antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2012 12 comments

Үндэсний үйлдвэр, үр тариа хоёрын эрлэг Да. Ганболдыг сонгогчид сайн мэднэ

нийтлэсэн Admin

Да. Ганболд энэ удаад нийслэлд, тэр тусмаа Сонгинохайрхан дүүрэгт “зодоглохоор” шийдсэн.

Төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа нэр дэвшээд хоёр гурван ч удаа бүдэрсэн болохоор энэ удаад халираад зүүн тийш зүглэсэнгүй бололтой. Хаширна л гэдэг энэ байх. Барууны эдийн засгийн онолын хэдэн ном уншсан энэ хүний хувьд Сэлэнгэ, Дарханы тойргийг бүр зүүдлэхийн ч хэрэггүй. Яагаад гэвэл тэргүүн шадар сайд байхдаа газар тариаланг дэмжихийн оронд устгах хэрэгтэй гэж улаан цайм ухуулж явсныг нь энэ бүс нутгийн тариаланч ард түмэн одоо хэр мартаж чаддаггүй юм билээ. Сэлэнгэ аймгийн Цагаантолгой сумын уугуул, насаараа газраа шүтэж, тариалан эрхэлж амьдарсан хөдөлмөрийн баатар М. Эрхэмбаяр 2008 онд телевизэд өгсөн ярилцлагадаа “Би газрынхаа үр шимээр өдий зэрэгтээ яваа хүн. Харамсалтай нь Да. Ганболд тэргүүн шадар байхдаа манай нутагт ирээд “Газар тариалангийн хэрэг бидэнд байхгүй. Гаднаас үр тариа авна. Энд байгаа услалтын системээ төмрийн үйлдвэрт өгвөл таарна” гэж хэлдэг байгаа. Ёстой аянга буух шиг л болсон. Хамгийн харамсалтай нь түүний хэлснээр газар тариаланг устгах ажил хурдан эхэлсэн дээ. Социализмын үед 90 сая рублиэр авсан Монголдоо ганцхан аварга услалтын систем манай суманд байлаа шүү дээ. Түүнийг маань ухаад төмрийн үйлдвэрт тушаачихсан юм. Харин Атрын гуравдугаар аяны чимээ сонсогдож, Засгийн газраас газар тариаланг сэргээн хөгжүүлэх бодлого боловсруулсныг сонсоод миний сэтгэл сэргэж, залуу цагийн эрч хүч орох шиг болсон” гэж ярьсныг олон хүн тийм амархан мартахгүй болов уу. Өмч хувьчлал нэрээр үндэсний үйлдвэрүүдийг үнсэн товрог болгосон, үр тариаг үзэн яддаг Да. Ганболд мэтийн хүмүүст хаана ч нэр дэвшсэн “хар тамга” даруулчих гээд хэцүү л байдаг байх.

bolod.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (June 06, 2012 1:15:18 pm )

    ene hunii tolgoid us urgawal ardchilal heregtei yum bna gej oilgii doo

  • Anonymous (June 06, 2012 2:20:39 pm )

    Монголд гай болсон хогийн урвагч алтны хэрэгт ч оролцсон гэж дуулсан энэнийг сонгогдвол бид сөнөсөн гээд л ойлгое

  • Anonymous (June 06, 2012 3:02:12 pm )

    их хуцах юмаа бидний тарсан ногоогоор баагаад явж байж олон юм хуцаад

  • Anonymous (June 06, 2012 6:50:49 pm )

    Их монгол дээд сургуулийн захирал Батмөнхийг эхнэртэй нь нийож байгаад нухсан нөхөр дөө энэ халзан Ганболд

  • Anonymous (June 06, 2012 8:51:41 pm )

    MANiin nuhduud bitii hutsatsgaa bid songono

  • Anonymous (June 07, 2012 12:05:30 am )

    ene oligtoi hun bish huu

  • Anonymous (June 07, 2012 2:47:31 pm )

    үүнээс долоон дор Арвин Батэрдэнэ гээд мангар юмнуудыг сонгодог л биздээ харин ч авилга аваагүй шударга хөрөнгөжөөгүй эдийн засагийн өндөр мэдлэгтэй хүн шүү ИХ ХУРАЛД ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ

  • Anonymous (June 07, 2012 2:56:29 pm )

    ГАНБОЛД багшид амжилт хүсэе, хувьчлал зах зээлийн эдийн засаг энэ тэр жамаараа л явсан мэдээж анхных болохоор алдаа оноо байсан л байх ганц ГАНБОЛДООС хамаараагүй тэр үед ЧИНГЭСЗОЧИД БУУДАЛЫГ авсан энэ тэр гээд худал бичээд байсан одоо ЧИНГЭС манай ерөнхий сайдынх шүү дээ энэ хүн монголын ардчилал зах зээлийн эдийн засагт хийсэн юмтай хүн ХЭНТИЙД өрсөлдөхөд БАТЭРДЭНЭ царцаа нүүдэл хийлгээд хуурамчаар ялалт авсан ,

  • Anonymous (June 07, 2012 4:21:54 pm )

    үнээс долоон дор Арвин Батэрдэнэ гээд мангар юмнуудыг сонгодог л биздээ харин ч авилга аваагүй шударга хөрөнгөжөөгүй эдийн засагийн өндөр мэдлэгтэй хүн шүү ИХ ХУРАЛД ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ

  • Anonymous (June 07, 2012 4:49:31 pm )

    Алт дилерын хэргийн толгойлогч ?

  • Anonymous (June 07, 2012 4:57:44 pm )

    Захиалгаар бичигчид шүү Хүний богс долоогчид

  • Anonymous (June 07, 2012 6:14:27 pm )

    ene muu nowsh chini ikh zantai hyalaasan amisgaa..huntei yaj haritsahaa medehgui halzan nowsh

antalya rent a car