Засгийн газраас Эх орны хишиг гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өмчлүүлэхээр болсон.
Түүнчлэн 1072 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь тооцож Засгийн газарт худалдах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг өнгөрсөн тавдугаар сарын 20-ныг хүртэл хүлээн авсан. Сүүлийн үеийн мэдээгээр 1.5 сая гаруй иргэн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан байна. Энэ талаар НХХЯны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Гэрэлтуяагаас тодрууллаа.
-Бэлэн мөнгө авах сонирхолтой ч заасан хугацаанд бүртгүүлж амжаагүй хүн олон байна. Тиймээс дахин бүртгэл явуулах уу?
-Тавдугаар сарын 20-ноос хоцорсон хүмүүсийг нөхөж бүртгэхгүй. Өргөдлөө өгч амжаагүй бол 1072 ширхэг хувьцаагаа авна гэсэн үг. Харин “Мөнгөө авна” гэж өргөдөл өгсөн хүмүүсийн дунд өргөдлөө буцаая гэх хүн олон байна. Тиймээс бид энэ асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар оруулж танилцуулах гэж байна.
-Өргөдлөө өгч амжаагүй хүмүүс 1072 ширхэг хувьцаагаа компаниудад шууд худалдаад мөнгөө авч болох уу?
-Иргэд өөрсдөө ярилцаад хувьцаагаа компаниудад худалдаж болохгүй. Хувьцаа худалдаж авах компаниудад татвараа хугацаанд нь төлдөг эсэх зэрэг хуулийн хүрээний шалгуурууд тавьж байгаа. Хувьцааг компаниудад худалдах үйл ажил лагааг зохицуулах журмыг албаны хүмүүс боловсруулан, Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна гэв.
Э.ЭНХ
mongolnews.mn
Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
Comments are closed.