antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2012 13 comments

Хорчин “БОЛЖМОР”

нийтлэсэн Admin

Барилдахаасаа таахалзах нь гэгчээр сонгууль бүрээр той-рог сольж, өвдөг шорооддог нэг нөхөр энэ сунгаанаар

даа-гаа нэхэх гэнэ. Уг нь Баянголчууд түүнд 2004 онд итгэл хүлээлгэн төрд илгээсэн л дээ. Гэвч парламентын танхимд кноп дарах үүрэгтэй суусаар дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Ёстой л хэлдэг гурав, хийдэг ганцын зарчмаар ажилласан даа. Ямар сайндаа л “памперс”-тай гишүүн гэдэг цолтой төгсөхөв. Тэр ч утгаараа төрийн ордны улаан буйдангаас “гудамжинд” гарсан цөөнхийн төлөөлөл болсон юмдаг. Уг нь Их хурлаас унаад Элчин, Сайдаас буугаад агент-лагийн дарга биз дээ, одоогийн жишгээр. Гэвч хөөрхий, төрхөмдөө буцаж, “Тумбааш” дэлгүүрийнхээ хаяаг бараад-сан гэдэг. Гэхдээ л учир мэдэх нэгний яриагаар тухайн үед сонгууль “аяга будаа, шанага гурил”-аар болдог байсан цаг.

Тийм ч учраас эрхэм бизнесмэн гуай “Азийн гхарклийн сан” ХЗХ, “Тумбааш” дэлгүүр, “Тумбааш” авто засвар, угаалгын газрынхаа буянаар улс төрд мөрөө тамгалсан, УИХ-д гурвантаа сонгогдсон мэргэшсэн парламентч Ж.Бямбадоржийг унаган, төрийн ордны улаан буйданд тухалж байсан түүхтэй. Түүнээс мөнгөний хүч байгаагүй бол энэ хоёр эрхмийн эх орон, ард түмний амьдралд хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь тодотговол “памперс”-тай эрхэм хаа хүрэх бол. Бас л сонирхолтой. Тиймдээ ч сонгууль бүрийн өмнө ийм нэгэн яриа улс төрийн хүрээнийхний дунд ёс юм шиг уламжпагдан хөвөрдөг болжээ. Гэхдээ л тэр гишүүн байхдаа ангидаа л баян чинээлгээрээ толгой цохидог байлаа. Харин өнгөрөгч УИХ-ын сон-гуулийн гараа түүний хувьд, бас л барцадтай эхлэв. Ядаж байхад түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг дайран хадгаламж, зээлийн хоршоодын дампууралд томоохон бизнесмэнүүд толгой дараалан холбогдож, “аавын хаалга” хүртэл татаж  байлаа. Энэ гай .хөөрхий түүнийг ч тойрсонгүй. Гэвч тэрбээр дараагийн сонгуулийн зам мөрөө бодож, нэр холбогдоод буй энэхүү хэргээс өөрийгөө цэвэрхэн авч гарахаар байдгаа гөвж, өрөө төлжээ. Учир нь түүний ах, эгч нарынх нь ажиллуулдаг байсан гэгдэх энэ төрлийн хоршооны үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь холбогдох байгууллагуудын шалгалтаар илэрсэн хэрэг. Тиймээс мань хүн олон жил хувь тавилангаа даатгаж ирсэн “Тумбааш” дэлгүүрээ зарж, хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг чимээгүйхэн барагдуулж дууссан гэнэ. Тухайн үед энэхүү дэлгүүрийг Монгол банкны ерөнхийлөгч асан А.Батсүхийн эхнэр худалдан авсан гэх мэдээлэл одоо ч хэвлэлийн шар хуудаснаа архивлагдан үлджээ.

Харин энэ удаад бууриа сэлгэж, төрөл төрөгсдөө түлхүү төвлөрсөн Чингэлтэй хайрхныг бараадахаар сурталчилгаа юугаа
эхлүүлээд байна. Гэхдээ мань хүн уламжлалаа эвдэж, “симбо” зайрмаг тараахгүй, хуульд захирагдаж байгаа гэнэ лээ. Тэрбээр уг нь нэлээд эртнээс энэ дүүрэгт сонгуулийн зам мөрөө засаад л явсан. Гэхдээ л муу нэрийг хусавч арилахгүй гэж “памперс”-тай мөрдөс зүүсэн түүнд чингэлтэйчүүд итгэл үзүүлэх болов уу. Өмнө нь төрд сонгогдож, дорвитой зүйл амжуулж чадаагүй хүн дахин сонгогдоод онц сайн ажиллах нь юу л бол гэдэг дүгнэлтийг иргэдийнх нь зүгээс чулуудаж буй нь судалгаагаар тогтоогдсон дуулдана. Тэр ч бүү хэл туурга нэг ч байр суурь тустай намын нөхөд нь энэ эрийг хууль батлалцах түвшний мэдлэг боловсрол, “зангараг” байхгүй хэмээн шүүмжлэх нь олонтаа дуулдсан.

Ямартай ч энэ удаад тэрбээр намынхаа акулуудаас туршлага судалж, амьхандаа том хөдлөхөөр шийдэв үү, хэсэг нөхдийн хамт фракц хүртэл байгууллаа. Гэвч “Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” гэх Р.Амаржаргал гишүүний үг ул болж, энэ цагт болжморууд нэгдээд байна. Энэхүү фракцид Төв аймгийн намын дарга Д.Доржпүрэв, Сүхбаатар аймгаас ҮЗХ-нд сонгогдсон Д.Батмөнх, тус намын ҮЗХ-ныгишүүн.Хан-Уулдүүргийн Засаг дарга асан А.Ганхуяг, ‘”Чингэлтэй дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон Д.Алтанхуяг, Хэнтий аймгийн АН-ын дарга М.Хүдэрбаатар нар багтжээ. “Болжмор”-ууд ах нарынхаа чансаанд хүрэхээр хөдөлж чадахгүй ч фракцаа “Мөнх тэнгэр” хэмээн нэрийдэж, нэрээ харж “цадаж” сууна. Ийнхүү жижигчүүлээс бүрдсэн энэ фракцид УИХ-ын гишүүний төлөөлөл байхгүй гэдгээрээ намдаа “жулдаа” тооцогдох нь зүйн хэрэг. Гэхдээ ч намын удирдлагуудынхаа урд, хойно гүйж байгаад фракцийн хэдэн гишүүндээ нэр дэвших эрх өвөр-төлчихсөн гэж байгаа. Дүүргийн намын хурлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Батж.Батбаяр нарыг нэр дэвшүүлэх сонирхолтой байж л дээ. Гэвч Б.Батбаатар өөрийгөө нэр дэвшүүлсний сацуу фрак-цынхаа Д.Алтанхуягийг зүтгүүлсэнээр бөөн хэрүүл, маргаан үүсгэсэнийг тухайн үед албаны эх сурвалжууд мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл АН-ын
жижиг жараахайнуудын өдөөсөн хуйвалдаан энэ сонгуулийн өмнөх нам доторх хагарлыг ийнхүү “галдаад” авсан. Үүнийг намын даргын тайлбарладаг шиг АН дахь ардчилал гэж нэрлэхээсээ илүүтэй, хувийн эрх ашгаа бодсон жижиг фракцын “хор найруулах” ажиллагаа гэж харахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Гэхдээ ч “бяцхан” дарга сүүлийн үед хор найруулахдаа тун их гаршаад байгаа гэнэ лээ. УИХ-ын гишүүн Б.Батбаярыг Үндэсний зөвлөлдөх хороонд орохоор хоёр ч удаа нэр дэвшихэд тэрбээр зориудаар унагасан аж. Харин Б.Батбаяр намын даргынхаа зуучлалаар түүнтэй ойлголцохоор уулзахад нь өөдөөс нь “30 сая төгрөг өгчих, тэгээд ямар ч асуудалгүй гаргаад өгье” гэж мөнгө нэхсэн гэдэг яриа АН-ын гишүүдийн дунд өвсөнд ассан түймэр шиг л дэгдэж байсан нь саяхан.

…Нэг хэсэг мань эр нэлээд сандрав. Сонгууль дөхсөнийг ч хэлэх үү. Бөөн байгаа ганц албан тушаалынх нь сэтэрийг Т.Бат-Эрдэнэ тамгатай юутай нь хумьчих гээд нэлээд юм болов. Сүүлдээ ч бүр намаараа талцан хуваагдаж, жагсаал цуг-лаан, өлсгөлөндөө тул-лаа. Аргаа ядсан намын удирдлагууд олон өдөр, шөнө ярилцсаны эцэст Хяналтын ерөнхий хороог хуралдуулав. Ийнхүү хоёр даргыг асуудлаа дотооддоо зохицуулахгүй бол дараа, дараагийн арга хэмжээ авах болсныг хатуухан анхааруулснаар маргаан нэг мөр болсон түүхтэй. Уг нь намын ротацийн сонгуулиар Т.Бат-Эрдэнэ албан ёсоор сонгогдсон гэдэг. Харин Б.Батбаатар өмнө нь энэ суудалд тухалж байсан гэдгээрээ улайрч, дээр нь тус дүүргийн эл намд түүний ойр дотныхон олон байдаг учраас ялалт мань эрийнх болсон юм билээ. Ингэж л сонгуулийн сурталчилгаагаа хаяглах бяцхан сэтрээ өөрийн болгосон түүхтэй эр дээ. Өмнө нь “Тумбааш”-ийн гэхэд Монголын ард түмэн бус юм гэхэд, бизнесийн хүрээллийнхэн мэддэг байлаа. Харин энэ удаад овоглох ганц дэлгүүрээ өрөнд тавиад туучихсан хүн чинь энэ олон нэр дэвшигчээс юугаараа тодрох билээ.

О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (June 14, 2012 12:32:40 pm )

    Hooe, Mongolchuudaa, eh ornoo zarj yrej baigaa hylgaich nariig yagaad ontsolj yarihgui baigaa um be? Esvel sonin hevlel, site-uud n hurtel hudaldagdchihsan um uu?
    Songuuliar eh ornoo hudaldaj baigaa hymyysyydiig gargahgui baih talaar anhaaraasai bilee!!!

  • Anonymous (June 14, 2012 12:34:03 pm )

    Jijig garuud gai geed baih um, ter tom garuud chin jinhene gai.

  • Anonymous (June 14, 2012 1:19:01 pm )

    MORON GUAIchamd heleh ug baina.chi zobhon abilgal absan luibar hiisen gadniihnii gar hol bolson humuusiin buunii nohoi bolohoo bolichih .bi lab ene zaluug eldeb muu zuild ner n hutgaldsaniig medehgui l ym bna. mongolchuudad yg iim l zaluuchuud heregtei baina.mongoliig gadniihantai zarj idej uuj baigaa MORON chi naizuudtaigaa udahgui ilchlegdenee…..

  • Anonymous (June 14, 2012 2:06:21 pm )

    авилгачидаа бичээч мөрөөрөө байгаа залууг юунд нь гоочлоод байгаа? харин ч давгүй л залуу байна лээ энэ залууг дэмжээрээ

  • Anonymous (June 14, 2012 2:31:51 pm )

    huuh neeree bichih yum oldohgyi shees goojihdoo ochir bat zorig 2 iimhen yum bichdeg boloo yu ? uruvduktie bbnaa ochirbat zorigt 2oo
    ta 2 ugaasaa batbatart yalagdan ter hulgai hiigeegyi huuli zurchuugyi bor zyrheeree ard tymendee oir yavaa hyn ter bol ardchilsan namd nuluu byhii hyn tiim ch uchraas zaluuchuudiig ner devshyylj chdsan yum ter bol zorigtoi jagsaaltaar orood l ireh bsn tyynd tiim bolomj 1000 bsn gevch ter judag zaaj bie uuriin hycheer garhaar ajillaj bna sudalgaagaar batbaatar chingelteid tasarhai yavaa yum bilee tiim bolohoor notloh yamar ch barimt bhgyi zygeer ygeer yg hiij bitgii zahialgaar yum bichyyl bichij bgaa nuhur ni ch gesen ichmeer yumaa bichih yum muulah yum oldohgyi bgaa biz

  • Anonymous (June 14, 2012 2:34:00 pm )

    АН-Г БИТГИЙ СОНГООРОЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

  • Anonymous (June 14, 2012 2:34:20 pm )

    БИТГИЙ СОНГООРОЙ АН-Г МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

  • Anonymous (June 14, 2012 2:42:41 pm )

    МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АН-ХАН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

  • Anonymous (June 14, 2012 3:17:13 pm )

    Eh ornoo hudaldsan Zorigtiig bitgii songo, mongonii toloo yahaas ch butsahgui Uyangiig bitgii songo, busad n hamaagui, hen ch baisan yahav

  • Anonymous (June 14, 2012 3:20:11 pm )

    Batbaatar aa, gadaadiin har hulgaich nart yilchildeg altan gurgaldai baisnaas Mongoliin toloo horchin boljmor bolooroi, yadag um

  • Anonymous (June 14, 2012 3:57:30 pm )

    batbaataraa chi zailaa chingelteid chi yu hiisiin yu hiihiin chamaig tanihchgui ym bna chingelteichuud tanihgui hunee songohgui batbaataraa chi bayartai

  • Anonymous (June 14, 2012 4:00:00 pm )

    ner ni zohison bna. esgii hiih gazar nohoi hereggui dee

  • Anonymous (June 14, 2012 5:19:12 pm )

    Xa xa, tanidag hynee songono geed luivarchdiig songoh um uu? Ene medrel gar bna aa. Yostoi erguudsen gar uu, esvel luivarchdaas mongo avsan gar uu?

antalya rent a car