа нэр дэвшигчдэд нам бол ээжээс ялгаагүй ачтан.

 

Учир нь ээж хэмээх нам байгаагүй бол тэр хүн улс төрч биш, ээж хэмээх нам байгаагүй бол тэр хүн төрийн түшээ биш болно. Гэвч зарим улс төрч өссөн төрсөн төрлөх намаа намаа газар ортол нь муулж, “Тиймээ манай нам юу ч хийгээгүй, гэхдээ та нар намайг сонгоорой” гээд гүйж яваа улс төрч байгаа гээд боддоо. Инээдтэй байгаа биз. Зарим хүмүүс түүний энэ яриаг сонсоод “Энэ хүний мэдрэл нь зүгээр болов уу, намаа муулж муулчихаад намайг сонгоорой гээд байх юм. Эмэгтэй хүн урт үстэй, богино ухаантай гэдэг ч үнэн ч юм шиг хэмээн” эргэлзэнэ.
Мэдээж өнөөдөр нам шашинаас дутахааргүй сэтгэхүйд нөлөөлж, ганц л муу үг хэлэв үү үгүй босч ирэх гээд байгаа эгзэгтэй эн үед намаа муулах PR хэр цагаа олсон бэ?
Олон зүйл ярилгүй таавраа таалгая. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигчтэй уулзалт дээр нь таарлаа. Тус дүүрэгт АН-аас Хотын орлогч дарга асан Да.Ганболд, Монос-ын Л.Эрдэнэчимэг, Л.Эрхэмбаяр нар нэр дэвшиж байгаа бөгөөд бумбагүй газрын бурхан галзуурна гэгчээр тэд ярих ярихгүй юмаа ам уралдан ярьж байна. Хамгийн сонин нь энэ гурвын нэг нь намынхаа логог толгой дээрээ залчихаад Ардчилсан нам юу ч хийгээгүй гэх юм.
Монос-оор овоглогдсон Л.Эрдэнэчимэгийн нэлээд хэдэн сарын өмнө Сүхбаатар аймагт дэвшинэ хэмээн бараг л Монос-оо тэр чигээр л нүүлгэх шахам дэвхцэж байсан ч ачлалт нам нь Сонгинохайран дүүрэгт нэр дэвших боломж хайрласан. Хайрласан ч гэж дээ. Мөнгөтэй хүн тойргийг намынхандаа хайрлуулж биш халаасалж авдаг хойно, олны жишгийг “онхолдуулж” байгаад авсаныг үгүйсгэхгүй юм.
Гэвч ийнхүү уйлан хайлан байж тойрог авсан намаа энэ бүсгүй ёстой нэг сайхан матаж байнаа. Сонгиноос сонгогдох гурав гэх сүржин уриатай эдгээр эрхэмүүдээс Сонгинын сонгогчидтой хийх уулзалтан дээр тэднээс “Ардчилсан нам, Ардын нам хоёр юу хийсэн юм бэ, та нар битгий худлаа ярь, дахин та нарт хууртагдахгүй” хэмээн асуудаг гэнэ. Харин энэ асуултын хариуд “Монос-ын Л.Эрдэнэчимэг “Та нар ингэж асуух аргагүй. Та нарын ярьж байгаа зөв. Ардчилсан нам, Ардын нам хоёр юу ч хийгээгүй” гээд бараг Ардчилсан нам, Ардын намынхан дахин сонгогдоод ч юм хийхгүй ухааны юм ярив. Нэг бодлын энэ эмэгтэйн ярьж байгаа нь үнэн ч, намаараа сонгогдох гэж байгаа хүн ингэж ярьж болно гэж үү.

 

Тэгсэнээ “Тийм учраас та нар шинэ хүмүүсийн сонго, намайг сонго” хэмээн харуилдаг хэмээн улиарав. Түүний энэ үг тойргоо өгч, итгэл хүлээлгэсэн Ардчилсан намын удирдлагууд, 2008 оны Ардчилсан намаас сонгогдсон гишүүд бүгд худалч, хувхайрагч, тэдний дахиад сонговол юм хийхгүй гэх ойлголтыг өгөв. Учир нь намых нь нэр дэвшигч нь үүнийг өөрийн биеэр хүрч ирээд хэлээд өглөө шүү дээ. Уг нь монголчууд хэзээнээс хаяагаа хадардаг хүмүүст дургүй. Өнөөдөр намаа муулаад, хамаг байдгийг нь тоочоод сууж байгаа энэ хүн маргааш Сонгиночууд яг сонгино шиг гээд доромжлоод энэ дүүрэгт юм хийсэн ч яалаа, хийгээгүй ч яалаа хэмээн яриад явахыг хэн ч үгүйсгэхгүй.
Ийнхүү намаа үгүйсгэж байгаа хүн намыхнаа гаргасан уриаг ч үгүйсгэнэ биз. Тэгэхээр Монос-ын Л.Эрдэнэчимэг хүн шиг амьдруулахгүй, улс шиг хөгжүүлэхгүй болж таарах нь.

 chuhal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (June 14, 2012 2:46:26 pm )

    ene text oruulj bgaa hun yu bichsenee neg ergej haraach…. tegtleee yarch oruuldiimuu haashaa yum…ug usgiin aldaagaa joohon anzaarval taarna

  • Anonymous (June 14, 2012 3:23:26 pm )

    GANBOLD NI NAMAIG DEMJEEREI GEHEER NI BAGA IDEEREIDEE GEHED ODOO BAGA IDNEE GEJ BNA LEE

  • Anonymous (June 14, 2012 3:56:30 pm )

    Bumbagui gazriin burhan galzuurna gene uu? Burhangui gazriin bumba galzuurna gdg biz dee

  • Anonymous (June 14, 2012 5:49:36 pm )

    АН-Г БИТГИЙ СОНГООРОЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

  • Anonymous (June 14, 2012 5:50:32 pm )

    БИТГИЙ СОНГООРОЙ ан-г МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

  • Anonymous (June 14, 2012 6:03:42 pm )

    ЭНЭ ХҮҮХЭН ОДОО ЮУ ВЭ? ЭЦЭГ ЭХЭЭ МУУЛДАГ ХҮН БАЙХУУ? ЭНЭ ТЭНЭГ АВГАЙГААС ӨӨР АН ИЙМ ХҮҮХЭН СОНГООД ХҮН МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ 50 САЯАА ӨГЛӨӨ ГЭЭД ИЙМ ЭРГҮҮ АВГАЙ СОНГООД БАЙХДАА ЯАДАГЫН ТАНАЙ НАМЧ ДЭЭ ЭНЭ МЭТИЙН АВГАЙ НАРЫН АДИЛ ХҮМҮҮС ОЛОН ЮМ ЧИНЬ ЯЛАЛТ БАЙГУУЛНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ ЧААВААС ДАА ЧААВААС

  • Anonymous (June 14, 2012 6:19:15 pm )

    Арми. Маш зөв ЭрдэнэЧимиг үнэн хэлсэн байна. Шинэ хүмүүмсийг сонго. МАН, АН хоёроос луйвар л гарна

  • Anonymous (June 15, 2012 4:09:45 pm )

    “Тиймээ манай нам юу ч хийгээгүй, гэхдээ та нар намайг сонгоорой″ гээд гүйж яваа улс төрч байгаа гээд боддоо. Инээдтэй байгаа биз. Зарим хүмүүс түүний энэ яриаг сонсоод “Энэ хүний мэдрэл нь зүгээр болов уу, намаа муулж муулчихаад намайг сонгоорой гээд байх юм. Эмэгтэй хүн урт үстэй, богино ухаантай гэдэг ч үнэн ч юм шиг хэмээн” эргэлзэнэ.

  • Anonymous (June 15, 2012 4:11:07 pm )

    ИНЭЭДТЭЙ ГУРАВ ХЭНИЙГ НЬ Ч СОНГОХ ХЭРЭГГVЙ

  • Anonymous (June 15, 2012 9:00:25 pm )

    Shal teneg yum bichih yum enevemegtei chin harin daichin ih yum hiiheer hun shig sanagdsan songiniinhon emegtei hunee demjih bhaa

  • Anonymous (June 15, 2012 9:09:00 pm )

    Lambaagiin gar dooguur yu temtreed bnaa kkkk

  • Anonymous (June 15, 2012 9:19:52 pm )

    ene emegtei neg l bishee.Am hamar ni ch haashaa ym.Ennii mungutein hend heregtei ym be.

  • Anonymous (June 15, 2012 10:49:14 pm )

    ter yum yumnii tsugluulag bolson emee zaraa chee,ene balai avgai nar odoo bolimoor yumaa.turiin tuluuu ogtno yadag gdg belee.bolitsgoo ta nar.nuhur lambaa yag tend yu hiigeed bna.aan,songuul gej honhnii bayr shig buchignaj bhshwdee.aan

  • Anonymous (June 16, 2012 6:48:59 am )

    Hunii ug mushgiad ene emegtei yagaad ner devshij bolohgui gej,ymar turuus tursun terbumtan bish harin odoogiin turd ajillaj bgaa humuusiin orond SETGELIIN SHUNAL,NUDNII HOR n garchihsan Tegeed bas irgen bidnii unenhuu bool n bj chadah huniig songomoor bna.

  • Anonymous (June 16, 2012 1:35:49 pm )

    Chadvar muutai PR-chiin ydruuhan bichleguud end tend zondool gardag bolson sh de.Uund unemshdeg SONGOGCH tun hovor bolsoniig uuniig bichsen erguu mededgui yum baihdaa bid nariig yu ch mededgui mal gej bodson yum bol uu .Humuus mash bolovsroltoi uhaantai bolson. Namaa tegj helsen bol ZORIGTOI busgui yum daa

  • Anonymous (June 16, 2012 1:38:05 pm )

    Neeree UNEN shuu.Ardchilsan Nam zorigtnuudaa ner devshuulsen ni zov $$$$$$$$$$$$

  • Anonymous (June 16, 2012 10:41:02 pm )

    amiddaa bi biyenee hairlah heregtei Erdenechimeg bol daichin uls torch busgui huniig butgii ingej hutgej bai daa negen tuslah nereer negiig bitgii gutaa sain uils buteej yavahiig bichsen hund husiye

  • Anonymous (June 17, 2012 12:14:14 pm )

    Èõ ìºí㺠õ¿íèéã óñàí òýíýã áîëãîäîã ãýäýã Íààä õ¿¿õýí ÷èíü ìºíãºã¿é áàéõäàà õ¿í áàéñàí þì ìºíãºíèé áàðàà àäãóóñ áîë÷èõñîí þì ÀÍ ìºíãºíèé íàì þì ÷èíü Íàðàíõ¿¿ Ýðäýíý÷èìýã ìýòèéí õ¿í òºðõòýé àäãóóñóóä òýíä øóðãàëàõ íü õóóëü þìäàà.

  • Anonymous (June 17, 2012 1:01:33 pm )

    ЛАМБАА АХТАЙГАА НЭГ УНТААД БУЗРАА АРИЛГАЧИХ

  • Anonymous (June 17, 2012 6:48:25 pm )

    МАНАЙ ДҮҮРЭГ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    МОНГОЛ АРДЫН НАМ ҮЕИЙН ҮЕД ҮҮРД МАНДАН БАДАР ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████████████ ░░░░░░░░░░

  • Anonymous (June 17, 2012 6:50:51 pm )

    Гэл хороолоынхонд
    2012-06-17 15:06:35
    Наад БАТ-ҮҮЛийн чинь САНАА бүтэхгүй. БАТ-ҮҮЛ чинь Аж ахуйн ажил хийж ҮЗЭЭГҮЙ гар шүү дээ. Гэр хороолол руу Дулааны шугам ТАТАЖ болноо. Гэхдээ дулааны шугамаар явж байгаа 110-150 градустай халуун усаар Байшингаа халаах уу? Тэгээд АЙЛ болгон БОЙЛОР ТАВИХ Мөнгө нь хаана байгаа юм бэ? Дээр ашиглалтын зардал сарын 200000-400000 төгрөг төлж ДИЙЛЭХ ҮҮ? Яагаад баян хүмүүс ХАУС амьдардаг вэ? ЯАГААД гэвэл ТЭД САРЫН ХАЛААЛТЫН МӨНГӨ 200000-1000000 хүртэлх төгрөгийг ТӨЛЖ чаддаг ЮМАА. Дээр БОХИРЫН МӨНГӨ, ЦЭВЭР УСНЫ МӨНГӨ, ЦАХИЛГААНЫ МӨНГӨ гээд НЭГ АЙЛ ДОР ХАЯЖ 400000-600000 ТӨГРӨГ ТӨЛӨХ хэрэгтэй болно. ГЭР ХОРООЛОЛЫНХОН ҮҮНИЙГ ТӨЛЖ ЧАДАХ ЮМ УУ? Түүний оронд ГАЗРАА 2,3 ӨРӨӨ БАЙРААР солиод сарын 100000 төгрөг Дулаан, цахилгаан, СӨХ дөө ТӨЛӨӨД явсан ГЭР ХОРООЛОЛЫНХОНД ӨЛЗИЙТЭЙ ШҮҮ. Тиймээс НААД БАС НЭГ БУУРАЛ МЯНГУУЖИНГЫНХАА ҮГЭНД БҮҮ ОРЖ СОНГООРОЙ. Наад БУУРАЛ ЧИНЬ Аж ахуйн АШИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ГАР ШҮҮ.

antalya rent a car