Хэн нэгэндээ хүн нэг л удаа молигдуулаад хаширдаг. Молигдогч хүн бэлэн ам шалдан гуя гэгч байдаг.
Монгол улсаа шинэчлээд бид л хөгжүүлж чадна гэж өлсгөлөн зарлаж, орилж чарласан залуучуудад итгээд сонгогч олон 1996 онд УИХ-ын сонгуулиар 50 суудал өгч итгэл үзүүлэн төр, засгийн эрхэнд гаргаж билээ. Эрх баригчид 1996-2000 онд Монгол орныхоо бусинуулан жинхэнэ тоглож, хөгжүүлэх биш хөглөрөөж, сандчааж туйлдуулсан билээ.
Өнөөгийн АН-ын эрх баригчид тэр үед их хөрөнгөтэй “Ард”, “Сэргээн босголт” банкны мөнгийг зээл нэрээр хэдэн зуун саяар нь аваад дампууруулсан шүү дээ. Тэгээд л төрийн болон үйлчилгээний албан хаагчид цалингаа авч чадахгүй, хөгшид тэтгэвэрийн мөнгөгүй 4-6 сар болдог маш хэцүү, ард олны аж амьдрал туйлдаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж байв. Бас болоогүй тэр үеийн Ардчилсан холбоо эвсэл, өнөөгийн АН-ын удирдлага бүгд л Ерөнхий сайдын суудал сүүтэй үнээ шиг өгөөжтэй гэж бодоод тэнд тухлах гэж өрсөлдөв. Эхлээд өөрсдийнхөө М.Энхсайхан тэргүүтэй Засгийн Газрыг 1998 оны эхээр унагаад Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болов. Тэрбээр гуравхан сар болохдоо Сэргээн босголт банкийг дампууруулаад огцорч билээ. Тэд Ерөнхий сайд болох гэж өрсөлдөөд Ц.Элбэгдоржийн Засгийн газраа үүрэг гүйцэтгэгчээр дөрвөн сар байлгалаа.
Хоцрох хүнээр ачаа бүү татуул гэгчээр огцорсон Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн дөрвөн сарын турш юу хийх билээ. Тэд үймсээр улс орны эдийн засаг унасаар туйлдсан даа.
Дараа нь Ж.Наранцацралт тэргүүтэй Засгийн газар гараад бас л бүтэлгүйтэн огцров. Тэгээд Р.Амаржаргал тэргүүтэй Засгийн газрыг гаргаад дэнжигнэсээр 2000 оны сонгуулийг хүргэсэн билээ. Тэр үед АН-ын удирдлага бүгд л яамдын сайд болж тоглож буй юм чинь.
Хүүе, түүнээс хойш чинь бүтэн 16 жл өнгөрсөн байна шүү дээ. Тэр үед дөрөвхөн настай дэгдэн дэрвэн гүйж явсан хүүхдүүд өнөөдөр 20 нас хүрчихжээ. Тэр үед наймтай байсан хүүхэд 24 хүрээд сургуулиа төгсөөд амьдралаа төвхнүүлсэн байх шив. Иргэд сонгогчдын ихэнх нь 1996-2000 онд өнөөгийн АН-ын удирдлага улс орноо хэрхэн үгүйрүлэн зовоож, сайд, дарга болж тоглосныг мэдэхгүй л дээ. Тиймээс өнөөгийн АН-ын удирдлага “Одоо л бидэнд төр, засгийн эрх барих боломж олгоод орхи. Бид монголыгоо диваажин болгоно” хэмээн орилон байна. Үнэндээ одоо Монголын маань мөнгөний сан хөмрөг арвижин, хөгжлийнхөө замд шуударчээ. Тэр мөнгөн дээр тарвалзан халааслахсан гэхдээ АН-ын удирдлагын шуналын шүлс саварч байна. Ард түмэн өмнөх түүхээ мартаагүй юм. АН-ынханд дахин молигдуулахгүй биз дээ. Ард түмэн сонгогчид нэг л удаа молигдуулсан түүнээ сэтгэлдээ хадгалан ярьсаар байгаа.
С.Үнэнхүү
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 10:04:52 am )
АРД ТҮМЭН МИНЬ ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД АН СОНГОЖ БОЛОХГҮЙ ЭНЭ НАМ БОЛ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АРХЧИНГУУД БАЙДАГ ТЭГЭХЭЭР СОНГОХГҮЙ ШҮҮ БИД ДАХИН ХУУРТАЖ ЧАДАХГҮЙ ЭЛБЭГДОРЖ АЛИВАА ГАЗАР БОЛОН ХҮСҮҮСИЙГ ХУДАЛДАЖ АВАХАА БОЛЬЁ
-
Anonymous (June 06, 2012 10:06:18 am )
ЭЛБЭГДОРЖ БОЛОН ТҮҮХИЙ БУУНЫ НОХДУУД МОНГОЛ УЛСААС ЗАЙЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА. ЭХ ОРНОО ХУДАЛСАН ХУЛГАЙЧИД
-
Anonymous (June 06, 2012 10:45:36 am )
jinger nohod hutsaj l bai, jingiin tsubaa yabj l baina gedeg dee
-
Anonymous (June 06, 2012 10:47:33 am )
an-aas uhtlee aij baina aa.tsaana ni eh orni erh ashig bii gedgiig meddeggui yum uu
4 Comments