Хоёр сая гаруйхан цөөн хэдэн монголчуудын хамгийн баян хүн нь хэн юм бол оо гэсэн асуулт хүн бүрт явдаг байх, харин энэхүү асуултын хариу тодруулж буй юм. Монголын толгой баячууд хөрөнгөөр жагсаалтад багтсан хүмүүстэй танилцахын зэрэгцээ тэдний хэрхэн баяжсан тухай сонирхолтой мэдээллийн хоёр дахь хэсгийг хүлээн авна уу.
-“Гацуурт”-ийн захирал Л.Чинбат
-Монголын толгой баячуудын тоонд ордог ч тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн гэвэл Гацуурт компанийн захирал Л.Чинбат юм. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн. Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог юм билээ. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгийг бараг тэр аяар нь эзэмшин, тариа будаа тариалахын хажуугаар мал аж ахуйг ч давхар эрхэлдэг. Түүнчлэн байгалийн үзэсгэлэнт Тэрэлж цогцолбор газарт Монголд хамгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал ажиллуулан гадаад дотоодын жуулчид амрагчдаас зөвхөн нэг хоногт нэг өрөөний төлбөр 1000 орчим доллар авдаг ч гэх. Чухамдаа Монголын тасархай баячуудын тоонд ордог, тэр бүр элдэв дуулиан шуугианд өртдөггүй гэх энэ эрхэмтэй холбоотой таагүй мэдээлэл олон байдаг.
Түүнийг Монголынхоо соёл урлагийг дэмжиж “Үхэж үл болно-Чингис хаан” кинонд 800 сая төгрөг хандивлан томоохон хөрөнгө оруулж, мөнгө төгрөг, морь малаар чамгүй их тусламж үзүүлсэн гавьяатай гэж урлагийнхан магтдаг. Монголын нэг хэсэг байтугай нэлээд хэсэг гэр бүл, хүн амыг тэжээх хэмжээний алт, хөрөнгө мөнгө хураасан тэрбээр 2007 оноос л нийгмийн зарим нэг эмзэг салбарт эдийн засгийн тусламж үзүүлэх болсон гэдэг. Өөрөөр хэлбэл өөрийн шүтэн биширдэг бөх, Монгол Улсын даян аварга А.Сүхбаттай хамтран “Олимп” дээд сургуулийг 2007 онд байгуулж, 2009 онд Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноор биеийн тамир, спортын салбарт багахан хэмжээний хөрөнгө хаях болжээ.
Баяжсан түүх: “Гацуурт” компаниа 1993 онд үүсгэн байгуулж байжээ. “Гурван гол” ХК-ийн харьяа компани болж байгуулагдсан “Гацуурт”ХХК 1998 онд бие дааж, өрх тусгаарласан гэдэг юм билээ. Өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Уул уурхай, газар тариалангийн талбарт чамгүй амжилт гаргаж буй тэрбээр биеийн тамир, спортын салбарт чадал чинээгээрээ хөрөнгө оруулж яваа нэгэн. Тэгвэл сүүлийн арван жилийн хугацаанд гэнэт тодорч, Монголын толгой бизнесмэнүүдийг хөрөнгө мөнгөөрөө илт давуу “цавчих” болсон “Гацуурт” компанийн босс Л.Чинбат Монголын хамаг алтыг ухаж дуусгасан бололтой. Зарим лиценз бүхий талбайгаа мэдээж зарж борлуулж, эсвэл хамтран ашигласан нь ойлгомжтой. Нэг хүнд ийм олон лиценз олгож болдог юм уу гэж бодогдмоор их алтны орд бүхий талбайг Л.Чинбат захирал 1995 оноос эзэмшилдээ авч эхэлсэн байна. Дандаа алтны орд бүхий талбайн лицензүүд манай сонины нүүр хуудаст арай хийж багталцаж байсныг дурдах хэрэгтэй. Харин түүний гэргий Н.Наранчимэг буюу “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирлынх нь нэр дээр нийт 60 орчим лиценз анх бүртгэгдэж байснаас хойш арав гаруй жил өнгөрсөн.
Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй аймаг, орон нутаг ч гэж үгүй гэнэ лээ.
-“Макс” группийн захирал Д.Ганбаатар
-“Макс” группийн захирал Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул иргэн. Д.Ганбаатар өөрийгөө хурдан моринд “орсон”-оо хувь тавилан, бизнест хөл тавьснаа амьдралын эрх байсан гэж ярих дуртай эрхэм. Түүнийг Монголд танихгүй хүн ховор. Тэрээр 2000 оны эхээр Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж, бэл нүнжигтэй хувцас, эдлэлээр гоёж олны нүдийг хужирлаж байсан. Түүнчлэн хайртай гэргийдээ Дондогдулам хатны барьж байсан хатны хөөрөг, ихэс хатдын эдэлж хэрэглэж байсан үнэт хэрэглэл бүхий хувцас чимгийг иж бүрнээр үнэ цохин авч өгч байлаа. Мөн сайн моринд гар татдаггүй тэрээр “сайхан” ханьдаа ч мөнгө хайрладаггүй гэдгийг Чингисийн хөшөөнд Чингисийн хатны дүрд эхнэрээ мөнхжүүлж, хөшөө босгуулахаар 5000 ам доллар төлсөн тухай хэвлэлээр мэдээлсэн байдаг. Түүнчлэн “нуган” үр төрүүлж мисс эхнэртээ телевиз саяхан байгуулж өгсөн билээ. Д.Ганбаатарыг спорт, урлагт нэлээд элэгтэй нэгэн гэдэг. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт Хийморь-19 хотхоны хоёр өрөө байрны түлхүүрийг 2010 оны аравдугаар сарын 1-нд гардуулж өгсөн. Мөн ирэх “Лондон-2012” олимпт амжилт гаргасан тамирчинг байр орон сууцаар хангана гэдгээ хоёр сард хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн билээ.
Түүнчлэн, Бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүлийн “Азийн баячууд” буланд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний ах Д.Цэрэнжигмэд нарын тухай гарсан байдаг. Уг сэтгүүлд “Монголын зах зээлийг “Макс” группийн супер маркетууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбургер”, “Макспот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх, хаалганы үйлдвэрлэлийн “Макс уйндовс”, барилгын “Макс өргөө”, брэнд хувцасны “Макс фэшион”, тавилга хийгээд бэлэн хувцасны жижиглэн худалдааны “Макс Маll”, “MAXCENTER” төвүүд, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “МАХ MINING” гээд бүгд эзэгнэжээ. Үүн дээр тун саяхан үүдээ нээсэн дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг тэд Улаанбаатарын төвд байгуулсан явдлыг нэмэх ёстой. Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон нь ах дүүс “эзэнт гүрэн” сүндэрлүүлснээс ялгаагүй ажээ. Үүн дээр нэмээд хурдан удмын 500 морьд бий бөгөөд АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесмэний морьд цахиур хагалж байгаа юм. Энэ ах дүүсийн амжилтын түүх тэвчээртэй шаргуу хөдөлмөрийн үр шимээр юунд ч хүрч болохыг харуулж байна” гэсэн байдаг. Говь-Алтай аймгийн 70 жилийн ойн наадмын үеэр зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөлд 50 сая төгрөг, Баян-Уул сумын малчдад өвс тэжээл авахад нь зориулж 15 сая төгрөг, Бигэр сумын нутгийг хөгжүүлэх санд 15 сая төгрөг тус тус хандивлаж байжээ.
Мөн Баянхонгор аймагт болсон Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч Эрдэнэ бандид хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 370 жилийн ой, Хангайн бүсийн их хурд даншиг наадмын хурдан морины уралдаанд түүний уясан даага, хязаалан, соёолон түрүүлжээ. Уралдаанд түрүүлсэн гэх зургаан сая төгрөгийг тус аймгийн нийгмийн эмзэг давхаргын 2-4 нэн ядуу амьдралтай нийт 30 хүнд тус бүр 200.000 төгрөгийн хишиг хүртээж байв. Мөн ажилчдадаа арван өрөө байр бэлэглэж, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг ч ажил цалгардуулсан, ямар нэгэн хариуцлага алдаж, алдаа гаргасан ажилтнаа шууд шанааддаг гэсэн яриа байдаг аж.
Говь-Алтай аймгийн Бигэр, Есөнбулаг сумын нутгаар дамжин үргэлжлэх Алтан уулнаас маш их алтны нөөц илэрч, алтны ордыг ашиглах 15337Х дугаарын тусгай зөвшөөрлийг “Макс” Ганбаатарыг гартаа оруулсан хэмээн чих дэлсэх болсон юм.
Тэрээр өдгөө Нийслэл хотын А зэрэглэлийн Нүхтийн аман дахь хоёр давхар хаустаа мисс эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.
Баяжсан түүх: “Хар” зах дээр наймаа хийж, хөлжсөн гэгддэг Д.Ганбаатар өдгөө “Макс” группийн захирлаар ажиллаж байгаа. Уг групп-ээ 1994 онд байгуулж, Budweiser пивоны албан ёсны дистрибьютерээр ажиллаж, Берлин бургер ресторан, Макс и Пот халуун тогооны ресторан, Макс цонх үйлдвэр, Макс өргөө барилгын компани, Евромебель тавилгын дэлгүүр, Max Fashion Shop хувцасны дэлгүүрийг нээн ажиллуулж байгаа юм. Энэ ч утгаараа тэрээр монголын бийлэгжүү эрсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Мөн одоогоос 10-аад жилийн өмнө Америкийн Вержинад хоёр морь худалдан авч ойрын зайд уралдуулан бооцоот уралдаан зохион байгуулдаг байжээ.
-“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат
Саяхан л Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Б.Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна. Гэвч Монголын толгой баячуудын тоонд оруулах нь зүй ёсны хэрэг. Учир нь тэрээр 29 тэрбумын хөрөнгөтэй. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан.
Гэвч тэрээр “энхийн цагаан тагтаа” бус. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Б.Эрдэнэбатын талаар маш ноцтой баримтууд дэлгэгдэж байлаа. Түүнийг Түлш эрчим хүчний сайдын ажлаа хүлээлгэж өгөх өдрөө тушаал гаргаж, хагас тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцаар ажилчдаа шагнасан. Мөн 10,8 тэрбум долларын өртөгтэй том тендрийг Хятадын талд дур мэдэн ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэрэгт буруутгаж, Авилгалтай тэмцэх газар шалгуулахаар болсноо нэр бүхий сайд нар сүр дуулиантай мэдэгдэж байв. Мөн түүнийг улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугьдаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй.
Гэвч Б.Эрдэнэбатад холбогдох хамгийн том хэрэг бол 10,8 тэрбум долларын өртөг бүхий тендер. 2008 оны зургадугаар сарын 1-нд Бээжин хотноо Монгол Улсын Тvлш, эрчим хvчний яам, “Төвийн бvсийн цахилгаан дамжуулах сvлжээ” ТӨХК, БНХАУ-ын “Улсын цахилгаан сvлжээ компани”, БНХАУ-ын “Лv Нэн групп” компанийн хооронд Монгол улсад нvvрсний уурхай, цахилгааны станцын цогцолбор байгуулах БНХАУ-д цахилгаан экспортлох төслийн урьдчилсан техник, эдийн засгийн vндэслэл (ТЭЗV) хийх талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тvvнийг Тvлш, эрчим хvчний сайд буюу “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ямар ч тендергvйгээр дээрх Хятадын компанид давуу эрхээр олгожээ. Хууль зvйн дагуу хийгдээгvй энэхvv vйлдэл нь тэднийг тухайлбал, “Лv Нэн групп”-ээс хахууль авсан байх магадлалыг улам өндөр болгож байлаа. Асар их мөнгө, асар их хэл ам дагуулсан энэ хэрэг 2008 оны сонгуулийн дуулианаар нам дарагдчихсан. Тэр жилдээ Б.Эрдэнэбат Хөвсгөл аймагт нэр дэвшээд “өвдөг шороодсон”.
Гэвч удалгүй Б.Эрдэнэбат Англи руу эхнэр Сэргэлэнгээ дагуулаад явчихсан аж. Харин урт хугацаагаар Англид амьдарч байгаа экс сайд маань тус улсад амьдрах улс төрийн орогнол гуйсан гэсэн мэдээлэл чих дэлсэж байсан. Тэрээр “Монголд улс төр хийх, бас бизнес хийх боломжгүй. Надад байнга улс төрийн хүрээнийхний зүгээс дарамт шахалт үзүүлдэг” гэсэн үндэслэлээр тэрээр орогнол гуйсан тухай эх сурвалж мэдээлж байсан.
“Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат өдгөө Английн нийслэл Лондон хотын W2 бүсэд тохилог орон сууцанд амьдардаг гэнэ лээ.
Баяжсан түүх: Б.Эрдэнэбат Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулын чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсөж хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж буй. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банканд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захирлын нөөц болох халаасанд нь байгаа гэгддэг юм билээ.
/үргэжлэл бий/
Б.Дэжид
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 07, 2012 11:28:52 am )
ed bvgd vr hvvhded min vldej hotsroh gazar nutgiig min zarj hurs shoroog ongichij us undaag n shrgeej horduulj bayjsan hvmvvs odoo bvr tsumiin hog haygdal mongoliinhoo hursund bulah geed hul aldan guij yabaa eremdeg tatanhai ach zeegee tebreed zoblon gj yu bdgiig munguur ergvvleed abch boldgui yum gj yu bdgiig oilgood irheer vhliin umn bvgd ubdug suhruh tsag tun oirtjee ta nar hvn ard n hordoj vhed vr hvvhed chin habdar tusaad irheer nuguu munguu haashaa toolhoo medjiinuu inghed negiig bodoochee uhaaraachee halag min gj
-
Anonymous (June 07, 2012 12:18:10 pm )
TA NAR VHEHDEE NVGELTEI VHSEN HOINOO TAMD OCHIHOO MEDJIINUU TAM GJ BDGIISHDEE TEND TA NARIIN TER TERBUM MUNGU CHIN DAANCH HERG BOLHGUIDEE VR HVVHED VLDEJ HOTSROH BVHNIIG SUITGEJ BGAAGAA UHAARAH SUHUUGUI YABNUU TA NARIIN NVGEL HIIJ TSUGLUULSAN MUNGNII TOOGOOR TER TAMD TAMLUULDGIIG MEDHVV
-
Anonymous (June 07, 2012 1:50:17 pm )
za yahav dee chadaltai neg ni saihan amidar ch l baig l dee
-
Anonymous (June 07, 2012 6:47:13 pm )
uy ch hiij chadahgui ni chadaj bgaa negee haraaj zuheed l neg eh eh oronchiin zarai gargaad naad humuus chin hodolmorloj chadaj ee yahab dee hichneen ataarhaad ch yahab dee bas ta nar shig uy ch hiij chadahgui zondoo olon humuusiig tejeej uls orond zondoo tatbar tolj tuugeer ni ta nar tetgemj abaad suugaa tarhi tolgoigoo zeneglej hodolmor hii
-
Anonymous (June 08, 2012 12:10:23 pm )
hun chadajiin boloo shdee
hend taalagdah gj amidrah yostoin -
Anonymous (June 08, 2012 12:11:07 pm )
fgf
6 Comments