Хөтлөгч, жүжигчин Т.Өөдөөгийн хамгийн дургүй зүйлсийг сонирхлоо.
-Өвлөөс хавар руу шилжих үе гэх юм уу даа. Халуун, бүгчим мөртлөө шороотой их муухай шүү.
-Тэгвэл дургүй өнгө?
-Усан ягаан. Ер нь миний өнгөний сонирхол байнга өөрчлөгддөг. Энэ өнгөнд нэг хэсэг их л дуртай байсан, харин одоо бол үгүй.
-Очих дургүй газар гэж бий юу?
-Дэндүү олон хүн цугларсан газраар явах хэцүү санагддаг юм.
-Дургүй хоол?
-Мах ихтэй хоолонд муу. Ихэвчлэн хөнгөн чанарын ногоотой хоол л иддэг.
-Хийх дургүй ажил тань?
-Хамгийн дургүй ажил маань гэвэл юм индүүдэх байх.
-Дургүй амьтан?
-Ахуйн жижиг шавьжнуудад дургүй. Гэмгүй юм шиг байж байгаад хүн хазаад л… Бас жоом байна.
-Дургүй уур амьсгалтай орчин?
-Хүйтэн, зэвхий даасан хөндий орчин. Жишээ нь, автомашины гараж.
-Дургүй гоёл?
-Ямар ч үнэ цэнэгүй юманд дургүй. Өөрөөр хэлбэл, зүгээр л нэг гял цал харагдахуйц юм уу, дуураймал эдлэл хэрэглэхийг хүсдэггүй.
-Дургүй хүн чинь болзоонд уривал?
-Очихгүй шүү. “Чи надад таалагддаггүй. Үүнийг мэдсээр байж яагаад намайг уриад байгаа юм бэ” гээд шуудхан л хэлчихнэ.
-Дургүй тоглоом?
-Амь нас, эрүүл мэндэд хэтэрхий халгаатай зүйлээр тоглох аюултай байлгүй.
-Дургүй ундаа?
-Архи.
-Дургүй дуу?
-Нийтийн гэж нэрлэгдээд байгаа мөртлөө гингэнэсэн, нэр төдий дуунуудад.
-Дургүй зан?
-Хүнийг аргацааж, эзгүйчилсэн занд ёстой дургүй. Хуурамч, хулгайч, арчаагүй занг бүр үзэн яддаг.
-Дургүй дүрд чинь тоглуулах гэвэл?
-Өө, харин ч бүр дуртайяа тоглоно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 1:48:04 pm )
za iun ih durgui yumiig n asuudag ium. Bogsii chini induugeer tulee haiachii shuu.
-
Anonymous (June 06, 2012 3:19:39 pm )
teneg awgai we hezee uwuluus hawar lu shijehed bugchim haluun shorootoi bdag bsan yum be malaa
-
Anonymous (June 06, 2012 6:41:38 pm )
haha ehnii gar goy helj eleg hushluu hahahaha… uuduu harin jaahan tenegduu shd.huuhde gargaaad jin nemeed umsuj bgaa ene ter ni hereg alga. usee burjiilgachaad beltegliin huvtsas shg yagaan yum umssun ch baih shg utgagui medremjgui…emotioniihon orson dugaart hajuud ni er hun shg l yum suuj bna lee hahaha…jaahan uurtuu anhaaral taviarai. tsoglog baih geed daljgar bgaad baidag gar bgaan…
-
Anonymous (June 07, 2012 8:25:11 am )
tsuuxun xeden xun amtai tgeed zaluuchuud n yum xiixeesee xiixgui tegcheed yum xiij baigaa negniigee myylaal… ene ariun yavdal munuu? ingej xereldeed myylxad xen xojix yy xyjaal xojino shd
-
Anonymous (June 07, 2012 9:19:53 am )
hamgiin durtai ajil ni hentei ch hamaagui sex hiih
-
Anonymous (June 07, 2012 5:38:09 pm )
yag unen yum induudeh bol ene delhii deerh hamgiin novshiin ajil
-
Anonymous (June 10, 2012 1:10:59 am )
MINII HAMGIIN DURGUI AJIL BOL CHINII NEVTRUULGIIG UZEH
-
Anonymous (June 10, 2012 9:40:53 pm )
umbaa ahiin baishind zabaan BSNDAA
8 Comments